Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0225

 

2022 03 28 128/ШШ2022/0225

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.У***т холбогдуулан гаргасан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Т***гийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар дүгнэлттэй зөрчлийн хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.У*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Налайх, Багахангай дүүргийн ахлах прокурор зөвлөх А.Т***гийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний 16 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0029035 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.У*** нь Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Т***гийн ... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0029035 дугаартай шийтгэлийн хүчингүй болгуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.У*** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Т***гийн ... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0029035 дугаартай шийтгэлийн хүчингүй болгуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар дүгнэлтийг хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.У*** зөвшөөрснийг баталж, 128/2022/0226/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА