Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11  

 

 

 

 

 

 

 

 

 2025           01             07                                          2025/ШЦТ/11                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, Б.Батцэнгэл,

Гэрч,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230000620098 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч, эдийн засагч мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Эко” хороолол 206 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******, (РД:*******)

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэх заалт,

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилгод заасан “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх...” гэснийг тус тус зөрчиж,

Э.Пүрэвсүрэн гэх хувь хүнээс эмнэлгийн хэрэгслийн үнийн судалгааг авч, өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн ******* сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нартай холбогдон, нөөц бүрдүүлэх хамгаалах хувцас хэрэгслийн тоон судалгааг гаргаж, иргэн Э.Пүрэвсүрэнгээс худалдан авах, нэхэмжлэхийн мэдээллийг бичиж сумдад хүргүүлэх үүргийг өгч буюу албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас мэргэжилтэн ******* нь Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Мөнххаан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн хэрэгслийг хүргүүлж, тухайн байгууллагуудаас иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 20,931,600 төгрөгийг шилжүүлж, бусдад буюу Э.Пүрэвсүрэнд давуу байдал бий болгосон,

Мөн ******* нь албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Түмэнцогт, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв, Баруун-Урт сумын “Энхжин”, “Тэмүүлэн”, “Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвүүд нь эмнэлгийн хэрэгслийг иргэн ******* худалдан авч байгаа мэтээр нэхэмжлэхийг мэргэжилтэн *******аар бичүүлж, тухайн байгууллагуудаас өөрийн хамаарал бүхий “” ХХК-д нярав ажилтай нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5630262260 дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7,797,550 төгрөгийг шилжүүлж авсан байх бөгөөд үүн дээр Эрүүл мэндийн төвөөс “Монос Сүхбаатар” ХХК болон иргэн Э дансаар дамжуулан гаргаж авсан 7,000,000 төгрөгийг нийлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Байшинт-Ойл” ХХК-ийн 5632080914 дугаартай данс руу “3677648 SUT ХХК” гэх гүйлгээний утгаар 15,049,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн хамаарал бүхий “” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлсөн,

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Монос Сүхбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухайн компанийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7,420,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн нэхэмжлэх, нийт 16,045,500 төгрөгийн дүн бүхий 4 нэхэмжлэх бичүүлж, үүнээс бодитоор 2,743,500 төгрөгийн бараа материал худалдан авч, үлдэгдэл 13,302,000 төгрөгийн дүнд нэг удаагийн халад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинзон зэрэг зүйлсийг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хүүхэд нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5400750054 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,321,800 төгрөгийг, иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 13,321,800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан байх бөгөөд тухайн нэг удаагийн халад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинзон зэрэг зүйлсийг ******* өөрөө Эрүүл мэндийн газарт зах зээлийн үнээс өндөр үнээр худалдсаны улмаас улсад 4,062,000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ны хооронд Эрүүл мэндийн газрын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд  бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэж 22.1 зүйл ангиар прокурорын  дүгнэлт гарсан. Миний хувьд өөрийн хүсэл зоригоор шунахай сэдэлтэй тухайн байгууллагад хохирсон хохирол  байхгүй гэдгийг давтан хэлье. Өмнөх шүүх хуралдаанд тухайн байгууллагаас томилогдон ажиллаж байсан Баярбаатар  хохирол байхгүй гэдгийг хэлж байсан.

Нэгдүгээрт: Эрүүл мэндийн газрын даргаар томилогдож ажиллаж байхад Монгол улсад “Ковид” оношлогдож тэр үед хүн болгон сандарч байсан. Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд нөөц хангалтгүй хавтаст хэрэгт орсон баримтуудаас харахад 3-8 хоногийн судалгаанууд байдаг. Миний хувьд улсад 4.062,000 төгрөгийн хохиролтой гэж яллах дүгнэлтэд үйлдэгдсэн байна. Суурин халуун  хэмжигч гээд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа эд маань ямар ач холбогдолтой эд байсан бэ гэхээр маш их ач холбогдолтой эд байсан, түүнийг 3,000,000 төгрөгөөр 10 ширхгийг авсан байдаг. Тэрийг ажиллуулаагүй байхад зүгээр эрүүл мэндийн ажилтан үүдэнд суугаад байгууллагаар орж ирж байгаа хүмүүсийг хэмжээд нэр усыг бичээд оруулдаг байсан. Энэ суурин халуун хэмжигчүүдийг юунд ашиглаж байсан бэ гэхээр тусгаарлах байр, онцгой объектууд дээр авч хэрэглэж байсан. Тухайн үед 1 хүнийг ажиллуулахад 1.халаад 2.малгай 3.нүдний шил 4.маск 5.бээлий орно энэ бүгдийг стандартаар нэг цагт тухайн халдвар хамгааллынхаа хувцас хэрэгслүүдийг сольж байх ёстой тухайн хүний өдрийн зардал тооцогдож  нэгдсэн эмнэлгийн үүдэнд суух пост дээр суухад зарцуулж  байсан. Тухайн хүний өдрийн хоолыг 8000 халдвар хамгааллын ханшийг авч үзэхэд 22000 мянган төгрөг зөвхөн нэг өдөрт 30000 төгрөг зардал гарах гээд байсан. Яг тэр дундуур халуунтай хүн орж ирж асуудал үүсэхэд тусгаарлаж халуунтай хүнтэй хавьтсан гэдгээр тусгаарлах байрны зардал нэмэгдэнэ. Цагдаа сэргийлэх харуул хамгаалалт эрүүл мэндийн байгууллагын ажилтан тэр хүнийг хянадаг асар их зардал хэмнэж байсан. Өдөрт 240,000 төгрөгийн зардал гарах нь өдөрт тэрийг 30 өдрөөр тооцоход их хэмжээний зардал гарна.Эрүүл мэндийн байгууллага тэр үед амралтгүйгээр ажиллаж зөвхөн оройн цаг гэдгийг тооцохгүйгээр авч үзэхэд 7.200.000 төгрөгийн ажил үйлчилгээг хийж байсан. тэр үед  300,000 төгрөгийн үнэ бүхий суурин хэмжигч бүх зүйлийг гүйцэтгэж байсан. Хэрвээ автомат төхөөрөмжөөр 38 халуунтай хүн дугарлаа гэхэд ариутгалын баг тэр талбайг ариутгаж нөгөө хүнийг тусгаарлах байранд явуулж тийм л юманд шилжүүлж байсан. 7,200,000 гэдэг маань 10 ширхэг суурин хэмжигч авсан байгаа. Энэ маань сард 72,000,000 төгрөгийн өгөөж 3,000,000 төгрөгийн юм маань 69,000,000 төгрөгийн өгөөж төрд өгсөн байна гэдэг судалгааг хэлье.

Хоёрдугаарт: “Монос” компанитай холбоотойгоор өгөөгүй бараа бүтээгдэхүүн маань өгсөн авсан судалгаа орлого зарлагын баримтаар нотлогдож байгаа бөгөөд энийг дансаар оруулж гарсан гэдэг дээр би буруутгагддаг. Тухайн үед намайг эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхад эрүүл мэндийн газрын үүрэг хяналтын функцэд байгаагүй тухайн объектыг торгодог эрх зүйн зохицуулалт нь байгаагүй, тэр үед  мэргэжлийн хяналтын газарт байсан. 2022 оны хавраас эхлээд эрүүл мэндийн газарт шилжиж ирж, хяналтын хэлтэс болж ажилласан байгаа учир би Моносын захиралд нөлөөлсөн гэдгийг би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Алтантуяа бид хоёр Сүхбаатар аймагт 95 оноос хойш 30 аад жил ажиллаж байсан энэ хооронд бид хоёр нэг нэгнээ мэднэ. Ийм зүйл болчихлоо энэ дээр мөнгө гаргаад өгөх боломж байна уу гэж асуусан байгаа.Өнөөдөр би ийм байдлаар энд мэдүүлэг өгнө гэж бодож тооцоогүй.  Энийг ямар байдлаар авсан бэ? гэдгийг өмнөх шүүх хурал дээр хэлсэн байгаа. Хэрвээ би энэ зүйлүүдийг хийсний үндсэн дээр улсад ийм хэмжээний ашиг авчирсны дээр хамгийн гол зүйл нь өвчлөгсдийн  хүндрэл эрүүл мэндийн ажилчдын өвчлөгсдийн хүндрэл харьцангуй бага байсан  нас баралт Сүхбаатар аймагт улсын дунджаас доогуур байсан гэв.

 

- Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрүүл мэндийн газарт ажиллаж байсан. 2023 оны 08 дугаар сард орсон. Ковидын үеийн асуудалтай холбоотой намайг ажиллахаас өмнөх асуудлын талаар асуусан. Би тухайн үед ажиллаж байгаагүй гэдгээ хэлсэн. Тухайн үеийг би мэдэхгүй гэхдээ манайх харилцагч нартаа зээлээр олгох боломжтой байсан талаараа мэдээлэл өгсөн. Би тэр үед ажиллаж байгаагүй учраас зээлээр өгөх боломжтой үгүйг мэдэхгүй байна. Би зөвхөн ажилд орсноосоо хойших зээлээр өгөх боломжтой гэж хэлсэн гэв.

 

Эрүүгийн 2230000620098 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон. Тэр үед Монгол улсад анх “Covid-19” илэрсэн цаг үе байсан. Сүхбаатар аймгийн Онцгой комисс болон Улсын онцгой комисс хуралдаж Эрүүл мэндийн байгууллагуудыг “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, нөөц бүрдүүлэх чиг үүрэг өгч байсан. Миний  хувьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн. “” ХХК-ийн нярав Алтантуяа нь манай эхнэрийн төрсөн ахын хүүхэд. Манай эхнэр Алтантуяа хашаа, байшин авах гээд мөнгө зээлсэн байсан юм байна лээ. Уг мөнгийг өөрөө наймаа хийгээд олсон. Мөнгөө цувуулан төлж “” ХХК-ийн шатахууныг төлж манай эхнэрээс зээлсэн мөнгөө өгсөн байна. Манай эхнэр Бямбасүрэн нь “” ХХК-ийн захирлаар ажилладаг. Энэ талаар надад  хэлээгүй байсан. Сүүлд мэдсэн. Тэгэхээр манай эхнэрээ зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө компанийн шатахууны тооцоог хийсэн гэж харагдаж байна. Гэрэлсүрэн нь манай төрсөн охин. Манай охин Турк улсад хүүхдээ эмчилгээнд аваад явсан, хэдийд ирэх нь тодорхойгүй байгаа. Гэрэлсүрэнгийн дансанд мөнгө орсон талаар мэдэхгүй учир мэдүүлэг өгөхгүй.” гэх /4-р хх 39-40 дүгээр хуудас/

 

  • Иргэний нэхэмжлэгч “Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсан мөнгөн дүнг нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэх /4-р хх 127-128 дугаар хуудас/, 

 

  • Гэрч “Би Эрүүл мэндийн газрын даргаар томилогдоод сумдаар явсан юм. Гэтэл 2020 оны 12 дугаар сард сумдад хамгаалах хувцас болон бусад эмнэлгийн дагалдах хэрэгслийг Эрүүл мэндийн газрын дарга , эмийн мэргэжилтэн Ариунцацрал нар зарлагын баримт үйлдэж олгосон байдаг. Ингээд төлбөрийг нь Алтантуяа, Пүрэвсүрэн нарын дансаар авсан байдаг. Гэтэл тухайн хүмүүстэй холбогдох утасны дугаар гэж үлдээгээгүй байсан. Сүхбаатар аймгийн бүх сумын Эрүүл мэндийн төв, Соёлын төвүүдэд олгосон байдаг. Хаанаас ямар бараа материал аваад Эрүүл мэндийн төвүүдэд олгосон болох нь тогтоогдоогүй. Сумдаас мөнгөө шилжүүл гэж Ариунцацрал, нар нэхдэг байсан гэсэн. “Оточ болор” ХХК-д эмнэлгийн хэрэгсэл олгож, мөнгийг нь Ариунцацралын дансаар авсан байсан.” гэх /2-р хх 43-46 дугаар хуудас/,

 

  • Гэрч *******ын “Сүхбаатар аймгийн хэмжээнд эм эмнэлгийн хэрэгслийн 7 хоногийн нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Ингээд аймгийн Онцгой комисст дарга энэ талаар танилцуулсан юм байна лээ. Аймгийн Онцгой комиссоос нөөцөө бүрдүүл гэсэн үүрэг өгсөн байсан. Намайг “нөөц бүрдүүлнэ, үнийн судалгаа хий” гэсэн. Би аймагт байдаг аж ахуйн нэгжүүдийг үнийн судалгаа ирүүл гэсэн, албан бичгээр 2 аж ахуйн нэгж байгууллагаас үнийн судалгаа ирсэн. Интернэтээр эмнэлгийн хэрэгсэл зардаг хувь хүн, байгууллагын утасны дугаарыг олоод даргад өгсөн. дарга “эм эмнэлгийн хэрэгслийн нөөцөө даруй бүрдүүлье, хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хоёр хувь хүн байна” гэж хэлсэн. Энэ хоёр хүнээс үнийн санал ирсэн. Хот хоорондын замын унаагаар үнийн санал ирүүлсэн байсан. Зах зээлийн үнээс 40 орчим хувь хямд байна гэж дарга хэлсэн. Би тэгээд Сүхбаатар аймгийн бүх сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай утсаар яриад “эм эмнэлгийн хэрэгсэл хямд зарах хувь хүн байна, авах юм уу” гэж асуусан. Эрүүл мэндийн төвийн дарга нарт өөрсдөө тухайн хүмүүстэй холбогдох юм уу гэхэд “яах юм бэ, Эрүүл мэндийн газар дээр нэгдсэн журмаар авъя” гэсэн. Би ингээд даргад танилцуулсан. Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс авах эмнэлгийн хэрэгслийн тоог гаргаж өгсөн. 5-6 хоногийн дараа захиалсан бараа ачааны машинаар ирсэн. Алтантуяа, Пүрэвсүрэн гэх иргэдээс бараа авсан. Энэ хоёр хүнийг дарга өөрөө л олсон. Тухайн хоёр хүнээс эмнэлгийн хэрэгслийг ирүүлэхдээ сум, сумаар ялгаагүй бөөнөөр явуулсан, хоосон нэхэмжлэхтэй ирсэн. Би даргад танилцуулсан. дарга намайг эргээд дуудъя гэж хэлээд удалгүй дуудаад “нөгөө хүмүүсийн гар утас нь холбогдохгүй байна, одоо коридортоо дүүрэн эм эмнэлгийн хэрэгсэл байлгаад байж болохгүй, чи сум сумаар нь эм эмнэлгийн хэрэгслийг ялгаад баримтууд дээр бичээд сумд руу хүргүүл” гэсэн. Олон нэхэмжлэлийн  баримт ирсэн байсан. Нийт дүнгээрээ 2 хүнээс 30 гаруй сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Нэхэмжлэл дээр гарын үсэг ч зураагүй байсан. Би тэгэхээр нь тухайн хүмүүсийн нэрсийг бичсэн. Нэхэмжлэл нь тамга тэмдэг байхгүй байсан. Нэхэмжлэл дээр барааны үнийг үнийн санал ирүүлсэн баримтыг нь үндэслээд тавьсан. Би Алтантуяа, Пүрэвсүрэн гэх хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй.  Нэг удаагийн хамгаалах хувцас, N95 маск, нэг удаагийн цэнхэр халаад, нэг удаагийн бээлий, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн малгай гэх мэт зүйл ирсэн. дарга надад Алтантуяа гэх хүнээс ирсэн эмнэлгийн хэрэгсэл, Пүрэвсүрэнгээс ирсэн эмнэлгийн хэрэгслийг нэршлээр ялгаж өгсөн” гэх /2-р хх 72-77 дугаар хуудас/,

 

  • Гэрч “” ХХК-ийн нярав “Би компанид одоо ажиллаж байгаа. нь манай аавын дүүгийн нөхөр нь байгаа юм. “” ХХК-д 2020 оны 04 дүгээр сараас хойш ажиллаж байна. Би  “Covid-19” өвчний үед наймаа хийж халуун хэмжигч, халаад, маск авч зарсан юм. Ингээд тухайн эмнэлгүүд надад мөнгө шилжүүлсэн байсан. Эрүүл мэндийн газар надаас  өвс  худалдаж  авсан. Бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Би цахимаар эмнэлгийн хэрэгсэл худалдаж авч тухайн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгт нийлүүлж байсан. Халуун хэмжигч, маск, халаад зэрэг хэрэгсэл авч өгсөн бусдыг нь мартсан байна. Пүрэвсүрэн гэх хүнийг сайн танихгүй, цахимаар танилцаж байсан, одоо цахим хаягийг нь санахгүй байна. Пүрэвсүрэн гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл цахимаар захиалсан юм. Пүрэвсүрэн над руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн талаар санахгүй байна.” гэх /2-р хх 91-94 дүгээр хуудас/,

 

  • Гэрч Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга “Пүрэвсүрэн гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ариунцацрал гэх хүнтэй холбогдоод “нэг удаагийн амны хаалт, маск, халаад, хамгаалах хувцасны нөөцгүй боллоо. Та нар нэгдсэн журмаар бодлого барьж байгаа хүмүүс нэгдсэн журмаар хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэх боломж байна уу” гэж ярьсан. Ариунцацрал нь “та нар өөрсдөө эм эмнэлгийн хэрэгсэл зардаг компани руу холбогдсон юм уу” гэж асууж байсан. Та эмийн мэргэжилтэн юм чинь энэ хүнд цаг үед нэгдсэн журмаар хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх боломжгүй юм уу гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа буцаж холбогдоод “хамгаалах хувцас, хэрэгсэл авах газар оллоо, танайх захиалга өгөх юм уу” гэсэн. Тэгэхээр би “манай эмнэлэг хамгаалах хувцас хэрэгсэл авна” гэж хэлсэн.  Би хэнээс хамгаалах хувцас хэрэгсэл авч  байгааг мэдээгүй юм байна. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Эрүүл мэндийн газрын дарга манайд ирэхдээ хамгаалах хувцас, хэрэгслийг авчирч өгсөн санагдаж  байна. Нэг удаагийн халаад, комбинзон /хамгаалах хувцас/, нэг удаагийн амны хаалт N95 маск, нэг удаагийн урт улавч, нэг удаагийн малгай нүдний шил, жижиг богино улавч, нэг удаагийн урт малгай зэрэг хамгаалах хувцас хэрэглэл ирсэн. Тухайн үедээ Пүрэвсүрэн гэх хүнээс зарлагын падаан нэхэмжлэх ирсэн. Эрүүл мэндийн төвөөс мөнгө төлөх боломжгүй байсан учраас сумын Онцгой комиссын хуралд танилцуулсан. Гамшгийн эрсдэлийн санд мөнгө байвал төлөөд өгөөч гэсэн. Мөнгийг төлж чадахгүй удсан. Эрүүл мэндийн газрын дарга нэг удаа мөнгө нэхэж ярьсан. Мэргэжилтэн Ариунцацрал 3 удаа мөнгө нэхэж утсаар ярьсан. “Бусад сумууд мөнгөө өгсөн байхад танайх удаад байна” гэж Ариунцацрал хэлж байсан.  Э.Пүрэвсүрэн гэх хүний ирүүлсэн нэхэмжлэл, зарлагын баримтаар гүйлгээ хийх гэсэн боловч сумын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга “хувь хүн байна, мөн E баримтгүй бол гүйлгээ хийх боломжгүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Ариунцацрал руу утсаар яриад “E баримт хэрэгтэй гэж байна, зарлагын баримт, нэхэмжлэлээр хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэж байна” гэж хэлсэн. Ингээд Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс E баримтын төлбөрийн баримт ирүүлж 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4,302,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх /2-р хх 97-99 дүгээр хуудас/,

 

- Гэрч Дарьганга сумын Эрүүл мэндийн төвийн дарга   “Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ариунцацрал гэх хүнээр дамжуулж гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл авсан. Тухайн үед “Covid-19” гарсан, бэлэн байдлаа ханга нөөц бүрдүүл гэсэн үүрэг чиглэл өгдөг байсан. Тэрнээс гэх хүнийг танихгүй. Манайд төлбөр төлөх мөнгө байхгүй байсан учраас Засаг даргад хандаж Засаг даргын тамгын газар мөнгийг шилжүүлсэн. Үнийн хувьд Алтантуяа гэх хүний нийлүүлэх эмнэлгийн хэрэгсэл хямд байсан. Тахлын комбинзон 100 ширхэг нэг бүрийн үнэ нь 16,500 төгрөгөөр, N95  маск 50 ширхэг нэг бүрийн үнэ 9,500 төгрөгөөр, нэг удаагийн маск 4,000 ширхэг нэг бүрийн үнэ 150 төгрөгөөр, нэг удаагийн бээлий 500 ширхэг нэг бүрийн үнэ 600 төгрөг, халуун хэмжигч 2 ширхэг нэг бүрийн үнэ 35,000 төгрөг, нүдний шил 30 ширхэг нэг бүрийн үнэ 3,500 төгрөг, нэг удаагийн халаад 50 ширхэг нэг бүрийн үнэ 5,400 төгрөгөөр ирсэн. Нийт 3,487,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Гэхдээ 50 ширхэг нэг удаагийн халаад нь ирээгүй. Ингээд хувь хүн байсан учраас НӨАТ суутгаад мөн 50  ширхэг халаадны мөнгийг хасаад мөнгийг нь шилжүүлсэн.” гэх /2-р хх 105-106 дугаар хуудас/,

 

  • Гэрч Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн дарга “Би 2020 оны 12 дугаар сард Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Яг одоо шууд санахгүй байна. 2020 оны 12 дугаар сарын  санхүүгийн  баримт харахад Э.Пүрэвсүрэн гэх хүнд 814,500 төгрөг, П.Алтантуяа гэх иргэнд 915,750 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт байна. Би энэ хоёр хүнийг танихгүй. Бараа материал нь ирсэн учраас гүйлгээ хийсэн байх. Бараа материал ирээгүй байхад гүйлгээ хийнэ гэж байдаггүй. Байнга харьцдаг байгууллага руу бол мөнгийг нь түрүүлж шилжүүлэх тохиолдол байдаг.” гэх /2-р хх 111-112 дугаар хуудас/,

 

  • Гэрч Наран сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “Наран сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Батхүүгийн Гантуяа гэж хүн ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөөлөгдсөн. 2020 оны 12 дугаар сард Б.Гантуяа нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл авсан гэдгийг бол мэдэхгүй. Санхүүгийн баримтыг үзэхэд Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс зарлагын баримт, нэхэмжлэл ирж 1,575,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс тахлын комбинзон 50 ширхэг нэг бүрийн үнэ нь 16,500 төгрөг, нэг удаагийн бээлий 1,000 ширхэг нэг бүрийн үнэ 600 төгрөгөөр, нэг удаагийн маск 1,000 ширхэг нэг бүрийн үнэ нь 150 төгрөгөөр ирсэн байна. Би бол Э.Пүрэвсүрэн гэх иргэнийг танихгүй.” гэх /2-р хх 115-116 дугаар хуудас/,

 

  • Гэрч Халзан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч “2020 оны 12 дугаар сард эм эмнэлгийн хэрэгсэл Эрүүл мэндийн газраас Халзан сумын Эрүүл мэндийн төвд хуваарилагдаж ирсэн. Эм эмнэлгийн хэрэгслийн хамт нэхэмжлэл, зарлагын баримт ирсэн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,764,500 төгрөгийг ИЭ82060308 регистрийн дугаартай Э.Пүрэвсүрэн гэх иргэний дансанд шилжүүлсэн. Цаанаасаа л эм эмнэлгийн хэрэгсэл манай эмнэлэгт ирсэн. Нэхэмжлэл 6,405,000 төгрөгөөр ирсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ-н 10 хувь болох 640,500 төгрөгийн суутгаад 5,764,500 төгрөгийг шилжүүлсэн. Манай нярав Баярхүүд “эм эмнэлгийн хэрэгсэл хүргүүллээ мөнгийг шилжүүлээрэй” гэж Эрүүл мэндийн газраас хэлүүлсэн байсан. Гэхдээ хэн гэж хүн хэлүүлсэн гэдгийг нь бол мэдээгүй.” гэх /2-р хх 119-120 дугаар хуудас/,

 

  • Гэрч Онгон сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч “Э.Пүрэвсүрэн гэх хүнээс 2020 оны 12 дугаар сард эмнэлгийн хэрэгсэл худалдан авч төлбөрийг нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Тахлын комбинзон 20 ширхэг нэг бүрийн үнэ 16,500 төгрөгөөр, нэг удаагийн халаад 50 ширхэг нэг бүрийн үнэ нь 5,400 төгрөгөөр, нүдний шил 20 ширхэг нэг бүрийн үнэ 3,500 төгрөгөөр, N-95 маск 20 ширхэг нэг бүхийн үнэ 3,500 төгрөгөөр ирсэн. Нийт 740,000 төгрөгийн нэхэмжлэл мэйл хаягаар ирж  байсан. Манай дарга Батбилэгийн мэйл хаягаар ирсэн гэж байсан. Надад нэхэмжлэлийг Батбилэг дарга өгсөн. Э.Пүрэвсүрэн нь хувь хүн байсан учраас НӨАТ 10 хувь 74,000 төгрөгийг суутгаж мөнгийг шилжүүлсэн. Эхлээд  571,500 төгрөгийг Э.Пүрэвсүрэнд шилжүүлсэн чинь Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ариунцацрал надтай утсаар яриад “мөнгө дутуу орсон байна” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь хувь хүн байсан учраас 10 хувийг нь суутгаж авсан гэж хэлсэн. Ариунцацрал нь надад “тэгээд хэн тэр 10 хувийг төлөх юм, тэр хүнд алдагдалтай байна ш дээ” гэж хэлсэн. Ингээд сүүлд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 66,600 төгрөг нэмж Э.Пүрэвсүрэн гэх хүнд шилжүүлсэн.” гэх /хх 2-р 127-128 дугаар хуудас/,

 

  • Гэрч Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч “Covid-19” өвчин гараад эм эмнэлгийн хэрэгсэл үнэд ороод ховордоод байсан. Эрүүл мэндийн газраас Ариунцацрал гэж хүн 2020 оны 11 дүгээр сард холбогдоод “хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хүн олсон, захиалгаа өгөх үү” гэсэн. Ингээд Эрүүл мэндийн газарт утсаар захиалга өгсөн. Захиалга өгснөөс хойш их удалгүй Ариунцацрал нь “захиалсан бараа ирсэн, хуваарилсан байгаа, ирж аваарай” гэж хэлсэн. Ингээд аймаг ажлаар явахдаа захиалсан эм эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн газар дээрээс авч байсан. Захиалсан бараа бөөндөө ирсэн. Нэхэмжлэх нь дараа ирсэн санагдаад байна. П.Алтантуяа гэх  иргэнээс ирсэн нэхэмжлэл дээр зайнаас халуун хэмжигч 3 ширхэг нэг бүрийн үнэ нь 35,000 төгрөг,  нүдний шил 20 ширхэг нэг бүрийн 3,500 төгрөгөөр, нэг удаагийн халаад 100 ширхэг нэг бүрийн үнэ нь 5,400 төгрөгөөр ирсэн. П.Алтантуяа гэх хүнээс нийт 786,500 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ болох 10 хувийг суутгаад 715,000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс нэг удаагийн комбинзон 100 ширхэг нэг бүрийн үнэ нь 16,500 төгрөгөөр, нэг удаагийн бээлий 1,000 ширхэг нэг бүрийн үнэ 600 төгрөгөөр, N-95 маск 50 ширхэг нэг бүрийн үнэ нь 3,500 төгрөгөөр, Нэг удаагийн маск 2000 ширхэг нэг бүрийн үнэ 150 төгрөгөөр ирсэн. 2,725,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Үүнд НӨАТ-н 10 хувь болох 272,500 төгрөг нэмээд нийт 2,997,500 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн байсан. Тухайн үед эрүүл мэндийн газарт төсөв хүрэлцэхгүй байсан учир 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э.Пүрэвсүрэнд 990,000, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 794,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 831,000 төгрөгийг шилжүүлээгүй 2021 онд тайлангаар өртэй гарсан. Э.Пүрэвсүрэн, Ариунцацрал нар дахиж холбогдоогүй учраас төлөлгүй орхисон. Одоо санхүүгийн программ дээр 831,000 төгрөгийн өртэй гэж яваа. Нэхэмжлэлийг хараад хэнээс ирсэн гэдгийг нь ялгахгүй бол эм эмнэлгийн хэрэгсэл бөөндөө цуг ирсэн.” гэх /2-р хх 134-135 дугаар хуудас/,

 

  • Гэрч Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн дарга “Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төв нь Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл 2020 оны 12 дугаар сард худалдан авч төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Ариунцацрал нь “нэг хямд эмнэлгийн хэрэгсэл зарж байгаа хүн байна, та нар шууд худалдан авах юм уу, Эрүүл мэндийн газраас дамжуулж авах уу” гэж асууж байсан. Ингээд “Эрүүл мэндийн газраар дамжуулж авъя” гэж хэлсэн. Тухайн үед цахим хурал хийж байсан. Ихэнх сумд нь “Эрүүл мэндийн газраар дамжуулж авъя” гэж байсан. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ариунцацралаас эм эмнэлгийн хэрэгсэл, нэхэмжлэхийн хамт авсан. Нэхэмжлэл Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс ирсэн учраас мөнгийг нь шилжүүлсэн. Нийт 2,838,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Э.Пүрэвсүрэн гэх иргэнд 2,580,000 төгрөгийг шилжүүлсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ суутгаж авсан.” гэх /2-р хх 147-148 дугаар хуудас/,

 

  • Гэрч “Би “Байшинт-Ойл” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын захирлаар 2014 оны 06 дугаар сараас хойш ажиллаж байна. “” ХХК-ийн захирал гэж хүн байдаг. Сүхбаатар аймагт зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “” ХХК нь шатахуун зээлээр аваад сарын эцэст төлдөг. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15,049,000 төгрөгийг шатахууны төлбөр шилжүүлсэн байна. Өр авлага үүсгэхгүй сар сардаа шатахууны төлбөрөө хийгээд явдаг компани.” гэх /2-р хх 153-154 дүгээр хуудас/,

 

  • Гэрч Баруун-Урт сумын “Энэрэл”, “Энхжин”, “Тэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нягтлан бодогч “Нэгт, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 603,900 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэх иргэнээс нэг удаагийн халаад 100 ширхэг нэгжийн үнэ 6,000 төгрөг, халуун хэмжигч 2 ширхэг нэгжийн үнэ 38,850 төгрөг, нийт 677,700 төгрөгийн нэхэмжлэлийг “Энэрэл” өрхийн эмнэлэгт ирүүлсэн байна. Уг 677,700 төгрөгөөс 10 хувь буюу 67,100 төгрөгийг татварын албаны дансанд шилжүүлж Алтантуяа гэх хүний данс руу 603,900 төгрөгийг шилжүүлсэн байна. Хоёрт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Энхжин өрх” утгаар 540,800 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэх иргэнээс нэг удаагийн халаад 100 ширхэг нэгжийн үнэ 6,000 төгрөг нийт 600,000 төгрөгийн нэхэмжлэлийг Энхжин өрхийн эмнэлэгт ирүүлсэн байна Үүнээс 540,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн байна. Гуравт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Тэмүүлэн өрх” утгаар 1,620,000 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэх иргэнээс 1 удаагийн халаад 300 ширхэг нэгжийн үнэ 6,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн байна. Үүний дагуу данс руу 1,620,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Миний хувьд тухайн үед ажиллаж байгаагүй болохоор өөр зүйл мэдэхгүй.” гэх /2-р хх 157-158 дугаар хуудас/,

 

- Гэрч Баруун-Урт сумын “Тэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга “ гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газраас нэг удаагийн 300 ширхэг халаад ирүүлсэн тул төлбөрийг нь тухайн иргэний дансанд шилжүүлсэн. Эрүүл мэндийн газраас худалдан авах ажиллагаа зохион байгуулж өрхийн эмнэлэг төлбөрийг нь шилжүүлсэн. “Тэмүүлэн” өрхийн эмнэлэг нь 5641271643 тоот ХААН банкны данстай. Худалдан авах ажиллагааг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ариунцацрал  зохион  байгуулсан байх гэж бодож байна. Нэг удаагийн халаад нь манай өрхийн эмнэлэгт ирсэн.” гэх /2-р хх 167-168 дугаар хуудас/,

 

- Гэрч Асгат сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсанАжиллаж байх хугацаанд мэдэхгүй зүйл гардаг байсан. Зарим гүйлгээг нягтлаагүй гүйлгээ хийсэн байж магадгүй. Эрүүл мэндийн газраас хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлээрэй гэж үүрэг өгч байсан. Улаанбаатар хотод байдаг нэг иргэнтэй холбогдоод хамгаалах хувцас хэрэгсэл авч байсан. Гэхдээ тухайн хүнийг Пүрэвсүрэн гэдэг байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн Эрүүл мэндийн газраас хамгаалах хувцас хэрэгсэл өгч байсан. Мөн сумын эргэлтийн эмийн сан нь эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж  байсан. Эргэлтийн эмийн санч нь Баттулга гэж хүн байсан. Баттулга гэх хүнийг эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлээч гэж хэлж байсан. Эргэлтийн эмийн санч Баттулга гэдэг хүн хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлж байсан. Баттулга ахаас комбинзон 40 ширхэг, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн маск авч байсан. Э.Пүрэвсүрэн гэх хүний нэхэмжлэлийг харахад хүлээн авсан гэх хэсэгт эргэлтийн эмийн санч Баттулга гарын үсэг зурсан байна. Тэгэхээр уг эм эмнэлгийн хэрэгсэл Баттулга гэх хүнээр дамжиж ирсэн байх гэж бодож байна. Би яг Пүрэвсүрэн гэх хүнийг танихгүй байна. Тухайн үед хаана эм эмнэлгийн хэрэгсэл хямд байна тухайн газраас авч байсан.” гэх /2-р 178-179 дүгээр хуудас/,

 

  • Гэрч Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн даргаБи 2020 оны 12 дугаар сарын санхүүгийн баримтаа үзлээ. Уг баримтад Э.Пүрэвсүрэн гэх хүнээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэг удаагийн бээлий 1,000 ширхэг, халууны шил 1 ширхэг, нүдний шил 50 ширхэг, нэг удаагийн халаад 30 ширхэг нийт 1,069,200 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу Эрүүл мэндийн төвийн нэмэлт санхүүжилтийн данснаас 1,069,200 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингэхээр Э.Пүрэвсүрэн гэх хүнээс эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байна. Тэр үед “Covid” цар тахлын үе байсан учир эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлага Эрүүл мэндийн яам болон улсын онцгой комиссоос бичиг ирээд байсан. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвийн ажилтан Ариунцацрал уг Э нэхэмжлэл өгөөд үүнийх нь дагуу мөнгө шилжүүлж эм эмнэлгийн хэрэгслүүдээ авч байсан. Тухайн үед Ариунцацрал нь уг хүнээс “эм эмнэлгийн хэрэгсэл ав” гэж нэхэмжлэл явуулсан. Анх Ариунцацралаас 2,169,200 төгрөгийн нэхэмжлэл “Facebook” чатаар ирсэн. Үүний дагуу эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэхэд манай байгууллагын төсөв хүрэлцэхгүй байсан болохоор 2 хувааж 1,069,200 төгрөгийн нэхэмжлэл, 1,100,000 төгрөгийг нэхэмжлэл болгон бичиж байгууллагаасаа 1,069,200 төгрөг шилжүүлэн, 1,100,000 төгрөгийг нэхэмжлэлийг Мөнххаан сумын Засаг даргын тамгын газарт өгсөн. Үүний дагуу Засаг даргын тамгын газраас эм эмнэлгийн хэрэгслийг хандив болгон авч өгсөн юм.” гэх /3-р 82-83 дугаар хуудас/,

 

  • Гэрч Э “ гэх хүнтэй утсаар яриад хэрэгтэй эм эмнэлгийн хэрэгслийг нийлүүлж байсан. “Covid-19” өвчний үед эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарахаар болсон юм. Ингээд эгч Энхжаргалтай холбогдоод “эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарах гэж байна, хурдан түргэн зарж борлуулах арга байна уу” гэхэд эгч нь нэг таньдаг хүнтэйгээ холбож өгье гээд гэх найзынхаа гар утасны дугаар өгсөн. Нэг удаагийн халаад, хамгаалалтын хувцас, маск, бээлий өгсөн санагдаж байна. Нарантуул зах дээрээс замын унаанд өгч явуулдаг байсан. Олон удаа бага багаар бараа материал авч байсан. гэх хүнийг танихгүй.” гэх /3-р хх 113-115 дугаар хуудас/,

 

  • Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн эм зүйч “Тухайн 7,000,000 төгрөгийн гүйлгээг ярихад тухайн үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан нь манай захирал Алтантуяагаас нийт 14,802,000 төгрөгийн бараа материал худалдан авч байгаа мэт болж 14,802,000 төгрөгийг гаргаад өг гэж хэлээд “Силвер аксис” ХХК-ийн зарлагын баримт ирүүлсэн. Үүний дагуу би 7,000,000 төгрөгийг Пүрэвсүрэн гэх дансанд шилжүүлж, үлдэгдэл 5,901,800 төгрөг, 420,000 төгрөгийг Г.Гэрэлсүрэн гэх хүний 5400750054 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь харин манай байгууллагаас Эрүүл мэндийн газар луу 14,802,000 төгрөгийн нэхэмжлэх явуулан Эрүүл мэндийн газраас мөнгөө авсан. Энэ талаар манай нягтлан сайн мэдэх байх. Өмнө мэдүүлэгтээ мэдэхгүй гэж худал мэдүүлэг өгсөндөө уучлалт гуйж байна. би дансны хуулгаа харлаа. 7,000,000 төгрөгийг надаас зээлсэн байсан байна. Ингээд байгууллагаас мөнгө гаргаад Мөнхцацралд байгууллагаас гарч 13,329,577 төгрөг өгч, үүнээс надад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөгийг минь буцаан өгсөн байна. Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Пүрэвсүрэн гэх хүний данс руу шилжүүлсэн байна. манай байгууллагаас өөр мөнгө гаргаж байгаагүй. гэх хүний гуйснаар нэхэмжлэх бичиж өгсөн юм, бусдаар бараа материал, эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлээгүй.” гэх /3-р хх 134-135 дугаар хуудас/,

 

  • Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн нягтлан бодогч “Тэр үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан гэх хүн манай даргатай холбогдоод “танайхаас манайх руу нэхэмжлэх явуулчих, манай байгууллага танай компаниас эмнэлгийн хэрэгсэл авсан болж гүйлгээ хийгээд буцаагаад 13,302,000 төгрөгийг гаргуулаад авъя” гэж ярилцаад манай компаниас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 16,045,500 төгрөг бараа материал худалдан борлуулах нэхэмжлэлийг Эрүүл мэндийн газарт хүргүүлж, Эрүүл мэндийн газраас 2020 оны 12 дугаар сарын 21-нд 7,420,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн гүйлгээнүүд хийгдсэн байсан. Үүнээс 1,748,800 болон 314,700 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 689,000 төгрөгийн бараа материал худалдан авч нийт 2,743,500 төгрөг болсон. Харин Эрүүл мэндийн газраас орж ирсэн нийт 16,045,500 төгрөг орж ирснээсээ бараа материал худалдан авсан 2,743,500 төгрөгийг хасаад 13,302,000 төгрөг үлдсэн. Уг үлдсэн мөнгөөр Эрүүл мэндийн газар нь бараа материал худалдан авсан гэж зарлагын баримт хуурамчаар үйлдсэн. Ингээд манай компанийн бараа материалын үлдэгдэл зөрөх учраас “Силвер аксис” ХХК-аас бараа материал авсан болж нэхэмжлэх авч уг нэхэмжлэхийн дагуу компанийн данснаас 13,302,000 төгрөгийг гаргасан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Миний хувьд “Силвер аксис” ХХК-аас бараа материал авсан болж нэхэмжлэх бичүүлэн авсан. Уг компани нь манай найзын компани байгаа юм. Манай компани бараа материал авсан зүйл байхгүй. Харин нь 13,302,000 төгрөгийг хэрхэн авсан талаар мэдэхгүй байна. Манай эм зүйч Гэрэлцолмон мэдүүлэг өгөхдөө алдаатай буруу өгсөн юм шиг байна лээ. Яг л ийм зүйл болсон. Миний хувьд болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч байна.” гэх /3-р хх 138-139 дүгээр хуудас/,

 

  • Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал н “Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан хэдэн төгрөг зохицуулаад гаргаад өгөөч гэж хэлж байсан. Үүнийг нягтландаа хэлээд хэдэн төгрөг гаргаж байсан. Яг хэдэн төгрөг гаргаж өгсөн талаар санахгүй байж байгаад баримт хараад мэдсэн. Манай байгууллагаас 13,302,000 төгрөгийг гаргуулан авсан. Уг мөнгөн дүнд огт эм эмнэлгийн хэрэгсэл аваагүй. Тэр үед Эрүүл мэндийн газрын дарга гуйсан болохоор зөвшөөрч мөнгө гаргаж өгсөн байх.” гэх /3-р хх 143 дугаар хуудас/,

 

  • Гэрч Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн дарга “Би санхүүгийн баримтаа нягтлангаараа гаргуулан авч харлаа. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэх иргэнээс 540,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг 1 удаагийн халаадны нэхэмжлэх ирсний дагуу манай байгууллагаас уг гүйлгээг гэх иргэний данс руу шилжүүлсэн байна.” гэх /3-р хх 146-147 дугаар хуудас/,

 

  • Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн чанарын менежер “Тухайн үед манай “Монос Сүхбаатар” ХХК-ийн нягтлан Ганбаатар нь өөрийн найзын компани дээр орлого гаргасан. Тэр үедээ нягтлан Ганбаатар өөрийн танил компаниасаа буцааж мөнгө авахдаа миний данс руу шилжүүлсэн. Би тус мөнгийг нэг хэсгийг нь Гэрэлцолмон руу, үлдэгдлийг нь 2 хэсэг хувааж Г.Гэрэлсүрэн гэх хүний данс руу хийсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Би дансаараа мөнгө аваад хувьдаа ашигласан зүйл байхгүй. Манай дарга Алтантуяа надад дансаа өгчих, мөнгө орж ирэхээр нь өөр данс руу хийлгэнэ гээд Гэрэлцолмон болон Гэрэлсүрэн нарын дансыг надад өгсөн, би хэлснийх нь дагуу шилжүүлсэн.” гэх /4-р хх 69-70 дугаар хуудас/,

 

  • Гэрч “Силвер Аксис” ХХК-ийн захирал “манай “Силвер Аксис” ХХК нь Хас банканд 5002485228 тоот данстай. Найз Ганбаатар компанийн данс руу мөнгө шилжүүлсэн. Бараа материал авсан гэсэн зарлагын баримт бичүүлж авсан. Бараа материалыг нь би нийлүүлээгүй. Мөнгийг буцаагаад Ганбаатарын өгсөн дансанд шилжүүлсэн. Компанийн дансанд мөнгө шилжүүлсэн болохоор НӨАТ болох 10 хувийг суутгаж аваад, үлдсэн мөнгийг шилжүүлсэн.” гэх /4-р хх 133-134 дүгээр хуудас/

 

  • Гэрч “ “” ХХК-ийг 2023 оны 04 дүгээр сарын 01-нд Отгонбаатар гэх хүнд зарсан. Алтантуяа нь манай төрсөн ах Дорж-Арилдын том охин. “” ХХК-д нярваар ажилладаг байсан. Надаас Алтантуяа нь байнга мөнгө зээлдэг, яг хэзээ хэзээ хэдэн төгрөг ямар хэлбэрээр зээлсэн талаар огт санахгүй байна. Хашаа байшин авах зорилгоор мөнгө зээлж байсан, яг хэдэн төгрөг зээлж байсан талаар мэдэхгүй байна. Мөн зээлж байсан баримт байхгүй. Алтантуяа нь давхар ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Манай нөхөр ******* нь “” ХХК-ийн үүсгэн байгуулагч байгаа юм. Өөрийн үүсгэн байгуулсан компанидаа 2 жил захирлаар ажиллаж байсан.” гэх /4-р хх  141-142 дугаар хуудас/

 

  • -Гэрчын “Монгол эм импекс концерн” ХХК-ийн Баруун-Урт салбарын захирал/ “...Манайх бол зээлээр өгөх боломжтой. Тухайн худалдан авагч байгууллагатай зээлийн гэрээ хийгээд холбогдох материалыг нь аваад зээлээр өгөх боломжтой. Мөн манай дээр байхгүй бараа материал болон байгаа бараа материалууд хүрэлцэхгүй бол Улаанбаатар хотын төвөөс захиалаад аваад ирэх боломжтой. Сүхбаатар аймгийн хувьд агуулах сав дутмаг байдаг учраас хэрэгцээгээрээ Улаанбаатар хотоос авчирдаг...” гэх /6 дугаар хавтасны 23-24 дүгээр хуудас/

 

  • Гэрч “...”Сэвүүн интернэшнл” ХХК нь хүүхдийн тоглоом Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас татаж авдаг. "Сайн Финанс энд трансфер" ББСБ нь юанийн гуйвуулга хийдэг газар байгаа. Бараа татан авалт гэж шилжүүлэг хийж байгаа нь юанийн гуйвуулга хийж байна. "Сүхбаатар Монос" ХХК-д эм зүйч ажилтай Н.Гэрэлцолмонгоос 5.901.800, 420.000 төгрөг нийт 6.321.800 төгрөг орж ирсэн талаар сайн санахгүй байна. Гэхдээ тоглоом захиалсан байж магадгүй гэж бодож байна. Э.Пүрэвсүрэн гэх хүний данснаас uldegdel purevsurengs rэх утгаар 4.000.000 төгрөг шилжиж орсныг санахгүй байна. Э.Пүрэвсүрэн гэх хүнийг танихгүй... Би Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж бол байгаагүй. Манай эцэг нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ үед covid-19-н өвчний шинжилгээ авдаг уян бамбар аваад явуулж гэж аав хэлж байсан. Яг тоо хэмжээг нь санахгүй байна. Мөнгийг би төлөөд авч байсан санагдаж байна. Уян бамбар авч байхдаа зайнаас халуун хэмждэг багаж байна гэж аавдаа хэлээд зургийг нь явуулж байсан. Бөмбөгөр орчмын эмийн сангаас авч байсан... Би гэхдээ эдгээрийг нийлүүлж байгаа зүйл биш ээ, аавдаа туслаад захисан зүйлийг нь авч явуулсан асуудал байгаа...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 31-33 дугаар хуудас/,

 

  • Гэрч “...Хувь хүн байсан ч гэсэн 10 хувийг нь суутгаад төлбөр шилжүүлдэг, байгууллага бол байгууллагын данс руу нь мөнгийг нь шилжүүлдэг, бусдаар би дээр яриад байгаа зүйл шиг “хувь хүн рүү мөнгө шилжүүлж болохгүй байгууллагаар дамжуулмаар байна” гэж ярьсан зүйл байхгүй. Би өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй хүн, хувь хүнээс худалдан авалт хийх гэж байгаа бол татварын 10 хувийг нь суутгаад л гүйлгээ хийдэг. Ямар шалтгаанаар шүүх дээр ******* ингэж мэдүүлэг өгсөн талаар мэдэхгүй байна. Миний хувьд худалдан авалт хийгдэж буй байгууллагаас ирсэн баримтын дагуу гүйлгээ хийдэг байсан. Тухайн үед Монос Сүхбаатар ХХК-аас ирсэн нэхэмжлэхийн дагуу л гүйлгээ хийсэн, харин худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримтаар нь тулгаж нярав орлогод авдаг байсан... Хувь хүний данс руу мөнгө шилжүүлж болохгүй гэсэн дүрэм журам байхгүй, хувь хүнээс худалдан авалт хийсэн бол хувь хүн рүү нь шилжүүлнэ...” гэх /8 дугаар хавтасны 16-17 дугаар хуудас/

 

  • Гэрч “...Тухайн үед Монос Сүхбаатар ХХК-ийн зарлагын баримтыг үндэслэж орлогдож авсан тухайн үед бүх эм эмнэлгийн хэрэгслүүдийг тоолж хүлээн авсан, ямар сонин юм бэ, би тухайн үед зайнаас халуун хэмжигч суурьтай, нимгэн халаад, гар ариутгагч, халууны шил, 95 маск хүлээн авч байсан, Тухайн үед “Монос Сүхбаатар ХХК-аас эм эмнэлгийн хэрэгсэл захиалаад ирсэн байгаа, хүлээгээд ав” гээд дарга хэлдэг байсан, тэр үед зарлагын баримт нь эм эмнэлгийн хэрэгсэл дотор нь байдаг байсан. Өөр надад тайлбар алга байна. Ямар ч байсан 5 дугаар хавтас хэргийн 67-68 дугаар хуудсанд байгаа зарлагын баримт эм эмнэлгийн хэрэгсэл дунд ирдэг байсан...” гэх /8 дугаар хавтасны 35-36 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 550 дугаартай “Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, урвалж, оношлуур, халдваргүйтгэлийн нөөцийн бэлэн байдлыг хангаж, нэг сарын нөөцийг бүрдүүлэх” тухай Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарт хандсан албан бичгийн хуулбар /1 дүгээр хавтасны 24 дүгээр хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 550 дугаартай “Нөөц хангалтыг шуурхай нэмэгдүүлэх” тухай албан тоот /1-р хх 24 дүгээр хуудас/,

 

  • “Монос Сүхбаатар” ХХК-ийн Харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, ХААН банкны дансны хуулга /3-р хх 162-165 дугаар хуудас/

 

  • Гантулгын Гэрэлсүрэнгийн ХААН банкны 5400750054 дугаартай дансны хуулга  /3-р хх 167-169 дүгээр хуудас/,

 

-  Дорж-Арилдын Алтантуяагийн эзэмшлийн ХААН банкны дансны хуулга /2-р хх 205-210 дугаар хуудас/,

 

  • Эрхэмбаярын Пүрэвсүрэнгийн эзэмшлийн ХААН банкны дансны хуулга /2-р хх 211-249, 3-р хх 1-25 дугаар хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаартай “ албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр томилох” тухай захирамж /3-р хх 100 дугаар хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай “ албан тушаал түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх” тухай захирамж /3-р хх 101 дүгээр хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар /3-р хх 102-106 дугаар хуудас/,

 

- Иргэн , Э.Пүрэвсүрэн нарын нэртэй нэхэмжлэлд үзлэг хийж, эмнэлгийн хэрэгслийн тоо ширхэг, үнийг гаргасан тухай тэмдэглэл. Үүнд: иргэн нийт 8,860,950 төгрөг, иргэн Э.Пүрэвсүрэн нийт 29,737,200 төгрөг, тэднээс нийтдээ зайнаас халуун хэмжигч 28 ширхэг, нүдний шил 260 ширхэг, нэг удаагийн халад 1610 ширхэг, тахлын комбинзон 1150 ширхэг, N95 маск 540 ширхэг, нэг удаагийн маск 13180 ширхэг, бээлий 600 ширхгийг Эрүүл мэндийн төвүүдэд худалдсан талаарх тэмдэглэл  /6 дугаар хавтасны 44-46 дугаар хуудас/,

 

- “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 24-84 дугаартай “иргэн , Э.Пүрэвсүрэн нарын нийлүүлсэн эмнэлгийн хэрэгслүүдийн нийт үнийг 27,878,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /6 дугаар хавтасны 57-71 дүгээр хуудас/,

 

          -Сумдын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан анхан шатны санхүүгийн баримтууд /2 дугаар хавтасны 100-102, 107-108, 121-124, 129-131, 136-144, 149-150, 160-164, 174-175, 3 дугаар хавтасны 85-88, 171-173 дугаар хуудас, 6 дугаар хавтасны 35-43 дугаар хуудас/,

 

  • Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8 дугаар хавтасны 101-105 дугаар хуудас/,

 

  • Хохирлын тооцоо /8 дугаар хавтасны 138 дугаар хуудас/ зэрэг болно.

 

    1.Гэм буруугийн талаар:

 

1.1 Улсын яллагч Б.Батнасан:  “Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”           7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэх заалт, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилгод заасан “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх...” гэснийг тус тус зөрчиж, Э.Пүрэвсүрэн гэх хувь хүнээс эмнэлгийн хэрэгслийн үнийн судалгааг авч, өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн ******* сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нартай холбогдон, нөөц бүрдүүлэх хамгаалах хувцас хэрэгслийн тоон судалгааг гаргаж, иргэн Э.Пүрэвсүрэнгээс худалдан авах, нэхэмжлэхийн мэдээллийг бичиж сумдад хүргүүлэх үүргийг өгч буюу албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас мэргэжилтэн ******* нь Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Мөнххаан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн хэрэгслийг хүргүүлж, тухайн байгууллагуудаас иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 20,931,600 төгрөгийг шилжүүлж, бусдад буюу Э.Пүрэвсүрэнд давуу байдал бий болгосон,  Мөн ******* нь албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Түмэнцогт, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв, Баруун-Урт сумын “Энхжин”, “Тэмүүлэн”, “Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвүүд нь эмнэлгийн хэрэгслийг иргэн ******* худалдан авч байгаа мэтээр нэхэмжлэхийг мэргэжилтэн *******аар бичүүлж, тухайн байгууллагуудаас өөрийн хамаарал бүхий “” ХХК-д нярав ажилтай нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5630262260 дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7,797,550 төгрөгийг шилжүүлж авсан байх бөгөөд үүн дээр Эрүүл мэндийн төвөөс “Монос Сүхбаатар” ХХК болон иргэн Э дансаар дамжуулан гаргаж авсан 7,000,000 төгрөгийг нийлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Байшинт-Ойл” ХХК-ийн 5632080914 дугаартай данс руу “3677648 SUT ХХК” гэх гүйлгээний утгаар 15,049,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн хамаарал бүхий “” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлсөн,

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Монос Сүхбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухайн компанийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7,420,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн нэхэмжлэх, нийт 16,045,500 төгрөгийн дүн бүхий 4 нэхэмжлэх бичүүлж, үүнээс бодитоор 2,743,500 төгрөгийн бараа материал худалдан авч, үлдэгдэл 13,302,000 төгрөгийн дүнд нэг удаагийн халаад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинезон зэрэг зүйлсийг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хүүхэд нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5400750054 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,321,800 төгрөгийг, иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 13,321,800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан байх бөгөөд тухайн нэг удаагийн халаад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинезон зэрэг зүйлсийг ******* өөрөө Эрүүл мэндийн газарт зах зээлийн үнээс өндөр үнээр худалдсаны улмаас улсад 4,062,000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт “Монгол эм импекс концерн” ХХК-ийн Баруун-Урт салбар, “Монос Сүхбаатар” ХХК болон иргэн Э.Пүрэвсүрэн нар хамгаалах хувцас хэрэгслийн үнийн судалгааг ирүүлсэн байх ба тус Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь иргэн Э үнийн саналыг зах зээлийн үнээс 40 орчим хувиар хямд байгаа тухай мэргэжилтэн ******* хэлжээ.  Тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* нь дэлхий нийтээр тархсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 550 дугаартай “Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, урвалж, оношлуур, халдваргүйтгэлийн нөөцийн бэлэн байдлыг хангаж, нэг сарын нөөцийг бүрдүүлэх” тухай албан бичгийг Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарт хүргүүлсэн байна. Үүний дагуу Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн ******* нь сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, аймгийн төвийн өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нартай гар утсаар холбогдон хамгаалах хувцас хэрэгсэл хямд зарах хувь хүн болох Э талаар хэлж, Эрүүл мэндийн төвүүдээс худалдан авах хамгаалах хувцас хэрэгслийн тоо ширхгийг нэгтгэж, *******д өгсөн байна. Үүнээс хэд хоногийн дараа Эрүүл мэндийн төвүүдийн захиалсан хамгаалах хувцас хэрэгслүүд бөөндөө буюу сум сумдаар ялгаагүй байдалтай, ямар нэгэн бичиглэл байхгүй хоосон нэхэмжлэлүүдийн хамт тус аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь тухайн зүйлсийг сумдаар ялгаж, нэхэмжлэх дээр Э.Пүрэвсүрэн, нарын нэр, хаяг, регистрийн болон дансны дугаар хамгаалах хувцас хэрэгслийн нэр, тоо ширхэг, үнийн дүн зэргийг бичиж хүлээлгэн өгөх талаар үүргийг мэргэжилтэн ******* өгчээ. ******* нь энэхүү үүргийг биелүүлж нэхэмжлэхийн мэдээллийг гараараа бичиж, байгууллага тус бүрд хамгаалах хувцас хэрэгслийг хүлээлгэн өгсөн байх ба дарга Б. Гантулгын өгсөн үүргийн дагуу төлбөрийг төлөхгүй байгаа зарим сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нартай гар утсаар холбогдож, төлбөрийг богино хугацаанд төлж барагдуулах талаар хэлж байсан байна.Иргэн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5630262260 дугаартай данс руу тус аймгийн Түмэнцогт, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв болон Баруун-Урт сумын “Энэрэл”, “Энхжин”, “Тэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7,797,550 төгрөгийг хамгаалах хувцас хэрэгслийн төлбөрт шилжүүлжээ. Харин иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаартай данс руу тус аймгийн Онгон, Наран, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Мөнххаан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 20,931,600 төгрөгийг хамгаалах хувцас хэрэгслийн төлбөрт шилжүүлсэн байна.  Иргэн Э дээрх данс руу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.Гэрэлцолмон эзэмшигчтэй 5648209896 дугаартай данснаас “altantuya” гэх гүйлгээний утгаар 7,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд Э.Пүрэвсүрэн нь 8 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн 5630262260 дугаартай данс руу “Gantulga s” гэх гүйлгээний утгаар 7,000,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.  нь энэхүү 7,000,000 төгрөгийг өөрийн дансанд цугларсан сумдын Эрүүл мэндийн төвүүдээс шилжүүлсэн хамгаалах хувцас хэрэгслийн төлбөр мөнгөтэй нийлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Байшинт-Ойл” ХХК-ийн 5632080914 дугаартай данс руу “3677648 SUT ХХК” гэх гүйлгээний утгаар 15,049,000 төгрөгийг шилжүүлж, “” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлсөн байна. Мөн шүүгдэгч ******* өөрөө Эрүүл мэндийн газарт зах зээлийн үнээс өндөр үнээр худалдсаны улмаас улсад учруулсан 4,062,000 төгрөгийг хохирол учруулсан;

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал: Шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Тухайн үед Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Монос Сүхбаатар” ХХК болон “Монгол эм импекс концерн” ХХК-ийн Баруун-Урт салбар зэргийн эмийн сангууд нь эмнэлгийн хэрэгслийг зээлээр өгөх боломжтой, эмнэлгийн хэрэгслийн тоо ширхэг дутсан тохиолдолд төв салбараасаа захиалж өгөх боломжтой байсан талаар хэрэгт гэрч Г.Ганбаатар, нарын мэдүүлэг байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "эмнэлгийн хэрэгсэл" гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодын бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг ойлгоно гэж тодорхойлсон байх бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно”, 7.3-д “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэж заасан байна. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүрэн эрхийг заасан бөгөөд 12.1.1-д “эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.4-д “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих”, 12.2. -д “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно: ...19.3.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах;” гэж тус тус заажээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* нь албан тушаалын тодорхойлолтоор “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх” буюу аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хариуцан зохион байгуулах ёстой албан тушаалтан байтал албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд заасан эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөлгүй хувь иргэнээс эмнэлгийн хэрэгсэл болох тахлын комбинезон, N95 амны хаалт, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн бээлий, нэг удаагийн халаад, нүдний шил, халуун хэмжигч зэрэг зүйлсийг сумдын Эрүүл мэндийн төв болон Баруун-Урт сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд худалдах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан байна. Мөн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Монос Сүхбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухайн компанийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7,420,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн нэхэмжлэх, нийт 16,045,500 төгрөгийн дүн бүхий 4 нэхэмжлэхийг бичүүлжээ. Үүнээс бодитоор 2,743,500 төгрөгийн бараа материал худалдан авч, үлдэгдэл 13,302,000 төгрөгийн дүнд нэг удаагийн халаад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинезон зэрэг зүйлсийг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хүүхэд нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5400750054 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,321,800 төгрөгийг, иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 13,321,800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан байх бөгөөд тухайн нэг удаагийн халаад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинезон зэрэг зүйлсийг ******* өөрөө Эрүүл мэндийн газарт зах зээлийн үнээс өндөр үнээр худалдсаны улмаас улсад 4,062,000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаартай тушаалаар тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх ба тэрээр төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байх бөгөөд ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу бий болгосон гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх саналыг,

 

1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “Миний үйлчлүүлэгчийн Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн өнөөдөр зүйл ангиараа гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд бол прокурорын дүгнэлтэд санал нийлэхгүй байгаа. Өнөөдөр бид дэлхий нийтийг хамарсан ковидын халдвар арилж цаг тайван болсон цагт тухайн үед ийм байсан гэж ярихад амар байгаа байх гэхдээ тухайн үеийг эргэн сануулъя гэж бодож байна. Тухайн үед аймаг орон нутаг орох гарах хөдөлгөөнөө хааж хязгаарлаж байсан. Ийм цаг үед хэзээ ч халдвар хаанаас илэрч гарч болзошгүй ийм эрсдэлтэй энэ өвчин агаар дуслын замаар халддаг маск бээлий ариутгалын бодис гэх мэтчилэн маш олон зүйлээр ард иргэдээ болон өөрийгөө хамгаалах ажилчид албан хаагчдаа хамгаалах цаг үед тулгарч ирсэн энэ цаг үед ажиллаж амьдарч ирсэн 2020 оны 4 сарын 29-ны өдөр Улсын их хурлаас баталсан Короно вируст халдвар ковид 19 ийн цар тахлаас урьдчилан  сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль энэ хуулийн 5 дугаар зүйлд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хууль зааснаас өөр журам тогтоох хүний эрх чөлөө хязгаарлахыг зөвшөөрч байсан байгаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх нөөцийг бүрдүүлэхэд бүх байгууллагад үүрэг болгож байсан. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн зорьж зүтгэсэн нь хуульд нийцэж байгаа тухайн үед 2020 оны 11 сарын17-ны өдөр ажиллаа аваад нөөцийн  судалгаа шинжлэн аваад 11 дүгээр сарын11,12-ны байдлаар судалгаа хийгдсэн байсан. Нөөц хангалтгүй 7 хоногийн нөөцтэй нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн нь тухайн үеийнхээ нөхцөл байдалтай тохирч байгаа. Мөн эрүүл мэндийн яамнаас дор хаяж 1 сарын нөөцтэй бай гэж үүрэг өгч байсан байгаа. Ийм учраас нөөцийг бүрдүүлэх тал дээр  шуурхай ажилласан 17-ны өдөр ажлаа аваад 18-ны өдөр үнийн саналуудыг цуглуулсан Монос, Монгол ЭМС Пүрэвсүрэн гэх мэт 3 газрын үнийн саналыг харьяа эрүүл мэндийн төвүүд рүү хүргүүлсэн аль газраас сонголт хийх нь тухайн эрүүл мэндийн газруудын асуудал Энхтуяагийн мэдүүлснээр бодлого тавигдаж байгаа бол та нар өөрсдөө нэгдсэн байдлаар зохион байгуул гэсэн саналыг хэлээд нэгдсэн байдлаар зохион байгуулж өгөхийг өөрсдөө хүссэн. Энэ цаг үе Улаанбаатар хотод нэг өөр хотоос гаргахгүй гэр орноос гаргахгүй байсан үе тийм учраас нэгдсэн төвлөрсөн суурин газар байгаа аймгийн нэгдсэн эрүүл мэндийн газраас  сумуудад мэдээлэл хүргүүлэх нөөцийг бүрдүүлэх дэмжлэг үзүүлэх нь хууль зөрчсөн гэх боломжгүй гэж үзэж байна. Тухайн үеийн нөхцөл байдал хууль дүрэм яаж хохирол бага амсах вэ энэ вирусыг газар авхуулахгүй байх вэ яаж ард иргэдийнхээ дунд тараахгүй байх гэж бүх анхаарал чиглэж явсан энэ талаар бас плаш дээр байгаа яриаг үзүүлье гэж бодож байна. Дэлхий даяараа цар тахлын улмаас хэдэн сая хүнээ алдаж ямар их хохирол амссан бэ гэдгийг бүгд мэдэж байга. Маш удаан хугацаанд үргэлжилсэн маш олон мэдээллийн хэрэгслээр  мэдээлэл явж байсан. Нэгэнт тодорхой нөхцөл байдлыг нотлох үүргийг хүлээдэггүй учраас  миний үйлчлүүлэгчийг ажил цаг үед тусгаарлах байрыг  бэлэн болгохыг даалгасан байдаг. Монгол улсын засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан байгаа тодорхой цаг үе сануулъя гэвэл 2020 оны 11 сарын 11 аймгийн засаг даргын захирамжаар орж гарах хөдөлгөөнийг хааж 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж 2020 оны 12 сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 06-ны 6 цаг хүртэл бүх хөдөлгөөнийг хааж хязгаарладаг байсан. Яг энэ цаг үед миний үйлчлүүлэгчийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол өнөөдөр албаны эрх ашгийн эсрэг бол биш гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлд заасан миний үйлчлүүлэгчийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа, урвуулан ашиглаж гэж яллах дүгнэлтэд үйлдсэн Пүрэвсүрэнд болон өөртөө давуу байдал олгосон гэж буруутгасан.  Албан тушаалаа ашиглах гэдэг нь хууль тогтоогчийн  гаргасан тайлбараар албан үүрэ,г албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж  хийх ёстой үйлдлээ хийхгүй байх хийх ёсгүй үйлдлээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахыг  хэлнэ гэж тайлбарласан. Миний үйлчлэгчийн хувьд албаны эрх ашгийн эсрэг бол ажиллаагүй  нөөц бүрдүүлэх ажил нь өөрөө бүх улс оронд эрх ашигт нийцсэн  үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Хувийн  ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашигласан гэхээр хувийн ямар эрх ашгаа ашигласан юм бэ гэдэг нь тодорхойгүй тухайн үеийн энэ мөнгөнүүд эрүүл мэндийн газраас шилжүүлсэн нь тогтоогдоогүй байна. Тийм учраас хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашигласан гэж үзэх нь дутагдалтай дээрээс миний үйлчлүүлэгч “Шивүү уудам тал” компанийн  шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь биш гарын үсэг зурдаг хүн нь биш энийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Давуу байдал олгосон авлигын эсрэг хуульд 3.1.4-д заасан байгаа энэ нөхцөл байдалд шүүгдэгчид байхгүй байна. Хохирол учруулсан гэж 4,000,000 гаран төгрөгийн хохирлын асуудлыг прокуророос тооцоо гэж хийсэн байдаг. Болор үнэлгээний компанийн хийсэн үнэлгээтэй холбоотойгоор энэ үнэлгээг тухайн үеийн худалдан авсан тэр үнэлгээтэй харьцуулж прокуророос хохиролтой гэж үзэж байна. 2023 он 2024 оны асуудал байгаа 2020 онд бараа бүтээгдэхүүнүүд ямар үнэ ханштай байсан бэ гэхээр Монос компани, Монгол Эм импекс компаниудын үнийн санал байгаа дээрээс тухайн үед эрүүл мэндийн яамнаас ирүүлж байсан ижил нэр төрлийн бараа бүтээгдэхүүний ханш байгаа тэгэхээр эрүүл мэндийн яамнаас ирсэн үнийн дүнтэй харьцуулж үзсэн. Комбинезон гэхэд эрүүл мэндийн яамнаас 28000 төгрөгөөр үнэлж хөдөө орон нутаг аймаг руу  хуваарилж өгсөн байгаа. Энэ комбинезоныг Пүрэвсүрэн 16500 төгрөгөөр нийлүүлсэн тэгэхээр 11500 төгрөгөөр хямд авчиж байгаа. Комбинезон дээр үнэлгээний компанийн үнэлгээтэй харьцуулаад үнэлгээний компани доогуур үнэлснийг нь хохирол учруулсан гэж үзэж байгаа бол тухайн үед нь өндөр үнэтэй нийлүүлж байсан бүтээгдэхүүнүүдтэй нь  харьцуулаад миний үйлчлүүлэгчийн хийсэн хэмнэлт нь илүү гараад явчхаж байгаа. Хохирол учруулсан гэхээсээ илүү тухайн бүтээгдэхүүний хувьд хэмнэлттэй худалдан авалт байсан. Монгол улсын засгийн газрын тогтоол аймгийн засаг даргын захирамж бусад эрх бүхий байгууллага эрүүл мэндийн гэх мэт нөхцөл байдлаас харахад тухайн үед цар тахлын байдал ямар байсан нь ойлгомжтой. Миний үйлчлүүлэгчийн худалдан авалт хийгээд мэдээлэл хүргүүлсэн энэ байдал албаны эрх ашигтай нийцэж байгаа учраас миний хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх,

 

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: “Тухайн үед ганцхан Монгол улс биш дэлхий даяар цар тахал хүндэрсэн талаар хүн бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ телевиз мэдээллийн хэрэгслээр монгол улсын иргэдэд ямар байдлаар цар тахлаас урьдчилан сэргийлэх үү? мөн сая ярьж байна өөрийн төгсөлтийнхөө группээс мэдээллийг авсан гэж хэлсэн. Тухайн үед ерөнхий сайд ингэж ярьж байсан. Засгийн газрын тогтоол болон аймгийн засаг даргын захирамж, эрүүл мэндийн яамны шийдвэрүүд нэн түрүүнд тухайн өвчний тархалтыг нэн даруй зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор нөөцийг бүрдүүлэх талаар удаа дараа захирамж бичгүүд гарсан талаар Б.Батцэнгэл өмгөөлөгч сая хэллээ. хувьд ажил аваад хамгийн түрүүнд Ковидоос урьдчилан сэргийлэх нөөцийг бүрдүүлэх тал дээр хойшлуулшгүй арга хэмжээ авсан гэж ойлгож байгаа. Сумдад судалгаа аваад энэ судалгааныхаа үндсэн дээр бараа материалуудыг нийлүүлсэн байдаг. 6 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр 4,062,000 төгрөгийн хохирол улсад учруулсан гээд байдаг. Түрүүнд болдог анхан шатны хурал дээр эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч орж манайд учирсан хохирол байхгүй талаар мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүл мэндийн газарт ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг хэлмээр байна. Түрүүнд Б.Батцэнгэл өмгөөлөгч хэлсэн. 9 нэр төрлийн эрүүл мэндийн яам Монос,  Монгол Эм импекс, Пүрэвсүрэнд нийлүүлсэн барааны жагсаалтыг гаргасан байгаа.  Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар харин хохирол учруулаагүй 10,600,000 төгрөгийн хэмнэлтийг хийсэн байгаа нь харагдаж байна. Хохирлын хувьд “Болор болон Дамногийн” үнэлгээний зөрүүгээр хохирлыг тогтоосон байгаа нь харагдаж байна. Энэ 2 үнэлгээний компанийн үнэлгээ нь хоорондоо зөрүүтэй байна гэж үзэж байгаа. Алтантуяагийн мэдүүлэг байдаг. эхнэрээс бэлэн мөнгө зээлж хашаа байшин авсан талаар мэдүүлсэн байдаг. Үүнийхээ мөнгийг бензиний төлбөрт төлсөн гэдэг мэдүүлэг байгаа.  Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол монгол улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд зааснаар гарцаагүй байдалд хохирол учруулсан гэх тодорхой заалт байна. Үүний 1 дэх хэсэг дээр ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн ийм заалт байна. Учирч болох байснаас илүү хохирол учруулж хийсэн үйлдлийг гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно гэж тэгэхээр цар тахлыг давахын тулд үндсэндээ өөрийнхөө төгсөлтийн чаатнаас найз Энхжаргалын дүүтэй холбогдож нөөцөө бүрдүүлсэн гэдэг ийм байр суурьтай байгаа. Үүнийг бол гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж миний хувьд үзэж байна. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

1.4 Шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ны хооронд Эрүүл мэндийн газрын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд  бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэж 22.1 зүйл ангиар прокурорын  дүгнэлт гарсан. Миний хувьд өөрийн хүсэл зоригоор шунахай сэдэлтэй тухайн байгууллагад хохирсон хохирол  байхгүй гэдгийг давтан хэлье. Өмнөх шүүх хуралдаанд тухайн байгууллагаас томилогдон ажиллаж байсан Баярбаатар  хохирол байхгүй гэдгийг хэлж байсан.

Нэгдүгээрт: Эрүүл мэндийн газрын даргаар томилогдож ажиллаж байхад Монгол улсад “Ковид” оношлогдож тэр үед хүн болгон сандарч байсан. Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд нөөц хангалтгүй хавтаст хэрэгт орсон баримтуудаас харахад 3-8 хоногийн судалгаанууд байдаг. Миний хувьд улсад 4.062,000 төгрөгийн хохиролтой гэж яллах дүгнэлтэд үйлдэгдсэн байна. Суурин халуун  хэмжигч гээд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа эд маань ямар ач холбогдолтой эд байсан бэ гэхээр маш их ач холбогдолтой эд байсан, түүнийг 3,000,000 төгрөгөөр 10 ширхгийг авсан байдаг. Тэрийг ажиллуулаагүй байхад зүгээр эрүүл мэндийн ажилтан үүдэнд суугаад байгууллагаар орж ирж байгаа хүмүүсийг хэмжээд нэр усыг бичээд оруулдаг байсан. Энэ суурин халуун хэмжигчүүдийг юунд ашиглаж байсан бэ гэхээр тусгаарлах байр, онцгой объектууд дээр авч хэрэглэж байсан. Тухайн үед 1 хүнийг ажиллуулахад 1.халаад 2.малгай 3.нүдний шил 4.маск 5.бээлий орно энэ бүгдийг стандартаар нэг цагт тухайн халдвар хамгааллынхаа хувцас хэрэгслүүдийг сольж байх ёстой тухайн хүний өдрийн зардал тооцогдож  нэгдсэн эмнэлгийн үүдэнд суух пост дээр суухад зарцуулж  байсан. Тухайн хүний өдрийн хоолыг 8000 халдвар хамгааллын ханшийг авч үзэхэд 22000 мянган төгрөг зөвхөн нэг өдөрт 30000 төгрөг зардал гарах гээд байсан. Яг тэр дундуур халуунтай хүн орж ирж асуудал үүсэхэд тусгаарлаж халуунтай хүнтэй хавьтсан гэдгээр тусгаарлах байрны зардал нэмэгдэнэ. Цагдаа сэргийлэх харуул хамгаалалт эрүүл мэндийн байгууллагын ажилтан тэр хүнийг хянадаг асар их зардал хэмнэж байсан. Өдөрт 240,000 төгрөгийн зардал гарах нь өдөрт тэрийг 30 өдрөөр тооцоход их хэмжээний зардал гарна.Эрүүл мэндийн байгууллага тэр үед амралтгүйгээр ажиллаж зөвхөн оройн цаг гэдгийг тооцохгүйгээр авч үзэхэд 7.200.000 төгрөгийн ажил үйлчилгээг хийж байсан. тэр үед  300,000 төгрөгийн үнэ бүхий суурин хэмжигч бүх зүйлийг гүйцэтгэж байсан. Хэрвээ автомат төхөөрөмжөөр 38 халуунтай хүн дугарлаа гэхэд ариутгалын баг тэр талбайг ариутгаж нөгөө хүнийг тусгаарлах байранд явуулж тийм л юманд шилжүүлж байсан. 7,200,000 гэдэг маань 10 ширхэг суурин хэмжигч авсан байгаа. Энэ маань сард 72,000,000 төгрөгийн өгөөж 3,000,000 төгрөгийн юм маань 69,000,000 төгрөгийн өгөөж төрд өгсөн байна гэдэг судалгааг хэлье.

Хоёрдугаарт: “Монос” компанитай холбоотойгоор өгөөгүй бараа бүтээгдэхүүн маань өгсөн авсан судалгаа орлого зарлагын баримтаар нотлогдож байгаа бөгөөд энийг дансаар оруулж гарсан гэдэг дээр би буруутгагддаг. Тухайн үед намайг эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхад эрүүл мэндийн газрын үүрэг хяналтын функцэд байгаагүй тухайн объектыг торгодог эрх зүйн зохицуулалт нь байгаагүй, тэр үед  мэргэжлийн хяналтын газарт байсан. 2022 оны хавраас эхлээд эрүүл мэндийн газарт шилжиж ирж, хяналтын хэлтэс болж ажилласан байгаа учир би Моносын захиралд нөлөөлсөн гэдгийг би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Алтантуяа бид хоёр Сүхбаатар аймагт 95 оноос хойш 30 аад жил ажиллаж байсан энэ хооронд бид хоёр нэг нэгнээ мэднэ. Ийм зүйл болчихлоо энэ дээр мөнгө гаргаад өгөх боломж байна уу гэж асуусан байгаа.Өнөөдөр би ийм байдлаар энд мэдүүлэг өгнө гэж бодож тооцоогүй.  Энийг ямар байдлаар авсан бэ? гэдгийг өмнөх шүүх хурал дээр хэлсэн байгаа. Хэрвээ би энэ зүйлүүдийг хийсний үндсэн дээр улсад ийм хэмжээний ашиг авчирсны дээр хамгийн гол зүйл нь өвчлөгсдийн  хүндрэл эрүүл мэндийн ажилчдын өвчлөгсдийн хүндрэл харьцангуй бага байсан  нас баралт Сүхбаатар аймагт улсын дунджаас доогуур байсан” гэж маргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

 

Шүүгдэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэх заалт,

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилгод заасан “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх...” гэснийг тус тус зөрчиж,

Э.Пүрэвсүрэн гэх хувь хүнээс эмнэлгийн хэрэгслийн үнийн судалгааг авч, өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн ******* сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нартай холбогдон, нөөц бүрдүүлэх хамгаалах хувцас хэрэгслийн тоон судалгааг гаргаж, иргэн Э.Пүрэвсүрэнгээс худалдан авах, нэхэмжлэхийн мэдээллийг бичиж сумдад хүргүүлэх үүргийг өгч буюу албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас мэргэжилтэн ******* нь Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Мөнххаан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн хэрэгслийг хүргүүлж, тухайн байгууллагуудаас иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 20,931,600 төгрөгийг шилжүүлж, бусдад буюу Э.Пүрэвсүрэнд давуу байдал бий болгосон,

Мөн ******* нь албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Түмэнцогт, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв, Баруун-Урт сумын “Энхжин”, “Тэмүүлэн”, “Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвүүд нь эмнэлгийн хэрэгслийг иргэн ******* худалдан авч байгаа мэтээр нэхэмжлэхийг мэргэжилтэн *******аар бичүүлж, тухайн байгууллагуудаас өөрийн хамаарал бүхий “” ХХК-д нярав ажилтай нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5630262260 дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7,797,550 төгрөгийг шилжүүлж авсан байх бөгөөд үүн дээр Эрүүл мэндийн төвөөс “Монос Сүхбаатар” ХХК болон иргэн Э дансаар дамжуулан гаргаж авсан 7,000,000 төгрөгийг нийлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Байшинт-Ойл” ХХК-ийн 5632080914 дугаартай данс руу “3677648 SUT ХХК” гэх гүйлгээний утгаар 15,049,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн хамаарал бүхий “” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлсөн,

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Монос Сүхбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухайн компанийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7,420,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн нэхэмжлэх, нийт 16,045,500 төгрөгийн дүн бүхий 4 нэхэмжлэх бичүүлж, үүнээс бодитоор 2,743,500 төгрөгийн бараа материал худалдан авч, үлдэгдэл 13,302,000 төгрөгийн дүнд нэг удаагийн халад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинзон зэрэг зүйлсийг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хүүхэд нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5400750054 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,321,800 төгрөгийг, иргэн Э нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5062067230 дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 13,321,800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан байх бөгөөд тухайн нэг удаагийн халад, нүдний шил, N95 маск, халууны шил, суурьтай халуун хэмжигч, тахлын комбинзон зэрэг зүйлсийг ******* өөрөө Эрүүл мэндийн газарт зах зээлийн үнээс өндөр үнээр худалдсаны улмаас улсад 4,062,000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Гэрч *******ын ... Намайг “нөөц бүрдүүлнэ, үнийн судалгаа хий” гэсэн. Би аймагт байдаг аж ахуйн нэгжүүдийг үнийн судалгаа ирүүл гэсэн, албан бичгээр 2 аж ахуйн нэгж байгууллагаас үнийн судалгаа ирсэн. Интернэтээр эмнэлгийн хэрэгсэл зардаг хувь хүн, байгууллагын утасны дугаарыг олоод даргад өгсөн. дарга “эм эмнэлгийн хэрэгслийн нөөцөө даруй бүрдүүлье, хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хоёр хувь хүн байна” гэж хэлсэн. Энэ хоёр хүнээс үнийн санал ирсэн. Хот хоорондын замын унаагаар үнийн санал ирүүлсэн байсан. Зах зээлийн үнээс 40 орчим хувь хямд байна гэж дарга хэлсэн. Би тэгээд Сүхбаатар аймгийн бүх сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай утсаар яриад “эм эмнэлгийн хэрэгсэл хямд зарах хувь хүн байна, авах юм уу” гэж асуусан. Эрүүл мэндийн төвийн дарга нарт өөрсдөө тухайн хүмүүстэй холбогдох юм уу гэхэд “яах юм бэ, Эрүүл мэндийн газар дээр нэгдсэн журмаар авъя” гэсэн. Би ингээд даргад танилцуулсан. Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс авах эмнэлгийн хэрэгслийн тоог гаргаж өгсөн. 5-6 хоногийн дараа захиалсан бараа ачааны машинаар ирсэн. Алтантуяа, Пүрэвсүрэн гэх иргэдээс бараа авсан. Энэ хоёр хүнийг дарга өөрөө л олсон. Тухайн хоёр хүнээс эмнэлгийн хэрэгслийг ирүүлэхдээ сум, сумаар ялгаагүй бөөнөөр явуулсан, хоосон нэхэмжлэхтэй ирсэн. Би даргад танилцуулсан. дарга намайг эргээд дуудъя гэж хэлээд удалгүй дуудаад “нөгөө хүмүүсийн гар утас нь холбогдохгүй байна, одоо коридортоо дүүрэн эм эмнэлгийн хэрэгсэл байлгаад байж болохгүй, чи сум сумаар нь эм эмнэлгийн хэрэгслийг ялгаад баримтууд дээр бичээд сумд руу хүргүүл” гэсэн. Олон нэхэмжлэлийн  баримт ирсэн байсан. Нийт дүнгээрээ 2 хүнээс 30 гаруй сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Нэхэмжлэл дээр гарын үсэг ч зураагүй байсан. Би тэгэхээр нь тухайн хүмүүсийн нэрсийг бичсэн. Нэхэмжлэл нь тамга тэмдэг байхгүй байсан. Нэхэмжлэл дээр барааны үнийг үнийн санал ирүүлсэн баримтыг нь үндэслээд тавьсан. Би Алтантуяа, Пүрэвсүрэн гэх хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй.  Нэг удаагийн хамгаалах хувцас, N95 маск, нэг удаагийн цэнхэр халаад, нэг удаагийн бээлий, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн малгай гэх мэт зүйл ирсэн. дарга надад Алтантуяа гэх хүнээс ирсэн эмнэлгийн хэрэгсэл, Пүрэвсүрэнгээс ирсэн эмнэлгийн хэрэгслийг нэршлээр ялгаж өгсөн” гэх,

- Гэрч : ... Би Эрүүл мэндийн газрын даргаар томилогдоод сумдаар явсан юм. Гэтэл 2020 оны 12 дугаар сард сумдад хамгаалах хувцас болон бусад эмнэлгийн дагалдах хэрэгслийг Эрүүл мэндийн газрын дарга , эмийн мэргэжилтэн Ариунцацрал нар зарлагын баримт үйлдэж олгосон байдаг. Ингээд төлбөрийг нь Алтантуяа, Пүрэвсүрэн нарын дансаар авсан байдаг. Гэтэл тухайн хүмүүстэй холбогдох утасны дугаар гэж үлдээгээгүй байсан. Сүхбаатар аймгийн бүх сумын Эрүүл мэндийн төв, Соёлын төвүүдэд олгосон байдаг. Хаанаас ямар бараа материал аваад Эрүүл мэндийн төвүүдэд олгосон болох нь тогтоогдоогүй. Сумдаас мөнгөө шилжүүл гэж Ариунцацрал, нар нэхдэг байсан гэсэн” гэх,

  •  Иргэний нэхэмжлэгч : “Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсан мөнгөн дүнг нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэх,

 

-Гэрч “” ХХК-ийн нярав “Би компанид одоо ажиллаж байгаа. нь манай аавын дүүгийн нөхөр нь байгаа юм. “” ХХК-д 2020 оны 04 дүгээр сараас хойш ажиллаж байна. Би  “Covid-19” өвчний үед наймаа хийж халуун хэмжигч, халаад, маск авч зарсан юм. Ингээд тухайн эмнэлгүүд надад мөнгө шилжүүлсэн байсан. Эрүүл мэндийн газар надаас  өвс  худалдаж  авсан. Бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Би цахимаар эмнэлгийн хэрэгсэл худалдаж авч тухайн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгт нийлүүлж байсан. Халуун хэмжигч, маск, халаад зэрэг хэрэгсэл авч өгсөн бусдыг нь мартсан байна. Пүрэвсүрэн гэх хүнийг сайн танихгүй, цахимаар танилцаж байсан, одоо цахим хаягийг нь санахгүй байна. Пүрэвсүрэн гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл цахимаар захиалсан юм. Пүрэвсүрэн над руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн талаар санахгүй байна.” гэх,

  • Гэрч Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга : “Пүрэвсүрэн гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ариунцацрал гэх хүнтэй холбогдоод “нэг удаагийн амны хаалт, маск, халаад, хамгаалах хувцасны нөөцгүй боллоо. Та нар нэгдсэн журмаар бодлого барьж байгаа хүмүүс нэгдсэн журмаар хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэх боломж байна уу” гэж ярьсан. ...2020 оны 12 дугаар сарын сүүлээр Эрүүл мэндийн газрын дарга манайд ирэхдээ хамгаалах хувцас, хэрэгслийг авчирч өгсөн санагдаж  байна. ...Э.Пүрэвсүрэн гэх хүний ирүүлсэн нэхэмжлэл, зарлагын баримтаар гүйлгээ хийх гэсэн боловч сумын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга “хувь хүн байна, мөн E баримтгүй бол гүйлгээ хийх боломжгүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Ариунцацрал руу утсаар яриад “E баримт хэрэгтэй гэж байна, зарлагын баримт, нэхэмжлэлээр хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэж байна” гэж хэлсэн. Ингээд Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс E баримтын төлбөрийн баримт ирүүлж 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4,302,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх,

          - Гэрч Дарьганга сумын Эрүүл мэндийн төвийн дарга :  “Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ариунцацрал гэх хүнээр дамжуулж гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл авсан. Тухайн үед “Covid-19” гарсан, бэлэн байдлаа ханга нөөц бүрдүүл гэсэн үүрэг чиглэл өгдөг байсан. Тэрнээс гэх хүнийг танихгүй. ...Нийт 3,487,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. ...2020 оны 12 дугаар сарын  санхүүгийн  баримт харахад Э.Пүрэвсүрэн гэх хүнд 814,500 төгрөг, П.Алтантуяа гэх иргэнд 915,750 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт байна. Би энэ хоёр хүнийг танихгүй” гэх,

          - Гэрч Наран сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч : “...2020 оны 12 дугаар сард Б.Гантуяа нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл авсан гэдгийг бол мэдэхгүй. Санхүүгийн баримтыг үзэхэд Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс зарлагын баримт, нэхэмжлэл ирж 1,575,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Би бол Э.Пүрэвсүрэн гэх иргэнийг танихгүй.” гэх,

  • Гэрч Халзан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч : “2020 оны 12 дугаар сард эм эмнэлгийн хэрэгсэл Эрүүл мэндийн газраас Халзан сумын Эрүүл мэндийн төвд хуваарилагдаж ирсэн. Эм эмнэлгийн хэрэгслийн хамт нэхэмжлэл, зарлагын баримт ирсэн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,764,500 төгрөгийг ИЭ82060308 регистрийн дугаартай Э.Пүрэвсүрэн гэх иргэний дансанд шилжүүлсэн.” гэх,
  • Гэрч Онгон сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч : “Э.Пүрэвсүрэн гэх хүнээс 2020 оны 12 дугаар сард эмнэлгийн хэрэгсэл худалдан авч төлбөрийг нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. ...Э.Пүрэвсүрэн нь хувь хүн байсан учраас НӨАТ 10 хувь 74,000 төгрөгийг суутгаж мөнгийг шилжүүлсэн.” гэх,
  • Гэрч Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч : “Covid-19” өвчин гараад эм эмнэлгийн хэрэгсэл үнэд ороод ховордоод байсан. Эрүүл мэндийн газраас Ариунцацрал гэж хүн 2020 оны 11 дүгээр сард холбогдоод “хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хүн олсон, захиалгаа өгөх үү” гэсэн. Ингээд Эрүүл мэндийн газарт утсаар захиалга өгсөн. Захиалга өгснөөс хойш их удалгүй Ариунцацрал нь “захиалсан бараа ирсэн, хуваарилсан байгаа, ирж аваарай” гэж хэлсэн. ...П.Алтантуяа гэх хүнээс нийт 786,500 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ болох 10 хувийг суутгаад 715,000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. ...Э.Пүрэвсүрэнд 990,000, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 794,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 831,000 төгрөгийг шилжүүлээгүй 2021 онд тайлангаар өртэй гарсан....” гэх,
  • Гэрч Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн дарга : “Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төв нь Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл 2020 оны 12 дугаар сард худалдан авч төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. ... Нэхэмжлэл Э.Пүрэвсүрэн гэх иргэнээс ирсэн учраас мөнгийг нь шилжүүлсэн. Нийт 2,838,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Э.Пүрэвсүрэн гэх иргэнд 2,580,000 төгрөгийг шилжүүлсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ суутгаж авсан.” гэх,

          -Гэрч : “Би “Байшинт-Ойл” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын захирлаар 2014 оны 06 дугаар сараас хойш ажиллаж байна. “” ХХК-ийн захирал гэж хүн байдаг. Сүхбаатар аймагт зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “” ХХК нь шатахуун зээлээр аваад сарын эцэст төлдөг. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15,049,000 төгрөгийг шатахууны төлбөр шилжүүлсэн байна. Өр авлага үүсгэхгүй сар сардаа шатахууны төлбөрөө хийгээд явдаг компани.” гэх,

  • Гэрч Баруун-Урт сумын “Энэрэл”, “Энхжин”, “Тэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нягтлан бодогч : “... данс руу 1,620,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна....” гэх,

          - Гэрч Баруун-Урт сумын “Тэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга : “ гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газраас нэг удаагийн 300 ширхэг халаад ирүүлсэн тул төлбөрийг нь тухайн иргэний дансанд шилжүүлсэн....” гэх,

- Гэрч Асгат сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан : “...Э.Пүрэвсүрэн гэх хүний нэхэмжлэлийг харахад хүлээн авсан гэх хэсэгт эргэлтийн эмийн санч Баттулга гарын үсэг зурсан байна. Тэгэхээр уг эм эмнэлгийн хэрэгсэл Баттулга гэх хүнээр дамжиж ирсэн байх гэж бодож байна. Би яг Пүрэвсүрэн гэх хүнийг танихгүй байна. Тухайн үед хаана эм эмнэлгийн хэрэгсэл хямд байна тухайн газраас авч байсан.” гэх,

-Гэрч Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга : “Би 2020 оны 12 дугаар сарын санхүүгийн баримтаа үзлээ. Уг баримтад Э.Пүрэвсүрэн гэх хүнээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...нэхэмжлэлийн дагуу Эрүүл мэндийн төвийн нэмэлт санхүүжилтийн данснаас 1,069,200 төгрөгийг шилжүүлсэн байна....” гэх,

 

  • Гэрч Э “ гэх хүнтэй утсаар яриад хэрэгтэй эм эмнэлгийн хэрэгслийг нийлүүлж байсан. “Covid-19” өвчний үед эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарахаар болсон юм. Ингээд эгч Энхжаргалтай холбогдоод “эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарах гэж байна, хурдан түргэн зарж борлуулах арга байна уу” гэхэд эгч нь нэг таньдаг хүнтэйгээ холбож өгье гээд гэх найзынхаа гар утасны дугаар өгсөн. Нэг удаагийн халаад, хамгаалалтын хувцас, маск, бээлий өгсөн санагдаж байна. Нарантуул зах дээрээс замын унаанд өгч явуулдаг байсан. Олон удаа бага багаар бараа материал авч байсан. гэх хүнийг танихгүй.” гэх,

 

  • Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн эм зүйч : “Тухайн 7,000,000 төгрөгийн гүйлгээг ярихад тухайн үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан нь манай захирал Алтантуяагаас нийт 14,802,000 төгрөгийн бараа материал худалдан авч байгаа мэт болж 14,802,000 төгрөгийг гаргаад өг гэж хэлээд “Силвер аксис” ХХК-ийн зарлагын баримт ирүүлсэн. Үүний дагуу би 7,000,000 төгрөгийг Пүрэвсүрэн гэх дансанд шилжүүлж, үлдэгдэл 5,901,800 төгрөг, 420,000 төгрөгийг Г.Гэрэлсүрэн гэх хүний 5400750054 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь харин манай байгууллагаас Эрүүл мэндийн газар луу 14,802,000 төгрөгийн нэхэмжлэх явуулан Эрүүл мэндийн газраас мөнгөө авсан. ...би дансны хуулгаа харлаа. 7,000,000 төгрөгийг надаас зээлсэн байсан байна. Ингээд байгууллагаас мөнгө гаргаад Мөнхцацралд байгууллагаас гарч 13,329,577 төгрөг өгч, үүнээс надад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөгийг минь буцаан өгсөн байна. Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Пүрэвсүрэн гэх хүний данс руу шилжүүлсэн байна. манай байгууллагаас өөр мөнгө гаргаж байгаагүй. гэх хүний гуйснаар нэхэмжлэх бичиж өгсөн юм, бусдаар бараа материал, эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлээгүй.” гэх,

 

  • Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн нягтлан бодогч : “Тэр үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан гэх хүн манай даргатай холбогдоод “танайхаас манайх руу нэхэмжлэх явуулчих, манай байгууллага танай компаниас эмнэлгийн хэрэгсэл авсан болж гүйлгээ хийгээд буцаагаад 13,302,000 төгрөгийг гаргуулаад авъя” гэж ярилцаад манай компаниас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 16,045,500 төгрөг бараа материал худалдан борлуулах нэхэмжлэлийг Эрүүл мэндийн газарт хүргүүлж, Эрүүл мэндийн газраас 2020 оны 12 дугаар сарын 21-нд 7,420,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн гүйлгээнүүд хийгдсэн байсан. Үүнээс 1,748,800 болон 314,700 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 689,000 төгрөгийн бараа материал худалдан авч нийт 2,743,500 төгрөг болсон. Харин Эрүүл мэндийн газраас орж ирсэн нийт 16,045,500 төгрөг орж ирснээсээ бараа материал худалдан авсан 2,743,500 төгрөгийг хасаад 13,302,000 төгрөг үлдсэн. Уг үлдсэн мөнгөөр Эрүүл мэндийн газар нь бараа материал худалдан авсан гэж зарлагын баримт хуурамчаар үйлдсэн. Ингээд манай компанийн бараа материалын үлдэгдэл зөрөх учраас “Силвер аксис” ХХК-аас бараа материал авсан болж нэхэмжлэх авч уг нэхэмжлэхийн дагуу компанийн данснаас 13,302,000 төгрөгийг гаргасан. Би өөр зүйл мэдэхгүй байна....” гэх,

- Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал н “Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан хэдэн төгрөг зохицуулаад гаргаад өгөөч гэж хэлж байсан. Үүнийг нягтландаа хэлээд хэдэн төгрөг гаргаж байсан. Яг хэдэн төгрөг гаргаж өгсөн талаар санахгүй байж байгаад баримт хараад мэдсэн. Манай байгууллагаас 13,302,000 төгрөгийг гаргуулан авсан. Уг мөнгөн дүнд огт эм эмнэлгийн хэрэгсэл аваагүй. Тэр үед Эрүүл мэндийн газрын дарга гуйсан болохоор зөвшөөрч мөнгө гаргаж өгсөн байх.” гэх,

- Гэрч Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн дарга : “Би санхүүгийн баримтаа нягтлангаараа гаргуулан авч харлаа. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэх иргэнээс 540,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг 1 удаагийн халаадны нэхэмжлэх ирсний дагуу манай байгууллагаас уг гүйлгээг гэх иргэний данс руу шилжүүлсэн байна.” гэх,

 

-Гэрч “Монос Сүхбаатар” ХХК-ийн чанарын менежер : “Тухайн үед манай “Монос Сүхбаатар” ХХК-ийн нягтлан Ганбаатар нь өөрийн найзын компани дээр орлого гаргасан. Тэр үедээ нягтлан Ганбаатар өөрийн танил компаниасаа буцааж мөнгө авахдаа миний данс руу шилжүүлсэн. Би тус мөнгийг нэг хэсгийг нь Гэрэлцолмон руу, үлдэгдлийг нь 2 хэсэг хувааж Г.Гэрэлсүрэн гэх хүний данс руу хийсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна....” гэх,

  • Гэрч “Силвер Аксис” ХХК-ийн захирал : “манай “Силвер Аксис” ХХК нь Хас банканд 5002485228 тоот данстай. Найз Ганбаатар компанийн данс руу мөнгө шилжүүлсэн. Бараа материал авсан гэсэн зарлагын баримт бичүүлж авсан. Бараа материалыг нь би нийлүүлээгүй. Мөнгийг буцаагаад Ганбаатарын өгсөн дансанд шилжүүлсэн. Компанийн дансанд мөнгө шилжүүлсэн болохоор НӨАТ болох 10 хувийг суутгаж аваад, үлдсэн мөнгийг шилжүүлсэн.” гэх,

          -Гэрч “...Манай эцэг нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ үед covid-19-н өвчний шинжилгээ авдаг уян бамбар аваад явуулж гэж аав хэлж байсан. Яг тоо хэмжээг нь санахгүй байна. Мөнгийг би төлөөд авч байсан санагдаж байна. Уян бамбар авч байхдаа зайнаас халуун хэмждэг багаж байна гэж аавдаа хэлээд зургийг нь явуулж байсан. Бөмбөгөр орчмын эмийн сангаас авч байсан... Би гэхдээ эдгээрийг нийлүүлж байгаа зүйл биш ээ, аавдаа туслаад захисан зүйлийг нь авч явуулсан асуудал байгаа...” гэх,

          - Гэрч “...Тухайн үед Монос Сүхбаатар ХХК-ийн зарлагын баримтыг үндэслэж орлогдож авсан тухайн үед бүх эм эмнэлгийн хэрэгслүүдийг тоолж хүлээн авсан, ямар сонин юм бэ, би тухайн үед зайнаас халуун хэмжигч суурьтай, нимгэн халаад, гар ариутгагч, халууны шил, 95 маск хүлээн авч байсан, Тухайн үед “Монос Сүхбаатар ХХК-аас эм эмнэлгийн хэрэгсэл захиалаад ирсэн байгаа, хүлээгээд ав” гээд дарга хэлдэг байсан, тэр үед зарлагын баримт нь эм эмнэлгийн хэрэгсэл дотор нь байдаг байсан....” гэх  мэдүүлгүүд,

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 550 дугаартай “Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, урвалж, оношлуур, халдваргүйтгэлийн нөөцийн бэлэн байдлыг хангаж, нэг сарын нөөцийг бүрдүүлэх” тухай Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарт хандсан албан бичгийн хуулбар,

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 550 дугаартай “Нөөц хангалтыг шуурхай нэмэгдүүлэх” тухай албан тоот,

- “Монос Сүхбаатар” ХХК-ийн Харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, ХААН банкны дансны хуулга,

- Гантулгын Гэрэлсүрэнгийн ХААН банкны 5400750054 дугаартай дансны хуулга ,

-  Дорж-Арилдын Алтантуяагийн эзэмшлийн ХААН банкны дансны хуулга,

-Эрхэмбаярын Пүрэвсүрэнгийн эзэмшлийн ХААН банкны дансны хуулга,

  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаартай “ албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр томилох” тухай захирамж ,
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай “ албан тушаал түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх” тухай захирамж,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар ,

- Иргэн , Э.Пүрэвсүрэн нарын нэртэй нэхэмжлэлд үзлэг хийж, эмнэлгийн хэрэгслийн тоо ширхэг, үнийг гаргасан тухай тэмдэглэл,

- “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 24-84 дугаартай “иргэн , Э.Пүрэвсүрэн нарын нийлүүлсэн эмнэлгийн хэрэгслүүдийн нийт үнийг 27,878,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт,

          - Сумдын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан анхан шатны санхүүгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж мэтгэлцсэн нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.     

         Иймд дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.            

         2. Эрх зүйн дүгнэлт:

2.1 Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд тус хуулийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаардаг бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т дээр дурдсан албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлжээ. Иймд шүүгдэгч нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

“Албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт: сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг,

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчилжээ.

           Шүүгдэгч Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллагуудыг бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангаж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх, агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцан тайлагнах, Эрүүл мэндийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон дээд шатны бусад байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, хянах, тайлагнах” албан тушаалын тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтын хүрээнд 2019 онд БНХАУ-ын Ухань хотод гарсан цар тахлын улмаас дэлхий нийтээр хүн төрөлхтнийг цочроосон маш их гарз хохиролтой короновирус цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах талаар өгсөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар зөвлөмж, тушаал шийдвэрийг биелүүлэх, Сүхбаатар аймгийн хэмжээнд цар тахлыг аль болох хохирол багатай даван гарах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, онцгой байдал үүссэнтэй холбоотой нийгмийн эрх ашиг, хүн амын эрүүл мэндийн төлөө тушаал даалгаврыг гүйцэтгэх албаны үүргээ биелүүлэх явцдаа Э.Пүрэвсүрэн гэх хувь хүнээс эмнэлгийн хэрэгслийн судалгаа авч, өөрийн удирдлага дор ажилладаг эмийн чанарын мэргэжилтэн ******* иргэн Э.Пүрэвсүрэнгээс эм, эмнэлгийн материал  худалдан авах, нэхэмжлэлийн мэдээллийг бичиж сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэх үүрэг өгч албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас иргэн Э данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 20.931,600 төгрөг шилжүүлж бусдад давуу байдал бий болгосон,

          мөн албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, албан тушаалын үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн ******* эмнэлгийн хэрэгслийг худалдан авч буй мэтээр нэхэмжлэх бичүүлж, тухайн байгууллагуудаас өөрийн хамаарал бүхий “” ХХК-ны нярав ажилтай нэр дээр 2020 оны 12 дугаар сарын 21-нээс 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7.797.550 төгрөг, Эрүүл  мэндийн төвөөс “Монос Сүхбаатар”ХХК  болон иргэн  Э дансаар шилжүүлэн авсан 7.000.000 төгрөгийг нийлүүлж, “Байшинт-Ойл” ХХК-ийн данс руу 15.049.000 төгрөгийг шилжүүлж, өөрийн хамаарал бүхий “” ХХК-ны шатахууны төлбөрийг төлсөн,

             мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Монос Сүхбаатар ХХК-ийн гүйцэтгэх захирал нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухай компаниас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр нийт 16.045.500 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэх бичүүлж, бодитоор 2.743.500 төгрөгийн бараа материал худалдан авч, үлдэгдэл 13.302.000 төгрөгийн эмнэлгийн бараа материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн өөрийн хүүхэд дансаар 6.321.800 төгрөг, иргэн Э дансаар 7.000.000 төгрөг нийт 13.321.800 төгрөг шилжүүлэн авсан бөгөөд тухайн эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн газарт зах зээлийн үнээс өндөр үнээр худалдсаны улмаас улсад 4.062.000 төгрөгийн хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...-ыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэж “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  

         3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1  Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тэрээр гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.

Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон хураан авсан зүйл байхгүй. Шүүгдэгч өмчлөлийн улсын бүртгэлийн Ү1213003745 дугаартай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Элит /Эко/ хороолол 26 тоотод байршилтай, 240 метр квадрат талбайтай, 2 давхар 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шийдвэрийг цуцлах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл: “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжилж байна.   Энэ хуралдаан дээр улсын яллагчийн ялын дүгнэлтийг сонслоо. Өмнө нь энэ хэргийг хэлэлцэж шүүхээс шийдвэрлэж байсан. Үүнээс хойш эрүүгийн хуульд өөрчлөлт орсон байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт ороод 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн байдаг. Энэ өөрчлөлтөөр тухайн зүйл хэсэгт байсан торгох ялыг хассан байгаа. Тэгэхээр өнөөдрийн миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг бол 2020 оны асуудал байгаа тийм учраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн энэ заалтыг үндэслээд 2002 оны 12 сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх зүйлийг хэрэглэх боломжтой. 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ийм хорихоос өөр төрлийн ял байсан. Өнөөдөр шүүхээс миний үйлчлүүлэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж ойлголоо. Яагаад гэвэл прокурорын хохиролтой гэж үзсэн 4,062,000 төгрөгийн асуудлыг жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж байгаа учраас бусдад төлөх өр төлбөр гэж одоогийн байдлаар гаргуулаагүй тийм учраас миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Өмнө нь 5,400,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж байсан. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн хувьд одоогийн байдлаар ямар нэгэн ажил төрөл эрхлээгүй, эрүүл мэндийн хувьд түрүүнд хэлсэн зүрхний титэм судасны нарийсал гэсэн оношоор хагалгаанд орсон энэ байдлыг харгалзаж үзээд хуульд заасан хамгийн доод ял болох 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох энэ ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: “Миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн учраас улсын яллагч нийтийн албан тушаал эрхлэхийг 3 жил 6 сараар хасаж 3 жил зорчих эрх хасах ийм ял шийтгэл халдааж байна. Б.Батцэнгэл өмгөөлөгч хэллээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг ашиглаад 5,400,000 төгрөгөөр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. хувьд зүрхний хүнд хагалгаанд орсон. Эргэж солонгос улс руу эмчийн хяналтад орох шинжилгээ өгөх ийм байдлаар явах учраас зорчих эрхийг хасахад болохгүй гэдгийг хэлмээр байна” гэх дүгнэлтийг гаргав.

3.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт  шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулnйг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь уг  гэмт хэргийг 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ны хооронд үйлдсэн бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуульд өөрчлөлт орж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 1 жилийн  дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэлээ.

          4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба прокуророос шүүгдэгч улсад 4,062,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн боловч хэрэгт хохирлын тооцоо хийснээс өөрөөр нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхихоор шийдвэрлэв.

5. Бусад асуудлаар:

5.1 Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Elit” хорооллын 26 тоотод байрлах 240 метр квадрат талбайтай, 2 давхар 7 өрөө амины сууцыг прокурорын тогтоолоор битүүмжилсэн бөгөөд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн тул уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 1 жилийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг түүнд авсан албадлагын арга хэмжээ хэрэгжих үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч улсад учруулсан хохирол 4,062,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Elit” хорооллын 26 тоотод байрлах 240 метр квадрат талбайтай, 2 давхар 7 өрөө амины сууцыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАННАВЧ