Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0082/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518000000076 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД: *******  /, 1969 оны 06 сарын 29-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, “******* ” ХК-д илчит тэрэгний машинч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2025 оны 01 сарын 19-ний 17:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* ” ХК-ийн хашаан дотор байрлуулсан ТЭМ-2 7385 дугаартай илчит тэрэгнээс 30 литрийн 3 сав, 25 литрийн 2 сав, нийт 5 савтай 140 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 401,800 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын 19-ний 17:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” ХК-ийн хашаанд байсан ТЭМ-2 7385 дугаартай илчит тэрэгнээс 401,800 төгрөгийн үнэ бүхий 140 литр дизель түлшийг нууцаар авсан болох нь:

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

         “...хэсгийн инженер******* нь “машинч ******* өөрийн хариуцан ажиллаж байсан 73-85 дугаартай илчит тэрэгнээс 5 сав түлж хулгайлсан талаар мэдэгдсэн. *******ын хулгайлсан түлшийг тухайн үед бид хураан авсан тул манай байгууллагад учирсан хохирол байхгүй...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн мэдүүлэг /хх-ийн 9/,

         “...ээлжийн ахлах******* карамзитын хашаан дотор 150 литр түлш нууж байсныг газар дээр нь илрүүллээ. Илчит тэрэгний машинч ******* авсан байна гэж хэлсэн...” гэх гэрчийн мэдүүлэг /хх-ийн 13/,

         “...сэлгээ хийж буй вагоны хажуугаас сав барьсан хүн каранзитын хашаа руу орлоо гэж станцаар мэдээлсний дагуу шалгахад ******* байсан. *******ын хувцаснаас түлш үнэртэж байхаар нь “та түлш аваад байгаа юм уу” гэхэд үгүй гэсэн. *******ыг дагуулаад ариун цэврийн өрөө рүү очиход 30 литрийн багтаамжтай 5 ширхэг түлш байхаар нь гар станцаар жижүүр лүү хулгай гарсан байна гэж дуудсан...” гэх гэрч*******гийн мэдүүлэг /хх-ийн 15/,

         “..карамзитын хашаанд харуул хамгаалалт ирчихсэн байхаар нь машинчийн туслахас асуухад “машинч ******* түлш гаргаж байгаад харуул хамгаалалтынханд баригдсан байна” гэж хэлсэн... гэх гэрчийн мэдүүлэг /хх-ийн 17/,

         “...уурхайн ээлжийн дарга хашаанд ороод ир гэхээр ороход харуулын ээлжийн ахлах, машинч ******* нар зогсож байсан. “чи энийг хар даа, ийм асуудал гарсан байна” гээд харуулын машинд ачсан түлштэй сав, хоосон савыг харуулсан. Тэгэхээр нь *******аас юу болсон талаар асуухад “надаас хүн гуйгаад байхаар нь” гэж хэлсэн...” гэх гэрчын мэдүүлэг /хх-ийн 19/,

         “...өөрийн машинаасаа 30 литрийн 3 сав, 25 литийн 2 сав, нийт 5 ширхэг саванд ойролцоогоор 140 литр дизель түлшийг өөрийн хариуцан унаж байсан илчит тэрэгний дизелийн өрөөнд байдаг түлшний илүүдэл цоргоноос 1 метр урт шланк ашиглаж савлаад манаачы гэрийн жорлонд аваачиж тавьсан...” гэх шүүгдэгч *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/,

         “...түлш авсан гэх газрыг шалгахад ТЭМ-2 7385, MONGOLIANTRANS LAGISTIC гэх бичиглэлтэй цэнхэр өнгөтэй, улбар шар өнгийн хүрээтэй илчит тэрэг байв...” гэх шүүгдэгч *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 24-26/,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гээс гаргаж өгсөн ...2025 оны 01 сарын 19-ний өдрийн 01 дүгээр ээлжийн нүүрс ангилан ачих хэсгийн ажилчдад өгсөн наряд, 7385 дугаартай илчит тэрэгний 2025 оны 01 сарын 18-19-ний өдрийн замын хуудас, Шунхлай петролиум ХХК-аас түлш худалдаж авсан нэхэмжлэх, гэрч*******гаас гаргаж өгсөн “******* ” ХК-ийн карамзитын хашааны дотор, гадна талд болон ариун цэврийн өрөөнд байсан сав, машиныг харуулсан гэрэл зураг /хх-ийн 53-58, 62/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгө буюу “Шарын гол” ХК-ийн 140 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

         Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

         Шүүгдэгч нь “******* ” ХК-ийн эзэмшлийн 401,800 төгрөгийн үнэ бүхий 140 литр дизель түлшийг авсан боловч тус байгууллагын ажилчид *******аас 140 литр дизель түлшийг буцааж хураан авсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

         Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГазарт эдлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГазарт эдлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.

         Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

         Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГазарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

         9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР