Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

2025      01          27                                          2025/ШЦТ/24

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0008/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.*******,

Улсын яллагч Д.*********,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.************,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт ******** *******т холбогдох эрүүгийн 2439000000309 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            **********        

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, булаг 9-14а тоотод байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Ж.********* нь "чи муу 7 настайдаа хүчиндүүлсэн биздээ, янхан, гичий гэж, мөн охин ********** янхан гичий минь зайл гэж, Т.*******ийн хөл рүү өшиглөж", ална гэх зэргээр хэлж, өөрийнх нь болон ойр дотны хүн болох охин Т.********** хүндээр гутаан доромжилсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас, улмаар хүрэн өнгийн 23,7 см урттай хутгаар Ж.************ цээж хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд "цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4, 5-р хавиргатай бэхлэгдсэн хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж баруун тосгуурын булчинд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэгт 345 гр бүлэн гэмтэл" бүхий хүнд хохирол учруулж, алсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, булаг 9-14а тоотод байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Ж.********* нь "чи муу 7 настайдаа хүчиндүүлсэн биздээ, янхан, гичий гэж, мөн охин *********** янхан гичий минь зайл гэж, Т.*******ийн хөл рүү өшиглөж", ална гэх зэргээр хэлж, өөрийнх нь болон ойр дотны хүн болох охин Т.************ хүндээр гутаан доромжилсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас, улмаар хүрэн өнгийн 23,7 см урттай хутгаар Ж.******** цээж хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд "цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдсэн хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж баруун тосгуурын булчинд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэгт 345 гр бүлэн гэмтэл" бүхий хүнд хохирол учруулж, алсан үйл баримт тогтоогдлоо.

 

            Уг үйл баримт нь хүний амьд явах эрхийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Т.******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, булаг 9-14а тоотод байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Ж.********** нь "чи муу 7 настайдаа хүчиндүүлсэн биздээ, янхан, гичий гэж, мөн охин *********** янхан гичий минь зайл гэж, Т.*******ийн хөл рүү өшиглөж", ална гэх зэргээр хэлж, өөрийнх нь болон ойр дотны хүн болох охин Т.*********** хүндээр гутаан доромжилсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас, улмаар хүрэн өнгийн 23,7 см урттай хутгаар Ж.**********ын цээж хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд "цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдсэн хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж баруун тосгуурын булчинд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэгт 345 гр бүлэн гэмтэл" бүхий хүнд хохирол учруулж, алсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

 

            1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 6-14 дүгээр хуудас/,

 

            2.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 15-19 дугаар хуудас/,

 

            3.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 71-76 дугаар хуудас/,

            4.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5438 дугаартай шинэжээчийн дүгнэлт /1 хх-ийн 125-127 дугаар хуудас/,

 

            5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2953 дугаартай шинэжээчийн дүгнэлт /1 хх-ийн 134-140 дугаар хуудас/,

 

            6.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5441 дугаартай шинэжээчийн дүгнэлт /1 хх-ийн 169-171 дугаар хуудас/,

 

            7.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 990 дугаартай шинэжээчийн дүгнэлт /1 хх-ийн 177-178 дугаар хуудас/,

 

            8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн: “......” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед талийгаач ах маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн дунд зэргийн согтолттой байхаар нь би ахыг "та архи уухаа болиоч тэгээд юуугаа хийгээд хүүхдийнхээ сургуулийн энэ хавиар эргэлдээд байдаг юм бэ" гэж хэлэхэд ах машинаас буусан. Тэгээд сая 19 цаг өнгөрч байхад би ахын 6 дугаар ангийн охин болох Анударь руу залгатал утсыг нь эрэгтэй хүн аваад цагдаагаас ярьж байна гээд ахыг нас барсан талаар надад хэлсэн. Манай ах энэ ******* гээд эхнэртэйгээ миний санаж байгаагаар 2014-2015 он хавьцаа танилцаж гэр бүл болж байсан. Одоо дундаасаа 4 хүүхэдтэй, эхнэр нь дагавар 2 хүүхэдтэй нийтдээ 6 хүүхэдтэй гэж явдаг байсан. Энэ хоёр хоорондоо гэр бүлийн баталгаа байхгүй, хамтран амьдрагч гэж явдаг... Сүүлийн хэдэн жил манай талийгаач ах эхнэр *******тэй хамт гэртээ ихэвчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

        10.Гэрч М.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 08.30с- орой 20 цаг 30 минут хүртэл ээлжийн ажилтай байсан. Ингээд 19 цаг 20 гаран минут өнгөрөөд 7056103 дугаарлуу булгийн 9-14а тоотод хүү нь хичээлээсээ ирсэн чинь аав нь хутгалуулчихсан байна гэж дуудлага өгсний дагуу яаралтай очсон. Ингээд булгийн 9-14а тоотод очиход хашаанд 1 шавран байшин байсан ороход эрэгтэй дээгүүрээ нүцгэн хажуудаа хутгатай цээж хэсгээс их хэмжээний цус гарсан байдалтай хүн байсан. Эрэгтэйн гүрээний судас болон захын судсанд дарж үзэхэд судасны цохилт мэдрэгдэхгүй, амьсгал хураасан байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаруу дуудлага мэдээлэл өгсөн. Орон дээр хөгшин настай эмэгтэй хажууд нь жоохон 2 эмэгтэй хүүхэд, мөн 1 сургуулийн насны эрэгтэй хүүхэд байсан. Үзээд дуусаад ардаас эхнэр нь гэх эмэгтэй орж ирээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

11.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин манай хүргэн **********, охин ******* нар нь үлдсэн архиа хувааж уугаад дуусаж байхдаа 19 цагийн орчимд манай охин *******, хүргэн ********** нар маргалдаад хэрэлдсэн чинь ********** *******ийг доромжилж чи муу 7 настайдаа хүчиндүүлсэн биздээ гэсэн чинь ******* уурлаад тогооны шүүгээний шургуулганаас хүрэн иштэй хутга аваад **********ийн цээж хэсэгт нь дүрсэн. Тэгсэн чинь ********** фудволкоо тайлаад цээжнээс нь цус гойжсон байдалтай газар хэвтчихсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

12.Насанд хүрээгүй гэрч С.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэгээд ээж унтаад сэрсэн чинь аав ээжийг чи 7 настайдаа хүчирхийлэлд явсан биздээ гээд хэлсэн чинь ээж аймар уурлаад ээж шүүгээнээс хутга аваад аав болиулах гэсэн чинь ээж шууд аавын цээж хэсэг рүү нь дүрчихсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

13.Гэрч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд эмээ ********* руу залгаад юу болсон талаар асуухад эмээ уйлаад ээж чинь ингэчихлээ гэж ярисан тэгээд ********** дүү маань фэйсбүүкээр залгаад харуулаад би маргааш өглөө нь Хэнтий аймаг руу гарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

14.Гэрч Н.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой гэртээ ирээд байж байсан чинь ********** ахын хашаанд хүүхдүүд уйлалдаад байхаар нь би хашаанаасаа өнгийгөөд харсан чинь хүүхдүүд нь аав нас барчихсан, амьсгалахгүй байна гээд уйлчихсан гэрийнхээ гадаа зогсож байса...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

15.2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 121 дугаартай ******** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********* “1.2.3.4.Талийгаачийн цогцост цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж баруун тосгуурын булчинд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэгт 345 гр бүлэн, цээж, хүзүү, баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж баруун тосгуурын булчинд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэгт 345 гр бүлэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цээж, хүзүү, баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин буюу хэрэг болох цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна. 5.Эдгээр гэмтлүүдээс цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж баруун тосгуурын булчинд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэгт 345 гр бүлэн гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл тогтоогдлоо. Цээж, хүзүү, баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. 6.Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун тосгуурын булчин хатгагдаж үнхэлцэгт цусан хураа үүсч зүрх чихэлдэж нас баржээ. 8.Цусанд 3.8 промилли спиртийн зүйл илэрсэн. Согтолтын хүнд зэрэг байна..." гэх дүгнэлт /хх-ийн 79-93-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан...” гэж хуульчилжээ.

 

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэмт хэргийн шинж нь анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц нөлөөллийн шинж чанар зэргийг тооцоолохоос гадна, дээрх нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсар, сэтгэхүйтэй хүн ийм нөхцөлд орсон бол ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтойг харгалзан тухайлсан үйл баримтад хийгддэг эрх зүйн үнэлэмж, ухагдахуун, зүй тогтол юм.

 

Эрүүгийн эрх зүйн онолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

 

Аливаа этгээдийн санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол “хүнийг санаатай” алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгаатай.

 

Мөн санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан ч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдгаараа “хэрэг хариуцах чадваргүй байдал”-аас ялгагддаг тул ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюулаараа ямагт бага байдгийг харгалзан хууль тогтоогч Эрүүгийн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрч тодорхойлсон байна.

 

Санаа сэтгэл нь бодитой цочрон давчидсан үед гэмт этгээд тэрхүү цочрон давчдуулсан нөхцөл байдлыг шалгах, үнэлэх боломж сэтгэхүй, цаг хугацааны хувьд байдаггүй, гэнэтийн байдаг шинжээрээ гэм буруугийн андуурлаас ялгагддаг болно.

 

Шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсанаас хүнийг алах гэмт хэрэг нь гэмт үйлдэл үйлдсэн этгээдийг хүн алахад хүргэсэн нөхцөл байдал, хэрэг үйлдсэн тухайн цаг үеийн сэтгэл зүйн байдлын онцлог байдлаар хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.******* нь амь хохирогч Ж.**********ын “чи муу 7 настайдаа хүчиндүүлсэн биздээ, янхан, гичий гэж, мөн охин Ану-Үжинг янхан гичий минь зайл гэж, Т.*******ийн хөл рүү өшиглөж" ална гэх зэргээр хэлж, өөрийнх нь болон ойр дотны хүн болох охин Т.Ану-Үжинг хүндээр гутаан доромжилсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж улмаар амь хохирогчийн цээж хэсэгт 1 удаа хутгалж "цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4, 5-р хавиргатай бэхлэгдсэн хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж баруун тосгуурын булчинд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэгт 345 гр бүлэн гэмтэл” бүхий хүнд хохирол учруулж, алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Иймд шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 22 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Т.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.************  нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Т.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

     

            4.Бусад асуудлын талаар:

   Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан "урт энгэртэй Rumours гэх бичигтэй хүрэн өнгийн богино ханцуйтай даавуун фудволк-1 ширхэг, баруун, зүүн дээд хэсэгтэй болон баруун талын ар хэсэгт халаастай, хажуу талдаа Jordan гэх бичигтэй хар өнгийн тамирын өмд-1 ширхэг, яагаан өнгийн 1 хос таавчиг, ягаан өнгийн дотуур өмд-1 ширхэг, ягаан өнгийн хөхний даруулга" 1 ширхэг, "саарал өнгийн босоо захтай фудволк-1 ширхэг, хүрэн өнгийн 23,7 см урттай хутга" 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 130 (нэг зуун гуч) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******** овгийн ********** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн цагдан хоригдсон 130 (нэг зуун гуч) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5.Шүүгдэгч Т.*******ийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан "урт энгэртэй Rumours гэх бичигтэй хүрэн өнгийн богино ханцуйтай даавуун фудволк-1 ширхэг, баруун, зүүн дээд хэсэгтэй болон баруун талын ар хэсэгт халаастай, хажуу талдаа Jordan гэх бичигтэй хар өнгийн тамирын өмд-1 ширхэг, яагаан өнгийн 1 хос таавчиг, ягаан өнгийн дотуур өмд-1 ширхэг, ягаан өнгийн хөхний даруулга" 1 ширхэг, "саарал өнгийн босоо захтай фудволк-1 ширхэг, хүрэн өнгийн 23,7 см урттай хутга" 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 130 (нэг зуун гуч) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ЭНХБААТАР