| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0040/э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-06-23 |
| Зүйл хэсэг | 145.2., 254.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Д.Ариунжаргал
Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч ***,*** нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***, ***, ***, Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** сумын харьяат, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт, *** аймаг, *** сум, ***-р баг, *** *** гудамж *** тоотод оршин суух, урд нь 1998 оны 04 дүгээр сарын 14, 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолуудаар ял эдэлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт *** *** гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** сумын харьяат, *** онд төрсөн, *** настай, *** боловсролтой, ам бүл ***, *** аймаг, *** сум *** баг, *** гудамж *** тоотод оршин суух, 2013 онд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ын *** гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх,*** сумын харьяат, *** онд төрсөн, *** настай, *** боловсролтой, ам бүл ***, *** аймаг, *** сум *** баг, *** *** гудамж *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн *** гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** сумын харьяат, *** онд төрсөн, *** настай, *** боловсролтой, ***, ам бүл ***, *** аймаг, *** сум, *** багт оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт *** *** гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, ***, *** нар нь ашиг олох зорилгоор бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс хохирогч ***, *** нарын 2 тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлж нийт 2.400.000 төгрөгийг хохирол учруулсан, Шүүгдэгч *** нь ***, ***, *** нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж нуун далдалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Банкны зээл хийх гээд асуудалтай байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой хүүгээрээ *** сумын ***-т хүргүүлээд хоёр тэмээ барьж аваад 2 дугаар сарын 1-ний өглөө хүү, эхнэр хоёроо дуудаад тэмээгээ гаргасан. Ийм үйлдэл хийж энэ хүмүүсийг худлаа үнэн зүйл ярьж оролцуулсандаа маш их гэмшиж байна. Өмнө нь хулгай хийж үзэж байгаагүй. Банкны мөнгөнөөс болж ийм зүйлд хүрсэн. *** бид хоёр ах дүүсийн хүүхдүүд тэмээгээ буцаагаад аваачаад өгсөн гэж хэлээд худлаа мэдүүлэг өгүүлсэн. Эхнэр хүүхдээ худлаа хэлж энэ гэмт хэрэгт татан оруулсандаа маш их гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг нь барагдуулсан. Намайг тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Шүүгч, прокурор та бүхнээс уучлал гуйж байна гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би нөхөртөө итгэж байсан ***-өөс тэмээ авна гээд хэлж байсан. Тэгэхээр нь итгэж байсан. Маргааш нь дуудахаар нь очоод тэмээг нь алалцаад ирсэн. Тухайн үед ийм хэрэгт холбогдоно гэж мэдээгүй байсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Манайх таван бандитай хамгийн том бандиа гэрлүүлсэн. Ийм хэрэг хийж болдоггүй юм байна гэдгийг ойлголоо. Маш их гэмшиж байна. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би хадмындаа байж байсан чинь аав хүрээд ир гээд *** ахаас чинь тэмээ авахаар боллоо гэсэн. Тэгээд амбаарт байсан мотоциклио гаргаж унаад аавтай цуг яваад *** сумын *** гэдэг газар очиход одоо *** ах чинь өмнөөс ирж байгаа чи гэрэлгүй юм чинь эртхэн буцаад гэртээ харь гэсэн. Тэгээд би гэртээ ирсэн. Өглөө нь аав хавчигийн давааны энд явж байна машин асаагаад гараад ир гэсэн. Тэгээд очиж гаргалцаж аваад ирсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аавын үгэнд орж явсан, хулгай хийж байгаа гэж бодоогүй хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Шүүхийн өмнө худлаа ярьсандаа уучлалт гуйж байна. Өмнө нь *** надтай тэмээ авна гэж ярьж байгаагүй. Намайг нэг ирэхэд тэмээний хэрэгт холбогдсон энэ дотор тэмээтэй чи байна. Цагдаад очоод мэдүүлэг өг гэсэн. Тэгээд би чадахгүй гэж хэлсэн. Нөгөөдөр нь манайд ирэхдээ ах нь нэг тэмээг нь алаагүй эзэнд нь аваачаад өгчихсөн, нэг тэмээг нь алсан мөнгийг нь өгчихсөн гэсэн тэгэхээр нь би бас чадахгүй гээд явуулсан. Сүүлдээ манайд өдөр болгон шахуу ирээд хангинаад байхаар нь болох юм уу гэсэн болно гэсэн чи очоод гарын үсэг зурчих гэсэн. Би гарын үсэг зурах юм байх гээд яваад орсон чинь надаас байцаалт авсан. *** байцаалт авбал ингэж хэлээрэй гээд явуулсан болдог юм байх гэж бодоод ингэж хэлсэн. Би энэ ***, ***, *** нарын хэрэгт худлаа хэлж орсондоо маш их гэмшиж байна. Хууль цааз гэж байдаг юм байна. 4 хүүхэдтэй малчин малаа хариулаад явах нөхцөл олгож тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү, өндөр төрийн минь сүлд өршөөх болтугай гэв.
Хохирогч *** Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: *** аймгийн *** сумын *** дугаар баг буюу *** багт оршин суух *** овогтой *** би 2017 оны 01 дүгээр сарын 27-31-ний хооронд ***-ын урд хоолойгоос 1 ат алдсаныг иргэн *** овогтой *** авсан байсан ба тэмээний үнэ болох 1.200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 03-нд өгч хохиролгүй болгосон тул цаашид ***-аас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй нь үнэн болно гэжээ.
Хохирогч *** Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: *** аймгийн *** сумын *** дугаар баг буюу *** багт оршин суух *** овогтой *** би 2017 оны 01 дүгээр сарын 27-31-ний хооронд ***-ын урд хоолойгоос 1 ат алдсаныг иргэн *** овогтой *** авсан байсан ба тэмээний үнэ болох 1.200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 03-нд өгч хохиролгүй болгосон тул цаашид ***-аас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй нь үнэн болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч ***-ын мэдүүлэг /хх-46-47-рт/, хохирогч ***-ийн мэдүүлэг /хх-51-52-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-60-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-61-рт/, гэрч Ж.Жаргалсайхан /хх-62-рт/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-23-24-рт/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-34-рт/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-36-рт/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-37-рт/, хурааж авсан мотоциклийн зураг /хх-38-39-рт/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-42-рт/, газрын гэрчилгээний хуулбар /хх-41-рт/, газрыг нь битүүмжилсэн тэмдэглэл /хх-42-рт/, битүүмжилсэн эд зүйлийн үнэлгээ /хх-77-рт/, хоёр тэмээ үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-69-рт/, битүүмжилсэн эд зүйлийн үнэлгээ /хх-81-рт/, *** машины үнэлгээ /хх-181-182-рт/ зэрэг нотлох баримтуудыг, шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хүсэлтээр: Хохирогч ***-ын хоёр дахь удаагаа өгсөн мэдүүлэг /хх-48-рт/, хохирол төлөгдсөн гэсэн нотариатаар батлуулсан хүсэлт /хх-49-рт/, хохирогч ***-ийн мэдүүлэг /хх-51-52-рт, 53-рт/ ***-ийн гомдол саналгүй гэсэн цагдаагийн газар гаргасан нотариатаар батлуулсан хүсэлт /хх-55-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-58-рт/, гэрч ***, ***, *** нарын шүүгдэгч ***-ийн хувийн байдал, зан байдлыг нь тодорхойлсон мэдүүлэг /хх-167,168,169-рт/, ***-ийн ял шалгах хуудас /хх-110-рт/ улсын яллагчийн яллах дүгнэлтэд 2013 онд ял шийтгэгдэж байсан гэх боловч 2015 оны Өршөөлийн хуулиар тухайн ялтай байдал арилсан гэж өмгөөлөгчийн зүгээс тухайн нотлох баримтыг хэлэлцүүлж байна. Түмэн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-104-рт/, М.Энхзаяа өмгөөлөгчийн хүсэлт /хх-157-рт/ прокурорын шатанд гаргаж байсан хангахгүй орхисон байгаа. ***-ийн ял шалгах хуудас /хх-195-рт/, ***-ийг Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцох тогтоол /хх-190-рт/, хувийн байдал тодорхойлсон зүйл хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байсан. Өнөөдөр хувийн байдал тодорхойлсон нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Улаантуг багийн Засаг даргын тодорхойлолт, Эрүүгийн хэргийн шүүхэд Засаг даргаас гаргасан хүсэлт, *** бага насны 4 хүүхэдтэй гэсэн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар хавсаргасан зэрэг нотлох баримтуудыг, Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр ***, *** нарын өмгөөлөгчөөр оролцож байна. ***-ын унаж явсан мотоцикль битүүмжилж 500.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Ял шалгах хуудас /хх-106,107,108-рт/, хохирогч ***-ийн гомдол саналгүй гэсэн нотариатаар батлуулсан хүсэлт давхардсан. Хохирогч ***-ын гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар батлуулсан хүсэлт /хх-49-рт/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримттай давхацсан байгаа гэснийг тус тус шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс хохирогч ***, *** нарын 2 тооны тэмээ хулгайлагдаж улмаар хохирогч ***, *** нарт тус бүр 1.200.000 төгрөгний хохирол учирсан, шүүгдэгч *** нь ***, ***, *** нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг гарсан байна.
Дээрх хулгайн гэмт хэргийг шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ 04-05, 32-33, 37-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-23-28/, ХХ-47 дугаар хуудаст байх хохирогч ***-ын “…тэмээний мөрийг дагаж явахад аймгийн төвөөс хойш 15 км орчим газарт ***-ы хөх атыг алаад 4 хөлийг /шийрийг/ үлдээсэн байсан. Тэндээс нь би нэг хөлийг нь авсан. Мөн тухайн газарт машины мөр гарсан байсан. Түүнийг дагаад явахад зүүн хойд зүгт уул толгод дунд бас нэг тэмээ алсан. Тэндээ 4 хөлийг нь үлдээсэн байсныг харсан чинь манай 4 атны хөл байсан. Би тэндээс нь хоёр хөлийг нь аваад эргэн тойронд нь хайсан чинь толгойны арьсыг нь хуулаад хаясан байсан…” гэсэн мэдүүлэг, ХХ-51 хохирогч ***-гийн “… *** ах явж хайгаад манай нэг тэмээ, өөрийнхөө тэмээ хоёрыг алаад хээр хаясан байхыг нь олоод бид нарыг хөдөөнөөс дуудсан …хэргийн газар үзлэг хийж байхад *** надтай уулзаад уучлаарай ах нь муухай юм хийчихлээ гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч ***-ын “…нэг цагаан өнгийн УАЗ-469 маркын машин байсан. Мөн 3 хүн харагдаж байсан. Тухайн газарт нэг тэмээг алаад махыг нь машинд ачиж явсан. Нөгөө тэмээг нь унаад явсан. Хулгай хийгээд тэмээ алж байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг, ХХ-49 хохирол төлсөн тул гомдол саналгүй гэсэн хохирогч ***-ын хүсэлт, ХХ-55 хохирол төлсөн тул гомдол саналгүй гэсэн хохирогч ***-ийн хүсэлт зэргээр, шүүгдэгч *** нь ***-ын гуйлтаар мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай болох нь шүүгдэгч ***-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** нь намайг гэртээ байхад манайд ирээд чи цагдаагийн газар очоод *** нь надаас 2 тооны тэмээ худалдаж авсан гээд хэлээдэх гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь цагдаагийн газарт ирээд хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Миний өмнө өгсөн тайлбарт байгаа *** надаас тэмээ авсан гэж байгаа нь худлаа. *** надаас нэг ширхэг ч тэмээ аваагүй. Би цагдаагийн газарт ирж худлаа мэдүүлэг өгсөн…” гэсэн мэдүүлэг, ХХ-90 ***-ын “…тэмээний мах ачиж яваад цагдаад баригдсан. Тэгээд ***-өөс авсан гэж худлаа хэлсэн…” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч ***, ***, ***, *** нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа нарын “...***, *** нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ***, ***, *** нарт холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс ***, *** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч ***-ыг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч ***-ыг 2 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч ***-ийг 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч ***-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч *** нь шүүгдэгч ***-ын гуйлтаар зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл тогтоогдож байх тул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, ***, ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Хавтаст хэргийн 35, 138, 173 дугаар хуудсанд байх *** улсын дугаартай *** маркын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *** гэх лавлагаа, 58 дугаар хуудсанд гэрч ***-ын өгсөн “...*** улсын дугаартай машин нь миний эзэмшлийн машин. *** заримдаа гуйж унадаг...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд *** улсын дугаартай саарал өнгийн *** маркын автомашины эзэмшигч нь *** гэдэг нь тогтоогдож байх ба түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлээгүй, уг машиныг битүүмжлэхдээ мөрдөн байцаагч тогтоол үйлдээгүй, тэмдэглэл үйлдсэн зэрэг эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үйлдлүүд байгааг дурдах нь зүйтэй байна.
*** улсын дугаартай *** маркын тээврийн хэрэгслийг хулгайн үйлдэл төгссөний дараа алсан тэмээний махыг ачих зорилгоор хэрэглэсэн байх тул уг машиныг улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэж эзэмшигч ***-т буцаан олгож, харин эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлинй 49.2 дахь хэсэгт зааснаар хулгай хийсэн газар хүргэж өгсөн *** маркын улсын дугааргүй, 150.000 төгрөгний үнэлгээ бүхий мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн, мотоцикль бичиг баримтгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***-гийн ***, *** овогт ***-ын *** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч *** овогт ***-ийн ***-ыг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ийг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн 35, 36 дугаар зүйлүүдийг баримтлан эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч ***-ыг 2 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Дашжамцийг 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч ***-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, ялтан ***-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ялтан ***-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, ялтан *** оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан ***-ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ялтан ***-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, ялтан ***-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хариуцуулсугай.
7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 150.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, *** маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож *** аймгийн *** сумын *** хорооны *** тоотод байрлах 4.500.000 төгрөгийн үнэ бүхий *** м2 газартай гурван тал хашааг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тэмээний *** ширхэг толгой, 5 ширхэг хөл, толгойны арьс зэргийг устгаж, *** маркийн *** улсын дугаартай цагаан өнгийн машиныг эзэмшигч ***-т буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, *** дугаартай албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, *** дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг ***-т буцаан олгосугай.
11. Ялтан ***, ***, *** нарын цахим үнэмлэхийг буцаан олгож, ялтан ***-рын цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
12. Энэ хэрэгт ялтан нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн, мотоцикль бичиг баримтгүй зэргийг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
14. Ялтан ***-арыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-т авсан цагдан хорих, шүүгдэгч***, ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА