Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

2025      02          19                                            2025/ШЦТ/101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

************** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Ө.************** нарыг оролцуулан,

************** аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.**************д холбогдох эрүүгийн 2525000000036 дугаартай, 312/2025/0074/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд

************** аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эцэг эхийн хяналтад өгөх арга хэмжээ,

************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, /регистрийн дугаар: /***************/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.************** нь согтуурсан үедээ ************** аймгийн **************сумын ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************** баарны гадна 2024 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчим хохирогч Б.**************ыг нүүр, хамар тус газар нь цохиж эрүүл мэндэд "баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.**************ий өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000036 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ө.************** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** аймгийн **************сумын ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************** баарны гадна 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчим хохирогч Б.**************ыг нүүр, хамар тус газар нь цохиж эрүүл мэндэд "баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. ...************** баарнаас гарч яваад үл таних хүмүүст зодуулж, хамар хугарсан, нүдэнд цус хурсан байгаа тул зодсон хүнийг олж өгч тусална уу... гэх хохирогч Б.**************аас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд "...хяналтын камерын зүүн дээд буланд 2024:12:15, 02:52:01 он, сар, цаг, минут харагдаж байна...02:53:43 секундэд ************** баарны урд зогсож байгаа залуучууд дээр хар өнгийн куртик, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай нэг залуу ирж байна... Приус 20 загварын автомашинаас бууж ирсэн хар өнгийн малгайтай хар өнгийн куртик өмдтэй залуу ************** баарны урд зогсож байсан саарал өнгийн куртик, өмдтэй залуу ************** баарны урд зогсож байсан саарал өнгийн куртиктэй залууг хашлага давуулж татаж байна. ...Хар өнгийн малгайтай хар өнгийн куртик өмдтэй залуу саарал өнгийн куртиктэй залуу нар хоорондоо харилцан зодолдож гараараа нэгнийгээ цохиж байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 8-13 дугаар тал/,

3. Эд мөрийн баримтаар “**************” баарны гадна талын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г тооцсон тогтоол /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, 

4. Хохирогч Б.**************ын өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагын шинэ жил болоод 00 цагийн үед шинэ жил тараад цуг ажилладаг **************, **************, ************** нарын хамт ************** багийн ************** бааранд орж, бид хэд нэг нэг хундага архи уугаад баар хаахаар нь баарны гадаах сандал дээр сууж байтал ногоон, хар куртиктэй хоёр залуу ирээд манай ажлын **************тай маргалдаад байсан. Тэгээд нөгөө хоёр залуу бид нараас салаад явсан. Цаанаас нь приус машинаас нэг залуу бууж ирээд намайг дуудахаар нь би очтол намайг татаж цохиод, бид хоорондоо зодолдсон тэгээд салаад зогсож байсан чинь миний хамар руу дахиад цохисон. Тэгээд бид дахиж маргалдаад эмнэлгийн хашаа руу орсон чинь тухайн залуу дахиад миний хамар руу цохиж унагаагаад дээрээс цохиод байсан. Би тухайн үед их согтолттой байсан тухайн залуу юунаас болж намайг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Надтай цуг явсан хүмүүсийг зодож цохисон зүйл байхгүй. Би архи нэлээн их уусан их согтсон байсан. Гэхдээ би өөрийгөө удирдах чадвартай байсан болсон үйл явдлыг сайн санаж байна. Урт хар куртиктэй том биетэй цуг явсан хүмүүсээсээ содон залуу байсан. Намайг урт хар куртиктэй залуугаас өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/ 

5. Гэрч Б.**************ын өгсөн "...Бүжиглэж байгаад 02 цагийн орчим баарнаас гараад ************** нэртэй баарны харалдаа очоод 4 залуутай хамт тамхи татаж байгаад манай найз ************** тухайн залуучуудын нэгэнтэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд салгаж байсан чинь ************** цаанаас ирээд **************тай хэрүүл маргаан хийж байсан залуу **************ийг цохиод авсан. Тэгээд бид нар хоорондоо зодоон хийсэн. ...Тухайн үед өргөдөл гаргасан ************** гэх залуутай ************** зодолдоод байсан. ************** ************** хоёрын аль алиных нь хамраас цус гарсан байсан. ...надад гэмтэл бэртэл байхгүй. Би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ 

6. Гэрч М.**************ын өгсөн “...Бүжиглэж байгаад 02 цагийн орчим баарнаас гараад ************** нэртэй баарны харалдаа үл таних 3 залуу дээр очоод хамт тамхи татаж байгаад би тухайн залуучуудын нэгэнтэй хэрүүл маргаан хийж байсан тухайн үед ************** бид 2 хамт байж байсан ************** харин ************** баарнаас тооцоогоо хийчхээд сүүлд гарч ирсэн. Тэгээд ************** бид 2 тухайн үл таних залуучуудтай маргалдаж байгаад **************ийг дуудахаар нь бид 2 очих гээд байж байсан чинь ************** өөрөө ирээд тухайн 3 үл таних залуугийн 1 залууг нь цохиод авсан чинь зөрүүлээд нөгөө үл таних залуу **************тэй зодолдоод эхэлсэн. Би наад талд нь бас нэг үл таних залуутай нь маргалдаад хэд хэд цохилцоод байж байсан. Тэгээд бид нар хоорондоо зодолдож дуусчхаад салаад хэсэг маргалдаж байгаад явцгаасан. ************** ************** гэх хүнийг эхэлж цохисон чинь ************** нь **************ийг цохиод хоорондоо харилцан зодолдсон. ...**************тэй л зодолдоод байсан. **************аас өөр хүнтэй зодолдоогүй. Би тухайн үед гэмтэл бэртэл аваагүй. Би шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/ 

7. Гэрч **************ын өгсөн "...************** баарны гадаа байсан сандал дээр тамхи татаад сууж байхад хоёр залуу бид нар дээр ирээд тамхи асуугаад нэг залуу нь хэрүүл маргаан хийгээд байхаар нь салгаад та хоёр хэрүүл маргаан хийгээд яах юм гэж хэлээд тухайн хоёр залууг явуулсан. Тэгсэн чинь ************** баарны харалдаа нэг машин ирж зогсоод дотроос нь нэг залуу гарч ирээд манай найз болох **************ыг дуудаж ирээд шууд цохиж аваад бид нар хоорондоо зодолдож эхэлсэн. Би наад талд нь бас нэг үл таних залуутай нь маргалдаад хэд хэд цохилцоод байж байсан. Тэгээд бид нар хоорондоо зодолдож дуусчхаад салаад хэсэг маргалдаж байгаад явцгаасан... Би нэрийг нь сайн мэдэхгүй, сүүлд нь ************** гэх залуу гэж мэдсэн. **************, ************** хоёр хоорондоо харилцан зодолдсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ 

8. Гэрч Б.**************ын өгсөн “...Би нэрийг нь сайн мэдэхгүй ************** нэг залуутай хоорондоо харилцан зодолдсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/ 

9. ************** аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаартай “...Ө.**************ий биед зүүн нүдний дээд зовхи, хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Уг цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ 

10. ************** аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай “...Б.**************ын биед баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Уг цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.**************, гэрч Б.**************, М.**************, **************, Б.************** нарын өгсөн мэдүүлэг, ************** аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ө.**************ий шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч Ө.************** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** аймгийн **************сумын ************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************** /**************/ баарны гадна 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчим хохирогч Б.**************ын нүүр, хамар тус газар нь цохиж эрүүл мэндэд “баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.**************ын эрүүл мэндэд баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 132 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ө.************** нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ө.**************ий бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ө.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.**************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 1,200,000 төгрөгийг  төлсөн гэж, хохирогч Б.************** нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  хохирол төлбөрийг шүүгдэгч Ө.**************ээс хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ө.**************ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Ө.**************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ө.**************ий хэрэг хариуцах чадвар, **************гэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 42-54 дэх талд авагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ************** аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ө.************** нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ээж, хүүхдийн хамтаар амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.**************ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Ө.**************ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, цалин хөлс, бусад орлого олох боломж болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.**************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.**************ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.************** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************** овогт **************ы **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**************ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ө.************** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.**************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.************** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ************** аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ