Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

2025      02          26                                            2025/ШЦТ/108

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч Б.************** нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.**************т холбогдох эрүүгийн 2425003170028 дугаартай, 312/2025/0081/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, /регистрийн дугаар: ****************/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн **************сумын ************** баг **************байрны хажууд **************орчимд хохирогч Д.**************ийг “нохойгоо сул тавьсан” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд “...нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.**************ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425003170028 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.************** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн **************сумын ************** баг **************байрны хажуу тал, 4 дүгээр сургуулийн орчимд хохирогч Д.**************ийг “нохойгоо сул тавьсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд “...нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.**************ын өгсөн: “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тийм зүйл хийсэн. Буруу зүйл хийжээ. Миний бие нь оршин суух хаяггүй, нийгэмшүүлэх байранд амьдардаг. Одоо нийгэмшүүлэх байр нь хааж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал байх газар байхгүй, Хангал суманд айлын мал маллахаар явах гэж байгаа. Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хохирогч Д.**************ийн өгсөн "...хасаг ************** гэх залуу “зайран ************** чи муу пизда яахаараа нохойгоо сул тавьдаг юм” гэж хэлээд миний нуруу руу цохиод газарт унагаад миний биеийн бүх хэсэг рүү хөл, гараараа цохиж зодож эхэлсэн. Зодож дуусаад миний гадуур болон дотуур хувцсыг бүгдийг нь аваад явчихсан. Би явах тэнхэлгүй 4 дүгээр сургуулийг чиглээд мөлхөөд явж байтал ************** миний бүх хувцсыг араас авчирч өгсөн. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй учраас шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардлагагүй. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болох мөн надаас гарч болох санхүүгээ нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн дагуу энэ хүнд хариуцлага тооцуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, 

- Гэрч Г.**************ийн өгсөн "....Чи нохойгоо сул тавьдаг чиний нохой намайг хазах гэж байсан гээд хэлтэл Хасаг ************** чи муу пизда яахаараа нохойгоо сул тавьдаг юм гээд учир зүггүй цохиж унагаад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байсан. Хасаг ************** архи уудаг хүмүүсийг зоддог, дээрэлхэж архийг нь авч уудаг. Шалтгаан гээд байх юм байхгүй. Миний нохойгоо сул тавьсан гэдгийг сонсоод л далим болгоод зодсон өөр юм байхгүй..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, 

- Гэрч Э.**************ын өгсөн "...************** энэ хашааныхаа нохойг сул тавиад нөгөө нохой нь над руу дайраад гэхээр нь би бас согтуу байсан учраас “чи муу нохойгоо сул тавьж бид нарыг уруулах гэлээ” гээд уурлаад босоод ирсэн чинь Хасаг ************** “чи муу пизда яахаараа нохойгоо сул тавьдаг юм” гэж хэлээд нуруу руу цохиод билүү түлхэж унагаад хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиж байгаад гаж донтой юм шиг Зайран **************гийн /**************/ хувцсыг нь тайлаад байхаар нь чи яах гэж байгаа юм гэсэн чинь яадаг юм муу пиздааг гээд хувцсыг нь тайлаад явъя пиздаануудаа гэхээр нь би **************, ************** бид нар дагаад явсан тэгсэн ************** хувцсыг нь өгчихөө наадах чинь шалдан хэвтээд байна ш дээ гэсэн чинь Хасаг ************** наад лалрынхаа хиртэй хувцсыг дөхүүлээд шидчих гэж хэлээд ************** хувцсыг нь аваад явсан.... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, 

- Гэрч С.**************гийн өгсөн "...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нөхөр ************** нь 18 цагийн үед гаднаас зодуулсан байдалтай гэртээ орж ирэхээр нь юу болсон талаар асуухад ************** янз бүрийн юм ярьсан чинь хасаг ************** гэх хүн нь цохиж унагаад дээрээс дэвсээд бүх хувцсыг нь тайлахаар нь манай нөхөр мөлхөж байгаад сургуулийн жижүүр таарч эмнэлгийн байгууллага дуудаж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаартай “...Д.**************ийн биед баруун нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тус бүрдээ Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/ 

- Яллагдагч Б.**************ын өгсөн “...Уугаад сууж байтал ************** надад зайран **************г ховлосон. Дандаа орж ирж агсам согтуу тавьж, нохойгоо сул тавьж айлгаж ичээдэг гэхээр нь би зайран **************д агсам тавьж зодсон юм. Адилхан ядарч явж байж нэгэндээ дээрэлхүү хандсан учраас би уурласан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлал гуйсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.**************, гэрч С.**************, О.**************, Г.************** нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.**************ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч Б.************** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн **************сумын ************** баг **************байрны хажууд **************орчимд хохирогч Д.**************ийг “нохойгоо сул тавьсан” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.**************ийн эрүүл мэндэд “...нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 547 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.************** нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.**************ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.**************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөгчийг хэргийн материал танилцуулахад болон шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тус тус илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.**************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Б.**************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.**************ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.**************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 55-108 дахь талд авагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.************** нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Орхон аймгийн Нийгэмшүүлэх байранд түр амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.**************ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Б.**************ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.**************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.************** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************** овогт **************ы **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**************ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**************т шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.************** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.************** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг      мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ