| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2025/0002/Э/Т |
| Дугаар | 2025/ШЦТ/54 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2025/0002/Э/Т
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч*******, *******,*******,******* нарын өмгөөлөгч П.Батжаргал,
Өсвөр насны шүүгдэгч*******ий хууль ёсны төлөөлөгч,
Өсвөр насны шүүгдэгч*******ийн хууль ёсны төлөөлөгч,
Өсвөр насны шүүгдэгч*******ийн хууль ёсны төлөөлөгч,
Шүүгдэгч *******,*******,*******, өсвөр насны шүүгдэгч*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,*******,*******,,, нарт холбогдох эрүүгийн 2418001950588 дугаартай хэргийг 2024 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн,******* /РД: /,91 оны 08 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2.Монгол улсын иргэн, /РД: /, 2006 оны 05 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 02 дугаар баг,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
3.Монгол улсын иргэн, /РД: /, 2006 оны 01 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
4. Монгол улсын иргэн,******* /РД: /, 2006 оны 11 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, герман хэлний бэлтгэлд сурч байгаа, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
5. Монгол улсын иргэн,******* /РД: /, 2006 оны 11 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 09 дүгээр баг,,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
6. Монгол улсын иргэн, /РД: /, 2006 оны 09 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ерөнхий боловсролын сургуульд сурдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийг 2024 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 17 настай*******тэй харилцан зодолдож газарт унагаан, гуя хэсгээс хазаж эрүүл мэндэд нь баруун гуянд хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч*******,*******, өсвөр насны шүүгдэгч*******,*******,******* нарыг согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэнийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгчийн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч*******ын: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаж байгаад маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч*******н: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаж байгаад маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч*******ийн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаж байгаад маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч*******ий: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаж байгаад маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч*******ийн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаж байгаад маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 36/,
“... ******* замын эсрэг талд байгаа дөрвөн хүн дээр ирээд тэдэнтэй маргалдаж байхад өндөр биетэй, бараан өнгийн хувцастай эрэгтэй хүнийг цохиж байгаа нь паабны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хяналтын 01 дүгээр камерын бичлэгт бичигдсэн байв. ...саарал эрээн өнгийн цамцтай эрэгтэйийн араас хөөж баруун хацар хэсэг рүү нэг удаа цохиж байгаа нь, хар өнгийн цамцтай эрэгтэйийг цамцнаас татан хойш шат руу унагаах бөгөөд ******* нь шатны уруу унахдаа толгой хэсгээрээ газарт унаж байгаа нь, цагаан болон саарал, хар өнгийн цамцтай эрэгтэй хүмүүсийг цохиж өшиглөж танхайрч байгаа нь тус тус “Шүтээн” паабны ертөнцийн зүгээр баруун тийш харсан хяналтын 02 дугаар камерын бичлэгт бичигдсэн байв...” гэх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 38-39/,
Гэрчын: ...,, бид 4 дөрөв найзуудынхаа урд гараад паабны харалдаа замын хажуугийн хашлага дээр суугаад амрангаа нөгөө хэдийгээ хүлээж байхад замын эсрэг талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргалдаад байсан. Тэгээд эрэгтэй нь бид нар луу гүйж ирээд “та нар яагаад хашхираад байгаа юм бэ? миний хэрэг та нарт ямар хамаатай юм бэ?” гэсэн. Тэгэхээр нь бид нар “бид хоорондоо ярьж байна, та нарын хэрэгт орсон зүйл байхгүй, та яв” гэж хэлэхэд тэр ах манай хэдэн найз нартай маргалдсан. Тухайн үед би жоохон холдоод зогсож байсан. Тэгтэл манай найз нарын нэг нь тэр залууг цохиод авах шиг болсон. Тэгээд паабны урд тэр залууг манай найз нараас,, нар цохиж байсныг би харсан. Тэгээд би найз нарыгаа “одоо боль, явъя” гэж хэлээд би гэртээ харьсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51/,
Өсвөр насны шүүгдэгч******* хэрэг гарсан өдөр буюу 2024 оны 08 сарын 03-ны өдөр 17 нас 08 сар 07 хоногтой байсан байна гэх нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн-61/,
Сэжигтэнийн: ...Ингээд бид 2 түрүүлээд галт тэрэгний буудал орохоор алхаж байгаад Дархан сумын 04 дүгээр багт байрлах паабны урд талд зогсоод хоорондоо юм ярьж байхад замын эсрэг талаас үл таних орчим насны эрэгтэй хүн зам хөндлөн гарч ирээд бид хоёрыг “та хоёр юу ч чадахгүй бацаанууд” гэж хэлээд орилсон. Тэгтэл манай найзууд болох, нар хүрч ирээд уг залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. Тэр залуу бид нараас холдоод явахаар нь паабны урд тэр залууг,,, бид нар бүлэглэж зодоод биын хамт галт тэрэгний буудал руу гүйгээд явсан. Тухайн эрэгтэй хүний гуянаас хазсан,ын нүүр лүү нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66/,
Шүүгдэгч*******н: ...,,, нар түрүүлээд пааб руу явчихаар нь, бид 3тэй уулзахаар явсан. Тэгтэл паабны урд хүмүүс орилолдоод байсан,, хоёр түрүүлээд тийшээ явахаар нь би араас нь очсон. Намайг очтол нь паабны урд үл таних эрэгтэй хүний нүүр лүү нэг удаа цохисон.,,, нар тэр хүнийг газарт унагааж байгаад зодоод эхлэхээр нь би тэр эрэгтэйн зүүн гар хэсэг рүү 2-3 удаа цохиод тэр эрэгтэйгээс татаж холдуулсан. Тухайн эрэгтэй хүний гуянаас хазсан,ын нүүр лүү нэг удаа цохисон гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 68/,
Өсвөр насны шүүгдэгч*******ийн: ...манай найз Хөвсгөл явна гэж байсан болохоор бид нар түүнтэй уулзахаар гэр лүү нь явсан. Тэгэхэд паабны урд, нар нь үл таних залуутай маргалдаж байхад тэр хоёр луу очихоор нь би араас нь зам хөндлөн гараад очтол уг үл таних залуугийн нүүр лүү нэг удаа алгадсан. Тэгтэл үл таних залуу бид нарыг хэл амаар доромжлоод “камерын доор хүрээд ир” гэж орилоод байсан бөгөөдий хөлөөс уг үл таних залуу зууралдаад хазах үед нь би очоод тэр залуугийн хүзүүний баруун хэсэг рүү нэг удаа цохисон. Манай найзууд,,, нар уг залууг зодоод байхаар нь би айгаад зугтаад явсан. Ингээд би Монта 04 дүгээр байрны урд талд ганцаараа сууж байхад манай найзууд,,,, нар хүрч иртэл паабны урд маргалдаад байсан хүн араас хүрч ирээдн толгойг архины шилээр цохисон. Монта 04 дүгээр байрны тоглоомын талбай дээр,,,, нар нь дахин тэр залууг зодсон бөгөөд би үүнийг холоос харсан гэх сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 73/,
Өсвөр насны шүүгдэгч******* хэрэг гарсан өдөр буюу 2024 оны 08 сарын 03-ны өдөр 17 нас 10 сар 26 хоногтой байсан байна гэх нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 75-76/,
Өсвөр насны шүүгдэгч******* хэрэг гарсан өдөр буюу 2024 оны 08 сарын 03-ны өдөр 17 нас 08 сар 12 хоногтой байсан байна гэх нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 79-80/,
Өсвөр насны шүүгдэгч******* 0.040 хувийн,******* 0.098 хувийн, ******* 0.137 хувийн,******* 0.011 хувийн согтолттой байсан гэх 2024 оны 08 сарын 03-ны согтуурал шалгасан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 84-86/,
“Нүүр болон нуруу зөөлөн эдийн гэмтэлтэй” гэх шүүгдэгчийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 95/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 сарын 07-ны дугаартай:ийн биед зүүн хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 сарын 22-ны дугаартай:*******ий биед баруун гуянд хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 107-110/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 сарын 22-ны дугаартай:*******н биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 120/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 сарын 22-ны дугаартай:*******ын биед духны зүүн хажуу дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 130-132/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 сарын 22-ны дугаартай:*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 142/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 17 настай*******тэй харилцан зодолдож газар унагаан, гуя хэсгээс хазаж, баруун гуянд хазагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч*******,*******,*******,*******,******* нар нь согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэнийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар биед нь халдаж зодон, зүүн хацар, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******,*******,*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал, Л.Оюунсувд, Б.Чинбаатар нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй холбоотойгоор тусгайлан санал гаргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр паабны орчимд шүүгдэгч*******,*******,*******,*******,*******, нартай маргалдаж улмаар*******тэй харилцан зодолдож байхдаа түүний баруун гуяыг хазаж, эрүүл мэндэд нь баруун гуянд хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,*******, нар нь 2024 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр паабны орчимд шүүгдэгч *******тэй хэрүүл маргаан хийж түүний толгой руу цохих, газарт татаж унагаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарын дээрх үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөдийн үйлдэл нь Н.Баттэмүүлэний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,*******,*******,*******,*******,******* нарын үйлдэл нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэжийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгдэгч нь хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тул *******,*******,*******,*******,*******,*******, нарт холбогдох эрүүгийн хэргээсид холбогдох хэргийг тусгаарласан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарын гэм бурууг хэлэлцсэн болно.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас*******ий эрүүл мэндэд баруун гуянд хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол, өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаасийн эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирчээ.
Шүүгдэгч******* болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхийн шатанд ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй,******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 1,710,000 төгрөг нэхэмжилснийг өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нар нь шүүхийн шатанд нөхөн төлсөн бөгөөд ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон тул шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч *******,*******,*******, өсвөр насны шүүгдэгч*******,*******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай зэрэг хувийн байдлууд нь тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн согтуурч хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан түүний цагдан хоригдсон 4 хоногийг торгох ялаас хасаж тооцуулах саналтай байна. Харин шүүгдэгч*******,*******,*******,*******,******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар: “Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдал байгаа. Шүүгдэгчийн хувьд ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал: “Миний бие шүүгдэгч*******,*******,*******,******* нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч нараас******* нь 17 настай байсан. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр насанд хүрсэн. Шүүгдэгч******* 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөн насанд хүрсэн. Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Өсвөр насны шүүгдэгч нар нь хууль ёсны төлөөлөгч нартайгаа шүүх хуралдаанд оролцож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно заасан. Заавал хэрэглэнэ гэх заалтууд байхгүй. Шүүгдэгч нар нь нэгэнт насанд хүрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялын хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлүүлэх саналыг дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: “Шүүгдэгч*******ийн хувьд хэргийн зүйлчлэл, гэмт буруугийн асуудлаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Шүүгдэгч******* нь гэмт хэрэгт холбогдохдоо 17 нас 10 сар 26 хоногтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байна. Гэмт хэрэг гарахад хохирогч буюуийн буруутай үйлдэл нөлөөлсөн учраас Эрүүгийн хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлаад шүүгдэгч нарт нэг удаа боломж олгоод эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдэнд тус бүр 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч*******,*******,******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул тэдэнд оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг тус бүр 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутайд үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******,*******,******* нарыг 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч*******,******* нарыг 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн 2025 оны 01 сарын 27-ны өдрөөс 2025 оны 01 сарын-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 03 хоногийн нэг хоногийг торгох ялыг 15 нэгжээр тооцож түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас,000 төгрөгийг хасаж,5,000 төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч ******* нь “ ” ХХК-д ажилладаг бөгөөд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч,*******,*******, шүүгдэгч, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нарыг тус бүр 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******,*******,******* нарт оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг тус бүр 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******,*******,******* нарыг оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч*******,******* нарыг оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 03 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгөөр тооцон оногдуулсан торгох ялаас,000 төгрөг хасаж, эдлэх ялыг5,000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч*******,*******,*******, шүүгдэгч*******,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР