Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

2025      01        30                                           2025/ШЦТ/61

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Т.************,

шүүгдэгч ************ нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************д холбогдох эрүүгийн 2425002430777 дугаартай, 312/2025/0040/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч ************ нь ************ ажилтай хохирогч ************ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт буюу хохирогчийн хүүхэд алгадаж буй бичлэгийг олж авч, улмаар тус бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж, хохирогчоос мөнгө өгөхийг шаардаж, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны ************ тоот дансаар 500,000 төгрөгийг, мөн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ************ тоот дансаар 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425002430777 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ************ нь ************ ажилтай хохирогч ************ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт буюу “хохирогчийн хүүхэд алгадаж буй бичлэг”-ийг олж авч, улмаар тус бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж, хохирогчоос мөнгө өгөхийг шаардаж, 2 удаагийн үйлдлээр тус бүр 500,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ын өгсөн: “*******************гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч ************ээс Орхон аймгийн цагдаагийн газарт хандаж гаргасан ...яг тэр үеийн бичлэгийг хүмүүс хйисэн бөгөөд тухайн бичлэгээр удаа дараа сүрдүүлж мөнгө нэхэж байна... гэх өргөдөл, өргөдөлд хавсаргасан дансны хуулга, харилцсан талаарх баримт, /1 дүгээр хавтаст хэргийн 09-10 дахь тал/, 

2. Хохирогч ************ийн өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сард өөрийн хуурай дүү ************ гэх эмэгтэй гудамжинд согтуу явж байхад нь таарч, “чи архи уулаа” гээд уурлаад нэг удаа алгадсан. Тэгсэн тухайн үеийн бичлэгийг үл таних хүн хийж авсан байсан. Тэгээд үүнээс хойш 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ************гэх хуурамч фейсбүүк хаягаас манай ************ пэйж хуудасны чат руу ийм хүн захирал байж болох уу, захирлыгаа хувь чатаа хар гэсэн чат бичиж тухайн бичлэгийг хамт явуулсан байсан. Тэгээд хувь чатаар орж ирээд мөнгө хийж тохиролцохгүй бол би энэ бичлэгийг чинь олон нийтэд тараана гээд надаас ************ тоот дугаарын ************ гэх дансаар 500,000 төгрөгийг boldoo11 гэх утгатай шилжүүлж авсан. Түүний дараа 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ************гэх хуурамч хаягаас мөн адил сүрдүүлж ************ ************ гэх данс руу ************ гэх утгатай 500,000 төгрөг шилжүүлж авсан. Үүний явц дунд бас мөнгө нэхэж авч байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхэд заримдаа миний мөнгийг буцааж над руу шилжүүлж байсан. Над руу ************, ************, ************гэх хуурамч хаягуудаас бичиж байсан. Надад сэжиглэж байгаа цагдаагийн байгууллагаар шалгуулах саналтай хүн байхгүй байна. Тухайн хүүхдүүд нь манай ************ 11 дүгээр ангийн ************гэх хүүхдүүд байсан. Бусад мэдээллийг мэдэхгүй байна. Энэ хүүхдүүд тухайн үед надтай уулзаад бичлэгийг хүнд өгөөгүй, гар утаснаасаа устгасан гэж надад хэлж байсан. Одоогоор над руу ямар нэгэн байдлаар холбогдоогүй байна. Хамгийн гол нь тухайн фэйсбүүк хаягийн ард байгаа хүнийг олохыг хүсэж байна... Би 1,000,000 төгрөгөө буцааж авсан учраас гомдол, саналгүй..." гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/, 

3. Насанд хүрээгүй гэрч Г.************: “...Би бичиг үсэг мэднэ. ************, ************ хоёрыг танина. Бид гурав нэг ангид сурдаг. Хоорондоо найзын холбоотой байгаа юм. Бид гурав онлайн покер тоглоом мөн 1xbet тоглоомд бооцоо тавьж тоглодог байсан. Би покер тоглохдоо "************" гэх нэрээр, 1xbet тоглоомд ************ гэх нэртэй хаягаар бүртгүүлж тоглодог. ************, ************ хоёрын покер тоглоомыг ямар нэрээр тоглодгийг бол мэдэхгүй. Харин 1xbet тоглоомд бид гурав дундаа нэг хаягтай. Тэр нь ************ гэсэн дугаартай хаяг байгаа. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ************ над руу фейсбүүкээр чат бичээд цэнэглэлт хийлгээд өгөөч агентын дансыг нь явуулчих би эндээс өөрөө мөнгийг нь хийнэ, чи цаашаа холбогдоод цэнэглүүлээд өг гэхээр нь би за тэгье чи хэдэн төгрөгөөр цэнэглэлт хийлгэх гэж байгаа юм гэж асуухад 500,000 төгрөгөөр цэнэглүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би агенттай холбогдож цэнэглэлтийг нь хийлгэж өгсөн. Би тухайн мөнгөнөөс 10,000 төгрөгөөр нь 1xbet тоглоомд бооцоо тавьсан. Үлдсэн 490,000 төгрөгийг ************ өөрөө тоглож алдсан. Би асуусан надад Мопрау-ээс зээл авсан. Одоо тоглож өсгөвөл өрөө дарна гэж ярьж байсан. Өөр зүйл хэлээгүй. Манай ************ захирал Болдсүхийн талаар бичлэг цахим орчинд тараагдсан талаар сонсож мэдэж байсан. Харин ************д тэр бичлэг байсан эсэх талаар би мэдэхгүй. Урьд өмнө тийм их мөнгөөр цэнэглэж байгаагүй. Тухайн өдөр ************ нь 500,000 төгрөгөөр цэнэглэсэн. Надад өөр нэмж хэлэх ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /01 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал/, 

4. Гэрч Д.************ийн өгсөн: “...Би ************, ************нарыг танина, урьд ************нэг ангид сурдаг байсан, найз нөхдийн харилцаа холбоотой найзалж нөхөрлөөд 3 жил болж байна. Би цахим орчинд 1 xbet бооцоот тоглоом нь дээр өөрийн дэмждэг баг дээр нэг удаа мөрий тавьж байсан. ************ ************нарын хамтаар 1 xbet тоглоомыг тоглож байсан. ************гэх хүний ************ нэр бүртгэлээр тоглодог байсан... Би 1xbet бооцоот тоглоомын ************ гэх нэр бүртгэлээр мөрийтэй тоглоомоор хожсон мөнгөө манай төрсөн ээж болох ************ын эзэмшлийн ************ гэсэн дугаарын тоот дансаар татан авалт хийж байсан... Би тухайн 1xbet ************ гэх бүртгэлтэй хаягийг би нээж байгаагүй. Манай ************ эзэмшлийн хаяг юм. ************ нь 500.000 төгрөгөөр 2 удаа цэнэглэлт хийж байсан. ************бид хоёр их хэмжээгээр цэнэглэлт хийж байгаагүй, бага хэмжээ буюу 5,000-40,000 хооронд цэнэглэлт хийдэг байсан. Ихэвчлэн ************ дугаартай хаягийг ************, ************нар ашигладаг юм. ************ нь найз охин болох ************ дансаар татан авалт хийж байсан..." гэсэн мэдүүлэг, /01 дүгээр хавтаст хэргийн 28-30 дахь тал/

5. Гэрч Б.************гийн өгсөн: "...Миний нөхрийг ************ гэдэг бид хоёр дундаасаа ************, ************гэсэн хоёр хүүхэдтэй. Мөн нөхөр бид хоёр 2014 онд өөрсдийн хүслээр гэр бүлээ цуцлуулсан. Гэхдээ нөхөр маань Орхон аймагт амьдардаг, хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг. Одоо би хүү ************, охин ************нарын хамт ************ тоотод амьдардаг. Миний хувьд ************ээр ажилладаг бөгөөд өглөө гараад орой ажлаа тараад харьдаг. Харин ************ын хувьд Улаанбаатар хотод ************************ ************оюутан... Энэ хэргийн хувьд намайг 2023 оны 06 дугаар сараас эхлэн фейсбүүк орчинд хуурамч хаягаас" "хүний нөхөртэй явалддаг, хүүхэдтэй хүн байж хүний нөхөртэй явалдлаа, ичээч" гэх мэтээр үл таних хүн удаа дараа нэр хүндэд маань халдаж баригдаагүй нэлээн удаж байгаад 2024 оны 03 дугаар сард баригдсан. Би бол хүүгээ ээжийг маань хүн ингэж доромжлоод баригдахгүй байхад гэж бодоод ийм бодлогогүй зүйл хийсэн байх даа л гэж бодож байна. Тэрнээс ямар нэгэн байдлаар шууд хүнийг ингэж дарамтлах, буруу зүйл хийх хүүхэд огт биш байгаа юм..." гэсэн мэдүүлэг, /01 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/, 

6. Яллагдагч ************ын өгсөн: “Миний хувьд ************************ 1 дүгээр дамжааны оюутан, дүү маань энэ жил Ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа. Би 2023 оны хавар Ерөнхий боловсролын ************сургуулийг сурч төгссөн. Намайг сурч байхад ************гэдэг хүн манай ************ захирал байсан юм. Би өмнө нь таньдаг байсан. Миний санаж байгаагаар 2022-2023 оны үед бүтэн 1 жил орчим фейсбүүкээр хуурамч хаягтай хүн миний ээжийн зургийг байршуулж, олон хүмүүстэй явалддаг, завхай эмэгтэй гэх мэтээр удаа дараа нэр хүндэд нь халдаж доромжилж байсан. Энэ асуудлаар ээж маань гомдол гаргасан боловч хуурамч хаягаас нийтлэл оруулсан гээд хүн нь баригдахгүй удсан. Тэгтэл 2023 оны 10 дугаар сард санагдаж байна фейсбүүкээр юм харж байтал ************захирлын нэг хүүхдийг алгадаж байгаа бичлэг явж байсан, ингээд би тухайн бичлэгийг гар утсан дээрээ татаж авсан. Мөн хуурамч фейсбүүк хаягаас хүмүүс рүү юм бичих юм бол манай ээжийг доромжилсон хүн шиг баригдахгүй юм байна гэж бодоод ************гэдэг хүний фейсбүүк хаягийг өөрөө хайж олоод зурвас бичиж өөрт байгаа хүүхэд алгадсан бичлэгээр нь сүрдүүлж 2 удаа 500,000 төгрөгийг тоглоомын данс цэнэглэдэг хүний данс руу шилжүүлж авсан. Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус ************гэдэг хүнээс авч тоглоомын данс цэнэглэдэг хүмүүсийн данс руу шилжүүлж авсан. Бас тухайн үед мөрийтэй тоглоомд бооцоо тавиад мөнгөө алдсан учраас буцааж мөнгөө олж авахын тулд ************гэдэг хүнээс мөнгө нэхэж аваад дахин бооцоотой тоглоом тоглоё гэж бодсон... Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ************гэх хүнээс мөнгө авчхаад бичлэгийг устгачихсан. Тэр бичлэгийг одоо хаанаас олж авах талаар мэдэхгүй байна. Фейсбүүк орчинд байхгүй, устчихсан байна лээ... Би мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан учраас дахин тоглохын тулд надад мөнгө хэрэг болсон. Тэгээд бодож байгаад ************захирлын бичлэгээр мөнгө олж болох юм байна гэж бодсон..." гэсэн мэдүүлэг, /01 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/, 

7. ************ ************ын нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, /01 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/, 

8. Хохирогч ************ээс гаргаж өгсөн Хаан банкны ************ тоот дансны гүйлгээний хуулга, /01 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/, 

9. Хохирогч ************ээс гаргаж өгсөн 40 хуудас бүхий фейсбүүк мессенжер чатны хуулбар, /01 дүгээр хавтаст хэргийн 59-99 дэх тал/, 

10. Хаан банкны ************ тоот дансны хуулга, тус хуулганд үзлэг хийсэн 

тухай тэмдэглэл, /01 дүгээр хавтаст хэргийн 105-115 дахь тал/, 

11. Хаан банкны ************ тоот дансны хуулга, тус хуулганд үзлэг хийсэн 

тухай тэмдэглэл, /01 дүгээр хавтаст хэргийн 116-136 дахь тал/, 

12. Хаан банкны 2024 оны 0************сарын 19-ний өдрийн 24/43 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн дансны гүйлгээний хуулга /01 дүгээр хавтаст хэргийн 138-250 дахь тал, 02 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч ************ыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч ************ нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж тус тус оролцсон болно.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч ************, гэрч Д.************, Б.************ нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч ************ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Хаан банкны ************8 ************ дугаартай дансны хуулга, Хаан банкны 2024 оны 0************сарын 19-ний өдрийн 24/43 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн дансны гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч ************ нь ************ ажилтай хохирогч ************ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт буюу хохирогчийн “хүүхэд алгадаж буй бичлэг”-ийг олж авч, улмаар тус бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж, хохирогчоос мөнгө өгөхийг шаардаж, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны ************ тоот дансаар 500,000 төгрөгийг, мөн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ************ тоот дансаар 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, тогтоогдсон байна.

 

Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь бусдаас эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхдээ түүний болон ойр дотны хүмүүсийн мэдээллийг ашиглах, тэдэнд болон өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл сүрдүүлсэн үйлдлээр илрэх бөгөөд ************ нь хохирогч ************ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт буюу хохирогчийн “хүүхэд алгадаж буй бичлэг”-ийг олж авч, улмаар тус бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж, 1,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч заналхийлсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ************ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ************эд 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 1,000,000 төгрөгийг хохирогч ************ийн Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлж, хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь талд/-аар тогтоогдож байна.

Шүүхээс хохирогч ************эд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж холбогдоход “за ойлголоо, хохирлоо бүрэн авсан ба надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэдгээ илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч ************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ************ыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч ************ыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 51, 53-55 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ************ нь 18 нас 2 сартай, хэрэг хариуцах насанд хүрсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 02 дугаар хороолол, 34-1 дүгээр байр, 35 тоотод оршин суух тодорхой хаягтай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ************ыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн саналыг гаргаж оролцсон болно.

 

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож ухамсарлах сэтгэхүй бүрэн хөгжөөгүйгээс гадна гэр бүлийн зүгээс түүнд тавих хараа хяналт, анхаарал сул байгаа нь гэмт хэрэгт холбогдоход нөлөөлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж, 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ************ нь гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед 18 нас 2 сар 27 хоногийн настай боловч гэмт хэрэг үйлдэхдээ 17 нас 5 сар 24 хоногийн настай буюу насанд хүрээгүй, сэтгэцийн хувьд эрүүл хэдий боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд бүрэн дүүрэн хөгжөөгүй, хийж буй үйлдлийнхээ үр дагавар, хор холбогдлыг ухамсарлан ойлгох чадвар нь хөгжиж төлөвшөөгүй байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь түүний хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ************ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн болон Олон Улсын ************Их ************ 1-р дамжааны оюутан болох түүний нас биеийн онцлог, цаашид сурч боловсрох нөхцөл боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн тэнссэн хугацаанд шүүгдэгч ************д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин ************ болтол шүүгдэгч ************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ************ нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 тэнссэн /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч ************д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин ************ болтол шүүгдэгч ************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ************ нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ************ нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ