Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Г.Э

Шүүгдэгч Г.Э нь 2015 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... зочид буудлын авто гражийн түлхүүрийг эвдлэн нэвтэрч, уг гражид байрлуулсан хохирогч Т.Бын тээврийн хэрэгслээс эмэгтэй нэхий дээл 10 ширхэг, хүүхдийн нэхий дээл 6 ширхэг, монгол дээлний нэхий дотор 2 ширхэг, нэхий дотортой мишок 1 ширхэг, өвлийн шинэ куртик 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж түүнд 7.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох Бимтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би энэ хэргийг хийсэн нь үнэн.Том хүний нэхий дээл эрэгтэй, эмэгтэй 10 ширхэг авсан нь үнэн, 6 ширхэг хүүхдийн нэхий дээл буюу гадна тал нь салдаг, угааж болдог сентепонон материалтай нэхий дээл авсан. Үнэлгээний компани буруу үнэлсэн байна. Бага насны хүүхдийн нэхий дээлийг нэг ширхэгийг 400000 төгрөгөөр үнэлсэн байна. Размераараа өөр өөр үнэтэй байсан. Би өөрөө зарж байсан болохоор 120000 төгрөгийн үнэтэй гэдгийг мэдэж байна. Том хүний дээлний үнээс илүү гараад байгаа юм. Том хүний нэхий дээлийг 360000 төгрөгөөр үнэлээд байсан. Үнийн хувьд буруу байна. Би тухайн үед нэхий дээлийг зарж байсан, үнийг нь мэдэж байна ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... зочид буудлын шинэ жил болоод шинэ жилийнхээ арга хэмжээнд урихаар нь Эыг хамт баярт орьё гэхэд би хүн танихгүй юм чинь орохгүй гэхээр нь Цогтбаатартай хамт ороод Э буудлынхаа өрөөнд үлдсэн юм. Баярын арга хэмжээ нь орой 21 цагийн үед тараад Цогтбаатар бид хоёр буудлынхаа өрөөнд иртэл хаалга онгорхой Э байхгүй байхаар нь машиныхаа түлхүүрийг үзтэл бас байхгүй байсан. Буудлын гражид очтол гадна хаалганы цоожийг эвдчихсэн байсан. Дотогшоо ортол миний машин цоожгүй, онгорхой дотор нь зарахаар авч явж байсан эрэгтэй, эмэгтэй 16 ширхэг нэхий дээл, 1 ширхэг нэхий мишок, Хятад улсад үйлдвэрлэсэн би өөртөө авсан ногоон өнгийн өвлийн куртик 2 ширхэг, монгол дээлний нэхий дотор 2 ширхэг нийтдээ 7.180.000 төгрөгийн үнэ бүхий зүйлүүд алдагдсан байсан. Мөн дээрээс нь машины түлхүүр байс байхгүй байсан. Ингээд цагдаад мэдэгдсэн юм. Би тэр Эад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг

Гэрч Д.Яын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б гэдэг хүн нэг залуутай манай шинэ жилд орсон. Буудалд Бын ажилтан гээд нэг залуу үлдсэн. 00 цагийн үед Б өрөөндөө орсноо удалгүй гарч ирээд өрөөнд үлдсэн хүн байхгүй байна, бас гудас доор байсан машины түлхүүр байхгүй байна гээд Б нэг залуу бид гурав гараад граж руу очиход гражны жижиг хаалганы цоож онгорхой байсан. Граж руу ороход машин нь хаалттай хирнээ гараараа татахад онгойж байсан. Б юмаа үзэж байснаа 10 гаруй нэхий дээл байхгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б ах хамт ажилладаг залуутайгаа гараад удалгүй орж ирснээ буудалд үлдсэн залуу хэзээ гарсан талаар буудлын үйлчлэгчээс асуухад буудалд байсан залуу гражийн хаалганы цоожийг эвдээд машинаас хүүхдийн нэхий, том хүний нэхий байхгүй байна харанхуй болохоор тоог нь гаргаж чадахгүй байна гэхээр нь бид хэд гэрэл авч гараад харахад гражийн жижиг хаалга онгорхой байсан. Дотогш ороход машины хаалга цоожгүй онгорхой байсан. Б ах машиныхаа түлхүүрийг буудлын өрөөнийхөө өөрийн унтаж байсан орны гудас доор хийж орхичихсон чинь түлхүүр аваад машин онгойлгосон байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,

Ашид билгүүн ХХК-ний 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “...эмэгтэй нэхий дээл 10 ширхэг 3.600.000 төгрөг, хүүхдийн нэхий дээл 6 ширхэг 2400000 төгрөг, монгол дээлний нэхий дотор 2 ширхэг 760.000 төгрөг, нэхий дотортой мишок 1 ширхэг 120.000 төгрөг, өвлийн шинэ куртик 2 ширхэг 300.000 төгрөг нийт 7180000 төгрөг” хохирлын үнэлгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07/

Шинжээч томилох тогтоол /хх-ийн 13/

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 14/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 96 /зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн дараах нотлох Бимтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Үүнд шүүгдэгч Г.Э нь 2015 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... зочид буудлын авто гражийн түлхүүрийг эвдлэн нэвтэрч, уг гражид байрлуулсан хохирогч Т.Бын тээврийн хэрэгслээс эмэгтэй нэхий дээл 10 ширхэг, хүүхдийн нэхий дээл 6 ширхэг, монгол дээлний нэхий дотор 2 ширхэг, нэхий дотортой мишок 1 ширхэг, өвлийн шинэ куртик 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Буудлын гражид очтол гадна хаалганы цоожийг эвдчихсэн байсан. Дотогшоо ортол миний машин цоожгүй, онгорхой дотор нь зарахаар авч явж байсан эрэгтэй, эмэгтэй 16 ширхэг нэхий дээл, 1 ширхэг нэхий мишок, Хятад улсад үйлдвэрлэсэн би өөртөө авсан ногоон өнгийн өвлийн куртик 2 ширхэг, монгол дээлний нэхий дотор 2 ширхэг... алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Яын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б өрөөндөө орсноо удалгүй гарч ирээд өрөөнд үлдсэн хүн байхгүй байна, бас гудас доор байсан машины түлхүүр байхгүй байна гээд граж руу очиход гражны жижиг хаалганы цоож онгорхой байсан. Граж руу ороход машин нь хаалттай хирнээ гараараа татахад онгойж байсан. Б юмаа үзэж байснаа 10 гаруй нэхий дээл байхгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид хэд гэрэл авч гараад харахад гражийн жижиг хаалганы цоож нь онгорхой, хаалга онгорхой байсан. Дотогш ороход машины хаалга цоожгүй онгорхой байсан. Б ах машиныхаа түлхүүрийг буудлын өрөөнийхөө өөрийн унтаж байсан орны гудас доор хийж орхичихсон чинь түлхүүр аваад машин онгойлгосон байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, бусад нотлох Бимтаар тогтоогдож байна.

Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Хохирогч Т.Бт учирсан хохирлын үнэлгээг тогтоохдоо хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан хохирогч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...6 ширхэг хүүхдийн нэхий дээл алдагдсан, 1 ширхэг нь 140000 төгрөг...” гэсэн тайлБ, Дархан-нэхий ХХКний зарлагын падан, Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “6 ширхэг хүүхдийн нэхий дээлний үнийг зөвшөөрөхгүй байна. Ашид билгүүн ХХК хүүхдийн нэхий дээлийг том хүний нэхий дээлнээс илүү үнээр тогтоосон байна. Хүүхдийн нэхий дээл 120000-190000 төгрөг байсан. Би тухайн үед нэхий дээлийг зарж байсан, үнийг нь мэдэж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох Бимтыг шинжлэн судалж хүүхдийн нэхий дээлийг нэг бүрийг нь 140000 төгрөгөөр үнэлж хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Иймд хохирогч Т.Бт 5620000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 07 сарын 05-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан Г.Эын эдлээгүй үлдсэн 1 жил 18 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагджээ.

Шүүгдэгч Г.Эын 2017 оны 05 сарын 09-нөөс 2017 оны 06 сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Г.Э нь хувьдаа өөрийн гэсэн эд хөрөнгөгүй байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нь амар хялБ аргаар мөнгө олох санаа нь энэ гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

           

            1.Шүүгдэгч Г.Эыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

         4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

        

         5.Хэрэгт эд мөрийн Бимтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

         7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас 5620000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1560000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

                                                           

         8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН