Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

                                                                                   

 

 

 

 

 

                                                                                  2025/ШЦТ/57  

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Б.Тулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П, Б.А

Шүүгдэгч: Р.Ө, Ө.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Рийн Ө, Б овгийн Өын А нарт холбогдох эрүүгийн 2412 дугаар хэргийг хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн ....... сумын ........ баг, .......... гэх газар оршин суух, урьд

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял,

              Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

             Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

             Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон,

             Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  12 сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 сар 2 хоногийн ял дээр нэмж нэгтгэн 7 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Рийн Ө /ИБД:......./,

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 08-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Өын А /ИБД:........./

 

                                                     Холбогдсон хэргийн талаар: 

 

            Шүүгдэгч Р.Ө, Ө.А нар нь 2024 оны 05 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ......аймгийн ... сумын ....... гэх газраас бүлэглэж, иргэн Ц.Огийн өмчлөлийн 20.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий, олон тооны мал болох 17 тооны адууг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор Ө.Аы эзэмшлийн “Bers” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашиглан, нууцаар, хууль бусаар тууж, өөрсдийн захиран зарцуулах эрхэнд авч хулгайлж, хохирогч Ц.Од 20.800.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Эрүүгийн 2412............ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

              Хохирогч Ц.Огийн өгсөн: “...манайх Архангай аймгийн Ихтамир сумын төвд байдаг. Би өөрийн адуугаа Архангай аймгийн Ихтамир сумын төвд хардаг байсан юм. 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 27-ны хооронд манай адуунаас 7 тооны адуу хулгайд алдагдсан. Тухайн 7 тооны адуунууд бүгд им тамгагүй, хур дэлтэй адуунууд байсан. Үүнд 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны сартай хээр зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны нас нийлсэн хөх бор зүсмийн гүү, 1 тооны цагаан хонгор зүсмийн эр даага, 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн охин даага, 1 тооны дэлийг нь зассан сартай цавьдар зүсмийн шүдлэн үрээ байсан. Энэ үеэр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Рийн Ө гэх хүн 20-82 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн Маяти маркийн машинаар Ихтамир сумын иргэн А гэх айлд ирээд тэр хавийн айлуудаар явж архидаж байгаад хэзээ нь мэдэгдэхгүй явсан байсан. Тэгээд би 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутгаар алдсан адуугаа хайгаад явж байтал Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бор үзүүр гэх газарт оршин суух Р гэх айлын ар талд тухайн айлаас 300 метр орчим зайтай голын ширгэн дээр манай алдсан адуунууд байсан. Р гэх айл нь Өын аав бөгөөд тухайн үед Ө нь гэртээ байхгүй байсан. Дээрх алдсан адуунаас 1 тооны дэлийг нь зассан сартай цавьдар зүсмийн шүдлэн үрээ байхгүй, хөх бор зүсмийн нас нийлсэн гүү унагалж эр хонгор зүсмийн унага гарсан байсан. Тухайн адууг хүрэн халзан зүсмийн зөв талын гуяндаа 15-н тоо тамгатай хязаалан үрээ хураачихсан байсан. Уг үрээ нь тэр голд байдаг Б гэх айлын үрээ байсан. Би өөрийн алдсан адуугаа хамгийн ойрын адууны хашаа болох Рийн адууны хашаанд хашиж, манай адууг хурааж явсан адууны эзэнтэй уулзахад тухайн үрээ нь сарын өмнө адуунаасаа салж явсан байсан талаар ярьсан. Тэгээд тухайн хүрэн халзан зүсмийн хязаалан үрээг эзэнд нь хүлээлгэж өгөөд өөрийн адуугаа тууж Хайрхан суманд ирсэн. Би Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Р.Ө, Ихтамир сумын Бугат багийн иргэн Дын А, Өгийн А, Хлэйгийн Б гэх хүмүүсийг сэжиглэж байна. Дээрх хүмүүс нь өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Хоорондоо найз нөхөд, хамаатан садангийн холбоотой хүмүүс байгаа юм. Мөн А нь намайг Хайрхан суманд ирснээс хойш надтай утсаар ярьж би танай адууг танихгүй авчихлаа уучлаарай хө гэж байсан. Би өөрийн хулгайд алдсан 7 тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлэхдээ 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн нас нийлсэн гүүгээ 5,000,000 төгрөгөөр, 1 тооны сартай хээр зүсмийн нас нийлсэн гүүгээ 5,000,000 төгрөгөөр, 1 тооны хүрэн зүсмийн нас нийлсэн гүүгээ 5,000,000 төгрөгөөр, 1 тооны нас нийлсэн хөх бор зүсмийн гүүгээ 5,000,000 төгрөгөөр, 1 тооны цагаан хонгор зүсмийн эр даагаа 1,000,000 төгрөгөөр, 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн охин даагаа 1,000,000 төгрөгөөр, 1 тооны дэлийг нь зассан сартай цавьдар зүсмийн шүдлэн үрээгээ 1,500,000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Дээрх хулгайд алдсан адуунууд нь угшил сайтай хурдан удмын адууны төлнүүд байгаа юм. Миний хувьд гомдолтой байна. Би одоо дутуу байгаа 1 тооны дэлийг нь зассан сартай цавьдар зүсмийн шүдлэн үрээгээ болон адуугаа хайхдаа гарсан зардлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

          Хохирогч Ц.Огийн дахин өгсөн: “... Би 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө өөрийн хонгор азаргатай 17 тооны адуугаа Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Жаргалантын ам, Яргайтын эрүү гэх газар бэлчээрт гаргаад маргааш өглөө нь азаргандаа тэжээл өгөх гэж бэлчээрт гаргасан газраа хайгаад олоогүй. Манай адуу уг бэлчээрийн газраасаа холддоггүй учир хулгайд алдчихлаа гэж бодсон. Тэгээд 5-6 хоног адуугаа ойр орчмоор хайгаад олоогүй. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр санаж байна адуугаа Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газар буюу А гэрийн хажуугаас 10 тооны адуугаа олж авахад үлдсэн 7 тооны адуу нь байхгүй байсан. Сүүлд Хайрхан сумын Жарантай багийн нутгаас Өын аав Рийн гэрийн араас өөрийн 6 тооны адуугаа олж авахад миний алдагдсан бор гүү унагалчихсан, 7 тооны адуу байсан. Түүнд сартай хүрэн зүсмийн шүдлэн үрээ байхгүй байсан. Уг 7 тооны адуугаа хөлөөр нь тууж Ихтамир суманд авчирсан. Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Жаргалант, Яргайтын эрүү, гэх 2 газар нэг дор залгаа газрууд миний адуунууд алдагдсан энэ газраас Бугат багийн Шивэрт рүү орох боломжгүй, хүн тууж л аваачих боломжтой. Миний адууг А, Ө нар 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Яргайтын эрүүний Зайвар гэх газраас 17 тооны адууг маань азаргаар нь тууж Бугат багийн Шивэрт гэх газар А гэрийн гадаа аваачаад маргааш нь Ө цагаан өнгийн 20-82 УНЕ улсын дугаартай Маяти маркийн автомашинаар миний азарга адуунаас 7 тооны адууг ачаад Хайрхан сум руу явсан байсан. Алдсан адуугаа хайхад гарсан зардлын хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг А надад 07 дугаар сарын эхээр бэлнээр авчирч өгсөн. Үлдэгдэл хохирлын мөнгөө аваагүй байгаа. А, Ө хоёр миний хохирлыг хоорондоо ярьж байгаад барагдуулж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

          Хохирогч Ц.Огийн дахин өгсөн: “...сартай хүрэн шүдлэн үрээгээ төлүүлж авна, мөн адуугаа хайсан зардал болох 3.000.000 төгрөг болсон. Үүнээс 1.000.000 төгрөг өгсөн байгаа, энэ зардлуудаа төлүүлж авмаар байна. Миний хувьд хохирлоо төлчихвөл гомдол санал байхгүй. Надад сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй, би тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 187 хуу/

 

          Гэрч Х.Бгийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би аймгийн төвд эхнэрээ эмнэлэгт үзүүлчихээд 1 хоноод буцаад гэртээ ирэх замдаа А гадаа очоод хоёулаа хамт мод ачаадахая би эргээд аймаг явлаа гэж хэлээд гэртээ ирээд байж байсан чинь А миний араас ирээд надтай хамт миний машинд мод ачилцаж өгсөн. Тэгээд би аймгийн төв рүү явах замдаа Булагийн аманд шаварт суучихсан. Тэгсэн араас Р.Ө, Д.А, А нар нэг мотоцикль дээр гурвуулаа сундалчихсан ирсэн. Тэгээд миний машиныг шавраас гаргаад Д.А миний машинд суугаад сумын төв рүү орж ирээд ахынхаа хүүхдийн гэрийн гадаа буусан. Би шууд аймаг руу явсан. Намайг Цагаан давааны хойно явж байхад Р.Ө, Ө.А хоёр аймаг явж байгаа гээд мотоцикльтой миний араас гүйцэж ирсэн. Тэгээд би аймаг ороод түлээгээ айлд буулгачихаад эхнэр рүүгээ утсаар ярьсан чинь А хадам эмээгийнд байна гэхээр нь эхнэрээ очиж авах гээд явж байсан чинь Р.Ө, Ө.А нартай тааралдсан. Тэгэхэд машин дээр чинь мотоциклио ачаад явмаар байна гэхээр нь машин дээрээ мотоциклийг нь ачаад А хадам эмээгийнд очиж эхнэрээ аваад шууд Ихтамир руу гарсан. Тэгээд Ихтамир сумын төвд ирээд Д.Агийн буусан айлд буулгаж өгөөд би эхнэртэйгээ хөдөө гэр рүүгээ явсан. Тэгсэн маргааш нь үдээс өмнө сумын төв рүү орчихоод буцаж явах замдаа Р.Ө, Ө.А хоёртой тааралдсан хоёулаа мотоцикльтой явж байсан. Р.Өын машин Ө.Аын гэрийн гадаа байж байхад нь харахад цагаан өнгийн ачааны Маяти маркийн машин байсан. Миний машинд явж байхдаа ямар нэг адуу малын талаар яриагүй. Ах манай гэрээс 2 км орчим зайтай газар байдаг. Манайхаас Ад ирж байгаа машин мотоцикль сайн мэдэгддэггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/  

 

Гэрч Д.Аын өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өглөө би аймаг орох ажил гараад эмээгийнд эмээгээ асарч 2 хоносон. Тэгсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Бгийн эхнэр М манай эмээгийнд ирээд байж байсан чинь манай нөхөр Ө.А, Р.Ө, Х.Б 3 ирээд Х.Б эхнэрээ аваад тэр 4 Ихтамир сум руу гэр рүүгээ явсан. Тэр үед бараг харанхуй болчихсон 21 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед аймгаас гэртээ ирэхэд манайд Р.Ө, Д.А, манай нөхөр гурав байсан. Тэр гурав хоол унд идэж уугаад Р.Ө манай нөхөртэй хамт машинаа засаад байсан. Тэгээд нэг их удаагүй Д.А би харилаа гээд 18 цагийн үед явсан. Тэрнээс хойш цаг гарангийн дараа байх манай нөхөр Д.А үхрээ бөөгнүүлнэ гээд мотоцикльтой явсан. Манай нөхрийг явсны дараа Р.Ө аймаг явлаа гээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэрнээс хойш нэг их удаагүй үхрээ бөөгнүүлчихлээ гээд хүрээд ирсэн. Тэр 3 хоол унд хийж идээд А шартаад байна гэж ярьж байсан. Би урьд өдөр нь архи уусандаа тэгсэн юм болов уу гэж бодсон. Өөр нэг их зүйл яриагүй. Адуу малын талаар ямар нэгэн зүйл яриагүй. Цагаан өнгийн Маяти гэдэг машин байсан. Өыг явсны дараа 2-3 хоногийн дараа шиг санагдаж байна Түвшээ буюу О гэдэг хүн манай тэрүүгээр адуугаа хайгаад сураад яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/

 

Гэрч Д.Агийн өгсөн: “...Намайг Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Булаг гэх газар хаваржаандаа гэртээ байхад 2024 оны 05 дугаар сарын 20-ны  өдөр 16-17 цагийн үед манайд найз Ө цагаан өнгийн Маяти маркийн автомашинтай ганцаараа Хайрхан сум руу явж байна гээд ирсэн. Надад нэг  шил архитай ирсэн байсныг нь би ширээн дээрээ тавьчихаад Бугат багийн Шивэрт гэх газар Ад бид 2 миний машинаар очсон. Бид гурав Ад уулзаад Ө нэг шил архи гаргаж өгөөд бид нар архиа хувааж ууцгаасан. Архиа хувааж уучихаад манай гэрт очиж үлдсэн нэг шил архиа хувааж ууцгаагаад сууж байхад Ө хоосон явж байхаар ачаад явчих юм байна уу гэж асууж байсан. Тэгээд архи дуусахаар нь найз ирсэн юм чинь гээд сумын төв рүү бид гурав буцаж ороод архи авч ууцгаасан. Гэр рүүгээ буцах замд миний машин эвдрээд архидаад замдаа хоночихсон. Эвдэрсэн машинаа сумын төв рүү оруулж үлдээгээд замын унаагаар бид гурав буцаад манайд очиж Өын машиныг манай гаднаас аваад бид гурав А гэрт очсон. 05 дугаар сарын 21-ний өглөө А гэрт очоод согтоцгоогоод унтаад өгсөн. Тэр өдрийн орой машин эвдэрсэн байна аймаг орж сэлбэг авна гээд А мотоциклтой Ө, бид гурав манай гадаа ирсэн чинь гэрийн ойролцоо 1 машин шаварт суучихсан байхаар нь очтол Б мод ачсан Портер машинтай аймаг явах гэж байгаа гээд байж байсан. Машиныг нь татаж гаргаад би Бгийн машинд сууж Ихтамир сумын төв рүү ороод айлд буугаад үлдсэн. Ө, А хоёр манай гаднаас цуг мотоцикльтой хөдлөөд аймаг руу машиныхаа сэлбэгэнд явсан. Намайг 05 дугаар сарын 21-ний шөнө Ихтамир сумын төвд дүүгийнд унтаж байхад А, Ө хоёр аймгаас ирж байна гэж орж ирээд намайг хөөе гэснээ унтчихсан юм уу гэж хэлээд гараад явсан. Маргааш нь буюу 05 дугаар сарын 22-ны өдөр намайг Шивэртэд А гэрт очиход Ө А 2 хонгор азаргатай эзэнгүй хэдэн адуу энд байгаа орой хамт ачилцаарай гэсэн, тэгэхэд 17-18 цагийн үед санагдаж байна А эхнэр аймгаас ирсэн. Би тэгээд гэр рүүгээ мотоцикльтойгоо явсан. Ө тэр өдрөө Хайрхан сум руу явсан. Надад эзэнгүй адуу ачилцаад өг гэж яриад байсан хэдэн адуугаа ачаад явсан байх. Хэдэн адуу ачиж явсныг мэдэхгүй. Хайрхан руу хоосон явж байхаар хэдэн адуу ачуулаад өгөөрэй л гэж архи ууж байхдаа яриад л тохирсон байсан. Ө, А хоёр ачсан байх. Би Ө, А хоёрыг хаанаас хэний адууг ачсаныг мэдээгүй, тэр адууг хараагүй. Сүүлд нь 4-5 хоногийн дараа надаас О 17 тооны адуугаа алдаад Бугатын Шивэрт танай доошоо орчихсон байх юм. 4 гүү, 2 даага байхгүй, 1 сувай гүү, унагалах дөхсөн бор гүү байгаа харсан уу гэж асуусан. Тэгээд би бол хараагүй гэж хэлээд утас нь тасарчихсан. Бугат багийн Шивэртэд Ах нутагладаг ганц гэрээрээ байдаг. Манайх болохоор Булаг гэх газар хоорондоо ойролцоогоор 6-7 км зайтай нутагладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

 

Гэрч Д.Бийн өгсөн: “...манай адуу бүгд зөв талын гуяндаа 15-н тоо тамгатай бөгөөд дээрх үрээ манай үрээ мөн. Тухайн үрээ нь адуунаасаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр айлын үрээнүүдтэй салж, нийлээд явдаг байсан. Одоо Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бор үзүүр гэх газарт байгаа. Тэр хавиар байгаад байдаг юм. Уг үрээ өмнө нь Бор үзүүр гэх газарт байх Р гэх айлын ойр хавьд адуу хураасан талаар 2024 оны 06 дугаар сарын 12-нд мэдээд Рийн адууны хашаанд байхаар нь очиж авсан. Тухайн үед ямар нэгэн им тамгагүй, хур дэлтэй, 4 тооны гүү 2 тооны даага, 1 тооны нялх унагатай адууг хураасан байсан. Тэр адуу нь Архангай аймгийн Ихтамир сумаас хулгайд алдсан адуу гэж байсан. Эзэн нь тэр үед өөрөө цагдаатай хамт явж байсан. Манайх Хайрхан сумын Жарантай багийн Жимбэгэр гэх газар байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 07-нд одоо байгаа Хайрхан сумын Жарантай багийн нутаг Чулуут гарам гэх газарт ирсэн. Дээрх нэршил бүхий газрууд нь хоорондоо 25 орчим километр зайтай байдаг. Манай адуу өмнө нь орж Чулуут гарам гэх газарт ирсэн голоор салж нийлээд яваад байдаг байсан. Би Хайрхан сумын Жарантай багийн нутаг Жимбэгэр гэх газарт өөрийн үхэр хоньтойгоо байж байгаад ирсэн тул адуу болон хүрэн халзан үрээгээ өмнө нь хаагуур юу хурааж явсаныг мэдээгүй. Манай зуслан буюу Хайрхан сумын Жарантай багийн нутаг Чулуут гарам гэх газраас Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бор үзүүр гэх газар нь 2 километр зайтай ойрхон байдаг. Манай адуу энэ хавиар бэлчээрлэдэг. Зургаан сард би адуундаа яваагүй. Тухайн адуу нь сүүлд хүмүүсийн ярьснаар Р гэх айлын ойр хавиар хэд хоносон гэж байсан. Миний мэдэхээр 5 хүүхэдтэй, хөгшин хүн байдаг. Хамгийн том нь Ө гэх залуу байдаг. Аймгийн төв энэ хоёрын хооронд ирэн очин байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-52 хуу/

 

Гэрч Б.Тын өгсөн: “... Сартай хүрэн шүдлэн үрээ өмнө нь адуундаа байсан. Манай адуу алга болдог шөнө сартай хүрэн шүдлэн үрээ хамт алга болсон. Хэрвээ ганцаараа салаад энд тэнд ямар нэгэн газар руу явсан бол сураг гарах байх гэж бодоод өдий хүртэл хайгаад угаасаа сураг гарахгүй байгаа юм. Тэгэхээр Хайрхан сум руу алдагдсан адуутай хамт явсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-211 хуу/

         Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09 хуу/

         Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 хуу/

         “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №АЦ24-133 дугаартай:           ...2021 онд  үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн “Bers” маркийн улсын дугааргүй мотоциклийг 2024 оны 05 сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 686.000 /зургаан зуун наян зургаан мянга/ төгрөгөөр,

          “2003 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад бүртгэгдсэн он 2014, цагаан өнгийн Hyundai Mighty маркийн 20-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 05 сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 5.670.000 /таван сая зургаан зуун далан мянга/ төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 63-73 хуу/

          “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №АЦ24-122 дугаартай:                 

       - нас гүйцсэн хонгор азарга 1 толгой нийт 1.800.000 төгрөг, 

       - нас бие гүү 7 толгой нийт 8.400.000 төгрөг,

       - даага 3 толгой нийт 1.800.000 төгрөг,

       - унага 1 толгой нийт 400.000 төгрөг,

       - нас гүйцсэн морь, хурдан хээр 1 толгой нийт 1.100.000 төгрөг,

       - нас гүйцсэн морь, хонгор халзан, хурдан удмын 1 толгой нийт 2.000.000 төгрөг,

       - нас гүйцсэн хонгор морь 1 толгой нийт 1.100.000 төгрөг

       - соёолон үрээ, эрлийз 1 толгой нийт 3.000.000 төгрөг

       - шүдлэн үрээ 2 толгой нийт 1.600.000 төгрөг, нийт 21.200.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 77-85 хуу/   

       Шүүгдэгч нарын урьд ял шийтгэл эдэлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 133-173 хуу/,

       Архангай аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 176-177 хуу/

       Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 182 хуу/

       

       Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 188-190 дүгээр тал/

         Улсын яллагчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

         Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

  1. Гэм буруугийн талаар:

   1.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, ...... аймгийн ... сумын нутаг, ............ гэх газраас иргэн Ц.Огийн 17 тооны адуу буюу олон тооны мал хулгайд алдагдаж, түүнд нийт 20.800.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна.

1.2. Хавтаст хэрэгт  авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  

  Хохирогч Ц.Огийн өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө өөрийн хонгор азаргатай 17 тооны адуугаа Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Жаргалантын ам, Яргайтын эрүү гэх газар бэлчээрт гаргаад маргааш өглөө нь азаргандаа тэжээл өгөх гэж бэлчээрт гаргасан газраа хайгаад олоогүй. Манай адуу уг бэлчээрийн газраасаа холддоггүй учир хулгайд алдчихлаа гэж бодсон. Тэгээд 5-6 хоног адуугаа ойр орчмоор хайгаад олоогүй. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр санаж байна адуугаа Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газар буюу А гэрийн хажуугаас 10 тооны адуугаа олж авахад үлдсэн 7 тооны адуу нь байхгүй байсан. Сүүлд Хайрхан сумын Жарантай багийн нутгаас Өын аав Рийн гэрийн араас өөрийн 6 тооны адуугаа олж авахад миний алдагдсан бор гүү унагалчихсан, 7 тооны адуу байсан. Түүнд сартай хүрэн зүсмийн шүдлэн үрээ байхгүй байсан. /хх-ийн 24-25хуу/, ...Тухайн 7 тооны адуунууд бүгд им тамгагүй, хур дэлтэй адуунууд байсан. Үүнд 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны сартай хээр зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны нас нийлсэн хөх бор зүсмийн гүү, 1 тооны цагаан хонгор зүсмийн эр даага, 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн охин даага, 1 тооны дэлийг нь зассан сартай цавьдар зүсмийн шүдлэн үрээ байсан...алдсан адуугаа хайгаад явж байтал Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бор үзүүр гэх газарт оршин суух Р гэх айлын ар талд тухайн айлаас 300 метр орчим зайтай голын ширгэн дээр манай алдсан адуунууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/,                  

гэрч Д.Агийн өгсөн: “...маргааш нь буюу 05 дугаар сарын 22-ны өдөр намайг Шивэртэд А гэрт очиход Ө, А 2 хонгор азаргатай эзэнгүй хэдэн адуу энд байгаа орой хамт ачилцаарай гэсэн, тэгэхэд 17-18 цагийн үед санагдаж байна А эхнэр аймгаас ирсэн. Би тэгээд гэр рүүгээ мотоцикльтойгоо явсан. Ө тэр өдрөө Хайрхан сум руу явсан. Надад эзэнгүй адуу ачилцаад өг гэж яриад байсан хэдэн адуугаа ачаад явсан байх. Хэдэн адуу ачиж явсныг мэдэхгүй. Хайрхан руу хоосон явж байхаар хэдэн адуу ачуулаад өгөөрэй л гэж архи ууж байхдаа яриад л тохирсон байсан. Ө, А хоёр ачсан байх. Би Ө, А хоёрыг хаанаас хэний адууг ачсаныг мэдээгүй, тэр адууг хараагүй. Сүүлд нь 4-5 хоногийн дараа надаас О 17 тооны адуугаа алдаад Бугатын Шивэрт танай доошоо орчихсон байх юм харсан уу гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/,

гэрч Д.Бийн өгсөн: “...манай адуу бүгд зөв талын гуяндаа 15 тоо тамгатай бөгөөд дээрх үрээ манай үрээ мөн. Тухайн үрээ нь адуунаасаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр айлын үрээнүүдтэй салж, нийлээд явдаг байсан. Одоо Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бор үзүүр гэх газарт байгаа. Тэр хавиар байгаад байдаг юм. Уг үрээ нь өмнө нь Бор үзүүр гэх газарт байх Р гэх айлын ойр хавьд адуу хураасан талаар 2024 оны 06 дугаар сарын 12-нд мэдээд Рийн адууны хашаанд байхаар нь очиж авсан. Тухайн үед ямар нэгэн им тамгагүй, хур дэлтэй, 4 тооны гүү 2 тооны даага, 1 тооны нялх унагатай адууг хураасан байсан. Тэр адуу нь Архангай аймгийн Ихтамир сумаас хулгайд алдсан адуу гэж байсан. Эзэн нь тэр үед өөрөө цагдаатай хамт явж байсан...тухайн адуу нь сүүлд хүмүүсийн ярьснаар Р гэх айлын ойр хавиар хэд хоносон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-52 хуу/

гэрч Б.Тын өгсөн: “... Сартай хүрэн шүдлэн үрээ өмнө нь адуундаа байсан. Манай адуу алга болдог шөнө сартай хүрэн шүдлэн үрээ хамт алга болсон. Хэрвээ ганцаараа салаад энд тэнд ямар нэгэн газар руу явсан бол сураг гарах байх гэж бодоод өдий хүртэл хайгаад угаасаа сураг гарахгүй байгаа юм. Тэгэхээр Хайрхан сум руу алдагдсан адуутай хамт явсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-211 хуу/

         Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09 хуу/ зэрэг нотлох баримтуудаар Р.Ө, Ө.А нар хонгор азаргатай адууг орой хамт ачилцах талаар ярилцаж байсан, хохирогч Ц.О 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө өөрийн хонгор азаргатай 17 тооны адуугаа алдаж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газар буюу Ө.Аы гэрийн хажуугаас 10 тооны адуугаа олж авч, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бор үзүүр гэх газарт оршин суух Р.Өын аав Р гэх айлаас 300 метр орчим зайтай газраас өөрийн алдсан адуунаас 1 тооны дэлийг нь зассан сартай цавьдар зүсмийн шүдлэн үрээнээс бусад адууг олсон нь тус тус тогтоогдож байна.

 

            1.3. Шүүгдэгч Р.Ө, Ө.А нарын хохирогчийн 17 тооны адууг хулгайлахдаа шүүгдэгч Ө.Аы “Bers” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг ашигласан нь гэрч Д.Аын “... Д.А би харилаа гээд 18 цагийн үед явсан. Тэрнээс хойш цаг гарангийн дараа байх манай нөхөр Д.А үхрээ бөөгнүүлнэ гээд мотоцикльтой явсан. Манай нөхрийг явсны дараа Р.Ө аймаг явлаа гээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэрнээс хойш нэг их удаагүй үхрээ бөөгнүүлчихлээ гээд хүрээд ирсэн” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 34 хуу/ тогтоогддог.

 

            1.4. Иймд шүүгдэгч Р.Ө, Ө.А нар санаатай нэгдэж буюу бүлэглэн Ө.Аы мотоциклийг ашиглан хохирогч Ц.Огийн 17 тооны адууг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.  

 

1.5. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

1.6. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

1.7. Иймд шүүхээс шүүгдэгч Р.Ө, Ө.А нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.    

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

  2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.  

 

2.2. Хохирогч Ц.О хонгор азаргатай 17 тооны адуугаа алдаж, Хайрхан сумын Жарантай багийн нутгаас өөрийн 6 тооны адуугаа олж авахад бор гүү унагалчихсан, нийт 7 тооны адуу байсан, сартай хүрэн зүсмийн шүдлэн үрээ байхгүй байсан нь хохирогчийн мэдүүлэг, адуунд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог бөгөөд Дамно ХХК-ийн шинжээч нийт 18 тооны адууг /1 унага/ 21.200.000 төгрөгөөр үнэлсэн. Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс унаганы үнэлгээ 400,000 төгрөгийг хасахад шүүгдэгч  Р.Ө, Ө.А нарын хулгайлсан 17 тооны адууны нийт үнэлгээ 20,800,000 төгрөг байх бөгөөд шүүгдэгч нар хохирогч Ц.Од 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

2.3. Хохирогч Ц.О нь мөрдөн байцаалтын шатанд “...сартай хүрэн шүдлэн үрээгээ төлүүлж авна, мөн адуугаа хайсан зардал болох 3.000.000 төгрөг болсон. Үүнээс 1.000.000 төгрөг өгсөн байгаа, үлдсэн зардлуудаа төлүүлж авмаар байна...” гэж мэдүүлсэн.

Хохирогч хулгайд алдсан 17 тооны адуунаас 16 тооны адууг хүлээн авч, шүүгдэгч Ө.Аас хохиролд 1,000,000 төгрөг авсан нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтэнд шүдлэн үрээг 800,000 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 79хуу/  Иймд шүүгдэгч Ө.Аыг хохирогч Ц.Од учруулсан хохирлоо төлсөн гэж үзлээ.

Хохирогч нь алдсан адуугаа эрж хайсан зардалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

              2.4. Шүүгдэгч Ө.Аы өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд хохирогч Ц.Огийн “миний бие Ө.Аас бүх зардлын хохирлоо барагдуулж авсан нь үнэн болно. Ө.А хийсэн хэрэгтээ гэмшиж надаас өөрийн биеэр ирж уучлал гуйсан...миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлтийг гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.

  1. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  3.1 Шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Б.Алтанчимэг нь “Ө.А анх удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, түүний хувийн байдал, амьдралыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү”, шүүгдэгч Р.Өын өмгөөлөгч С.П нь “Р.Өад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүний мөрдөн байцаалтанд саад учруулаагүй, дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж байна. 

  3.2. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.       

 

  1. Бусад асуудлын талаар:  

   4.1 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Bers маркийн мотоциклийн үнэлгээг Дамно ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн АЦ-24-133 дугаартай дүгнэлтээр гаргажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулах”-аар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.

 

4.2 Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Ө, Ө.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 686.000 (зургаан зуун наян зургаан мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “Bersмаркийн улсын дугааргүй мотоциклийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

4.3 Шүүгдэгч Р.Ө, Ө.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.   

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                 1. Шүүгдэгч Б овгийн Рийн Ө, Б овгийн Өын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Р.Өыг  3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Аыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

 

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Ө, Ө.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 686.000 (зургаан зуун наян зургаан мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Bers маркийн улсын дугааргүй мотоциклийг улсын орлого болгосугай.  

   

            6. Шүүгдэгч Р.Ө, Ө.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг, хохирогч адуу хайсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА