| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
2025 02 06 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0018/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*********,
Улсын яллагч Г.*******,
Шүүгдэгч Н.********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ***** Халбин овогт ***** ****** холбогдох 2439000000429 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
**********
Холбогдсон хэргийн талаар: ********* ******** нь сум дундын ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******** аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн уртын эх” гэх газраас хууль бусаар шилмүүс төрлийн 5-7 сантиметрийн диаметртэй, 4.8-6.6 метрийн урттай, 4 ширхэг нойтон “Шинэс” модыг унагаж бэлтгэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н********нь сум дундын ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ****** аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн уртын эх” гэх газраас хууль бусаар шилмүүс төрлийн 5-7 сантиметрийн диаметртэй, 4.8-6.6 метрийн урттай, 4 ширхэг нойтон “Шинэс” модыг унагаж бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас сум дундын ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******** аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн уртын эх” гэх газраас хууль бусаар шилмүүс төрлийн 5-7 сантиметрийн диаметртэй, 4.8-6.6 метрийн урттай, 4 ширхэг нойтон “Шинэс” модыг унагаж бэлтгэсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч ********** гэм буруутай болох нь:
1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-34-р хуудас/,
2.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/,
3.Иргэний нэхэмжлэгч Т.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд Өмнөдэлгэр сумын ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн болон ойн санд учирсан хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10-р хуудас/,
4.Шүүгдэгч Н.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би хашааны хөл мод дутах болов уу гэж бодоод нойтон мод зүүн уртын эх газраас хураасан өвсний зүүн талын модон дотроос унагаасан. Тэгээд өвсний хашааныхаа зүүн урд талаас мод бэлтгэсэн. ****** аймгийн ********* сумын Хэнтий 3 дугаар баг "Зүүн уртын эх" гэх газраас модоо бэлтгэсэн. Надад мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байхгүй. Мэргэжлийн хөрөөчиний үнэмлэх байхгүй.... Хөрөөгөөр тайрч унагаасан. Улаан өнгийн пап трактор, цахилгаан хөрөө, сүх зэргийг ашигласан. Шинэс буюу хар модондоо ордог. ...Би ганцаараа бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14-р хуудас/,
5.Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Том хүү ********** нь өвс хашихаар яваад ирэхдээ хашааны хөл мод огтолж барьчлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19-р хуудас/,
6.Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр 20-ны өдрийн ШД-423 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-47-р хуудас/,
7.******** аймгийн ********** сумын дахь *********** шинэс сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,
8. ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-34/01-08/03 дугаартай акт /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.********* нь хууль бусаар мод бэлтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Н.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.*********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг шүүх заавал хураана гэж ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эрүүгийн 3,000,000 (гурван сая) төгрөгийн үнэ бүхий пад троктар 1 ширхэг, 105,000 (нэг зуун таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 15,000 (арван таван мянга) төгрөгийг үнэ бүхийн сүх 1 ширхэгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биет байдлаар тус тус хурааж, улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Н.********** гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 211,350 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 95 дугаар хуудаст авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ********** ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********** оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.********* мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эрүүгийн 3,000,000 (гурван сая) төгрөгийн үнэ бүхий пад троктар 1 ширхэг, 105,000 (нэг зуун таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 15,000 (арван таван мянга) төгрөгийг үнэ бүхийн сүх 1 ширхэгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биет байдлаар улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР