| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 182/2017/03048/И |
| Дугаар | 101/ШШ2018/00820 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2018/00820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа д*******ж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Палан овогт Б.О /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Борлууд овогт Ц.Ж /регистрийн дугаар /-д холбогдох
1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Ц.Ж тай 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тохиролцон, газар шорооны ажлыг 5 хоног хийж гүйцэтг******* төлбөрийг 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барагдуулна гэсэн боловч өнөөг хүртэл ажлын хөлсөө барагдуулаагүй байна. Ц.Ж өөрийн амласан хугацаандаа ажлын хөлсөө өгөхгүй удаа дараа нэхүүлж, утасдуулж, чирэгдэл учруулж байгаа тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, ажлын үндсэн хөлс 1,000,000 төгрөг, түүний хүү болох 300,000 төгрөгийн хамт нийт 1,300,000 төгрөгийг хариуцагч Ц.Ж аас гаргуулж өгнө үү.
Би Ж-ын ажлыг 2000 оны 8 дугаар сарын 9-ийн өдрөөс 8 дугаар сарын сарын 14-ний хүртэл хийсэн. 8 дугаар сарын 16-ны орой би найзынхаа хурим дээр байхад Ц.Ж надруу залгаад, хүрээд ирээч, жоохон ажил хийгээд өгөөч гэсэн. Би боломжгүй байна гэсэн заавал хүрээд ирээч гэхээр нь найзыгаа дуудаад өөрийнхөө эксковаторыг унуулж явуулаад 3 цаг ажилуулсан. маргааш нь 17-нд 10 цагт шугам дээр бэлэн байж байгаарай гэсэн тэгээд ирээд ажил эхлэх гэсэн чинь ус шахаж байна гээд түр зогсоосон тэгээд байж байгаад өдөр 2 цагаас ажиллаж эхлээд шөнийн 1 цаг хүртэл ажилласан.
Анх уулзахад өдрийн хөлсийг 700,000 төгрөг байдаг юм, би 600,000 төгрөгөөр ажиллъя гэхэд өдрийн 550,000 төгрөгөөр хөлсөө тохиролцсон. Дараа өдөр нь бас нэг өдөр 19-нд дуудаж ажиллуулсан. Ингээд 3 өдрийн мөнгө аваагүй байгаа. Нийт 1,000,000 гаран болсон, өгчих тэгээд болоо гээд тохирсон, мөнгө орж ирхээр өгье гэсэн ч одоо хүртэл өгөөгүй. Хуримнаас дуудагдаж ирээд цагийн 80,000 төгрөгөөр тохирсон, 1 өдрийн цалинг 550,000 төгрөгөөр тохирч 3 өдөр ажилласан. 8 дугаар сарын 09-ний өдрөөс 8 сарын 15-ны өдөр хүртэл цалинг 550,000 төгрөгөөр бодож өгсөн. Одоо 16, 17, 19-ний өдрийн ажлын хөлс 1,000,000 төгрөгийг, 300,000 төгрөгийн хүүгийн хамт 1,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч Ц.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон. Миний бие тухайн үед буюу 2000 оны 8 дугаар сард Э******* ******* ******* ХХК-д талбайн инженерийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн дурдсан хийж гүйцэтгэсэн ажил нь миний ажиллаж байсан тус компанийн хариуцан гүйцэтг******* байсан 2в магистрал 456 худгийн хооронд Ф250 мм голчтой шугамыг Ф300 мм голчтой болгож өргөтгөн хэсэгчлэн шинэчлэн солих төсөл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүн надтай ямар нэг гэрээ хэлцэл байгуулж миний хувийн ажлыг хийгээгүй. Миний зүгээс энэ хүнд ажлын хөлс төлөх ямар нэг үүрэг үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлага ажлын хөлс болон хүү алданги 1,300,000 төгрөгийг төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.
Би анх 210-ын багтаамжтай ковш хайгаад явж байхад Б.О нь 130 ковшоор ухаад өгье, би чадна, урьд нь 5 шар-д ийм ажил хийж байсан гэхээр нь түүний хэлснийг зөвшөөрч газар шорооны ажил хийлгэхээр тохиролцсон. Гэхдээ 550,000 төгрөгөөр тохиролцоогүй, 450,000 төгрөгөөр тохиролцсон юм.
ай амаар тохиролцоод энэ шугамын ажлыг 5 өдөрт ухаад өгчих гээд энэ ажлыг эхэлсэн. Өдрийн 450,000 төгрөгөөр анх тохиролцсон шугамаа ухаж дууссан. Дараа нь эргийн нуралт гарч, дахиж ухах ажил хийлгэсэн өөрт нь ч тухайн үед нь хэлж байсан нэг өдөр дуудсан г******* байгаа нь 2000 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ухсан хэсгийн өргөсгөж ухуулах г******* дуудсан. Ажил хийлгэхэд давчуу байсан учраас өмнө нь 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ухсан газар нь нарийхан гэхээсээ илүү хөрс ухахдаа сувгийг харж ухах байсныг эгц буруу ухаснаас нуралт үүссэн. Нурсан шороог Зөв амьдрал ТББ аар 7 хоногийн дотор янзлуулж дуусгасан.
2000 оны 8 дугаар сарын 09-нд 10 цаг ажиллаагүй, бороо орж саатаад тал ажилласан тул орой болоод 300,000 төгрөг шилжүүлсэн, 10-нд 550,000 төгрөг бэлнээр өгсөн. 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот дансанд 50,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь шилжүүлсэн. 2000 оны 8 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр хүртэл ажилласны мөнгийг ажил дуусгаад өгнө гэсэн болохоор дууссаны дараа 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь жоохон шороо гаргаад өгөөч гээд гаргуулсан, гэхдээ цагийн 80,000 төгрөгөөр тохироогүй.
Яг миний өөрийн тооцоогоор бол 2,000,000 төгрөгийг өгсөн. 450,000 төгрөгөөр тохиролцож 5 хоног ажиллахад 2,250,000 болж байгаа, 250,000 төгрөг үлд******* байгаа юм байна, ирж уулз гэсэн утгатай бичиг хийж өгөхдөө ажил чинь ийм байна, хэсэг газар дарах хэрэгтэй байна, ажлын явц чинь ийм байна шүү гээд ажлын хөлсийг 90 хувь өгсөн гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ц.Ж д холбогдуулан, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч Ц.Ж нь Э******* ******* ******* ХХК-д талбайн инженерийн ажилтнаар ажиллаж байхдаа тус компанийн хариуцан гүйцэтг******* байсан 2в магистрал 456 худгийн хооронд Ф250 мм голчтой шугамыг Ф300 мм голчтой болгож өргөтгөн хэсэгчлэн шинэчлэн солих төсөлд газар шорооны ажил хийлгэхээр нэхэмжлэгч ай харилцан тохиролцож, эксковатораар газар ухах ажил хийгдсэн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдлоо.
Талууд буюу Б.О, Ц.Ж нар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан г******* үзэх үндэслэлтэй байх боловч эксковатораар газар ухах ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон нь нотлогдож тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох баримтаар нотолсонгүй.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч Б.Оын хийсэн ажлын хөлсөөс 250,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй г******* тайлбарласан нь хэрэгт ач холбогдолтой тул ажлын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй г******* Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасан боловч зохигч талууд төлбөрт хүү тогтоож тохиролцоогүй, бичгээр байгуулсан гэрээгүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй.
Иймд ажлын хөлс 250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй г******* шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э******* ******* ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж, тус компанийг хамтран хариуцагчаар татсан. Гэвч нэхэмжлэгч нь тус хуулийн этгээдийн оршин байрлах хаяг, байршлын талаарх мэдээллийг тодруулж, шүүхэд мэдэгдэхээр үүрэг хүлээсэн атлаа үүргээ биелүүлж дээрх мэдээллийг өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг шүүхээс хийж гүйцэтгэх боломжгүй болж, Э******* ******* ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй г******* үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.Ж аас 250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 35,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэ*******, хариуцагч Ц.Ж аас улсын тэмдэгтийн хураамжид 8,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА