Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

2025     02         19                                           2025/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

************** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Г.************** нарыг оролцуулан,

************** аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.**************т холбогдох эрүүгийн 2525000000011 дугаартай, 312/2025/0075/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, , урьд

************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ************** аймгийн **************сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийтгүүлсэн, регистрийн дугаар:***************; 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ************** аймгийн **************сум ************** багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **************улсын дугаартай ************** /**************/ загварын тээврийн хэрэгслийг 1,21 хувийн промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.**************ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.************** нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 7 сарын хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ************** аймгийн **************сумын ************** багийн нутаг дэвсгэрт өөрийн ************** /**************/ загварын **************ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.21% промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.**************ийн өгсөн: Миний бие нь 2015 онд бруцеллёз өвчнөөр өвчилсөн. Тэгээд өвдөлтөө дарахаар хааяа хааяа пиво уудаг байсан, энэ нь даамжирсаар архи согтууруулах ундаа байнга хэрэглэх зуршилтай болж, гэмт хэрэгт холбогдох шалтгаан боллоо. Миний буруу, буруу зүйл хийсэн. Эхнэр маань “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т оёдолчин хийдэг, 2 бага насны хүүхэдтэй, хүүхдээ сургуульд нь зөөхөөр би өөрөө ажлаасаа чөлөө авсан. Одоо энэ оны 5 дугаар сард чөлөөний хугацаа дуусна. Дээрх байдлыг харгалзан үзэж хүүхдүүдээ харах боломж олгож өгнө үү гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. ************** аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч а/ч О.Жамсрангийн "************** багийн уулзвар дээр ************** овогтой ************** нь **************ОРО ************** загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсныг олж тогтоож мөрдөгч ахлах дэслэгч Б.Төрмандахад хүлээлгэн өгөв.." гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/, 

2. 7510 серийн дугаартай, Alcotest багажаар **************ын ************** /РД:PT86122275/-ны согтуурлын зэргийг хэмжихэд 1.21% гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, 

3. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл 7510 серийн дугаартай, Alcotest багажаар **************ын ************** /РД:РТ86122275/-ны согтуурлын зэргийг хэмжсэн 1.21 хувийн согтуурлын зэргийг хэмжсэн 1.21% гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, 

4. Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл "...Би өглөө нэг Хараа уусан, 2 татсан, дээр нь том пивоноос 4 татсан гэдэг чинь бараг гарахын байгаа биз дээ, яадаг юм болоо заа үлээчихдэг юм уу” гэх яриа бичигдсэн байна. Цагдаагийн албан хаагч драйгер багажаар шалгаад 1,21% харуулж байгаа дүрс бичлэг харагдаж байна..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ 

5. Гэрч О.Жамсрангийн өгсөн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой 17 цагаас ************** аймгийн **************сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ үед ************** аймгийн **************сум, ************** багийн нутаг дэвсгэрт зам дээр тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байх үедээ **************ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож байсан. Тухайн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч шалгах үед **************ын ************** гэх иргэн байсан ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан, багажаар шалгаж үзэхэд 1.21 хувь согтолтын зэрэгтэй байсан учраас цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,  

6. Яллагдагч Г.**************ийн өгсөн "... Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед ************** багт байх танил дүү Цасчихэрийн гэрт очиж тэдний гэрт хоол, цай идэж уусан. Ингээд тэдний гэрээс гарч яваад ************** багт байрлах нэг дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литр хэмжээтэй шар айраг нэгийг аваад уг шар айргийг ганцаараа уусан юм. Тухайн шар айргийг ууж дууссаны дараа Наран баг руу гэртээ харихаар явж байтал цагдаагийн алба хаагч нар тааралдаж зогсоож миний бичиг баримтыг шалгасан, мөн намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд миний машиныг саатуулж намайг Цагдаагийн газар руу авч явсан. ...Би хугацааг нь санахгүй байна, урд нь хоёр удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эхний удаад эрхээ хасуулсан, дараа нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Энэ ял дуусаагүй байгаа, ...**************ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, 

7. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ************** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 33-37 дахь тал/,

8. “...**************овогт **************ын ************** /РД:РТ86122275/ нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жил эрх хасагдсан гэх  Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 38 дахь тал/, 

9. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа **************ын ************** **************ОРО улсын дугаартай ************** /**************/ загварын тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа гэх лавлагаа тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 39 дэх тал/,

10. Ялтан Г.**************ийн эрх хасах ялын эдлээгүй үлдсэн хугацаа 599 хоног, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа 2 сар 27 хоног буюу 87 хоног байгаа талаарх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ************** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцоо зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч О.Жамсран, сэжигтэн, яллагдагч Г.************** нарын өгсөн мэдүүлэг, ************** аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч а/ч О.Жамсрангийн илтгэх хуудас, Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, 7510 серийн дугаартай, Alcotest багажийн заалт, ************** аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцоо зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар

шүүгдэгч Г.************** нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ ************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 7 сарын хугацаагаар зорчих эрхээ хязгаарлах ялаар шийтгүүлсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ************** аймгийн **************сумын ************** багийн нутаг дэвсгэрт ************** загварын **************ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.21% промиль согтолттойгоор жолоодсон болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.************** нь 1,21% промиль согтолттой байсан нь Alcotest 7510  загварын багажаар шалгасан баримтаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар Г.**************ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.**************ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Г.************** нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.**************ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,

шүүгдэгч Г.************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.************** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.**************ийн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Г.**************ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.**************ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.**************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 24-30 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.************** нь 35 настай, хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт өөрийн өмчлөлийн ************** аймгийн **************сумын 10-р баг Наран Эрдэнэсийн 20-2000 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар дээрх хувийн сууцанд амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.**************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.**************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх саналыг гаргажээ.

Шүүгдэгч Г.**************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг тус тус журамлан ************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.**************т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 сар 27 буюу 87 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 599 хоногийг тус тус энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 27 хоногийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 1694 хоног буюу 4 жил 7 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ************** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Г.**************т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жил 7 (долоо) сар 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.************** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************овогт **************ын **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 10 (арав) сарын хугацаагаар хорих                                                                        ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ************** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.**************т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) сар 27 (хорин долоо) буюу 87 (наян долоо) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 (хоёр) сар 27 (хорин долоо) хоногийн хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 599 (таван зуун ерэн ес) хоногийг тус тус энэ тогтоолоор оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар хорих ял, 3 (гурав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 1694 (нэг мянга зургаан зуун ерэн дөрөв) хоног буюу 4 (дөрөв) жил 7 (долоо) сар 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**************т оногдуулсан 1 (нэг) жил 27 ( хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.************** нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ************** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**************т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1694 хоног буюу 4 (дөрөв) жил 7 (долоо) сар 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Г.************** нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ************** аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ