| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/00251/И |
| Дугаар | 101/ШШ2018/00777 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/00777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: овогт Б.С /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух овогт Н.О /регистрийн дугаар / холбогдох,
Хариуцагч: тоотод оршин суух овогт Б.Ө /регистрийн дугаар / нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ө нь *******017 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр нэхэмжлэгч надаас ******* улсын дугаартай SCANIA маркийн ачааны авто машиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож барьцааны гэрээ байгуулан ачааны автомашиныг шилжүүлэн авсан болно.
Учир нь тухайн үедээ хариуцагч Б.Ө-д бэлэн мөнгө байхгүй байсан тул 4 сарын дараа автомашины мөнгийг төлөхөөр тохиролцож, барьцаанд нь хашаа байшингаа байршуулсан юм.
Хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед би барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх ёстой байсныг мэдээгүй юм.
Улмаар 1 сарын дараа миний бие Улсын бүртгэлийн газар очтол худалдах, худалдан авах гэрээний дагуу барьцаалсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг шаардсан бөгөөд хариуцагчтай холбогдож чадахгүй байсан учир барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газар бүртгүүлж чадаагүй юм.
Бидний дунд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд тохиролцсон хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагчаас мөнгөө шаардахаар янз бүрийн шалтаг хэлээд одоо болтол миний мөнгийг өгөхгүй байна.
Иймд хариуцагч Б.Ө аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ө , Н.О нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдан авагч Б.Ө миний бие нь нөхөр Н.О ын найз болох Б.С ийг зүс танин мэдэх бөгөөд энэ хүн нь манай нөхрөөр дамжуулан ломбарданд хураагдсан машиныг хоорондоо надтай зөвлөлдөхгүйгээр наймаалцах шийдвэр гаргасан байсан. Б.С , Н.О нар нь хоорондоо амаар ярилцаж тохиролцон наймаа хийж, энэ машиныг миний нөхөр Н.О нь Өмнөговь аймгийн Таван толгойд Б компани Ц захиралтай/ компаний дотоод нэр нь И ХХК / хөрсний компани бөгөөд хөрс хуулалтын ажилд *******017 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр ******* улсын дугаартай Scania маркийн ачааны авто машиныг авч явсан.
Б.Ө нь хүний эд хөрөнгийг урьдчилгаа төлбөргүй авч болохгүй санаа зовсон үүднээс *******017 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах нотариатын газар өөрийн нэр дээр байдаг барьцаа хөрөнгийг Б.С тэй харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулсан.
Тус өдөр гэрээгээ байгуулаад орой утсаар нөхөр Н.О тай холбогдон машины талаар эвдрэл гэмтэл нарийн мэдээллийг тодруулан залгахад тус машины рулийн аппарат эвдэрсэн рул нь эргэхэд муу хатуу байна гэсэн мэдээлэл би авсан. Тэр дор нь би Б.С рүү залган өөрийн чинь өгсөн машины рулийн аппарат нь болохгүй байна бид энэ машинаар чинь ажил хийж та нарт эргэн төлөлт хийнэ рулийн аппарат эвдэрсэн машин өгчихөөд, гэрээ хийсэн байна цаашид өөр юу эвдэрхийг мэдэхгүй шууд машинаа буцааж ав гэж хэлсэн. Төд удалгүй манай нөхөртэй ярьсаны дараа шинэ рулийн аппарат авч өгье гэж хэлсэн.
Тэгээд 10-14 хоног энэ машин ажилд гарч чадаагүй. Учир нь рулийн аппарат нь ажиллахгүй, хангалттай зөөлөн эргэх боломжгүй тул яалт ч үгүй хүлээлт үүссэн. Б.С нь шинэ рулийн аппарат ирэнгүүт нь манай байрны гадаа авчирч өгсөн. Тус сэлбэгийг шуудангийн автобусанд дайн явуулсан. Үүний дараагаар ажил хийх нөхцөл боломж үнэндээ бүрдээгүй ганц 1 рес хийгээд л машины эвдрэлүүд ар араасаа гарсан. Үүнд:
5 дугаар сард нум хугарсан хотруу надад захиалж орбитоос хувь хүнээс ******* өнгө
нум худалдаж авсан / төлбөр хийгдээгүй зээлээр авсан. 300,000 Т /
6 дугаар сард шинээр худалдан авч өгсөн Б.С ийн рулийн аппарат
дахин эдвэрсэн / тэгээд 5 шард байрлах К ХХК-ийн Солонгос сэлбэгийн дэлгүүрээс рулийн аппарат захиалсан / Тус рулийн солонгос аппарат нь 6 дугаар сарын эхээр эвдэрч Солонгосоос захиалан ирж байгаа тул 15-*******0 хоногийн хугацаатай удаж ирсэн ба 6 дугаар сарын *******0-ны өдөр ******* дахь рулийн аппаратаа авсан. / төлбөр өөрөөсөө хийсэн/.
Ажилд гараад удаагүй 3 хоногийн дараа тус машины бөгс эвдэрсэн. Бөгс
захиалахад өртөг өндөр байсан иймээс хуурай дүү н.Г мөнгө зээлсэн одоогоор зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа, энэ сэлбэг нь нилээн удаж ирсэн ба 7 дугаар сарын *******1-ний өдөр орж ирсэн. / Жич: Машины эвдэрсэн гол эд ангиудаас нэг хэсгээс нь товчхон дурьдлаа/
Дээрх машины бөгс шинээр ирэнгүүт би нөхөртөө наад машин чинь байнга сэлбэг нэхэж мөнгө олох биш өрөнд оруулж дууслаа хурдан хотруу авчирч машины эзэнтэй нь уулзъя гэсэн шаардлага тавьсан. Машин эвдрэх тоолонд Б.С рүү холбогдон хэлж байсан. Тухайн үед бид *******-ын тайлбарыг сонсож хүлээн авч байсан бөгөөд яг тодорхой шийдэлд хүрч чадахгүй хэвээр байсан.
Тэгээд *******017 оны 7 дугаар сарын сүүлээр миний нөхөр Scania-г хөдөөнөөс хотруу оруулж ирэхээр болсон, ингэх замдаа дунд гук нурсан явж чадахгүй замдаа торгоож аргалж төмөр утсаар хүлэн боож явсаар хотруу арай хийн орж ирсэн. Машиныг орж ирэнгүүт өөрийн амьдардаг байрны ард байрлах хэсэгхэн зайд машиныг түр тавьсан. Хотод машиныг оруулж ирсэн талаар Б.С тэй холбогдсон. Б.С нь бид нарт мэдэгдэлгүй өөрийн машин дээрээ ирж байгаа байдлыг нь хараад явсан байсан.
Энэ хооронд машины аккумляторыг хулгайд алдаж цагдаад зарлуулсан боловч олдоогүй дахин шинээр ******* аккумлятор худалдаж авсан. Энэ хугацаанд энэ асуудлыг аль болох хурдан шийдэх болж байгаа зүйлийг ойлгоосой гэсэн үүднээс Б.Ө би нөхрөө дагуулан улиастайн гүүрний тэнд байрлах Б.С ийн гэрлүү явсан. Уулзахаар явах замдаа улиастайн гүүр гараад Б.С тэй тааралдаж уулзья гэж хэлэхэд араас дагаж явсаар ботаникийн цаахан байрлах жижиг дугуй засварын гадаа машиныхаа дугуйг янзлуулах явцад уулзацгаасан.
Тухайн үед нөхөр бид ******* хүргэн ахын 47-1******* улсын дугаартай портер унаж явсан бөгөөд машиных нь тэвшин дээр сольж тавьсан сэлбэгээ тухайн үед үзүүлсэн. /Энэ нь ******* дахиа солигдсон рулийн аппарат байсан /
Б.С ийг найзууд нь З гэж дууддаг бөгөөд за З чамаас энэ машиныг авснаас хойш энэ машин ажил хийж чадсангүй, бид ******* чамд төлөлт хийх мөнгөнөөсөө сэлбэг авч тавьж байна одоо яах вэ ямар шийдэлд хүрэх вэ бид нар ч ажил хийх гэж зүтгэж байна энэ машины эвдрэл нь дийлдэхгүй байна моралийн элэгдэлд орсон машин авсан байна, эсвэл энэ машиныг буцааж өгье эсвэл энэ машиныхаа үнийг буулгаад дараа жил мөнгийг нь авах уу гэсэн санал тавьсан. Мөн энэ машины хуучин эзэн нь машинаа буцаан авах талаар шүүхэд гомдол гаргаж ******* удаа шүүх хурал нь болсон гэж байна ямар асуудалтай машин вэ хэрвээ хуучин хүмүүс нь энэ машинаа буцаан нэхэмжилж авна гэвэл бид ******* энэ машинд хийсэн сэлбэг бусад барьцааны зүйлээ яах вэ гэсэн асуудал хөндөгдсөн. Энэ талаар З тийм асуудал гарахгүй гэсэн тайлбар өгсөн.
З тухайн үед ярилцаж байхад оновчтой хариулт өгөөгүй, энэ машиныг авахад дүүгийнхээ приус машиныг мөнгөнийхөө талд өгсөн дүү бас мөнгө нэхээд байна гэсэн хариулт өгсөн. Тэгээд бид хэд салж хариугаа хурдан өгөөрөй гээд явцгаасан. З энэ уулзсан өдөр хөдөө явах гээд найз нь яараад байна эхнэр, дүүтэйгээ зөвлөлөөд хариу өгье гэж хэлсэн.
Энэ яриа болсноос хойш Б.Ө миний бие З гийн утасруу холбогдон ярих гэсэн боловч сүлжээ нь унаад огт ярьж болохгүй байсан. Удалгүй би дахиад утасруу нь залгахад З гийн утсыг эхнэр нь авсан.Тэгээд би эхнэртэй нь энэ асуудлыг дахин ярьж одоо яах вэ гэж лавласан. З гийн эхнэр нь надтай ярилцах явцдаа 10 сая төгрөг эхний удаа шийдэж өгөө хүнээс хүүтэй мөнгө зээлсэн учраас яаралтай төлөхгүй бол болохгүй байна гэж хэлсэн би хариуд нь яг одоо шууд өгөх, эсвэл хэсэг хугацааны дараа гаргаад өгөх боломжгүй байна энэ машины эвдрэл их байна эндээс сэлбэгийг нь авах гэхээр таарахгүй заавал захиалж таарна захиалсан сэлбэг маань бас удаж ирнэ энэ хугацаанд бид ******* бас ажилгүй ч үе байна ажилтай ч үе байна гэж тайлбарласан боловч ямар ч үр дүнтэй шийдэлд хүрээгүй утсаа тасалсан.
Дээрх хугацаанд хотод ажилд яваагүй биш явсан энэ хугацаанд бас нэмж авсан сэлбэг байна.
Үүнд: Сорочиг, пальц тулка, баавгай дугуй шинэ-*******, баавгай дугуй хуучин-1, аппаратур, хроп шаариг, агаар шүүгч зэргийг сольж төлөлт хийх мөнгөнөөсөө энэ машины сэлбэгийг бүрэн сэлбэсэн.
Энэ мэт түүхэн замнал маань явсаар 10 дугаар сард газар хөлдөлтийн үе таарч цайз захаас хойш байдаг монелийн тэнд хашаанд аваачиж тавьсан. Энэ үед З гийн дүү болох залуу нөхөртэй холбогдон байгаа газар нь очиж машины нөхцөл байдлыг үзсэн. Тухайн үед урд шөнө нь ажилд гараад тус машины аппартур болохгүй болж хамт явсан жолоочоороо чирүүлж ирсэн. З гийн дүүг ирэх үед чирэгдсэн байдалтай тросс чирсэн зүйлс нь өлгөөтэй байсан. Тухайн үедээ манай нөхөртэй яриад машинаа авна эсвэл машин ашигласан түрээс өгөөрөй гэж хэлсэн байсан. Ингээд бидний дунд ч бас гэр бүлийн маргаан үүсэж эхэлсэн.
Тэгээд миний нөхөр *******017 оны 11 дүгээр сарын эхээр алтны ажилд явахаар А тээврийн компанитай гэрээ хийж Дундговь аймгийн Баянжаргалангаас, Дорноговь аймгийн Даланжаргалан хүртэл алтны тээвэрлэх ажилд явсан. Уг ажилд яваад ******* дахь рейсээ хийх явцдаа машиных нь хроп нь болохоо больсон бөгөөд тухайн тээвэр хийж явсан компаний алтны шороог замдаа асгасан. Одоо дээрх компанид тээврийн өртэй байгаа.
Тэгээд тус машин нь өөрөө явах боломжгүй болсон тул хамт явсан жолооч нараас гуйн чирүүлж Чойрын цаана байрлах *******5 дугаар тоочиг дээр орж ирсэн. Хроп болохоо больсон тухай З д би утсаар мэдэгдсэн. Хропны үнийг судлан асуухад бүтэн хроп 5 сая төгрөгийн үнэтэй байсан учир хропны сэлбэгийг 5 шард байрлах К ХХК-д яаралтайгаар захиалсан.Тус сэлбэг нь 7 хоногийн дараа ирсэн.Одоогоор сэлбэгийн төлбөр хийгдээгүй байгаа. Тэгээд хропоо тэнд хүний тусламжтайгаар засаж янзлан шинэ он дөхөж байсан учир өөр ажилд явж чадалгүй буцаж хотруу орж ирсэн.
Энэ машиныг авснаас хойш нэг өдөр ч болов зүгээр алдах вий өр зээлтэй гэж хичээж явсаар өдийг хүрсэн. Сүүлдээ машины сэлбэг зээлээр авсан хүмүүс холбогдож өрөө нэхэх асуудал өдөр бүр гарсаар байлаа. Иймд нөхцөл байдалд ямар ч тайван суух боломжгүй байсан тул миний нөхөр Булган аймгийн цаана байрлах Алаг толгойн уурхайруу нүүрсний ажилд явах шийдвэр гаргасан. Миний зүгээс аль болох бүх талаас нь дэмжин уурхай орох түлшний мөнгө, өндөрлөгөөний мөнгө өгч явуулсан.
Очсоны дараахан бас нум хугарах, машины уур хагарсан, стермэн хугарсан гэх асуудлууд гарсаар байна. /Машины өндөрлөгөөний зураг, хугарсан нум, хагарсан уурны зураг, мөн сэлбэгийн баримт хавсаргав/.
Одоо Б.Ө миний үзэж байгаагаар энэ машин нь моралийн элэгдэлд орсон, мөн өмнөх ломбардны асуудал бүрэн шийдэгдээгүй хуучин машины эзэд нь байнга хэл ам хийж байгаа болохоор энэ машин авсан хүндээ яаж үр өгөөжөө өгөхөв дээ. Дээр нь миний нөхөр аль болох л халуунд халж, хүйтэнд хөрч болгох юмсан гэсэн сэтгэлээр хандаж ирсэн одоо цаашид юу эвдрэх яахыг нь бид нар мэдэхгүй байна. Иймд энэ хүмүүстэй хурдан шийдэлд хүрч энэ машиныг шууд буцаах хүсэлтэй байна. Цаашид энэ машиныг засаж сэлбэх хөрөнгө мөнгөний асуудал хомс, эхнээсээ авсан сэлбэгийнхээ өр төлбөрийг төлж барагдуулж чадаагүй байгаа учир дараагийн ямар асуудал дахин тулгарахыг бид тааж мэдэхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Ө , Н.О нарт холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Ө д ******* улсын дугаартай SCANIA маркийн ачааны автомшиныг 35,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан *******017 оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талууд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д заасан худалдах-худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хэлцэл хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ө тай бичгээр гэрээ байгуулсан боловч Н.О , Б.Ө нар тухайн автомашиныг хамтран худалдаж авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй буюу Н.О , Б.Ө нар тухай автомашиныг худалдан авсан үйл баримт тогтоогдож байх тул автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргийг Н.О , Б.Ө нар хариуцна.
Дээрх Барьцаат зээлийн гэрээний 1 дэх хэсгээс үзэхэд, барьцаалагч буюу Б.С нь ******* улсын дугаартай SCANIA маркийн автомашиныг барьцаалуулагч буюу Б.Ө д 35,000,000 төгрөгөөр худалдаж, Б.Ө ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******гийн ******* дугаар гудамж, *******1 тоот, ******* дугаарт бүртгэгдсэн хашаа, байшинг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа болгожээ.
Хариуцагч нар нь ******* улсын дугаартай SCANIA маркийн автомашиныг моралийн элэгдэлд орсон, авсан хүндээ үр өгөөжөө өгөхгүй, байнга эвдэрч, засварын зардал гаргаж байсан тул автомашиныг буцаах хүсэлтэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Гэвч хариуцагч нар нь автомашиныг худалдан авах үедээ доголдолтой байсан эсэхийг мэдэх боломжтой байсан боловч автомашиныг шилжүүлэн авч, ажилд явуулж байсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул автомашиныг буцаах тухай хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь Иргэний хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.1.1.-д зааснаар, эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульчлан зохицуулсан.
Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ө аас 17,500,000 төгрөг, хариуцагч Н.О аас 17,500,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.С д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,000 төгрөгийн 33*******,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянүрх дүүргийн Татварын хэлтсийн *******60*******006167 дугаар данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Ө, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 33*******,*******50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА