| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
2025 02 25 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н**********нгийн Б*******д холбогдох эрүүгийн 24380********* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Эр*********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***** ХӨА улсын дугаартай Тоёота Чезер загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас ***** ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклыг мөргөж, Н.Ө************н эрүүл мэндэд баруун дунд чөмөг ясны хугарал, хамар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Эр*********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***** ХӨА улсын дугаартай Тоёота Чезер загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас ***** ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклыг мөргөж, Н.Ө************н эрүүл мэндэд баруун дунд чөмөг ясны хугарал, хамар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 24380********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумаас Эр*********** руу өөрийн ***** ХӨА улсын дугаартай Чазер маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд орой 20 цагийн үед Эр*********** сум ороод хамт явсан Эн*********тэй дэлгүүрээс касс пиво авч уусан. Ингээд дахиж дэлгүүр орж пиво аваад машинтай тал руугаа хөдлөөд цонхоор хүнтэй юм ярьж байгаад замын урсгал сөрж орсон. Тэгтэл урдаас мотоциклтой 2 хүн орж ирээд би мөргөөд эргэж ухарч харсан тэр 2 хүн босоод суусан байхаар нь гайгүй юм байх гэж бодоод машинтайгаа Эгийн голын зах орсон. Тэндээ байж байтал араас цагдаа ирсэн. Тэгээд эмнэлэг орсон чинь нөгөө мотоциклтой явсан хүний нэг нь нэг хөлөө сойгоод хэвтэж байсан. ...Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
Гэрч Б.О*******ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 50 минутын үед санагдаж байна. Ямар ч байсан 21 цаг болох гэж байсан. Эр*********** сумын төвд гэртээ хоол хийгээд эмнэлэгт хэвтэж байсан эхнэр Энх*******д хоол аваачиж өгөхөөр мотоциклтой явж байтал зам дээр хүн хэвтэж байхаар нь зогсож яасан ийсэн талаар асуухад “хөл хөдлөхгүй байна, эмч дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь юу болсон талаар асуутал намайг цагаан өнгөтэй машин мөргөөд зугтчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас),
Гэрч Д.Лх*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 10-ны орой 21 цаг 10 минутад эмнэлгээс М******* эмч утсаар залгаад мотоциклтой хүн машинд дайруулсан талаар дуудлага ирсэн. Мөргүүлсэн хүний биеийн байдлын талаар танилцуулсан ба өөрийн биеэр 21 цаг 20 минутын үед очиж дуудлагаар хүргэгдэн ирсэн хүний биеийн байдлыг үзэхэд 20 настай эрэгтэй Н**********нгийн Ө************ гэх нэртэй хүн байсан. Биед үзлэг хийхэд зүүн хөмсөг задарсан ил шархтай, баруун чих урагдсан ил шархтай, баруун хөлийн дунд чөмөг далд хугарсан хугаралтай байсан тул зүүн хөмсөг болон баруун чихэнд оёдол тавьж цусыг тогтоон цэвэрлэж цэвэр боолт хийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),
Гэрч Б.Эн*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эр*********** сумын төвд очсон хойноо орох зам дагуу байрлах үзүүрийн дэлгүүрээс 0,33 литрийн лаазтай пиво 4 ширхгийг авч Эгийн голын зах орж пиво ууж дуусаад хажуу талдаа цайны газартай шилэн нүүртэй дэлгүүрээс 2,5 литрийн том пиво 1 ширхэг, мөн жижиг пиво 2 ширхгийг авсан. Б******* бид хоёр пиво уухдаа Эр*********** сумын Эгийн голын зах руу орж пивоо уусан ба тухайн дэлгүүрээс пиво авчхаад мөн голын зах орж уухаар явж байтал тухайн үед би машин дотор Б*******тай юм ярьж явж байсан болохоор зам руу анзаарч хараагүй. Тэгтэл машинаар мотоциклтой хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа ухарч тухайн мотоциклтой хүнийг гэрэл тусгаж харахад хоёр хүн зам дээр сууж байсан. Тэгтэл Б******* машинтайгаа шууд яваад голын зах руу очсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-47-р хуудас),
Гэрч Д.Н******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Залгаад ах би ижтэй хүн мөргөчихлөө гэж хэлсэн. ...Б*******гаас хүн нь гайгүй юм уу гэж асуухад гайгүй гэж хэлэхээр нь уурлаад утсаа салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч М.Цэ**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал Ө************ ах над руу утсаар залгаад гараад ирээч гэхээр нь гэрээсээ гартал мотоциклтой явж байсан ба хамт эмээгийн гэрт очоод гэртээ хүргүүлэхээр явж байтал гэнэт машинтай хүн урдаас урсгал сөрж буюу мотоцикл явж байсан замын чиглэл рүү орж ирж яах ийхийн зууртгүй сууж явсан мотоциклийг ирж мөргөчхөөд зугтаад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Аз*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Н.Ө************ гэх хүний эрүүл мэндийн даатгалын сангийн лавлагааг шалгахад 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Эр*********** сумын эрүүл мэндийн төв, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Оргил рашаан сувилал, аймгийн нэгдсэн эмнэлгээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 308,880 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 6 удаа амбулаторийн үзлэг нийт 111,192 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 62,400 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөр амбулаторийн үзлэг 25,000 төгрөг, амбулаторийн хяналтын үзлэг 21,440 төгрөг, нийт 2,652,262 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-р хуудас),
Гэмт хэргийг талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-14-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас),
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 16-18-р хуудас),
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-26-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 29-р хуудас),
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Н.Ө************д 2,652,262 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 63-64-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дугаартай: “1. М.Цэ**********ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 71-р хуудас),
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн оношилгоо (хх-ийн 72-73-р хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р хороо дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 78-81-р хуудас),
Н.Ө************н эрүүл мэндийн үзлэгийн карт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 83-90-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 550 дугаартай: “
1. Н.Ө************н биед баруун дунд чөмөг ясны хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 91-92-р хуудас),
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 924/11305 дугаартай шинжээчийн “...Мотоциклын эвдрэл гэмтлийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 509,500 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (хх-ийн 97-103-р хуудас),
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 924-11641 дугаартай шинжээчийн “...Redmi note 11 про маркийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 12 дугаар сарын байдлаар 280,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 108-111-р хуудас),
2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 115-117-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 127-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 128-р хуудас), жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 129-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 130-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 135-136-р хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 139-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 24380********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй...” гэв.
Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************** нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Эр*********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***** ХӨА улсын дугаартай Тоёота Чезер загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас ***** ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклыг мөргөж, Н.Ө************н эрүүл мэндэд баруун дунд чөмөг ясны хугарал, хамар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Ө************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.О*******ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас), гэрч Д.Лх*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас), гэрч Б.Эн*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-47-р хуудас), гэрч Д.Н******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас), насанд хүрээгүй гэрч М.Цэ**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 54-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.Аз*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 68-р хуудас), гэмт хэргийг талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-14-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 16-18-р хуудас), 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-26-р хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 29-р хуудас), эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Н.Ө************д 2,652,262 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 63-64-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дугаартай дүгнэлт (хх-ийн 71-р хуудас), гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн оношилгоо (хх-ийн 72-73-р хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р хороо дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 78-81-р хуудас), Н.Ө************н эрүүл мэндийн үзлэгийн карт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 83-90-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 550 дугаартай дүгнэлт (хх-ийн 91-92-р хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 924/11305 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 97-103-р хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 924-11641 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 108-111-р хуудас), 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 115-117-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ************** нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Эр*********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***** ХӨА улсын дугаартай Тоёота Чезер загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас ***** ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклыг мөргөсөн зам тээврийн ослын улмаас иргэн Н.Ө************н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ************** нь хохирогч Н.Ө************н биед хүндэвтэр хохирол, түүний мотоциклд 509,500 төгрөгийн, гар утасанд 280,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хохирогч Н.Ө************ нь нийт 5,647,738 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар: 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тунамал эмийн сангийн 32,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тунамал эмийн сангийн 9,800 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Шүүдэргэнэ эмийн сангийн 7,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Тунамал эмийн сангийн 37,500 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 10,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 2,800 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 14,200 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 75,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 29,700 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 147,600 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 42,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Дулаан Хайрхан эмийн сангийн 55,135 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Оргил рашаан сувиллын 280,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Оргил рашаан сувиллын 550,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Монос эмийн сангийн 2,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монос эмийн сангийн 64,710 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Монос эмийн сангийн 84,600 төгрөгийн Е баримт нийт 1,444,045 төгрөгийн хохирол, мотоциклын 509,500 төгрөгийн хохирол, гар утасны 280,000 төгрөгийн хохирол, нийт 2,233,545 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул шүүгдэгч **************гаас хохирол 2,233,545 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ө************д олгох нь зүйтэй байна.
Хохирогч Н.Ө************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн дараах: 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Цэлмэг төвийн 24,225 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Оргил дэлгүүрийн 56,801 төгрөгийн Е баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Харин хохирогч Н.Ө************н нь үлдэгдэл 3,414,193 төгрөгийн хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирогч Н.Ө************ нь 3,414,193 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************гаас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Г.Аз******* нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 2,652,262 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Н.Ө************д 2,652,262 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 63-64-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч **************гаас 2,652,262 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар тогтоох, зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 130-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 135-136-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч **************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 1, ганцаараа амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************н зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 24380********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ө************ нь 3,414,193 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хө********** овогт Нэ**************гийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Нэр**********нгийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************н зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **************гаас 2,233,545 (хоёр сая хоёр зуун гучин гурван мянга таван зуун дөчин тав) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ө************д, 2,652,262 (хоёр сая зургаан зуун тавин хоёр мянга хоёр зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.
10. Эрүүгийн 24380********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ө************ нь 3,414,193 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР