| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
2025 01 23 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0012/Э
****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,
Улсын яллагч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.********,
Шүүгдэгч Г.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ********* ********* холбогдох эрүүгийн 2439004170344 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** ************ нь 2024 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Онон 5 дугаар багийн Хонхор 815 тоотод байх Л.******* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийнх нь цоожийг чулуугаар цохиж эвдлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Iphone-6 маркийн гар утсыг нь авч 150000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө ******* аймгийн ******** сумын Онон 5 дугаар багийн Хонхорын 10-1007 тоотод байх Б.********** хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу гэрийн тооноор нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж манан хөөрөг буюу улаан өнгийн шахмал шүрэн толгойтой, давхар алтан нуухтай оюу хавчууртай 1 ширхэг хөөрөг, Шигүдэр гэх монгол бичгээр бичсэн 0.75 литрийн архи 1 ширхэг зэргийг авч 1.738.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед ******** аймгийн ******* сумын Онон 5 дугаар багийн 9-925 тоотод байх Д.*********** хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхийг хагалан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний дээлний өргөн суран бүс 1ш, дунд гарын мөнгөн аяга 2ш, хүүхдийн урт түрийтэй гар хийцийн гутал 1 хос, алдарт эхийн одон, дархан бэрийн одон, хөх алаг өнгийн цүнх 1ш зэргийг авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын Онон 5 дугаар багийн Хонхор 11-1117 тоотод байх Б.********** хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу гэрийнх нь цоожны цүүг нь төмрөөр хешиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж менен бөгж, 1 ширхэг хундага, хөөрөгний дайлан 2 ширхэг, алаг гартаам гэх улаан өнгийн толгойтой, шар металл нуухтай хөөрөг 1 ширхэг, эвхдэг майхангийн уут, шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай, тархи манан хөөрөг 1 ширхэг, эмээлийн гуулин хос дөрөө, хоёр нүдний орос дуран 1, нэг нүдний орос дуран 1 ширхэг зэргийг авч 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* аймгийн ********** сумын Онон 5 дугаар багийн Сансар 9 дүгээр гудамжинд байх Г.******, Б.********* нарын хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийнх нь цонхийг чулуугаар хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж "Амжилт ХХК 20 жил" нэртэй тэмдэг 1 ширхэг, "Монгол Улсын малчин" тэмдэг 1 ширхэг, "Атар 60 жил" тэмдэг 1 ширхэг, "Амжилт 30 гэсэн бичигтэй тариан талбай комбаны зурагтай жижиг тааран тор 1 ширхэг, хар өнгийн даавуун тэлээ 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талдаа "Амжилт ХХК 30 жил" гэх бичигтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талдаа 40 жил дурсамж 2022 он гэсэн бичигтэй хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөн хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, зэргийг авч 526.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ****** аймгийн ******** сумын Онон 5 дугаар багийн Буурлын хорооны 3-314 тоотод байх Д.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхыг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж замагт мана хөөрөг 1 ширхэг, 1 литрийн соёмбо нэртэй архи 1 ширхэг, виски 2 ширхэг, цэнхэр өнгийн подволк 1 ширхэг, хүрэн эрээн өнгийн сорочкон цамц 1 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны хайрцагтай сум /Дотроо 50 ширхэгтэй/, АКМ маркийн бууны 7.62-той сум 20 ширхэг зэргийг авч 610.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед ******** аймгийн ******** сумын Онон 5 дугаар багийн Шаазгай 819 тоотод байх С.*********** хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхийг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн чимэг, даруулга, хар өнгийн мишок, энгэр дээрээ ВСАС 1991 гэх бичиглэлтэй цамц, эмэгтэй хүний цагаан саарал өнгийн өмд цамц бүхий бэлтгэлийн хослол, шагайн харвааны хашлага, шагайн харвааны 2 ширхэг сум, хөөрөгний даалин, хөөрөг 1 ширхэг зэргийг авч 5.970.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.********** нь 2024 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ********* аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Хонхор 815 тоотод байх Л.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийнх нь цоожийг чулуугаар цохиж эвдлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Iphone-6 маркийн гар утсыг нь авч 150000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө ****** аймгийн *********** сумын Онон 5 дугаар багийн Хонхорын 10-1007 тоотод байх Б.********** хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу гэрийн тооноор нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж манан хөөрөг буюу улаан өнгийн шахмал шүрэн толгойтой, давхар алтан нуухтай оюу хавчууртай 1 ширхэг хөөрөг, Шигүдэр гэх монгол бичгээр бичсэн 0.75 литрийн архи 1 ширхэг зэргийг авч 1.738.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн 9-925 тоотод байх Д.Хатантөмөрийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхийг хагалан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний дээлний өргөн суран бүс 1ш, дунд гарын мөнгөн аяга 2ш, хүүхдийн урт түрийтэй гар хийцийн гутал 1 хос, алдарт эхийн одон, дархан бэрийн одон, хөх алаг өнгийн цүнх 1ш зэргийг авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн үед ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Хонхор 11-1117 тоотод байх Б.Нарантуяагийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу гэрийнх нь цоожны цүүг нь төмрөөр хешиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж менен бөгж, 1 ширхэг хундага, хөөрөгний дайлан 2 ширхэг, алаг гартаам гэх улаан өнгийн толгойтой, шар металл нуухтай хөөрөг 1 ширхэг, эвхдэг майхангийн уут, шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай, тархи манан хөөрөг 1 ширхэг, эмээлийн гуулин хос дөрөө, хоёр нүдний орос дуран 1, нэг нүдний орос дуран 1 ширхэг зэргийг авч 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Сансар 9 дүгээр гудамжинд байх Г.*********, Б.*** нарын хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийнх нь цонхийг чулуугаар хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж "Амжилт ХХК 20 жил" нэртэй тэмдэг 1 ширхэг, "Монгол Улсын малчин" тэмдэг 1 ширхэг, "Атар 60 жил" тэмдэг 1 ширхэг, "Амжилт 30 гэсэн бичигтэй тариан талбай комбаны зурагтай жижиг тааран тор 1 ширхэг, хар өнгийн даавуун тэлээ 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талдаа "Амжилт ХХК 30 жил" гэх бичигтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талдаа 40 жил дурсамж 2022 он гэсэн бичигтэй хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөн хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, зэргийг авч 526.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Буурлын хорооны 3-314 тоотод байх Д.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхыг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж замагт мана хөөрөг 1 ширхэг, 1 литрийн соёмбо нэртэй архи 1 ширхэг, виски 2 ширхэг, цэнхэр өнгийн подволк 1 ширхэг, хүрэн эрээн өнгийн сорочкон цамц 1 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны хайрцагтай сум /Дотроо 50 ширхэгтэй/, АКМ маркийн бууны 7.62-той сум 20 ширхэг зэргийг авч 610.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Шаазгай 819 тоотод байх С.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхийг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн чимэг, даруулга, хар өнгийн мишок, энгэр дээрээ ВСАС 1991 гэх бичиглэлтэй цамц, эмэгтэй хүний цагаан саарал өнгийн өмд цамц бүхий бэлтгэлийн хослол, шагайн харвааны хашлага, шагайн харвааны 2 ширхэг сум, хөөрөгний даалин, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.
Нэг.2024 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Хонхор 815 тоотод байх Л.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийнх нь цоожийг чулуугаар цохиж эвдлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Iphone-6 маркийн гар утсыг нь авч 150000 төгрөгийн хохирол учруулсан тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.********* гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 7 дугаар хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /1 хх-ийн 11-16 дугаар хуудас/,
3.Хохирогч Л.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын төвийн гэр маань ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар баг Хонхорын 815 тоотод байдаг. Би өөрөө хөдөө сум хоёрын хооронд ирэн очин байдаг. Ингээд би 2024 оны 07 дугаар сарын 18-нд хувийн ажил гараад Улаанбаатар хот явж сумын төвийн гэр болох ********* сумын Онон 5 дугаар баг Хонхор 815 тоотод байдаг байшингаа цоожлоод хүнгүй үлдээгээд явсан. Ингээд би Улаанбаатар хотоос 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирэхэд байшингийн маань цоожийг эвдлээд гэрт маань хулгай орсон байсан. Тухайн үед гэрийнхээ цоожийг хайгаад олоогүй бөгөөд сүүлд гэрт маань хаалганы хажууд халаадны юүдэнд хийгээд үлдээчихсэн байсан. Ингээд би гэрт хулгай орсон байсан болохоор гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд гэрт байсан Iphone-6 маркийн хар өнгийн корпустай семгүй гар утас маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-21 дугаар хуудас/,
4.Хохирогч Л.********* дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байшингийн дотор талд хойд ханандаа байрлах стенк ханын тавилгын шургуулганд хийж үлдээсэн байсан юм. Миний хулгайд алдсан Iphone-6 маркийн гар утас хэвийн ажиллагаатай байсан. Би 2022 оны 07 дугаар сард 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23-24 дугаар хуудас/,
5.Гэрч Л.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Г.********* ах ********* сумын төвөөр нутгийн таньдаг хүмүүстэйгээ архи уугаад л яваад байсан. Хааяа манайд ирж хонодог. Тэгснээ шөнө гэнэт хаашаа ч юм босоод явчихдаг байсан. Тэгээд өглөө үүрээр гэнэт ороод ирдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас /,
6.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 67-69 дүгээр хуудас /,
Хоёр.Мөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Хонхорын 10-1007 тоотод байх Б.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу гэрийн тооноор нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж манан хөөрөг буюу улаан өнгийн шахмал шүрэн толгойтой, давхар алтан нуухтай оюу хавчууртай 1 ширхэг хөөрөг, Шигүдэр гэх монгол бичгээр бичсэн 0.75 литрийн архи 1 ширхэг зэргийг авч 1.738.000 төгрөгийн хохирол учруулсан тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.********** гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 154 дугаар хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /1 хх-ийн 152-162 дугаар хуудас/,
3.Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар баг Хонхор 10-1007 тоотод 6 ханатай монгол гэрт амьдардаг. Ингээд би хөдөө хадланд гарч ажиллаад хадлан маань дуусаад 2024 оны 09 дүгээр сарын 08- ны өдөр 15 цагийн үед гэртээ ирсэн.... Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 07-08-ны хооронд бидний эзэнгүй байх үед гэрийн тоононы гялгараар бүрсэн хэсгийг сөхөж хулгайч орсон байсан. Ингээд орж харахад гэрийн баруун хойд талд байрлах авдарны жижиг цоожийг эвдэж дотроос нь манан хөөрөг буюу улаан өнгийн шахмал шүрэн толгойтой, давхар алтан нуухтай оюу хавчууртай 1 ширхэг хөөрөг, Шигүдэр гэх монгол бичгээр бичсэн 0.75 литрийн архи алдагдсан байсан. Аав бид хоёр Улаанбаатар хотод 2023 оны өвөл явж байгаад би өөрөө сонгоод аав маань тэр хөөргийг авч өгсөн юм аа. Тухайн кайн үед тэр хөөргийг 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 165-166 дугаар хуудас/,
4.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 325 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 169-171 дүгээр хуудас /,
Гурав.Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн 9-925 тоотод байх Д.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхийг хагалан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний дээлний өргөн суран бүс 1ш, дунд гарын мөнгөн аяга 2ш, хүүхдийн урт түрийтэй гар хийцийн гутал 1 хос, алдарт эхийн одон, дархан бэрийн одон, хөх алаг өнгийн цүнх 1ш зэргийг авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.********* гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 200 дугаар хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /1 хх-ийн 204-207 дугаар хуудас/,
3.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 208 дугаар хуудас/,
4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 211-212 дугаар хуудас/,
5.Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө ****** аймгийн ********* сумын Баянгол 3 дугаар багт хөдөө мал маллан амьдардаг. Харин нэг гэр маань сумын төв дээр ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар баг 9-925 тоотод байдаг.... Ингээд би 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 25-ны хооронд хөдөө байж байгаад ирэхэд байшингийн маань урд талын хоёр цонхны баруун талын цонхыг хагалан хулгайч орж эд зүйлийг маань авдар савнаас маань гаргаж сандаачаад орхисон байсан. Ингээд эхнэр бид хоёр эд зүйлээ бүртгэж үзэхэд эрэгтэй хүний дээлний өргөн суран бүс 1ш, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн урт түрийтэй гар хийцийн гутал 1 хос, алдарт эхийн одон, дархан бэрийн одон, хөх алаг өнгийн цүнх 1ш, ногоон өнгийн нэг үүргэвчтэй цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлс маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг,
6.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 219-221 дүгээр хуудас /,
Дөрөв.Мөн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн үед ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Хонхор 11-1117 тоотод байх Б.********** хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу гэрийнх нь цоожны цүүг нь төмрөөр хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бөгж, 1 ширхэг хундага, хөөрөгний дайлан 2 ширхэг, алаг гартаам гэх улаан өнгийн толгойтой, шар металл нуухтай хөөрөг 1 ширхэг, эвхдэг майхангийн уут, шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай, тархи манан хөөрөг 1 ширхэг, эмээлийн гуулин хос дөрөө, хоёр нүдний орос дуран 1, нэг нүдний орос дуран 1 ширхэг зэргийг авч 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.******** гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 243 дугаар хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /1 хх-ийн 247-250 дугаар хуудас/,
3.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хх-ийн 3 дугаар хуудас/,
4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 5-6 дугаар хуудас/,
5.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 7 дугаар хуудас/,
6.Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн эгч манай гэрт үүрээр ирсэн гээд шууд үүдний гэрт унтчихсан байсан гэсэн. Тэгээд өдөр 11, 12 цагийн үед сэрээд над руу нөхрийн эгч залгаад та хэд чинь одоо яасан сонин юм бэ? Явж байж гэр орноо цэвэрлэж явдаггүй юм уу гээд над руу фэйсбүүкээр нүүрээ харж ярилцсан. Тэгээд хараад би гайхаад бид хэд ингэж орхиогүй гээд авдар сав ухсан байна уу? Дотор нь хоёр хос гуулин дөрөө байна уу гэж асуусан чинь байхгүй байна гэхээр нь зурагтны тавиурын хойд талын тавиур дотор 2 хөөрөг байна уу гэсэн чинь байхгүй байна, алга болчихсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-13 дугаар хуудас/,
7.Хохирогч Б.********* дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гэрээсээ алдсан эд зүйлсийнхээ заримыг нь хэлж яриагүй байна лээ, мөн би алдсан эд зүйлсээ хэлэхдээ зарим эд зүйлсээ андуураад буруу, бас илүү хэлчихсэн байна. Манай гэрээс 1. Мөнгөн бөгж 3 ширхэг, 2. Шар эрээн өнгийн жижиг хундага 1 ширхэг, 3. Хөөрөгний дайлан 1 ширхэг, 4. Алаг гартаам гэх улаан өнгийн толгойтой, шар металл нуухтай хөөрөг 1 ширхэг, 5. Эвхдэг майхангийн уут 1 ширхэг, 6. Хөх эрээн өнгийн хөөрөгний дайлан 1 ширхэг, 7. Шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай, тархи манан хөөрөг 1 ширхэг, 8. Эмээлийн гуйлин дөрөө 1 хос, 9. Хоёр нүдний орос дуран 1 ширхэг, 10. Нэг нүдний орос дуран 1 ширхэг зэрэг эд зүйлсүүд алдагдсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-17 дугаар хуудас/,
8.Иргэний нэхэмжлэгч Н.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 16, 17-ны үеэр байхаа ********* сумын төв орж хадланд гарах бэлтгэл ажлаа хангаж эд зүйл, бензин, тос авсан юм. Ингээд 15 цагийн үед ********* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ******** дэлгүүрийн гадаа манай сумын хар ******* гэж дууддаг ******** зогсож байхтай таарсан. Тэгээд ****** уулзахад энгэрээсээ шар өнгийн нэг хос эмээлийн гуулийн дөрөө гаргаж ирээд намайг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би дөрөөг нь үзээд надад таалагдсан болохоор яаж өгөх юм гэхэд 30000 төгрөг гэхээр нь надад байгаа нь 20000 төгрөг байна гэж хэлэхэд тэгвэл ав, ав гэж хэлэхээр нь байгаа бэлэн 20000 төгрөгөө өгөөд тэр дөрөөг нь аваад хөдөө гэр лүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20-21 дугаар хуудас/,
9.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануураас ********* суманд 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед дүүгийнхээ гэрт ирсэн. Манай дүүгийн гэр эзгүй байсан бөгөөд надад түлхүүр нь хавтсанд байгаа гэж хэлсэн. Тэгээд түлхүүрийг нь аваад цоожийг нь онгойлгоход цүү нь далийчихсан байсан.... Өглөө 11-12 цагийн үед сэрээд хоёр гэрийг нь харсан чинь хамаг юм аа тараачихсан байсан. Тэгээд би танай гэрийг ухчихсан юм бишүү гэсэн чинь дөрөө байна уу эгч та хар даа гэж байсан. Тэгээд дөрөө болон том, жижиг 2 хөөрөг, одон байхгүй байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 24-25 дугаар хуудас/,
10.Гэрч И.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд орой нь сумын төвд явж байхад ******** ахтай ******** дэлгүүрийн гадаа таарсан. Тэгэхэд ******** ах хар өнгийн цүнх үүрээд явж байсан. Ингээд бид хоёр уулзаад ****** дэлгүүрийн урд талд гараад ******** ах үүрч явсан цүнхнээсээ шар өнгийн эмээлийн 1 хос дөрөө гаргаж ирээд "энийг ганц юм болгоод уучихъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр дөрөөг нь аваад ********* дэлгүүрийн үүдэнд очиход Хөтөлж гэх газар нутагладаг манай нутгийн ******** гэх залуу дэлгүүрээс гарч ирэхтэй таараад "Би дөрөө авах уу" гэж харуулахад тэгье гэж зөвшөөрөөд дэлгүүрээс 750 граммын Хараа нэртэй архи авч өгсөн. ******** ах ********** дэлгүүрийн гадаа анх таарахдаа цагаан өнгийн металл бөгж надад өгч байсан. Тэр бөгжнийх нь сэнжний нэг тал нь хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 27-28 дугаар хуудас/,
11.Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 16, 17-ны үеэр байхаа ********* сумын төв орж хадланд гарах бэлтгэл ажлаа хангаж эд зүйл, бензин, тос авсан юм. Ингээд 15 цагийн үед ********* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ********* дэлгүүрийн гадаа манай сумын хар ********* гэж дууддаг ******** зогсож байхтай таарсан. Тэгээд *********** уулзахад энгэрээсээ шар өнгийн нэг хос эмээлийн гуулийн дөрөө гаргаж ирээд намайг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би дөрөөг нь үзээд надад таалагдсан болохоор яаж өгөх юм гэхэд 30000 төгрөг гэхээр нь надад байгаа нь 20000 төгрөг байна гэж хэлэхэд тэгвэл ав, ав гэж хэлэхээр нь байгаа бэлэн 20000 төгрөгөө өгөөд тэр дөрөөг нь аваад хөдөө гэр лүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 30-31 дугаар хуудас/,
12.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 34-36 дүгээр хуудас /,
Тав.Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Сансар 9 дүгээр гудамжинд байх Г.*********, Б.*** нарын хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийнх нь цонхийг чулуугаар хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж "Амжилт ХХК 20 жил" нэртэй тэмдэг 1 ширхэг, "Монгол Улсын малчин" тэмдэг 1 ширхэг, "Атар 60 жил" тэмдэг 1 ширхэг, "Амжилт 30 гэсэн бичигтэй тариан талбай комбаны зурагтай жижиг тааран тор 1 ширхэг, хар өнгийн даавуун тэлээ 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талдаа "Амжилт ХХК 30 жил" гэх бичигтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, хажуу талдаа 40 жил дурсамж 2022 он гэсэн бичигтэй хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөн хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, зэргийг авч 526.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.******** гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 57 дугаар хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /2 хх-ийн 60-67 дугаар хуудас/,
3.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хх-ийн 68 дугаар хуудас/,
4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 70-71 дугаар хуудас/,
5.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 72 дугаар хуудас/,
6.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 73-75 дугаар хуудас/,
7.Хохирогч Г.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт 2024 оны 08 дугаар сарын 16-наас 17- нд шилжих шөнө хулгай орсон байсан. Маргааш нь буюу 08 дугаар сарын 17-ны өглөө би дүүтэйгээ хоёулаа төвийн гэртээ ирсэн чинь гаднаас нь анзаарагдах зүйл огт байгаагүй. Гэртээ орсон чинь авдар, сав онгорхой, хамаг эд зүйлс тараагаад хаячихсан, цонх хагарчихсан байсан. Авдар дотор том, жижиг нийлсэн 4 ширхэг мөнгөн аяга, 0.75 литрийн архи, 0.5 литрийн вино байсан. Ямар нэртэй байсныг нь санахгүй байна.... Тэгээд бас миний шар аранз байхгүй байсан. ... Хойд авдар дотор байсан шаргал өнгийн төмөр вазелины саванд байсан мөнгөн ээмэг, шигтгээтэй шаргал эмээг байхгүй, харин сав нь үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 81-82 дугаар хуудас/,
8.Хохирогч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ****** аймгийн ********* сумын Онон 5- р баг Сансар 9-р гудамжны задгай тоотод байдаг юм. Манай нөхрийг ********** гэдэг. Хүүг маань Г.********* гэдэг. Тэгтэл манай энэ тоотод байрлах байшинд эзэнгүй байх үед маань 2024 оны 08-р сарын 16-17-ны хооронд байшингийн цонхыг минь хагалж хулгайч орж эд зүйл маань алдагдсан. Тухайн үед би өөрөө хөдөө яваад завдахгүй байсан болохоор энэ хэрэгт өөрийн хүү болох *********** *********ыг хохирогчоор оролцуулсан байсан юм аа. Ингээд тухайн үед манай хулгайд алдагдсан эд зүйлсийг дурдвал:
1."Амжилт ХХК 20 жил" нэртэй тэмдэг 1 ширхэг, "Монгол улсын малчин" тэмдэг 1 ширхэг, "Атар 60 жил" тэмдэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг бэлгэнд авсан болохоор үнийг мэдэхгүй юм аа.
2."Амжилт 30" гэсэн бичигтэй тариан талбай комбаны зурагтай жижиг тааран тор 1 ширхэг энэ торийг бэлгэнд авсан болохоор үнийг нь мэдэхгүй байна.
3.Хар өнгийн даавуун тэлээ 1 ширхэг үнийг нь мэдэхгүй ээ.
4.Дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 2023 оны өвөл мөсөн шагайны баярт шагналд авсан мөнгөн аяга болохоор мэдэхгүй юм аа.
5.Хажуу талдаа "Амжилт ХХК 30 жил" гэсэн жижиг мөнгөн аяга 1 ширхэг, энэ нь 120,000 төгрөг байсан.
6.Хажуу талдаа 40 жил дурсамж 2022 он гэсэн бичигтэй хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг,
7.Мөн хажуу талдаа 40 жил дурсамж 2022 он гэсэн бичигтэй хундага хэлбэртэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг /60,000 төгрөг байсан./ энэ аяга яагаад 2 ширхэг байгаа юм гэвэл манай нөхөр бид хоёр нэг ангийнх юм аа. Тэгээд манай ангийн 40 жилийн ойн уулзалтаар ангийн нөхдөөс нөхөр бид хоёрт дурсгаж өгсөн юм аа. Би дээр дурдсан эд зүйлүүдийг хулгайд алдсан. Өмнө өгсөн мэдүүлэгт орсон нэг шил архи, нэг шил виноны хэдэн литрийн савлагаатай мөн ямар нэртэй байсныг би болон манай гэрийнхэн хэн ч санахгүй байна. Манай нөхөр, хүү маань архи уудаггүй болохоор авдранд маань нэлээд удсан юм л даа. Тэгээд ч миний алдсан архи вино хоёр нэг их айхтарч үнэтэй биш жирийн л архи, вино хоёр байсан. Архи, вино хоёрынхоо ямар нэртэй, хэмжээтэй байсаныг нь мэдэхгүй болохоор архи, вино хоёр дээр үнэлгээ гаргуулмааргүй байна. Өмнөх мэдүүлэгт өгсөн бусад жижиг сажиг эд зүйлс болох ээмэг, бөгж гэх мэт зүйлүүд маань авдарны мухараас олдсон. Манайхаас өөр юм алдагдаагүй ээ. Ингээд хэмжиж үзэхэд өргөн нь 30см, урт нь 45 см байсан. Би энийгээ таньдаг хүнээсээ шил гуйгаад зүсүүлээд шиллүүлчихсэн. Тийм болохоор би энэ хагарсан цонхондоо үнэлгээ тогтоолгуулахгүй ээ. Би хулгайд алдсан эд зүйлсээс аваагүй үлдсэн болох хагарсан цонх болон жижиг хундага хэлбэртэй 1 ширхэг 60,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, 1ш архи, 1 ш виног Г.********оос нэхэмжлэхгүй ээ. Би хулгайд алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь хүлээж авсан болохоор одоо надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй ээ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 84-85 дугаар хуудас/,
9.Гэрч Д.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би ********* цайны газар ороход ******** гэх хүн ******** гэдэг хүнтэй цуг байсан. Тэгээд би ********* юм ярихад ******* надаас трактор авсан юм та тос маслыг нь тааруулаад өгөөч гэж хэлэхэд нь би амжихгүй, манай гэрийнхэн бүгд хөдөө явж байгаа, яаруу ажилтай амжихгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр ******** гэх хүн цаад талд сандал дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 88-89 дугаар хуудас/,
10.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 96-98 дүгээр хуудас /,
Зургаа.Мөн 2024 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Буурлын хорооны 3-314 тоотод байх Д.********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхыг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж замагт мана хөөрөг 1 ширхэг, 1 литрийн соёмбо нэртэй архи 1 ширхэг, виски 2 ширхэг, цэнхэр өнгийн подволк 1 ширхэг, хүрэн эрээн өнгийн сорочкон цамц 1 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны хайрцагтай сум /Дотроо 50 ширхэгтэй/, АКМ маркийн бууны 7.62-той сум 20 ширхэг зэргийг авч 610.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.******** гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 118 дугаар хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /2 хх-ийн 122-127 дугаар хуудас/
3.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хх-ийн 128 дугаар хуудас/,
4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 130-131 дугаар хуудас/,
5.Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны хооронд хоосон байсан. Тухайн хугацаанд манай гэр байнга хүнгүй байсан. ... Би гэртээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хотоос ********* суманд орой 21 цагийн үед ирэхэд гэрт хулгай орчихсон байсан. Хашааруугаа ороход манай байшингийн цонх онгорхой байсан. ... Тэгээд цоожоо үзэхэд зүгээр байсан. Гэр дотор ороход эд зүйлс бусниулчихсан, эмх замбараагүй болгочихсон байсан. Би гэр дотроо алга болсон зүйлээ үзэхэд тольны доод шургуулганд байсан замагт мана гэх дундын хэмжээтэй 1 ширхэг хөөрөг байхгүй байсан. Харин гадна талын уутыг нь үлдээчихсэн байсан. Тэгээд хүнсний шүүгээнд байсан 1 литрийн хэмжээтэй "Соёмбо" гэх нэртэй архи, 0.75 литрийн хэмжээтэй 2 ширхэг гадаад нэртэй виски байсан, би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд ягаан өнгийн 2 мөртэй үүргэвч гэх эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 137-138 дугаар хуудас/,
6.Хохирогч Д.********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гэрээсээ алдсан эд зүйлсийнхээ заримыг нь хэлж яриагүй байна лээ, мөн би алдсан эд зүйлсээ хэлэхдээ зарим эд зүйлсээ андуураад буруу хэлчихсэн байна. Манай гэрээс цэнхэр өнгийн подвалк 1 ширхэг, хүрэн эрээн өнгийн сорочкон цамц 1 ширхэг, улаан өнгийн толгойтой, металл нуухтай, замагт мана хөөрөг 1 ширхэг, соёмбо нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, THE CLEN ARBORALIS нэртэй архи 1 ширхэг, KING ROBERT BLENDED SCOTCH WHISKY нэртэй виски 1 ширхэг, Тоз-8 маркийн хайрцагтай сум, дотроо 50 ширхэгтэй, АКМ маркийн бууны 7.62-тай сум 20 ширхэг зэрэг эд зүйлсүүд алдагдсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 140-141 дугаар хуудас/,
7.Гэрч Л.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хадланд бэлтгэл хангах шатахуун түлш авах ажлаар аавын дүүгийнх нь хүүхэд болох ************ гэдэг хүнтэй хамт ****** аймгийн ********* сумын төвд ирсэн. Ингээд сумын төв орсон ажлаа амжуулаад хөдөө гарах гээд Тэрбиш гэх айлын гадаа зогсож байхдаа 20 цагийн орчим нутгийнхаа ******** гэх хүнтэй таарсан. Тэгтэл ******** надад хадгалж байгаарай гээд улаан толгойтой шар өнгийн металл нуухтай ясаар хийсэн юм уу гэмээр халб халбагатай, дундаж хэмжээтэй ногоон өнгийн хөөрөг 1 ширхэгийг өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 151-152 дугаар хуудас/,
8.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******** надад 7.62 мм-ийн автомат буунд таардаг 4 ширхэг сум өгсөн. Тэгээд надтай хамт явж байсан Буянтогтох ахад улаан толгойтой шар өнгийн металл нуухтай, ясаар хийсэн юм уу гэмээр халбагатай, дундаж хэмжээний ногоон өнгийн хөөрөг 1 ширхэгийг өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 154-155 дугаар хуудас/,
9.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 323 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 161-163 дугаар хуудас /,
Долоо.Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед ****** аймгийн ********* сумын Онон 5 дугаар багийн Шаазгай 819 тоотод байх С.*******-********* хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цонхийг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн чимэг, даруулга, хар өнгийн мишок, энгэр дээрээ ВСАС 1991 гэх бичиглэлтэй цамц, эмэгтэй хүний цагаан саарал өнгийн өмд цамц бүхий бэлтгэлийн хослол, шагайн харвааны хашлага, шагайн харвааны 2 ширхэг сум, хөөрөгний даалин, хөөрөг 1 ширхэг зэргийг авч 5.970.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.******** гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 184 дугаар хуудас/,
2.Хэрийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /2 хх-ийн 187-193 дугаар хуудас/,
3.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хх-ийн 195 дугаар хуудас/,
4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 196-197 дугаар хуудас/,
5.Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх-ийн 198 дугаар хуудас/
6.Хохирогч С.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нэг гэр маань сумы төв дээр буюу ********* сумын Онон 5 дугаар баг Шаазгай 819 тоотод хашаа байшин маань байдаг. Тэгтэл 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 17-ны хооронд гэр маань эзэнгүй байх хооронд байшингийн маань урд талын цонхны поорчигийг онгойлгож хулгай орсон байсан. Ингээд гэрийн эд зүйлийг бүртгэж үзэхэд 3 ширхэг мөнгөн аяга, алга байсан. Энэ гурван мөнгөн аяганы маань хоёр нь дунд гарын мөнгөн аяга, нэг нь арай бага аяга байсан. Мөн даавуунд боолттой эмээлийн мөнгөн чимэг, эмэгтэй хүний ягаан өнгийн шинээрээ биеийн тамирын хослол, эвдэрхий хар өнгийн мэдрэгчтэй гар утас, эрэгтэй хүүхдийн үнэртэй ус зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 201-202 дугаар хуудас/,
7.Хохирогч С.*********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ********* сумын төвд байрлах гэрээсээ хар өнгийн мишок-1 ширхэг алдсан энийг манай суманд аялалаар ирсэн солонгосчуудаас надад бэлгэнд өгсөн би үнэ ханшийг нь мэдэхгүй байна. Мен цамцныхаа энгэр дээр ВСАС 1991 гэсэн бичигтэй, цагаан саарал өнгийн эмэгтэй хүний өмд цамц бүхий бэлтгэлийн хослол 1 ширхэг 2024 оны өвөл ********* сумын дэлгүүрээс 95,000 төгрөгөөр худалдаж аваад өмсөөгүй байсан. Мөн шагайн харвааны хашлага мөн 2 ширхэг шагай харвааны сумны хамт улаан хөх алагласан хөөрөгний даалин 1 ширхэг, хар хүрэн өнгийн, улаан өнгийн толгойтой, шар өнгийн металл нуух халбагатай, доод талаасаа онгорхой хөөрөг 1 ширхэг алдсан. Энэ нь манай ааваас өвлөж ирсэн үнэ ханшийг нь мэдэхгүй ээ. Одоо харин хулгайд алдсан эд зүйлүүдээсээ дунд гарын 2, арай бага хэмжээтэй 1 мөнгөн аяга нийт-3 ширхэг менген аяга олдоогүй байгаа. Дээр дурдсан дунд гарын хоёр мөнгөн аяга нь манайхыг шинэ байшинд ороход ах дүү нараас маань бэлгэнд өгсөн аяга юм. Арай бага мөнгөн аяга нь айл гэр болоход аав, ээжээс минь өгсөн юм. Энэ 3 мөнгөн аягыг би өөрөө худалдаж аваагүй болохоор үнэ ханшийг нь мэдэхгүй юм аа. Аяганууд дээр маань ямар нэгэн бичиг содон гэмээр шинж тэмдэг байхгүй. Мөн дээрх эд зүйлүүдтэй хамт эмээлийн мөнгөн чимэг алдагдсан. Тус эмээлийн мөнгөн чимэг нь намайг айл гэр болоход олон жилийн өмнө ээж маань надад "Эмээлд хийхэд бараг л болно доо, чи наадахаараа нэг мөнгөн чимэгтэй эмээлтэй болохгүй юу даа." гэж хэлээд өгсөн юм. Би тэр мөнгөн чимгээ тэр болгон гаргаж ирж хараад байдаггүй байсан болохоор хаанахын хийцтэй болохыг мэдэхгүй байна. Ямарч байсан дунд гарын мөнгөн чимэг байсан. Лангийн хувьд 40 лан орчим жинтэй байсан. Би тухайн үед эвдэрхий гар утас, үнэртэй ус зэргийг харагдахгүй байсан болохоор алга болсон юм байлгүй гэж бодож байсан тэгтэл харин сүүлд нь байшингийн дээд талд мансаартнаас олдсон. Би дунд гарын 2, арай бага хэмжээтэй 1 мөнгөн аяга нийт-3 ширхэг мөнгөн аягаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний алдсан мөнгөн чимэг нь дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлэнд хийхэд хангалттай хуучны цагаан мөнгө байсан. Тийм болохоор би нэлээд үнэтэй гэж бодож байна. Үнэ ханшны тухайд яг одоо хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 204-205 дугаар хуудас/,
8.Гэрч В.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болоож ахын сумын төв дээр байдаг гэрт нь 2024 оны 08 дугаар сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ бид хоёр хамт байж байхад тэднийд ******** ах бараан өнгийн цүнхтэй дотор нь дандаа мөнгөн эдлэлүүд авчирч ********** ахад өгсөн. Тэгээд ******** ах хэлэхдээ "Ах нь энийг зарж байгаа юм аа авах уу" гэж асуухад ****** ах зөвшөөрөөд тус мөнгөн эдлэлийг 70000 төгрөгөөр худалдаж авсан.... Ингээд ****** ах ******** нөгөө мөнгөн эдлэлүүдээ борлуулахаар Улаанбаатар хот руу өгч явуулсан. Сайхнаа нөгөө мөнгөн эдлэлүүдийг Улаанбаатар хотод очиж борлуулаад 1.400.000 орчим төгрөг болгоод ****** ахын данс руу шилжүүлж өгсөн. Мөнгө орсон талаар Болоож ах өөрөө хэлсэн. ******** ах Болоож ахад мөнгөн эдлэл өгснөөс 2-3 хоногийн дараагаар Болоож ахын хөдөө гэрийн гадаа машин дотор ******** ах, ******** ах, ******* ах бид нар 1 шил архи ууцгаасан юм. Үүний дараагаар маргааш нь ******* ах шармал жижиг аяга, хуучивтар жижиг мөнгөн аяга, тамхи татдаг труп, эвэр ясаар хийсэн бариултай хутга, хар өнгийн мишок, хүрэн өнгийн бөөгийн толь зэрэг зүйлсийг бэлэг гээд ******* ах надад өгсөн. Тэр үед даалинтай том, жижиг хоёр ширхэг улаан толгойтой хөөргийг ******** ах ******** ах өгсөн гээд надад харуулаад гэрийнхээ гадаа байдаг автомашины кабинд нуучихъя гээд хийж байсан....” гэх мэдүүлэг /2 хх-ийн 211-214 дугаар хуудас/,
9.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 321 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 225-227 дугаар хуудас зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Г.******** нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.********ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Г.********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.********** 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг, Б.******* 1,738,000 (нэг сая долоон зуун гучин найман мянга) төгрөг, Д.******* 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөг, С.*********** 5,550,000 (таван сая таван зуун тавин мянга) төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.********оос 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******, 1,738,000 (нэг сая долоон зуун гучин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.******, 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.******, 5,550,000 (таван сая таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.********* тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч 98 (ерэн найм) хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт ********* ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.********ыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********од оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********ын цагдан хоригдсон 98 (ерэн найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.********оос 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******, 1,738,000 (нэг сая долоон зуун гучин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.*********, 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.*********, 5,550,000 (таван сая таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.******* тус тус олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч 98 (ерэн найм) хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.********од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР