Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0787

 

 

  2022           10          05                                  128/ШШ2022/0734

                                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О***** ХХК                                                         

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Б** нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А****, Ш.А*****, Ө.Э****, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Б, хариуцагч А.Ц /онлайн/ нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. О*****ХХК-ийн зүгээс тус шүүхэд хандан “1. Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр Х*******ын аманд байдаг "Зуслан" зориулалттай эзэмшлийн газар дээрээ н*******н бүсийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох, 60,628,165 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын БОГУУХХ-ийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтан Д.Б н 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг зөрчин, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусаад 12 хоносон байхад шийтгэл оногдуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хуульд заасан журам, үндэслэлийг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлийн харьяаллыг өөрчилж явуулсан хэрэг бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгох, 2. Шийтгэлийн хуудсаар хохирлын нөхөн төлбөр болох 60,628,165 төгрөг төлүүлэх үндэслэл болсон Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий Н******* ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/71 тоот дүгнэлт нь БОАЖЯамны сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг үндэслэл болгож хийсэн бөгөөд уг аргачлалаар байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоход ашигладаг бөгөөд манай компани нь ямарваа нэг байдлаар байгалийн нөөц баялгийг ашиглах үйл ажиллагаа явуулаагүй, харин Зуслан зориулалтын газар дээрээ зуслангийн сууц барих үйл ажиллагаа эрхэлж байсан тул буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

1.2. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Шийтгэлийн хуудсаар хохирлын нөхөн төлбөр болох 60,628,165 төгрөг төлүүлэх үндэслэл болсон Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий Н******* ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/71 тоот дүгнэлт нь БОАЖЯамны сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг үндэслэл болгож хийсэн бөгөөд уг аргачлалаар байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоход ашигладаг бөгөөд манай компани нь ямарваа нэг байдлаар байгалийн нөөц баялгийг ашиглах үйл ажиллагаа явуулаагүй, харин Зуслан зориулалтын газар дээрээ зуслангийн сууц барих үйл ажиллагаа эрхэлж байсан тул буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” гомдлын шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.3. “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг эцсийн байдлаар тодруулахад, “Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын БОГУУХХ-ийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтан Д.Б*******ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” гэж тодруулсан болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч “О” ХХК нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х*******ын аманд зуслангийн зориулалтаар газар эзэмшдэг.

2.2. “О” ХХК нь 2021 оноос уг газар дээрээ зуслангийн зориулалттай сууц барих ажлыг эхлүүлсэн.

2.3. Гэвч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 0034240 дугаартай шийтгэлийн хуудас[1] гаргаж, гомдол гаргагч хуулийн этгээдийг Нийслэлийн н*******н бүсийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгөөр торгох, 60 628 165 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.4. Гомдол гаргагч нь маргаж буй шийтгэлийн хуудсыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13:30 минутад шууданчаас хүлээж авсан.[2]

2.5.  “О” ХХК 2002 оноос эхлэн СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэр Х*******ын аманд СБД-ийн Засаг даргын захирамжаар хууль ёсны дагуу зуслангийн зориулалтаар газар эзэмшиж, газрын төлбөрийг хугацаанд нь төлж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ хуулийн дагуу биелүүлж ирсэн.

2.6. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэдийн гомдлоор Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, улмаар СБД-ийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1739 тоот Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн ажиллагааг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаасан.

2.7. Харин зөрчлийн шинж чанартай байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэргийн материалын хуулбарыг /хэргийг/ СБД-ийн Мэргэжлийн хяналтын газрын Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.[3]

2.8. Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц******* 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тогтоол гаргаж 2209000038 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээсэн.[4]

2.9. "О ХХК-ийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гаргасан гэх зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын ахлах байцаагч О.Ц******* шалгаж байхад Сүхбаатар дүүрэг дахь Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох Х.Ц.... нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийн хэргийг О.Ц*******гээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи, Уул уурхайн хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******т шилжүүлсэн.[5]

2.10. Гомдол гаргагчийн зүгээс “... хариуцагч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх талаар хуульд заасан 58 хоногийн хугацааг хэтрүүлсэн атлаа шийтгэлийн хуудас гаргасан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гаргасан гэх зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын ахлах байцаагч О.Ц******* шалгаж байхад Сүхбаатар дүүрэг дахь Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох Х.Ц******* нь прокурорын зөвшөөрөлгүй, прокурорт бүртгүүлэлгүй хэргийг О.Ц*******гээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи, Уул уурхайн хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******т шилжүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн зөрчлийн хэргийг шилжүүлсэн тогтоолдоо Д.Б*******т шилжүүлсэн гэсэн атлаа уг хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулахыг эрх бүхий албан тушаалтан Байгаль орчны хяналтын байцаагч М.Ж*******д даалгасан 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02-17/07 тоот удирдах албан тушаалтны тогтоол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно” гэсэн заалт, тус хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх заалтуудыг ноцтой зөрчсөн ... Хууль зөрчиж шалгасан, бүрдүүлсэн нотлох баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэн зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан нь буруу ... Мөн эрх бүхий албан тушаалтан болох Д.Б******* нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хуульд заасан зөрчлийг шалгах ажиллагаа хийгээгүй, өөр дээрээ шилжиж ирсэн тухай хэргийн оролцогч болох "О... " ХХК-ийн холбогдох албан тушаалтанд мэдэгдээгүй, түүнээс ямарваа нэг байдлаар мэдүүлэг, тодруулга аваагүй, зөрчил үйлдэгдсэн цаг хугацааг ч тогто*******гүй зөвхөн экологийн Цагдаагийн албанаас шалгасан хэрэг бүртгэлтийн шатанд авагдсан нотлох баримтуудыг үндэслэсэн нь үндэслэлгүй ... ******* ХХК-ийн шинжээч А.Ц*******ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/71 тоот дүгнэлтэд "Тухайн зуслангийн зориулалттай эзэмшил газрын талбайд 3, талбайн гадна 1 нийт устгагдсан мод 4 байна. Шороо чулуу овоолж асгасан газарт буюу талбайн гадна мод сүйтгэгдсэн бөгөөд хөрс, ургамлын нөмрөгт хохирол учирсан байна" гэсэн дүгнэлтээр экологийн тогтолцоо алдагдуулсан гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь шинжээч “О..." ХХК-ийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 2,77 га талбайн эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээг бэлчээрийн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласнаас үүдсэн хохирлын үнэлгээгээр тооцсон нь үндэслэлгүй байна. 1. Хохирлыг тооцож гаргахдаа хохирол тооцох объектоо буруу тодорхойлсон. тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг ойлгоогүй, буруу ташаа аргачлалаар тооцож гаргасан. 2. Хөрсний ялзмагийн нөөцийг ямар үндэслэлээр тооцсон, ялзмагийн бодисын дээжийг газар дээр авч шинжилсэн нь тодорхойгүй. 3. Газрын сангийн ангиллаар ойн сан бүхий газар нь бэлчээрийн газраас тусдаа ангилагддаг байхад хохирлыг бэлчээрийн газраар иш татан авч хонин толгойд шилжүүлсэн байдлаар тооцсон нь туйлын ойлгомжгүй, шинжлэх ухааны үндэсгүй, хууль тогтоомжийн хэрэглээний ноцтой алдаа хийсэн. 4. Хохирлыг тооцохдоо уул уурхайн улмаас эвдэрсэн газрын техникийн нөхөн сэргээлтийн 4 шатлалаар тооцсон зардлаар хохирлыг шууд дүйцүүлэн тооцож гаргасан нь алдаатай, буруу, тиймээс гаргасан ТООЦОО НЬ эргэлзээтэй. Зуслангийн байшин барьж буй ажлыг уул уурхайн ажиллагаатай хольж хутгасан, түүнд уул уурхайн үйлдвэрлэлээс үүдэн гарах хохирлыг тооцоох аргачлалыг ашигласан. 5. Мөн хохирлыг тооцохдоо уурхайн ухсан гүн хөрсний үе давхаргад нөлөөлсөн байдал, уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын гүн, хэмжээг нөхөн сэргээх зардлыг зуслангийн байшингийн суурийн газрын нөлөөлөлд шууд хамааруулж тооцсон нь үндэслэлгүй байна ...” гэх зэрэг агуулгаар  маргаж байна.

Хариуцагчийн зүгээс “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтэс рүү зөрчлийн хэргийг шилжүүлэхэд заавал прокурорын зөвшөөрөл авна гэсэн шаардлага байхгүй, хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байгаа, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу тоот явуулж тодруулах зэрэг ажиллагаа хийж хугацаа алдсан зүйл бий, гомдол гаргагч компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан, ойн сангийн экосистемд хохиролтой үйл ажиллагаа явуулсан гэж үзэж торгох шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А***** шүүхэд гаргасан тайлбартаа“...Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр Х*******ын аманд байх зуслангийн газрын эзэмшил газар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгөөр торгох 60 628 165 төгрөгийн хохирлын төлбөр төлүүлэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны, хяналтын улсын ахлах байцаагч зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтан Б*******ийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт, мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй гаргасан захиргааны акт юм. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дахь хэсгийг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусаад 12 хоносон. Хуулийг буруу хэрэглэсэн, Н******* ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэл болгосон тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Зуслангийн зориулалттай байшин барих үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр иргэдийн гомдол мэдээллээр энэ хэргийг эхлээд Экологийн цагдаагийн хэлтсээс шалгаад гэмт хэргийн шинжгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлээд прокурор хэргийг хаасан. Зөрчлийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Мэргэжлийн хяналтын газарт материалыг шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Цагаанхүү зөрчлийн хэрэг нээсэн. 2021 оны 12 сарын 07-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаасан ба зөрчил байж болзошгүй гээд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ц******* 12 сарын 20-ны өдөр тогтоол гаргаад зөрчлийн хэрэг нээсэн. Энэ зөрчлийн ажиллагаа хууль зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна гэсэн заалтыг зөрчсөн. Ц******* явуулж байсан нь хуулийн дагуу байсан бол Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга бөгөөд зөрчлийн хэргийн удирдах албан тушаалтан Ц******* прокурорын зөвшөөрөлгүй Ц*******гээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны ахлах байцаагч Д.Б*******т шилжүүлсэн. Ц*******гийн тогтоолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг тасралтгүй шуурхай явуулахыг Байгаль орчны, хяналтын байцаагч Ж*******д даалгасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно гэж заасан. Прокуророос зөвшөөрөл аваагүй ерөнхий бүртгэлд бүртгүүлээгүй өөрчилсөн. Ц*******г ээлжийн амралттай байхгүй үед Ж*******д даалгасан байхад харьяалал зөрчөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасан дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарлаж байгаа юм. Дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг дээд шатанд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргах ёстой байтал харьяалал зөрчсөн. Д.Б******* материалыг шалгаад нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх ёстой байтал энэ ажиллагааг хийгээгүй. Экологийн цагдаагийн албанаас бүрдүүлсэн материалыг үндэслээд удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэх саналаа дээд шатны прокурорт явуулаад байсан. Экологийн цагдаагаас шалгасан прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хаасан байдаг. Дээд шатны прокурор дахин шинжээч томилж экологийн тогтолцоо алдагдсан эсэхэд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж шийдвэрлэх боломжтой байна гэсэн. Манай зүгээс ч мөн адил шинжээч томилуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Дахин шинжээч томилуулах хүсэлтийг Д.Б******* хугацааны хувьд боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хугацааны хувьд боломжгүй байсан бол тухайн үедээ яагаад хугацаандаа шийдвэр гаргаж болоогүй юм бэ. хуульд зааснаар хэрэг бүртгэлт 58 хоногийн хугацаатай. Энэ хугацаа өнгөрсөн бол шийтгэл оногдуулах боломжгүй гээд хаадаг. Гэтэл энэ хугацаа хэтрээд 20 хоносны дараа 03 сарын 10-ны өдөр шийтгэлийн хуудас бичсэн. Захиргааны акт хууль ёсны байх гэсэн үндэслэлийг зөрчөөд О ХХК-Даргалагч: хуульд бусаар шийтгэл оногдуулсан иргэн, хуулийн этгээд хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдсан гэсэн 47.1.6 дахь хэсэгт заасан үйл баримт бий болсон байна. Хэрэг бүртгэлтийн хугацаа 20 хоносны дараа эрх бүхийн албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 2022 оны 02 сарын 08-ны өдөр нөхөж үйлдээд арга хэмжээ авсан. Миний хувьд эрх бүхий албан тушаалтантай байнга холбогдоход хэрэг прокурор дээр байгаа гэж байснаа гэнэт 03 сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудсаа бичсэн. Шийтгэлийн хуудсаа бичихдээ 3 000 000 төгрөгөөр торгох хохирол 60 628 000 төгрөг төлүүлэх гэсэн байгаа юм. Гэтэл Н  ХХК-ийн дүгнэлтээр энэ мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй байна. Ийм хэмжээний хохирлын нөхөн төлбөр гарах ёсгүй. Дүүргийн ерөнхий прокурор Амарбат, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн баримтууд ийм хохирлын нөхөн төлбөр гарах ёсгүй гэдгийг нотолж байгаа. Дахин шинжээч томилж байж энэ асуудлыг тодруулах ёстой байтал Экологийн цагдаагийн албаны гаргасан шийдвэрээр ийм шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Шийтгэлийн хуудас бүхэлдээ хууль зөрчиж гарсан учраас хүчингүйд тооцох үндэстэй байна. ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учраас задалж ярих шаардлагагүй гэж үзэж байна...

...Ойн санд хохирол учруулсан. Газрын албанаас зөвшөөрөлгүй газар олгосон гэх мэт нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл яриад байна. Газрын албанаас уг газрыг эзэмшүүлэхээр О*** ХХК-д олгосонтой холбоотой зүйл яриагүй. Д.Б*** эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж маргасан. Гэтэл энэ байдлаа тайлбарлаж чадсангүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дэх хэсэгт зааснаар Экологийн цагдаагийн албанаас шинжээч томилоод гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх юм бол энэ дүгнэлт юу гэсэн байгаа вэ гэвэл тухайн зуслангийн зориулалттай эзэмшил газрын талбайд талбайн гадна нийт 1, нийтдээ 4 устгагдсан мод байна гэж байна. Чухам ямар мод юм бүү мэд. Шороо чулуу овоолж асгасан газарт буюу талбайн гадна мод сүйтгэгдсэн бөгөөд хөрс ургамлан нөмрөгт хохирол учирсан байна гэсэн. Дүгнэлт дээр 4 мод устгасан талаар байгаа. Бэлчээрийн талбай, газрын хэвлий гэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхдээ дүгнэлт хэсгийг л үндэслэл болгодог. Эрх бүхий албан тушаалтан уг арга хэмжээг авахдаа хэн, хэзээ, хэрхэн, яаж зөрчил үйлдсэн талаар хөдөлбөргүй нотлох үүрэгтэй. О ХХК нь бэлчээрийн талбай сүйтгээгүй. Ойн сан яагаад бэлчээрийн талбай болчихдог юм бэ. Газрын хэвлий бол ашигт малтмалтай холбоотой асуудалд энэ хохирол яригддаг. Байшингийн хундам ухсаныг газрын хэвлий гэж үзэх юм уу? Шинжээчийн дүгнэлтээ өнөөдөр тайлбарлаж чадахгүй байна. Д.Б*******ийн хийх ёстой байсан зүйл бол шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэх юм бол энэ 4 модыг ямар төрлийн мод байсан болох хэзээ, хэрхэн, яаж, ямар зориулалтаар унагааж устгасныг нотлох үүрэгтэй байсан боловч нотлоогүй. Хугацаа хэтэрч шийтгэлийн хуудас бичсэн талаараа тайлбарлаж чадахгүй учраас хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээ ойлгоогүй явж байх шиг байна. Ойн сан, хамгаалалтын зурвасыг ярих ямар ч шаардлагагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан юм уу, шинжээчийн дүгнэлт шийтгэх хуудасны үндэслэл болж чадсан эсэхийг тогтоох шүүх хуралдаан болж байна гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ажиллагаа явагдсан. Шинжээчийн дүгнэлтийг шалгах ажиллагаа хийгээгүй. Иймд шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүйд тооцох үндэслэлтэй байна ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А****** шүүхэд гаргасан тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарсан шийтгэлийн хуудас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгсэхгүй болох боломжтой байсан. Он цагийн дарааллаар харах юм бол 2021 оны 07 сарын 07-ны өдөр анх иргэдээс гомдол гаргасан. 2021 оны 12 сарын 07-ны өдөр 1739 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийг хаасан. Хүлээн авсан тэмдэг 2021 оны 12 сарын 20-ны өдөр зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг эрх бүхий албан тушаалтан Ц******* үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэж өгснөөр хугацааг тоолно гэж заасан. 2021 оны 12 сарын 24-ний өдөр Мэргэжлийн хяналтын байцаагч 22090038 дугаар зөрчлийн хэрэг нээсэн. Мөн хуулийн 6.8.1 дэх хэсэгт зааснаар 14 хоногийн хугацаатай байх ёстой. Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах саналыг 2021 оны 12 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл гаргах ёстой. Удирдах албан тушаалтан 14, прокурор 30 хон*******р сунгах ёстой. Удирдах албан тушаалтан зөрчлийн хэргийг 2022 оны 01 сарын 07-ны өдрөөс 01 сарын 22-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2022 оны 01 сарын 03-ны өдөр дууссан. Гэтэл хугацааг нь 01 сарын 07-ны өдрөөс 14 хон*******р сунгасан. Удирдах албан тушаалтан хугацаа дууссан байхад сунгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Эрх бүхий албан тушаалтын гаргасан шийтгэлийн хуудас гарах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан. Маргааны үйл баримтын хувьд Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Б******* нь 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 34240 шийтгэлийн хуудсыг гаргасан. Үндэслэл дээрээ Нийслэлийн н*******н бүсийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж тодорхойлсон. Зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт гэж зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Үйлдэл эс үйлдэхүйг тогтоохдоо хэн ямар аргаар хэрхэн хэзээ зөрчил үйлдсэнийг тогтоох ганц ажлыг байцаагч хийх ёстой байсан. Зөрчлийн тухай 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ойн сан бүхий хориглосон үйл ажиллагаа явуулсан учраас 3 000 000 төгрөгөөр торгож, хохирол төлүүлэхээр шийтгэлийн хуудас гаргачихсан. Ойн сан бүхий газар гэдгийг Ойн тухай хуулийн 3.1.2 дахь хэсэгт ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлнэ гэж заасан. Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т ойн санг хамгаалалтын бүсийн ой, ашиглалтын бүсийн ой гэж хоёр ангилдаг. Хамгаалалтын бүсийн ой нь өөр дэглэм, ашиглалт, зөвшөөрөлтэй. Хориглосон үйл ажиллагааг яг юу гэж тодорхойлсон юм бэ. Ямар хуулийн аль зүйл заалтад зааснаар нэхэмжлэгч компани хориглосон үйл ажиллагаа явуулсан юм бэ. Хариуцагчийн хариу тайлбараас ч харагдахгүй байна. Юунд нь холбогдуулж 3 000 000 төгрөгөөр торгосон нь одоо ч тодорхойгүй байна. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзвэл холбогдох эрх бүхий албан тушаалтан өөрт ногдсон эрхийн хүрээнд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бие даан ажиллагаа явуулах ёстой. Д.Б******* эрх бүхий албан тушаалтан ямар ч ажиллагаа хийгээгүй. Нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд авч түүндээ үндэслэн шийдвэр гаргана. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14.1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэж заасан. Шинжээчийн дүгнэлтийг харвал Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Лхагвасүрэнгийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийх тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргийн шинжээч байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шинжээчийг эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу шинжилгээний байгууллагаас томилно гэж заасан. Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Б******* ямар ч шинжилгээний байгууллага томилоогүй, ямар ч хүсэлт гаргаагүй. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гэж нэрлэж байгаа нуман Алтай ХХК-ийн дүгнэлт хуульд заасан арга хэрэгслээр энэ хэргийн нотлох баримт болж чадаагүй. Нотлох баримт болохын тулд прокуророос зөвшөөрөл авна. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргээс зөрчлийн хэрэгт нотлох баримт авахын тулд прокурор тогтоол үйлдэх ёстой байсан. Ийм тогтоол энэ хэрэгт байхгүй. Мөн хуулийн 4.15.5 дахь хэсэгт хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан тухайн зөрчилд ногдох хувь хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлдлийг хөдөлбөргүй тогтоож тохирох зүйл заалтыг олоод тохирох шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах ёстой. Хариуцагч энэ хэрэг дээр Н******* ХХК-ийн дүгнэлтээр ийм хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдоно гэх талаар ярьж магадгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрт энэ дүгнэлт нь нотлох баримт болох боломжгүй. Мөн манайх Н ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан учраас тэр баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна ...

... Энэ бол Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдолтой байгаа бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэх сүүлийн ажиллагаа буюу хамгийн сүүлийн шат гэж хэлж болно. Энэ шатанд зөрчил гэж юу болох хэн, хаана гаргасан гэдэг үйл ажиллагааг нарийн тогтоох ажлыг эрх бүхий албан тушаалтан буюу Д.Б*******ийн шийдвэр хуульд заасан үндэслэлийг хангасан уу, үгүй юу гэдэг агуулгаар хурал явж өнгөрлөө. Манай зүгээс зөрчил байсан гэдэгт эргэлзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.1, 2.1 дэх хэсэгт зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.4.2 дахь хэсгүүдэд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, хуульд заасан ажиллагааг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг гэнэ. Хуульд заасан ажиллагаа гэдэг бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан. Гэтэл зөрчлийн шийтгэх хуудас бичсэн Д.Б******* байцаагч ямар ажиллагаа хийсэн бэ гэвэл 2 бичиг л явуулсан. Захиргааны ажиллагаанд зааснаар бий болсон газарт үзлэг хийгээд талуудаас тайлбар аваад шинжилгээ хийх ажиллагааг огт хийгээгүй. Өмнө нь бий болсон баримтыг үндэслээд ажиллагаа хийсэн гэж үзээд байна. Гэтэл өмнө нь бүрдсэн шинжээчийн дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 2 дахь хэсэгт зааснаар прокуророос заавал зөвшөөрөл авч зөрчлийн хэрэгт хавсаргах ёстой байсан. Эрх бүхий албан тушаалтан гаргасан зөрчлийн тогтоох ёстой гэсэн энэ үүргээ хэрэгжүүлээгүй учраас зөрчлийг тогтоосон гэж үзэхгүй байна. Зөрчлийн хэргийг анхны гомдол мэдээллийг хүлээж аваад 14 хоногт шалгана. Шалгаад удирдах албан тушаалтан 14 хон*******р сунгах эрхтэй. Гэтэл 01 сарын 02-ны өдөр шалгах хугацаа дууссан байхад 01 сарын 07-ны өдөр 14 хон*******р хугацаа сунгуулах хүсэлтээ явуулсан байна. 01 сарын 20-ны өдрөөс 02 сарын 20-ны өдөр хүртэл прокурор 30 хон*******р 1 удаа сунгасан. 2 удаа хугацааны зөрчил гарч байна. Гомдол мэдээлэл ирснээс хойш 7 хоногийн дотор хугацаа сунгуулах хугацаа болчихсон байхад 01 сарын 07-ны өдрөөс эхлэн сунгуулсан буюу 4 хоногийн хугацаа алдсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж болохгүй шууд хаах ёстой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ерөнхий хугацаа 58 байхад 03 сарын 02-ны өдөр шийтгэлийн хуудсыг гаргасан юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгох ёстой. Гэвч хүн байгаа юм чинь хэрэг тохож болно гээд зөрчил үйлдсэн гэж шууд дүгнэсэн. Д.Б******* тухайн газарт нэг ч удаа очиж үзээгүй байна. 1 удаа очсон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд биш гэмт хэргийн шинжтэй дуудлагад мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг агуулгаар дагаж очсон. Тэгээд энэ статусаар бүгдийг нь дүгнэчихсэн. 2022 оны 03 сарын 02-ны өдөр 0034240 шийтгэлийн хуудасны үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 7.9.5 дахь хэсэгт Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулна гэдэг нь Ойн тухай хуультай салшгүй холбоотой. Ямар үйл ажиллагаа явуулбал хориглогдох вэ гэдгийг мөрдөгч тогто*******гүй. Үүнийгээ шинжээчийн дүгнэлтэд шууд иш татсан. Хуульд заасан арга хэлбэрээр цуглуулаагүй нотлох баримт нь нотлох чанараа алдах бөгөөд шийдвэрийн үндэслэл болохгүй гэдэг утгаар энэ шийтгэлийн хуудасны үндэслэл болохгүй байсан. Ойн тухай хуулийн 19-21 дүгээр зүйлд заасан хориглосон зүйл заалтуудын алийг зөрчсөнийг одоо ч тайлбарлаж чадахгүй байна. Үндэслэл нь тодорхойгүй байна. Хориглосон үйлдэл гэж хэлээд байгаа газрыг сэндийчээд, модыг нь огтлоод, ургамлын бүрхэвч хөрсийг гэмтээсэн гэж хэлээд байгаагаа өөрөө тогтоож чадаагүй. Шүүхийн зүгээс үзлэг хийсэн. Үзлэгийн баримтыг бүхэлд нь шинжлэн судлуулснаар тооцсон. Зураг үзлэгийн тэмдэглэлээр газрыг сэндийчээд, модыг нь огтлоод, ургамлын бүрхэвч хөрсийг гэмтээсэн үйл баримт тогтоогдоогүй. Хариуцагч очоогүй учраас хараагүй байх. Энэ үйл ажиллагааг би өөрөө тогтоох шаардлага байгаагүй гэж хэлсэн. Эрүүгийн хэргийн материал хүрээд ирсэн гэсэн. Хэрэв өөрөө шалгаагүй бусдаар гүйцэтгүүлсэн ажиллагааг нотлох баримтаар авна гэж үзсэн бол нотлох баримт авах тухай тогтоол үйлдэж прокуророос зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн хууль бус тайлбарыг хэлж байна. Шийтгэлийн хуудас гаргахдаа хугацаа хэтэрсэн байна. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтгүйгээр шийдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч компани нь тухайн газрыг зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа учраас зуслангийн байшингийн сууриа ухаж эхэлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад зуслангийн байшингийн суурь ухсан тэр газруудын нийт мкв талбайг нэмээд Байгаль орчинд учруулсан хохирол гэж дүгнэсэн. О*** ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагааг Ойн тухай хуулийг зөрчиж хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг дүгнэлтийг гаргасан. Газар эзэмших эрх болон байшин зуслангийн зориулалттай. Тухайлсан зөвшөөрөл авах шаардлагагүй болох нь 2021 онд батлагдсан Барилга хот байгуулалтын сайдын барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох тушаалаас тодорхой харагдана. Энэ тушаалд зааснаар зөвшөөрөл авах шаардлагагүй барилга байна гэсэн хариуг өгсөн. Мөн ойг нөхөн сэргээх ажиллагааг газар дээрээ хийсэн. Газрын үзлэгээр тодорхойлогдсон. Нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Ойн тухай хуулийг хэрэглээд газар эзэмшигчийн эрхийн хязгаарлах үндэслэл байхгүй. Ойн тухай хуулиар ой бол нийтийн дундын баялаг. Нийтээр эзэмших энэ хэсэг дээр Ойн тухай хууль үйлчлэх байх. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар байцаагч зөрчлийг өөрөө нотлох үүрэгтэй. Манай хэрэгт хариуцагчаар татагдсан эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан гэдгийг өөрөө нотлоогүй. Бусдын дүгнэсэн өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан баримтуудыг нэгтгэн дүгнээд шийтгэлийн хуудас гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа тус тусдаа хуулиар зохицуулагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримт мэтээр шууд дүгнэчихсэн. Шинжээчийн дүгнэлтэд Ойн тухай хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан талаар байхгүй. Бусад тохиолдолд мөн хуулийн 3.8.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийг эрх бүхий албан тушаалтан томилно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15.4 дэх хэсэгт хууль зөрчиж авсан нотлох баримт шийдвэрийн үндэслэл болохгүй талаар заасан. Тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлт нотолгооны ач холбогдлоо алдана. 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 11 дэх хэсэг нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2022 оны 263 дугаар тогтоолын 11 дэх хэсэгт заалтын дагуу хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримтыг тодорхойлно гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэдэгт дүгнэлт гаргах эрхгүй гэдэгт шүүхээс томилогдоогүй энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас томилогдоогүй гэж ойлгоно. Хуульд заасан заагаагүй хэлбэрээр баримт бүрдүүлсэн зэргийг хамруулна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. тэгэхээр шинжээчийн дүгнэлт нь эрх бүхий албан тушаалтны өөрийнх томилоогүй бүх ажиллагаанд хамаарна. Хэрэгт цугларсан баримтыг харахад энэ хуулийн шаардлагыг хангасан нотлох баримт ер нь байхгүй. Шийтгэлийн хуудас үндэслэлгүй бичигдсэн гэдэг нь процессын алдаагаар илт харагдаж байгаа. Нөхцөл байдлыг үнэлж дүгнэж шийдвэр нь бодитой гарч чадаагүй. Ойд хориглогдсон үйл ажиллагаа явуулсан гэдэг Ойн тухай хуулийн 8.5.1 дэх хэсэгт Нийслэлийн н*******н бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтооно гэж заасан. 1996 оны 326 тоот тогтоолын хавсралтаар Нийслэлийн эргэн тойрны н*******н бүсэд хамаарах ойн заагийг тогтоосон. Уулын амыг энгэрлээд явчихсан. Энэ аманд Х*******ын ам орохгүй. Ойн яг аль бүсэд нь хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй. Ойг хамгаалалтын бүсийн ой, ашиглалтын бүсийн ой гэж ангилдаг. Ойн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, н*******н бүс, хориотой зурвасын ой, заган ой, баян бүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна гэж заасан. Энэ хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчөөд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж дүгнээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Ашиглалтын бүсийн ой гэвэл дэглэм нь өөр болчихно. Хэрэв Нийслэлийн н*******н бүсийн ойд хамаарна гэж үзвэл 2010 оны 08 сарын 25-ны өдөр батлагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 141 дүгээр Нийслэлийн н*******н бүсийн ашиглалт, хамгаалах журмыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй. Зөрчил гэдэг бол нотлогдсон, тодорхойлогдсон тэр нь Зөрчлийн тухай хууль, бусад хуулиудын алийг нь зөрчсөн болохыг тогтоосон байх ёстой. 3 өөр бүс, 3 өөр дэглэмтэй газар байна. Эдгээрийн алийг нь зөрчсөн юм. Зүгээр л ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гээд ерөнхийд нь дүгнэчихсэн. Газар ухах нь хориглосон үйл ажиллагаа юм уу, газар цутгасан нь юм уу. Ухсан суурь баригдсан байрыг газрын хэвлийд хохирол учруулсан гээд дүгнэчихсэн байсан. Тариалангийн тухай хууль, Цөлжилтөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай хуульд газрын хөрс гэдэг бол ургамлын ургах, үндэсний ёзоор хүрч байгаа хэсгийг хэлдэг. Газрын хэвлий гэдэг бол эрдэс бодис агуулагдаж байгаа хэсгийг хэлнэ. Энэ зааг ялгааны алийг нь гаргалгүйгээр болохгүй гэж дүгнэсэн. Газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ дээр тусгагдсан зохих зөвшөөрлийн дагуу барилга байгууламж барина гэдэг захиргааны гэрээний заалт, Газрын тухай хуулиар газар эзэмшигчийн эдлэх эрх, үүрэг гэсэн хууль тогтоомжуудыг харьцуулж нэгтгэн дүгнээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийтэд илэрхий үйл баримтыг нотлохгүй гэж заасан. Газрын үзлэг, нийтэд илэрхий үйл баримтаар зуслангийн зориулалттай барилга, байгууламж бариад зуслангийн зориулалтаар ашиглаад тогтсон зуслангийн бүс нутаг. Ийм бүс болохыг тогтоосон тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Зуслангийн бүсэд зуслангийн зориулалттай барилга барьж байгаа аж ахуйн нэгжийг төслийнх нь явцад зогсо*******д байгаль орчинд хохирол учруулсан гэж урьдчилан дүгнэлт хийсэн. Иж бүрэн ашиглалтад оруулсны дараа барилгын явц дууссаны дараа байгаль орчинд хохирол учруулсан эсэх дээр дүгнэлт хийх боломжтой. Хөрсний эвдрэл, нөхөн сэргээлтийг яаж тооцох уу гэж харьцуулсны дараа байгаль орчинд хохирол учруулсан уу үгүй юу гэдэг нь тогтоогдоно. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд тухайн төслийн үйл ажиллагааг явуулаад үр дүнд нь гарах өөрчлөлтийг хэлдэг болохоос эхлүүлэх үед гарах байгаль орчны нөлөөллийг хэлдэггүй. Гэтэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөлтэй ой үржүүлгийн компанитай гэрээ байгуулаад ургамлын нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэрээ байгуулж нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төслийнхөө явцад хийгээд эхэлсэн. Үзлэгээр зүлэгжүүлсэн гацуур мод тарьсан нь тогтоогдсон. Компанийн хувьд байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй эсрэгээрээ нөхөн сэргээж байгаа. Ойн тухай хууль дангаараа үйлчилдэг хууль биш. Бусад хууль тогтоомжтойгоо хамтарч үйлчилдэг. Газар эзэмшигчийн эзэмшил газарт шууд Ойн тухай хуулийг хэрэглэх ёсгүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг хангаж өгнө үү ...

... Ориент инвестмент пропертиз ХХК Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн захирамжаар зуслангийн зориулалттай байршилд 15 жилийн хугацаатайгаар 2.8 га газар эзэмших эрх авсан. газар эзэмших гэрчилгээ, хянан баталгаа, газар эзэмшигчийн дүгнэлтийг тухайн үед нь хийгээд явсан. Зуслангийн барилга байгууламжийг барьж эхлэх үед энэ асуудал эхэлсэн. Эрх бүхий албан тушаалтны дүгнэлт дээр Ойн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд газар эзэмшигчийн газрыг ой гээд бүхэлд нь дүгнэчихсэн. Газрын тухай хуулийн 2.2 дахь хэсэгт газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан. 3.1.3 дахь хэсэгт “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 3.1.9 дэх хэсэгт “нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ гэж заасан. Нийтээр ашиглах газар гэдэгт мөн хуулийн 6.2.4 дэх хэсэгт заасан ойн сан гэж тодорхойлсон. Ойн сан бүхий газарт тавигдах зохих байгууллагын хяналт зохицуулалт бол одоо Мэргэжлийн хяналтын газрын явагдаад байгаа ойн санд тавигдах хянал шалгалт энэ ойн сан бусдын эзэмшил газраар зааглагдана. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч болон газрыг эзэмшүүлсэн хоёрын харилцаа дээр Газрын алба тухайн тохиолдолд гэрээгээ дүгнээд явна. Нэхэмжлэгч компани газрын эзэмшилгүй мөртлөө барилга бариад түүн дээр нь эрх бүхий алба тушаалтны шийтгэлийн хуудас гарсан бол үндэслэлтэй гэж үзэх байх. Энэ тохиолдолд газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу ашигласныг Ойн тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн, объектоо андуурсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын гаргасан хүчин төгөлдөр шийдвэр захирамжийг дүгнэх эрх хэмжээ байхгүй. Энэ дүгнэлт өөр төрийн захиргааны байгууллагын гаргасан хүчин төгөлдөр захиргааны актыг шууд үгүйсгэсэн шинжтэй захиргааны акт байх тул газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагааг таслан зогсоож өгнө үү” гэв.

3.2. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Уг зөрчлийн хэрэг над дээр шилжиж ирсэн. Тухайн үед Ц******* байцаагчийн ар гэрт гачигдал гарсан. Дүүрэг дээр байгаль орчны, улсын байцаагч нэг байдаг. Хэрэв байцаагчгүй болох юм бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар руу шилждэг процесстой. Энэ дагуу зөрчлийн арга хэмжээг хүлээж аваад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу арга хэмжээг авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар зөрчил байхгүй мэт зүйл яриад байна. Ойн сан газар хориглосон үйл ажиллагаа явуулах гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй яриад байна.

Монгол Улсын ой бол Сибирийн их тайгын хамгийн урд талын захын торгон үзүүрт байрладаг маш эмзэг тогтоцтой амархан нөлөөнд автах ой байдаг учраас Ойн тухай хуулиар Монгол орны ойн ихэнхийг хамгаалалтын түвшинд авсан. гүний болон хөрсний гадарга, ургамлыг ургах нөхцөлийг бүрдүүлэх хүлэмжийн хийг багасгах ийм чухал ач холбогдолтой. Хамгаалалтын бүсийн ойн дэглэм, ашиглалтын бүсийн ойн дэглэм хоёр өөр. Ашиглалтын бүсийн ойд зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэл хийдэг. Н*******н бүсийн ойд хамаарахгүй.

Н*******н бүсийн ой нь Засгийн газраас тогтоосон хотын төвөөс 80км зайд тогтоосон Төв аймаг, тусгай хамгаалалттай газар нутгуудыг хэлдэг. Х*******ын амын ой орно гэсэн үг үсэг байхгүй. 80 км газрын өндөрлөгийг заасан байдаг. Хамгаалалтын бүсийн ойд улсын чанартай зам гүүр барихаас биш, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Эзэмшсэн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан гэж байна. Ойн захаас 100 метр газрыг ойн бүс гэж үзнэ. Тэлэн ургах нөхцөлийг бүрдүүлж байгаа газрыг хэлнэ. Энэ нь модноос унасан үр 100м зайд унах буюу хамгийн алслагдмал зайг ойн сан гэж үздэг. Ойг хамгаалалтын хэмжээнд авч үзэхгүй бол амархан мөхөх аюултай. Ориент инвестмент пропертиз ХХК-д олгосон газрын зөвшөөрлийг мэдэхгүй. Би бол хууль бусаар олгосон газар гэж үзээд байгаа. Ойн сан дээр газар олгож болохгүй гэж заасан байхад газар олгосон нь буруу. Энэ дээр үйл ажиллагаа явуулаад газар сэндийлж, ургамлын бүрхэвчийг сүйтгээд, мод огтлох ажиллагаа явуулж байгаа нь хориглосон үйл ажиллагаанд орно. Хуулийн зохицуулалтаараа хориглосон шинж чанарыг хуульд түлхүү оруулж өгсөн. энэ үүднээс Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Нөхөн төлбөр тавихдаа

Н******* ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр тавьсан. Энэ материал надад шилжиж ирэхдээ 10 гаран хоногийн хугацаатай ирсэн. Үнэлгээ хийхийн тулд хугацаа шаардагдана. Цасан дор орчихсон ургамлыг дахин тогтоох боломжгүй. Газрын хөлдөлт явагдаад хөрсний бүтэц өөрчлөгдсөн байна. Эдгээр шалтгаанаас болоод дахин үнэлгээ хийх боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс зүгээр байсан н*******н талбайд зөрчлийн хэрэг үүсгээд нөхөн төлбөр тавиад 3 000 000 төгрөгөөр торгоогүй. Өмгөөлөгч нар зүгээр байсан газар дээр арга хэмжээ авчихлаа гэсэн утгатай зүйл яриад байна. Процессын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан болно.

... Хэн ч байсан өөрийнхөө зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх байх. Би зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэр гаргасан. Би Монгол Улсын ойн бүтэц бүрэлдэхүүнийг сүйтгэсэн дээр арга хэмжээ авсан гэж бодож байна. Энэ асуудал дээр маргаж байгаа гэж ойлгож байна. Ойн тухай хуульд ой гэж юуг заасан талаар тодорхой байгаа. Ганцхан модыг хэлдэггүй. Бичил уур амьсгалыг хүртэл хэлдэг. Энэ утгаараа арга хэмжээ авсан. Өөрөөр тайлбарлах зүйл байхгүй.

... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тухайн зөрчлийн хэрэг дээр холбогдох хууль тогтоомжуудын дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Ой яагаад хориглосон бүсэд орсон бэ гэвэл Монгол орны ойг тэлж ургуулах нөхцөлийг бүрдүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангахын тулд ямар нэг хориглосон үйл ажиллагаа явуулж болохгүй. Зуслангийн ч бай, үйлдвэрлэлийнх ч бай зориулалтаар аливаа объект байрлуулахыг хориглосон. Зөрчлийн тухай хуулиар “О” ХХК-д шийтгэл ногдуулаад Н******* ХХК-ийн гаргасан дүгнэлтэд дурдсан нөхөн төлбөрийн хохирлыг үндэстэй гэж үзээд нөхөн төлбөр ногдуулсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн  7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, уг зөрчлийг шалган тогтоох эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргагчийг ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлох үүргийг хүлээх бөгөөд тийнхүү нотлох талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 1.6 дахь заалтад “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх;” гэж заажээ.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс үзэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гаргасан гэх зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын ахлах байцаагч О.Ц******* шалгаж байхад Сүхбаатар дүүрэг дахь Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох Х.Ц******* нь О.Ц*******гээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи, Уул уурхайн хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******т шилжүүлэхдээ прокурорын зөвшөөрөлгүй буюу танилцуулж бүртгүүлэхгүйгээр шилжүүлсэн нь хууль бус болжээ.

5. Учир нь, хууль зүйн утгаараа дээрх тохиолдол нь дүүргээс нийслэл рүү зөрчил шалган шийдвэрлэх байгууллагын харьяалал өөрчлөгдөж байгаа явдал бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.4 дэх заалт бус, харин мөн зүйлийн 1.6 дахь заалтыг баримталж, прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх шаардлагатай байсан гэж үзэхээр байна.

6. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хон*******р сунгаж болно.” гэж заасан.

7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа зөрчлийн тухайд түүнийг шалган шийдвэрлэх үндсэн хугацаа нь 14 хоног, сунгах тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоног, нийт 58 хоногийн хугацаанд зөрчлийг шалган шийдвэрлэх журам үйлчилнэ.

8. Мөн уг хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.” гэж заажээ.

9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолохоор байх бөгөөд энэ үндэслэлээр зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолохоор, өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх хугацаа шинээр эхлэхгүй буюу тасалдахгүйгээр үргэлжлэн тоологдох журамтай байна.

10. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, анх Сүхбаатар дүүргийн Прокурорын 1739 дугаартай тогтоолоор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн[6] байх бөгөөд энэ хугацаанаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолоход үндсэн 14 хоногийн хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусч, дараагийн ажлын өдрөөс хойш дахин 14 хоногийн хугацаанд сунгахад 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусч, түүний дараагийн ажлын өдрөөс дахин 30 хоногийн хугацаанд сунгахад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болжээ.

11. Тодруулбал, хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагчид холбогдох зөрчлийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөрт багтаан шийдвэрлэж, зохих шийдвэрийг гаргах учиртай байжээ.

12. Гэтэл маргаж буй 0034240 дугаартай шийтгэлийн хуудсыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь хуульд заасан журамд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:” гээд мөн зүйлийн 1.4 дэх заалтад “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан.” гэж заасан.

14. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч нь хуулийн дээр дурдсан заалтын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй.

15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр маргаж буй 0034240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

16. Шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн гэж үзэж, дээрх үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн зүгээс маргасан бусад үндэслэл /тухайлбал, ойн сан бүхий газар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг бодитой тогто*******гүй гэх зэрэг/-д тухайлсан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дахь заалт, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан “О***” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Б******н гаргасан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлж, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 11 дэх тал

[2] Хх 40 дэх тал

[4] Мөн тэнд

[5] Зөрчлийн хэргийн нотлох баримтын 1-р хавтасны 6 дахь тал

[6] Зөрчлийн хэргийн нотлох баримтын 1-р хавтасны 1 дэх тал