Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7,
36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

26
ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Н овогт Б ийн
Ч , Б  овогт Ж ын Л   нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх
заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн
өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсүгэй.
2. Н овогт Б ийн Ч , Б  овогт Ж ын Л
нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий
болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий
болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их
хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь
заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч
Ж.Л д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Ч д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай
хорих байгууллагад, шүүгдэгч Ж.Л д оногдуулсан 3 жилийн хугацаагаар
хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Ж.Л ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногийг хорих
ялын 29 хоног, шүүгдэгч Б.Ч ийн цагдан хоригдсон 507 хоногийг хорих ялын 507
хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510
дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Л оос
157,200,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ч ээс 200,700,000 төгрөгийг тус тус гаргуулж,
Дорноговь аймаг, Сайншанд сум, ** дугаар баг, **-** тоотод оршин суух
бүртгэлтэй Н ын О г (РД:ЕП*******, утас:**********)-т
4,000,000 төгрөг,
Дорноговь аймаг, Замын-Үүд сум * дүгээр баг, **-* тоотод оршин суух
бүртгэлтэй Э гийн Б  (РД:УХ*********, утас:**********)-д 58,000,000
төгрөг,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Ш  хотхон, **-**** тоотод оршин суух бүртгэлтэй Б ын Ц  (РД:ХВ*******,
утас:********)-д 15,000,000 төгрөг,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, *** байр ** тоотод оршин
суух бүртгэлтэй В*****ийн М***** (РД:*******, утас:*******)-д 28,500,000
төгрөг,
Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ****** тоотод оршин суух
бүртгэлтэй Д***** Э****** (РД:Н*******, утас:********-д 15,000,000
төгрөг,
Дорнод аймаг, Хэрлэн сум ******* тоотод оршин суух
бүртгэлтэй Ч********ын Д******** (РД:Ж*******, утас:*******)-д 50,000,000
төгрөг,

27

Өмнөговь аймаг, Ханбогд сум, ********** тоотод оршин
суух бүртгэлтэй З*****ын С******(РД:ЖА********)-д 10,000,000
төгрөг,
Өмнөговь аймаг, Ханбогд сум, ******** тоотод оршин
суух бүртгэлтэй Д******* А******** (РД:МЗ*******)-т
33,000,000 төгрөг,
Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, ********** гэх газар оршин суух
бүртгэлтэй Ц********ийн Б******** (РД:ЖА********)-т 10,000,000
төгрөг,
Дорнод аймаг, Хэрлэн сум, ******* тоотод оршин суух
бүртгэлтэй Ш*****ийн Б*** (РД:ЖЮ******)-д
30,000,000 төгрөг,
Баянхонгор аймаг, Баянхонгор сум ******* тоотод оршин
суух бүртгэлтэй Н**ын С** (РД:********)-д 42,000,000
төгрөг,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ********* тоотод оршин
суух бүртгэлтэй Г*****ын С****** (РД:В*******)-д 10,500,000
төгрөг,
Баянхонгор аймаг, Баянхонгор сум ******** тоотод оршин суух
бүртгэлтэй Д********ийн Ц******* (РД:********)-д 20,000,000 төгрөг,
Баянхонгор аймаг, Баянхонгор сум ****** тоотод оршин суух
бүртгэлтэй Г*****ын М****** (РД:********)-д 25,000,000 төгрөг,
Дорнод аймаг, Хэрлэн сум, ********** тоотод оршин суух
бүртгэлтэй Б*****ийн Б******* (РД:Ж********)-д 4,400,000
төгрөг,
Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* тоотод оршин суух бүртгэлтэй Болдгэрэлийн Болормаа (РД:*********)-д 3,000,000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд
хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч
нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Л ид өмнө авсан хувийн баталгаа
гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах
таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан
сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч, Б.Ч. д авсан цагдан хорих таслан сэргийлэх
арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч,
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14
хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд
гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын
биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Л,  Б.Ч нарт авсан цагдан хорих
таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН

ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД

ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ