Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Т.Дэлгэрмэнд /томилолтоор/,

шүүгдэгч Д.************ нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.************д холбогдох эрүүгийн 2425000000774 дугаартай, 312/2025/0055/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.************ нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутын орчим согтуурсан үедээ **************багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**************” хүнсний дэлгүүрийн гадна байсан хохирогч Д.**************эзэмшлийн түүний нөхөр А.************** нэр дээр бүртгэлтэй Тоёота приус 30 загварын **************улсын дугаартай тээврийн хэрэгслийг онгорхой байхад завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.************ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000774 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.************ нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутын орчим архи, согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ **************багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**************” хүнсний дэлгүүрийн гадна байсан хохирогч Д.**************эзэмшлийн түүний нөхөр А.************** нэр дээр бүртгэлтэй Тоёота приус 30 загварын **************улсын дугаартай тээврийн хэрэгслийг онгорхой байхад нь тээврийн хэрэгслээр гэртээ харихаар буюу завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.************ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, буруу зүйл хийсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...овогтой ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолоодох эрхээ хасуулсан үедээ Д.**************эзэмшлийн **************улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан байна. Драйгер багажаар үлээлгэж үзэхэд 3,55% промиль согтууралтай, мэдүүлэг авах боломжгүй байсныг тэмдэглэл болгон бичив..." гэх /хавтаст хэргийн 6 дугаар тал/ 

- Тус ************** дэлгүүрийн камерын бичлэг нь гадагшаа тусгалтай байх ба бичлэгийн цагийг 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21:23 цагт тавихад цагаан өнгийн приус 30 загварын **************улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүнсний дэлгүүрийн гаднах хяналтын камер руу харж зогссон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...21:27:16 цагт доогуураа бараан, дээгүүрх буюу цээж, 2 мөр хэсэг нь улбар шар өнгөтэй хувцас өмссөн эрэгтэй хүн **************дугаартай тээврийн хэрэгслийг налаад удаан хугацаанд зогсож, гуйвсан байдалтайгаар алхаж жолооч талын хаалгыг нээж машин дотор орж суусныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/ 

- Яллагдагч Д.************ын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 13-16 дугаар тал/ 

- Хохирогч Д.**************өгсөн: “ Би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс нөхөр А.************** хамт ************** багт байдаг ************** дэлгүүрийг түрээсэлж ажиллуулж байгаа юм. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бараандаа явж ирээд дэлгүүр лүүгээ бараагаа зөөж байгаад өөрийн эзэмшлийн **************улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээ түгжээгүй, дотор нь түлхүүрээ орхиод үлдээсэн байсан. Ороод дэлгүүр дотор бараагаа эмхэлж цэгцлээд дуусаж байсан тухайн үед 22 цаг болж байсан байх тэгээд гэр рүүгээ явах гээд гартал миний машин байхгүй байсан. Тэр хавиар жоохон хайж үзээд олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай хяналтын камерын бичлэг байгаа нөхөр бид хоёр хяналтын камерын бичлэгээ ухрааж үзтэл хар, улбар шар өнгийн ажлын хувцастай дунд зэргийн нуруутай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болохуйц хүн миний машины ард талын хаалгыг татаж онгойлгож үзээд, жолоочийн суудалд суугаад асаагаад унаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ 

- түүний дахин өгсөн "...**************улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 онд 26,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн дээрх тээврийн хэрэгсэл нь миний нөхөр Амаржаргалын ************** нэр дээр байдаг... Би дэлгүүр рүүгээ орохдоо машинаа унтрааж, дотор нь түлхүүрээ үлдээчихсэн байсан. Орой дэлгүүрийн гадаа машин байхгүй байна гэдгийг мэдээд 2 цаг орчим ойр орчмоор хайж байгаад дэлгүүрээс 2 орчим км зайтай газар гудамжнаас олсон. Машинаа олоод очсон чинь жолоочийн суудал дээр танихгүй нэг эрэгтэй шал согтуу сууж байсан юм...тээврийн хэрэгсэл үнэлүүлэхэд гаргасан 180,000 төгрөгийг ************ гэдэг хүнээс гаргуулж авмаар байна..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23, 25 дугаар тал/,

- Гэрч А.************** өгсөн “...Уг тээврийн хэрэгслийг миний эхнэр Д.************** өдөр тутам хүнсний дэлгүүр гэр хоёрын хооронд явахдаа унадаг, эхнэрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/

- Хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 24 дугаартай “...Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 20,000,0000 төгрөг..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дугаар тал/

- Яллагдагч Д.************ын өгсөн “...Тухайн өдрийн орой цагийг нь санахгүй байна "**************” хүнсний дэлгүүрийн урдхан талд амьдардаг салсан эхнэрийнхээ гэрээр хальт ороод гарч ирсэн. Тэгээд харих санаатай гудамжаар согтуу алхаж байтал ************** дэлгүүрийн гадаа цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл унтраастай байсан. Би нэлээн согтуу байсан учир болсон явдлыг орон гаран санаад байна. Миний санаж байгаагаар уг приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь орж суусан. Машины түлхүүр хаана байсан гэдгийг мэдэхгүй байна. Асаах товчлуур дээр дарсан чинь уг машин шууд асчихсан. Энэ үед би шууд гэртээ харья гэж бодоод приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гэртээ харьсан. Цагийг нь санахгүй байна, хашааныхаа хойно машин дотроо сууж байхад машины эзэн гээд нэг эмэгтэй, нөхрөө дагуулсан хүрч ирээд над руу уурлаж цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р тал/ 

- Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 42/05-1136 дугаартай "...************** овогтой ************ /РД:МК82011519/ нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 245346 тоот дугаартай В, С, Д, М ангилалтай жолоодох эрхийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай эрх хасагдсан байна..." гэх / хавтаст хэргийн 53-р тал/ 

- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “...**************ургийн овогт **************гийн ************ /регистрийн дугаар:МК82011519/ нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаатай эрх хасагдсан, драгер: 1,92%..." гэх лавлагаа / хавтаст хэргийн 54 дүгээр тал/

- **************улсын дугаартай тээврийн хэрэгслийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн түүхчилсэн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Д.************ыг бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч Д.************ нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.**************, гэрч А.Гантөмөр нарын мэдүүлэг, яллагдагч Д.************ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, дуудлагын дагуу очсон мөрдөгчийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн түүхчилсэн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Д.************ нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутын орчим согтуурсан үедээ **************багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************** дэлгүүрийн гадна зогсоолоос иргэн А.************** өмчлөлийн, Д.**************эзэмшлийн **************улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг онгорхой байхад нь гэртээ тээврийн хэрэгслээр харихаар буюу завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...авто тээврийн хэрэгслийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж авч явсан гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан байдаг онцлогтой.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.************ нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.************ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар холбогдох материалыг Орхон аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэх шаардлагатай болохыг дурдав.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.**************эзэмшлийн Тоёота приус 30  загварын тээврийн хэрэгсэл алдагдсан бөгөөд шүүгдэгч Д.************ нь Д.**************д өдөрт нь бүрэн бүтэн ямар нэг эвдрэл гэмтэлгүйгээр тээврийн хэрэгслийг буцаан өгсөн, хохирогч нь тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 180,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************аас 180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.**************д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.************ыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.************ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 49-59 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа,  жолоочийн лавлагаа мэдээлэл, зөрчлийн талаарх бүртгэлийн мэдээлэл, иргэний орин суух хаягийн лавлагаа, ял шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.************ нь ээж, дүүгийн хамт, ам бүл 3-уулаа амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.************ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, тээврийн хэрэгслийг хохирогчид буцаан өгсөн, хохирогч гомдол, саналгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.************ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.************ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүгдэгч Д.************аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.************** нь гомдол, саналгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************овогт **************гийн ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадаг зорчих эрхийг хязгаарлаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Д.************д сануулсугай. 

 

4. Шүүгдэгч Д.************ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************аас 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.************** /**************баг, **********, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: ************/-д олгуулсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Д.************аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ