Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/03268

 

 

 

 

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/03268

Улаанбаатар хот

 

 

:

1.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.У, хариуцагч М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг үндэслэн охин Б.Б-ийг эх Ч.У-ын асрамжид үлдээсүгэй.

 

3.            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т тус тус зааснаар охин Б.Б-ийг 11 нас хүртэл оршин суугаа газрын тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.            Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

5.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн 33,148.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

6.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ундрахад даалгасугай.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

د Б.МАНДАЛБАЯР