| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00885/И |
| Дугаар | 155/ШШ2021/00968 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2021/00968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч А.О-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н-д холбогдох,
150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аюушийн Оюун би У сумын харьяат Нтай харилцан тохиролцож 2020 оны 03 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 220.000.000 төгрөг зээлүүлснээс 70.000.000 төгрөгийг төлж үлдэгдэлд 150.000.000 төгрөгийг төлж өгөхгүй хохироосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Н гэгч урьд нь манай хамаатны бэр байсан, надтай эгч дүүсийн журмаар танил тул би түүнд итгэж, сумандаа хүмүүсийн зээл чөлөөлж байгаа, танд зээлийн хүүгийн ашгаас өгнө гэж гуйгаад байхаар нь наймаа хийдэг хүн найдвартай байх гэж итгэж түүний ХААН банкны 000000000 тоот дансанд олон удаа шилжүүлж өгсөн болно. Би дээрхи хугацаанд Б.Наас 220,000,000 сая төгрөгөөс 70,000,000 төгрөгийг төлүүлж авсан, одоо үлдэгдэл 150,000,000 төгрөгийг төлж өгөхгүй элдэв шалтаг тоочиж, надтай уулзахгүй утсаа ч авахгүй, надаас зугтааж, хохироосоор өдий хүрлээ. Би эдгээр мөнгийг ах, дүү нараасаа зээлж өгч байсан. Одоо энэ хүнээс болж би бусдад маш их өр зээлтэй болж гэр бүлээрээ эдийн засгийн болон сэтгэл санааны дарамтад туйлын хүнд байдалд орж ах, дүү нар болон гэр бүлийн дотор байнгын үл ойлголцол эрсдэлтэй харилцаа үүсэж хохироож байна. Дээрхи мөнгийг би ямар нэгэн гэрээ хийгээгүй, анх 2020 оны 03 сард 3,000,000 төгрөгийг зээлж аваад өдөрт нь буцааж өгөх зэргээр итгэл үнэмшил төрүүлж байсан тул би найдвартай хүн гэж итгэж дээрхи мөнгийг түүний гуйлтаар өгдөг байсан юм. Б.Н нь өөрийгөө ... зээл чөлөөлж байгаа, хүнсний дэлгүүр ажиллуулж бараа авч байгаа... гэж зориудаар худал зүйлийг ярьж бодит байдлыг нуух замаар намайг төөрөгдөлд оруулж мөнгө авсан байна. 2021 оны 01 дүгээр сараас хойш элдэв янзын шалтаг тоочсоор аль болох надтай харилцахаас зайлсхийж хохироосоор өдий хүрлээ. Б.Н нь одоо гэр бүлээрээ Улаан-Уул сумын төвд амьдардаг, охиных нь нөхөр хүргэн хүү Б.Далайбаяр Улаан-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг. Утас нь 00000, төрсөн эгч Б.Б Их-Уул суманд малын эмч утас нь 00000, төрсөн ах Б.Д нь Улаан -Уул суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг болно.
Иймд хариуцагч Б.Наас 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О надад олгуулахыг хүсч нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч надад учирсан хохирлыг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Оы нэхэмжлэлтэй танилцсан нэхэмжлэлийн шаардлагыг нийтэд нь зөвшөөрөхгүй. А.Оаас 2020.03-р сараас 2021.01-р сар хүртэл хугацаанд 220 0000 000 төгрөг авсанд маргаангүй. Харин би авсан мөнгөө эргүүлж төлсөн асуудал дээр маргаан үүсгэхээс өөр аргагүй боллоо. Би зээлж авсан мөнгөө дараахи байдлаар А.Оы данс ХААН Банк 000000000, түүний хүү Х.Мөнгөнтулгын ХААН банкны 000000000 тоот дансанд төлж дуусгасан, харин ч илүү төлчихсөн байсан. Үүнийг жагсааж бичвэл.
1. А.Оы 000000000 тоот дансанд өөрийн 000000000 данснаас 2020.03.01- нээс 2020.12.25-ны өдөр хүртэл 278,783,000 төгрөг,
2. Мөн өөрийн ХААН банкны 000000000 данснаас А.Оы 000000000 дансанд 2020.06.16-ны өдрэөс 2020.12.30 хүртэл 175,700,000 төгрөг,
3. Миний хүү О.Гын ХААН банкны 000000000 тоот данснаас А.Оы 000000000 тоот данс руу 2020.12.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020.12.30-ны өдөр 3,440,000 төгрөг,
4. Б.Н миний өөрийн Төрийн банкны 000000000 данснаас А.Оы 000000000 тоот данс руу 2020.12.25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020.12.30 өдөр 2,910,000 төгрөг,
5. Мөн бэлнээр А.Оы 000000000 тоот данс руу 2020.06.29-ны өдөр 5,150,000 төгрөг,
6. 2020.12.25-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу 8,000,000 төгрөгийг
Тамир гэдэг хүнээр хийлгүүлсэн,
7.Нөхөр Б.Оын ХААН банкны 000000000 тоот данснаас А.Оы 000000000 тоот данс руу 2020.10.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020.11.27-ны өдөр 400,000 төгрөг,
8. 2021.01.06-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 980,000 төгрөг,
9. 2021.01.13-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 300 000 төгрөг,
10. 2021.01.16-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 150,000 төгрөг,
11. 2021.02.05-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 400,000 төгрөг,
12. 2021.02.10-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 300,000 төгрөг,
13. 2021.02.10-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 900,000 төгрөг,
14. Нөхөр Оын ХААН банкны 000000000 тоот данснаас А.Оы 000000000 тоот данс руу 2021.01.04-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.01.05-ны өдөр 300,000 төгрөг,
15. Хүү О.Гын данснаас 2021.01.07-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу 2,300,000 төгрөг,
16 Би өөрөө бэлнээр 2021.01.13-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу 10,500,000 төгрөг,
17. 2021.01.04-ны өдөр А.Оы 000000000 тоот дансруу миний 000000000 данснаас 950,000 төгрөг,
18 2021.01.05-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 2,600,000 төгрөг,
19. 2021.01.06-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000
данснаас 1,540,000 төгрөг,
20. 2021.01.08-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000
данснаас 2,750,000 төгрөг,
21. 2021.01.08-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000
данснаас 1,000,000 төгрөг,
22. 2021.01.11-ний өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 2,300,000 төгрөг,
23. 2021.01.13-ны өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000
данснаас 700 000 төгрөг,
24. 2021.01.14-ний өдөр А.Оы 000000000 тоот данс руу миний 000000000 данснаас 4 890 000 төгрөг,
25. Х.Мөнхтулгын ХААН банкны 000000000 данс руу 2020.08.05-ны өдөр миний
000000000 данснаас 15,700,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Нийтдээ 539,993,000 төгрөгийг төлсөн байдаг. Миний бие илүү гаргаж өгсөн мөнгөө А.Отай харилцан тохиролцож авна. Өгөхгүй гэвэл сөрөг нэхэмжпэл гаргах болно гэжээ.
Нэхэмжлэгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Н нь 2021 оны 8 дугаар сард надтай уулзаж бид нар дансны хуулгаа тулган, 2018, 2019 онд зээлүүлсэн мөнгөний тооцоог бүрэн дуусгаж, 2020 оны 8 дугаар сараас хойш Б.Нын зээлж авсан мөнгийг дансны хуулгатай тулгаж гаргахад 220.000.000 төгрөг зээлж авсанаа Б.Н нь хүлээн зөвшөөрч, надад энэ хугацаанд 70.000,000 төгрөгийг төлж өгсөн. Үлдэгдэл 150.000.000 төгрөгийг ямар ч маргаангүй төлж өгч хохиролгүй болгоно гэж өөрөө надад баталгаа бичиж өгсөн. Энэ бичгийг нь үндэслэн та шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөөрэй гэж Б.Н өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр би нэхэмжлэл гаргасан юм. Б.Н нь 10 жилийн хугацаатай зээлж авна, тэгээд таны мөнгийг төлж өгнө гэж намайг аргалсаар өдий хүрсэн юм. А.Оы миний 000000000 тоот дансанд Б.Нын 000000000 тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 278,783,000 төгрөг өгсөн гэх боловч Хаан банкны дансны хуулгыг шүүж тулгаж үзэхэд 230,511,000 төгрөг болж 48,272,000 төгрөг илүү бичсэн. Б.Нын Хаан банкны 000000000 тоот данснаас А.О миний 000000000 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 16-наас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 175,700,000 төгрөг өгсөн гэснийг тулгаж дансны хуулгаас шүүж үзэхэд 152,421,000 төгрөг өгсөн, 23,279,000 төгрөг илүү бичсэн. Б.Н өөрийн данснаас 2020 оны 6 дугаар сарын 29-нийн өдөр 2,910,000 төгрөг, нөхөр Оын Хаан банкны 000000000 тоот данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн нь огт байхгүй, миний дансанд мөнгийг илүү бичсэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нямжав өөрийн данснаас 980,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 900,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр төлсөн мөнгөө давхардуулж оруулсан.
Шоовдорт өгсөн мөнгөө надаас зээлж авсан гэж 700,000 төгрөг үндэслэлгүйгээр илүү бичсэн, Б.Нын эгч Батчулуун Хаан банкны 5897009992 тоот дансаар 2020-12-30-нд надаас 13,500,000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгийг Б.Н нь 2021-1-13-нд 10,500,000, 2021-8-4-нд 4,890,000 төгрөг эгчийнхээ зээлсэн мөнгийг надад өгсөн.Үүнийг хасаж тооцно.
2020-8-5-нд Х.Мөнхтулгын дансанд 15,700,000 төгрөг шилжүүлсэн гэдгийг би мэдэхгүй тул үүнийг хасах болно. Б.Н нийт 539.943.000 төгрөг надад төлж өгсөн гэж бичжээ. Хаан банкнаас гаргуулж авсан дансны хуулгатай тулгаж үзэхэд Б.Н 115.831.000 илүү өгсөнөөр тооцсоныг хасахад 424,112,000 төгрөгийг надад өгсөн байна. Нэхэмжлэгч миний Хаан банкны дансны хуулгыг тулгаж шалгахад Нямжавт 556,159,000 төгрөг өгсөн байх бөгөөд үүнээс 424,112,000 төгрөгийг хасахад одоо үлдэгдэл 132,047,000 төгрөгийг хариуцагч Б.Наас гаргуулж авахаар тооцоо гарч байна.Энэ мөнгийг гаргуулж авахаар шаардлагаа өөрчилж байна.
Би 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд Б.Нд нийт 556,159,000 төгрөг цувуулан зээлсэн байдаг. Б.Наас над руу дансаар шилжүүлсэн гэх 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 20.000 төгрөг, 5 дугаар сарын 04-ний өдрийн 20.000 төгрөг, 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.000 төгрөг, 6 дугаар сарын 08-ны өдрийн 150.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрий 400.000 төгрөг, 2 дугаар сарын 10-ны өдрийн 300.000 төгрөг нь миний дансанд ороогүй тул зөвшөөрөхгүй, Б.Н нь надаас 2018, 2019 онд мөнгө зээлж байсан бөгөөд түүнээс үлдсэн зээлийн төлбөрийг 2020 онд шилжүүлж байсан байдаг. Тэр мөнгө Б.Наас 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын хооронд над руу шилжүүлсэн мөнгө дотор орсон байх тул мөн зөвшөөрөхгүй. Дансны хуулгыг шүүх хуралдаан дээр тулгаж үзэхэд Б.Наас надад дансаар болон бэлнээр өгсөн мөнгө нь таарч байна.Гэвч миний тооцоогоор 119.000.000 төгрөг төлөгдөөгүй гэж тооцоо гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь зарим нэг мөнгийн би харалгүй өнгөрөөсөн байсныг сая шүүх хуралдаан дээр данс тулгахад мэдлээ. Иймд дээрх мөнгийн хасаж тооцоод үлдэгдэл 119.000.000 төгрөгийг Б.Наас гаргуулна. Мөн Б.Наас миний данс руу шижлүүлсэн мөнгө болон бэлнээр өгсөн мөнгөнөөс доорх мөнгө нь миний зээлсэн 556,159,000 төгрөгт хамааралгүй байна. Үүнд: Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгнөөс 980.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1.380.000 төгрөнөөс 980.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5.500.000 төгрөгнөөс 980.000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 900.000 төгрөг буюу нийт 10.7000.000 төгрөг нь Б.Нтай 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 620.000 төгрөгнөөс 500.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 500.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 500.000 төгрөг, Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1.880.000 төгрөгнөөс 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг нь хариуцагч Б.Нын төрсөн охин Хишигжаргалын надаас зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр, Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2021 он 2 дугаар сарын 05-ны өдрийн 400.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 300.000 төгрөг, Б.Нын 000000000 тоот дансанаас шилжүүлсэн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 700.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг нь Шоовдор гэх хүнээс Б.Н надаар дамжуулан зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр бөгөөд уг мөнгийг би Шоовдорт шилжүүлсэн, Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4.890.000 төгрөг, бэлнээр 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн 10.000.000 төгрөг нь Б.Нын эгч Батчулууны надаас зээлсэн 13.500.000 төгрөгний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр тул зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.О эгчээс зээлсэн мөнгө дансны хуулгаар гарч ирэх байх. Би өгөх мөнгөө бүгдийг нь өгсөн гэж үзэж байна. Хаан банкны 000000000 тоот данснаас 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 278,783,000 төгрөг, Хаан банкны 000000000 тоот данснаас 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 1 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 175,700,000 төгрөг, Төрийн банкны 000000000 тоот данснаас 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2,910,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, өөрийн хүү н.Галбадрахын Хаан банкны 000000000 тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдөр 440,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 2,300,000 төгрөг, бэлнээр Д.Оюуны Хаан банкны 000000000 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5,150,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,500,000 төгрөг, Б.Н миний өөрийн Хаан банкны 000000000 тоот данснаас Д.Оюуны Хаан банкны 000000000 тоот данс руу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 980,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 900,000 төгрөг, Б.Н миний өөрийн Хаан банкны 000000000 тоот данснаас Д.Оюуны Хаан банкны 000000000 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, Б.Н миний өөрийн Хаан банкны 000000000 тоот данснаас Д.Оюуны Хаан банкны 000000000 тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 950,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,600,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,540,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,750,000 төгрөг, мөн өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2,300,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 700,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, мөн өдөр 1,890,000 төгрөг, Б.Н миний өөрийн Хаан банкны 000000000 тоот данснаас Д.Оюуны хүү болох н.Мөнгөнтулгын Хаан банкны 000000000 тоот данс руу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15,750,000 төгрөг хийсэн. Нийт 539,993,000 төгрөг төлсөн гэж тооцоо гаргасан. Мөн зарим нэг мөнгийг зээлд хамааралгүй тул тооцохгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Үүнийг зөвшөөрөхгүй. 2018, 2019 онд зээлсэн зээлийн төлбөр бүгд төлөгдсөн. 2020 оны 03 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд төлсөн мөнгө нь 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд А.О эгчээс зээлсэн мөнгөний эргэн төлөлт. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлээ тодруулж, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 27-ны хооронд нийт 539.993.000 /таван зуун гучин есөн сая есэн зуун ерэн гурван мянга/ төгрөг зээлсэн бөгөөд үүнээс 119.000.000 /нэг зуун арван есөн сая/ төгрөгийг буцаан өгөөгүй тул гаргуулна хэмээн шаардлагаа багасгаж өмгөөлөгчийн хамт оролцсон.
Үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлага тодруулан багасгасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хувийг хариуцагчид гардуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Нд 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд нийт 539.993.000 /таван зуун гучин есөн сая есэн зуун ерэн гурван мянга/ төгрөг зээлүүлсэн гэж тайлбарлан, хаан банкны депозит дансны хуулгыг, харин хариуцагч Б.Н нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2020 оны 03 дугаар сарын 05-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 539.993.000 төгрөг төлсөн, энэ нь депозит дансны хуулгаар тогтоогдоно хэмээн маргаж, хаан болон төрийн банкны депозит дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргасан.
Тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.
Талууд нийт 539.993.000 /таван зуун гучин есөн сая есэн зуун ерэн гурван мянга/ төгрөг зээлүүлсэн үйл баримтанд хэн аль нь маргаагүй.
Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд А.Оы хаан банкны 000000000 дугаар данснаас Б.Нын хаан банкны 000000000 дугаар данс руу 237.579.000 төгрөг, хаан банкны 000000000 дугаар данс руу 292.669.000 төгрөг, нийт 530.284.000 төгрөг,
2020 оны 3 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын хооронд А.Оы хаан банкны 000000000 дугаар данс руу Б.Нын хаан банкны 000000000 дугаар данснаас 278.288.000 төгрөг, 000000000 дугаар данснаас 192.310.000 төгрөг, Б.Нын төрийн банкны 000000000 дугаар данснаас 9.910.000 төгрөг, Б.Нын хүү гэх О.Гын хаан банкны 000000000 дугаар данснаас 8.740.000 төгрөг, Б.Нын нөхөр гэх Оын хаан банкны 5941039335 дугаар данснаас 7.300.000 төгрөг, А.Оы хүү гэх Х.Мөнхтулгын хаан банкны 000000000 дугаар данс руу Б.Нын 000000000 дугаар данснаас 15.700.000 төгрөг, А.Од бэлнээр 23.650.000 төгрөг, нийт 535.898.000 төгрөгийг тус тус өгч авалцсан болох нь тогтоогдлоо.
Харин дансаар болон бэлнээр нийт 534.998.000 төгрөгийг хариуцагч Б.Наас авсан боловч үүнээс Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгнөөс 980.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1.380.000 төгрөнөөс 980.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5.500.000 төгрөгнөөс 980.000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 980.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 900.000 төгрөг буюу нийт 10.7000.000 төгрөг нь Б.Нтай 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр,
2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 620.000 төгрөгнөөс 500.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 500.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 500.000 төгрөг, Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1.880.000 төгрөгнөөс 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг нь хариуцагч Б.Нын төрсөн охин Хишигжаргалын надаас зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр, Б.Нын дансаар над руу шилжүүлсэн байдаг.
Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2021 он 2 дугаар сарын 05-ны өдрийн 400.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 300.000 төгрөг, Б.Нын 000000000 тоот дансанаас шилжүүлсэн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 700.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг нь миний зээлсэн 539.993.000 төгрөгт хамааралгүй, Шоовдор гэх хүнээс Б.Н нь надаар дамжуулан зээлсэн мөнгөний гүйцэтгэлд төлсөн төлбөр ба уг мөнгийг би Шоовдорт шилжүүлсэн,
Б.Нын 000000000 тоот данснаас шилжүүлсэн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4.890.000 төгрөг, бэлнээр 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн 10.000.000 төгрөг нь Б.Нын эгч Батчулууны надаас зээлсэн 13.500.000 төгрөгний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр бөгөөд үүнийг Батчулуун Б.Нын дансаар дамжуулж өгсөн. Иймд дээрх мөнгөнүүдийг миний Б.Нт зээлсэн 539.993.000 төгрөгний зээлийн төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй гэж мэтгэлцэж А.О, Б.Н нарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь, А.Мягмрсүрэн, А.О нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь, Э.Шоовдор, А.О нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р хороо 3-6 тоотод оршин суух Загд овогтой Хорлоогийн гараар бичсэн өргөдөл зэргийг нотлох баримтаар хэрэгт гаргасан.
Гэтэл эдгээр баримтууд нь Б.Наас А.Од өгсөн гэх 535.898.000 төгрөгнөөс 29.490.000 төгрөг буюу 10.7000.000 төгрөг нь А.О, Б.Нтай нарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр, 2.500.000 төгрөг нь хариуцагч Б.Нын төрсөн охин Хишигжаргалын А.Оаас зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр, 1.400.000 төгрөг нь Шоовдор гэх хүнээс хариуцагч Б.Н, А.Оаар дамжуулан зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр, 14.890.000 төгрөг нь Б.Нын эгч Батчулууны А.Оаас зээлсэн 13.500.000 төгрөгний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр болохыг хангалттай нотлохгүй ба хэргийн материалд авагдсан бусад баримтуудаар давхар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн А.О нь хариуцагч Б.Нын дансаар шилжүүлсэн 900.000 төгрөг миний дансанд ороогүй гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч энэ талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй,
Мөн Б.Нт 2018, 2019 онд мөнгө зээлж байсан ба тухайн зээлийн төлбөрийн үлдэгдлийг 2020 онд шилжүүлсэн. Энэ мөнгө 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын хооронд Б.Нын над руу шилжүүлсэн мөнгө дотор орж тооцогдсон байна гэж тайлбарлаж, А.О, Б.Н нарын хооронд 2019 оны 1 дугаар сарын 30-ний өдөр 8.000.000 /найман сая/ төгрөгийг 1 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувийг шүүх хуралдаанд гарган маргасан боловч тэрээр 2018, 2019 онд Б.Нт зээлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нийт хэдэн төгрөгийг 2020 онд авсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч А.Од иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, танилцуулсан боловч хэрэгт ач холбогдол бүхий баримтыг ирүүлээгүй тул Б.Наас А.Од 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд бэлнээр болон дансаар шилжүүлсэн нийт 535.898.000 төгрөгнөөс хасаж тооцох үндэслэлгүй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн тооцооны талаар маргаантай байгаа боловч хариуцагч Б.Н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 535.898.000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл 119.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэлийг нотлож чадахгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Оы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 682.750 / зургаан зуун наян хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч А.Оы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нд холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 119.000.000 /нэг зуун арван есөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Оы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 682.750/ зургаан зуун наян хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ