Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/41

 

Б.Бат-Эрдэнэд холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

  Шүүгчид                       Б.Манлайбаатар                                  

                                        Д.Буянжаргал

Оролцогчид                                  Прокурор                                     В.Батдэлгэр

                                      Шүүгдэгч                                      Б.Бат-Эрдэнэ

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Цэдэндамба                 

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ирхэт овогт Батнасангийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2031001280094 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 24-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 ээж, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг Тийрэг гэх газарт оршин суух, Хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ирхэт овогт Батнасангийн Бат-Эрдэнэ /РД:МХ94112453/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Шошийн ар” гэх газар иргэн Б.Нэргүйн өвөлжөөний урд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд “Бонго-3” маркийн 41-13 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй...” 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх.., ...аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бага насны /3 нас, 4 сар, 19 хоногтой/ Н.Батхүүг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/125  дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ирхэт овогт Батнасангийн Бат-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ирхэт овогт Батнасангийн Бат-Эрдэнээс хохирогчид 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, 2.082.270 /хоёр сая наян хоёр мянга хоёр зуун далан/ төгрөгийг хохирогч Б.Нэргүйд гаргуулан олгуулж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ирхэт овогт Батнасангийн Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Ялтан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Ялтан Б.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай..Bottom of Form

..” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/125 шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шат, прокурорын хяналт шүүхийн шатанд ямар нэгэн маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн.

Хоёр: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирогч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирүүлсэн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрч 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэгдэл 2082270 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаа анхан шатны шүүх хуралд илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирол төлбөр болох үлдэгдэл 2082270 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзээд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд 2 жилийн хорих ял ногдуулсан нь шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргалаа.

Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь анх удаагаа санамсар болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдэж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Сум орон нутгийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 108-109 хуудас/ ял шалгах хуудас /хх-ийн 10 хуудас/ төлбөр төлсөн баримт зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд ногдуулсан 2 жилийн хорих ялд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...Хэдийгээр Б.Бат-Эрдэнийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн дээр маргаангүй гэх боловч тухайн хэргийн улмаас  шууд хохирол  учирч, хүний амь нас хохирсон. Хохирлын асуудалд нөхөн төлсөн зүйл байхгүй байна гэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэхэд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байх гэж үзэж байна гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              тОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 02 жилийн хорих ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч   шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Б.Бат-Эрдэнэд   холбогдох эрүүгийн 2031001280094  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Б.Бат-Эрдэнэ нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт /хх-ийн 97-100, 169-178-р ху/ гэм буруугаа хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Нэргүй /хх-ийн 31-34, 169-178-р ху/, гэрч Б.Мөнхтөр /хх-ийн 35-37-р ху/, Э.Бат-Отгон /хх-ийн 26-27-р ху/, А.Мөнгөнцэцэг /хх-ийн 57-58-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №2156 тоот дүгнэлт /хх-ийн 63-64-р ху/, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №13 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-р ху/, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №26 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-79-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-10-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18-р ху/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-26-р ху/, Цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-90-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Нэргүйн давж заалдах шатны шүүхэд гаргасан ...Батнасан овогтой Бат-Эрдэнэ нь хохирлыг хоёр хувааж нийт 7 сая 82 мянган төгрөгний хохирол төлж барагдуулсан, имйд ямар нэгэн гомдол байхгүй, тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 4 дүгээр заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

             3 дугаар заалтыг:

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д
зааснаар шүүгдэгч Ирхэт овогт Батнасангийн Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч,
хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

 4 дүгээр заалтыг:

 “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.Бат-Эрдэнэд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэгдсэн этгээдэд бүртгэл хөтөлж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хохирогч Б.Нэргүйд гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 7.082.000 /долоон сая наян хоёр мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

3. Б.Бат-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                                 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.                                                                                                                                                                     

 

      

                   ДАРГАЛАГЧ                      Г.ДАВААРЕНЧИН

                    ШҮҮГЧИД                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                Д.БУЯНЖАРГАЛ