Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/43

 

*******, ******* нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

          Даргалагч, шүүгч                          Г.Давааренчин

          Шүүгчид                                        Б.Эрдэнэхишиг                                  

                                                                 Д.Буянжаргал

          Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Дэлгэрсайхан /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              *******

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              *******

                                      Хохирогчийн өмгөөлөгч              *******                   

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ядамсүрэнгийн Хангай, Мянгад овогт Пунцагийн Эрдэнэтуяа нарт холбогдох эрүүгийн 1933000510034 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин механизмын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ядамсүрэнгийн Хангай /РД:МД55011776/

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мянгад овогт Пунцагийн Эрдэнэтуяа /РД:МХ72021706/

Холбогдсон хэргийн талаар: ******* нь 2016 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт өөрийн дагавар охин болох 16 нас 01 сартай Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, уг гэмт хэргийг үйлдэхэд П.эрдэнэтуяа нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/27  дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Боржигон овгийн Ядамсүрэнгийн Хангайг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэгхүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг,

Шүүгдэгч Мянгад овгийн Пунцагийн Эрдэнэтуяаг хүчингийн гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******г 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 жил 01 сарын хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын дундаас 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү Х.Жаргалын эрх ашгийг хамгаалж, асран хамгаалагч томилохыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын засаг дарга *******д даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай...гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний ээж Эрдэнэтуяа болон хойд аав Хангай нарыг гэм буруутайд тооцож тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.  Би ээж Эрдэнэтучагийн төрсөн охин нь ээж маань бидний аав болох ******* гэр бүл болж бид гуравыг төрүүсэн. Энэ хугацаанд маш их зовлон үзэж байнга зодуулж, тэр битгий хэл буудуулж байсан. Би хэдийн нялх байсан энэ бүгдийг харж өссөн. Харанхуй шөнөөр дүүг минь тэврээд эгч бид хоёрыг хормоноосоо чирээд зугтаж байсан нь одоог хүртэл нүдэнд минь харагдаж байна.  Ээж минь орох оронгүй, идэх хоолгүй айл айлд зарагдаж яавахад нь би юмны учир ойлгохгүй буцаж очсон. Гэвч би тэнд очоод аав хойд ээждээ үргэлж зодуулж үнэхээр хэцүү байсан тул би ээждээ буцаж ирсэн. Энэ үед ээж Хангай гэх хүнтэй сууж дүү Жаргал маань гарчихсан үнэхээр сайхан амьдарч байсан. Эхний үед сайхан байсан. Багаасаа зовлон үзсэн миний ааш эвдэрчихсэн болотой. Ажил ихтэй болохоор нь зугтаасан. Тэр үед хүргэн ах Батболдоотой бэлгийн харьцаанд орчихсон байсан болохоор тэр хэдийг мэдчих байхж гэж айсан юм. Цагдаад анх хандахдаа аав зодлоо гэж хандсан /2016/ аав Хангайтай бэлгийн харьцаанд орохоос өмнө /2015/ Батболдоотой бэлгийн харьцаанд орсон. Хоёр биендээ хайртай л гэдэг байсан. Аав Хангайтай бэлгийн харьцаанд 2016 онд орсон. Энэ үед ээж Эрдэнэтуяа эгчийг аваад Сэлэнгэ аймаг үзүүлэхээр явсан. Аав надаас бэлгийн харьцаанд орж болох талаар асуусан би зөвшөөрч бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Түүнээс ээж бид хоёрыг бэлгийн харьцаанд ор гэж шахаж шаардсан асуудал байхгүй. Аавд би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Аав бид хоёр сайн харилцаатай байсан. Би хүүгээ Батболдоогийн хүүхэд гэж мэдэж байсан ч аавд бас таны хүүхэд гэж хэлсэн болохоор надад сайн ханддаг би хүүхдийнхамт тэжээлгэж бүх зүйлийг хангадаг ээж надаас хэний хүүхэд юм бэ? гэхээр юу ч хэлдэггүй байсан юм.  Аав Хангай надад хөрөнгө хувьчилж өгнө гээд бүх тооны малаа надад өгөхөөр болсон энэ талаар Батболдоод хэлэхэд надад хоёр хөгшнөө зайлуулчих тэгвэл бүх хөрөнгө чи бид хоёрынх болно гээд ятгаад байсан учраас би цагдаад аав намайг хүчиндсэн ээж унтахыг шаардсан гээд хэлчихсэн юм. Энэ хэрэгт ээж минь ямар ч буруугүй. Батболдоогийн ятгалгаар ийм хэрэг өдүүлсэндээ маш их харамсаж байна. Би гэр бүлийнхээ өмнө их буруутай. Аав ээж хоёр маань хоригдчихсон 10 настай  дүү маань ямар их шаналж байгааг хараад үнэхээр хэцүү байна. Анх худлаа мэдүүлчихээд түүнээсээ гарч чадахгүй байсаар өдийг хүрсэндээ маш хэцүү байна. Иймд *******, ээж Эрдэнэтуяа нарт холбоглох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хойд ээжийнхээ дарамтнаас зугтааж муу хүүхдүүдтэй нийлж байх үедээ 14 настай бэлгийн харьцаанд орчихсон байсан. Өмнө муу хүүхдүүдтэй нийлж буруу юм их хийдэг байсан болохоор эгчийнхээ нөхөртэй сууна гэж нэг том буруу зүйлээ мөн аав ээжийнхээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бас нэг том буруу зүйл хийж гомдоосноо одоо ухаарч ойлгож байна. Дахин ийм муухай зүйл хийхгүй гэдгээ маш сайн ухаарлаа. Иймд *******, ээж Эрдэнэтуяа нарт холбоглох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Баасанхүү овогтой ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, мөн гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг эргэн үзэж дүгнэлт шинжилгээ хийнэ үү? Шүүгдэгч ба хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй гэж гомдол гаргаж байна. Хохирогч нь шүүх хурал дээр бид хоёр харилцан ярьж бэлгийн харьцаанд орсон тул надад гомдол санал байхгүй гэж хэлсэн. Насанд хүрээгүй хүү Жаргалын  талаар шүүх хурал дээр ярилцаагүй. Гэтэл асран  хамгаалагч томилохыг шүүхийн тогтоолд гаргасан байна. Үүнийг тодруулж өгнө үү? Шүүгдэгч миний биеийн өвчний түүхийг харгалзаж үзэхийг хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Мянгад овогтой Пунцагийн Эрдэнэтуяаг хүчингийн гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэдгээр холбогдож байгаа учир хүүхэдтэй болох талаар ярьж байсан энэ хоёрын унтаж байхад би байхгүй байсан мэдэхгүй учир гомдолтой байгаа тул энэ гомдлыг хүлээн авч энэ тогтоол хүчингүй бодлгож өгнө үү. Х.Жаргал эрх ашгийг хамгаалж асран хамгаалагч шүүх хурал дээр ярьдаггүй учир камер шалгуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч ******* миний бие нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Шүүхийн 2020.05.29-ны өдрийн дугаар 2020/ШЦТ/27 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч дараахи гомдолыг гаргаж байна.

1. Хохирогч гэх Б.ын “... 2016 оны 06 дугаар сарын 1-ны өдөр хөдөө гэртээ байхад хойд эцэг Хангай эх үрсийн баяр гээд бялуу хөдөө гэрт авчирч өгсөн. Манайх хөдөө жижиг, том хоёр гэртэй байсан. Намайг ээж Эрдэнэтуяа хойд эцэг Хангайтай хамт том гэрт үлдээгээд нэг оронд оруулж хэвтүүлээд хоёулаа хувцас тайлсан. Тэгээд ээж гэрээс гараад явсан Би айгаад хойд эцэг Хангайтай “унтахгүй” гэж ээж Эрдэнэтуяад хэлэхэд миний үгийг тоогоогүй гэрээс гараад явсан...” гэх, “...Мөн өөрийн хувцасыг тайлаад миний дээр гараад хоёр хөлийг өргөөд хүзүүн дээрээ тавьж байгаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн лүү хийсэн...” гэх мэдүүлэг,

мөн гэрч ын "...би 2016 оны 08 дугаар сарын дундуур хөдөө байхад ээж хойд эцэг Хангайгийн хамт үлдээгээд өөрөө Сайхан сумын төврүү дүүгийн хичээлийн хэрэгсэл бэлдэх гээд явсан. Тэр үед аав Хангай намайг анх хүчирхийлсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг.

мөн Яллагдагч Хангайн Би 2016 оны зун Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт эх хөдөө зусаж байгаад анх дагавар охин тай гэртээ бэлгийн харьцаанд орсон. Би 2016 оны 08 дугаар сарын дундуур гэж санаж байна“...Тэгээд 2016 оны 08 дугаар сард эхнэр Эрдэнэтуяа, дагавар охин нарын хамт ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг,

Яллагдагч *******гийн “.. Тэгээд нөхөр, охин хоёроо суулгаж байгаад хүүхэдтэй болох талаар ярилцаад 2016 оны 08 дугаар сарын дундуур намайг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нөхөр маань охинтой бэлгийн харьцаанд орсон байсан...” гэх мэдүүлгүүдээс харахад

Хохирогч гэх нь худал мэдүүлэг өгсөн байх үндэслэл нэгдүгээрт тухайн үйл явдал болсон гэх он, сар, өдөр зөрж байгаа, хоёрт "... Мөн өөрийн хувцасыг тайлаад миний дээр гараад хоёр хөлийг өргөөд хүзүүн дээрээ тавьж байгаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн лүү хийсэн...” гэх мэдүүлэг нь эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл харагдахгүй байна. Ямар ч ухаанаар бодоход хүний хүзүүн дээр хоёр хөлөө тавьж байгаа үйлдэл нь харилцан тохиролцсон байхыг илэрхийлсэн үйлдэл байгааг,

2. Хохирогч гэх Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг ... Аав бид 2 бэлгийн харьцаанд орохдоо ярилцаж орсон. Аав надаас нэг хүүхэд гаргаад өгөөч гэж хэлсэн. Би тэрийг нь зөвшөөрч за гэж хэлсэн. Тэрнээс надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй... гэх мэдүүлгийг тус тус шүүх шинжлэн судлаагүй хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтыг шинжлэн судалсан,

3. Мөн тус Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт ... шүүгдэгч *******г 2016 оны 08 дугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар охин болох 18 насанд хүрээгүй 16 нас 01 сартай Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэхэд ******* нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов... гэсэн нь Эрүүгийн хуулийг нотцой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь ******* нь урьдчилан амласан зүйл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасан Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэсэн тодорхойлолттой зөрчилдөж байна. Учир нь хохирогч гэх Б.ын мэдүүлгүүд мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг Яллагдагч *******, ******* нарын мэдүүлгээр дүүтэй болон хүүхэдтэй болох талаар харилцан бол ярилцаж байсан, Хангай нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэсэн эсэх нь тодорхой бус, тогтоогдохгүй байгаа, тухайн үед эх ******* нь байхгүй байсан, хохирогч гэх Б. нь худал мэдуүлэг өгсөн байх магадлалтай зэрэг үйлдэл байсаар байхад хүчингийн гэмт хэргийн онцлог шинж, субъектив тал буюу шинжийг хэт гуйвуулж тайлбарласан хүчингийн гэмт хэрэг нь хэн нэгний хүсэл зоригийн эсрэг үйлдэгддэг байтал хэн нэгэн хамжигчаар оролцох боломжгүй гэмт хэргийн шинжтэй гэмт хэрэг гэтэл шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Шүүхийн 2020.05.29-ны өдрийн дугаар 2020/ШЦТ/27 тоот Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хуулийн зохицуулалтад хэргийг бүрэн дүүрэн нотлохыг шаарддаг. Гэтэл *******гийн үйлдэл огт нотлогдоогүй  ... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ял халдаасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэх саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. ...*******г 100 хувь хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэхгүй. Гэхдээ бүрэн дүүрэн нотлогдсон гэх шаардлага хангагдахгүй байгаа учир хуулийн эргэлзээтэй байх зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ... Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн №2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.

Учир нь ******* нь 2016 оны 08 дугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт өөрийн дагавар охин болох 16 нас 01 сартай Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэхэд ******* нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон үйлдэл нь эрүүгийн 1933000510034 дугаартай хэрэгт авагдсан хохирогч Б.ын мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, гэрч Д.Батболдоогийн мэдүүлэг /хх-ийн 36-39 хуудас/, Б.Наранжаргалын мэдүүлэг /хх-ийн 63-65 хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/, яллагдагч *******гийн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/, яллагдагч *******гийн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 4-11 хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 12-13 хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/, гэрч О.Саранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 73-75 хуудас/, гэрч И.Баасанхүүгийн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №480 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 107 хуудас/, гэрч У.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-ийн 225 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил гараагүй болно.Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн шийдвэр гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзэж байна.

Хохирогч Б. нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт буцаж, өөрийн хойд эцэг *******тай сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн боловч хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй, хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг буюу төрсөн эх, хойд эцэг нарыг өмгөөлж хаацайлах байдал гаргаж байна гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хохирогч мөрдөн байцаалтын шатанд 3 удаа мэдүүлэг өгсөн, мэдүүлэг тогтвортой, мөн түүнд үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтнуудадтай ярилцсан ярилцлага, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн маягт, өөрийнх нь гаргасан хамгаалах байранд орж хамгаалалтын үйлчилгээ авах талаархи хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч ******* нь уг хэрэгт урьдчилан амлаж хамжигчаар оролцсон болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын өөрсдийн өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байгаа тул гэм буруутайд тооцож ял халдаах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******, П.Эрдэнтуяа, тэдгээрийн өмгөөлөгч *******, хохирогч Б. нарын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас *******, ******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд *******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг, *******г хүчингийн гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, *******д 02 жил 01 сар, *******д 02 жилийн  хорих ялыг тус тус оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч   шийдвэрлэсэн байна.

Хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу *******, ******* нарт  холбогдох эрүүгийн 1933000510034 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:  

*******, ******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.ын 2019 оны 04 дүгээр сарын 09 /1-р хх-ийн 22-23-р ху/, 2019 оны 05 дугаар сарын 07 /1-р хх-ийн 24-26-р ху/, 2019 оны 11 дүгээр сарын 28 /2-р хх-ийн 80-81-р ху/ өдрүүдэд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Батболдоо / 1-р хх-ийн 36-39-р ху/, Э.Наранжаргал /1-р хх-ийн 63-64-р ху/, насанд хүрээгүй гэрч Б.Балжинням /1-р хх-ийн 66-р ху/, Дархан-уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 107-108-р ху/, хохирогч Б.ын иргэний үнэмлэхний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 27-28-р ху/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1-р хх-ийн 04-11-р ху/, Аюулын зэргийн үнэлгээ /1-р хх-ийн 12-13-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчдийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Хэдийгээр хохирогч Б. нь  шүүхийн хэлэлцүүлэгт ...Аав бид хоёр бэлгийн харилцаанд ярилцаж орсон. Аав надаас нэг хүүхэд гаргаж өгөөч гэж хэлсэн. Би тэрийг нь зөвшөөрч “за” гэж хэлсэн. Түүнээс надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “...Би хойд эцэг Хангай болон хүргэн ах Батболдоо нараас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...Харин ээж Эрдэнэтуяа болон хойд эцэг Хангай нарт гомдолтой...” /1-р хх-ийн 22-23-р ху/, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...анх 2016 оны 08 дугаар сарын дундуур хойд эцэг Хангай Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Хараа голд зусаж байхад хүчиндсэн..., Миний эх Эрдэнэтуяа хойд эцэг Хангайд хүүхэд гаргаж өг гэж албадаж байж бэлгийн харьцаанд оруулсан. Би өөрийнхөө эх Эрдэнэтуяад бас гомдолтой...” /1-р хх-ийн 24-26-р ху/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “...Тухайн хэргийн талаар мэдүүлэг өгөхөд хэн нэгний ямар нэгэн нөлөөлөл байгаагүй, би болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн...” гэсэн байдлаар мэдүүлэг өгч байжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.аас дээрх мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан нийтлэг журмын дагуу авсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, мэдүүлэг авах үедээ хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавьсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх бөгөөд хохирогчийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа худал мэдүүлэг өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай,  бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн харилцан зөрүүтэй мэдүүлгүүдээс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдийг авахдаа энэ талаар үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заасан тул ...дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй...  гэж үзэх  боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2-д гэмт хэрэгт хамтран оролцогчдын шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан тэднийг гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэсэн 4 төрөлд ангилсан бөгөөд 3.5 дугаар зүйлийн 1-д тэдний нэг төрөл болох хамжигчийг  ...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ... гэж тодорхойлжээ.

******* нь өөрийн төрсөн охин болох 18 насанд хүрээгүй Б.тай бэлгийн харьцаанд оруулж, түүний хүүхдийг төрүүлэх талаар шүүгдэгч *******тай харилцан тохиролцож урьдчилан амлаж, улмаар 18 насанд хүрээгүй хохирогч болох Б.ын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхэд  дэмжлэг үзүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                   Д.БУЯНЖАРГАЛ