Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2018/0890/3 |
Дугаар | 128/ШШ2021/0581 |
Огноо | 2021-09-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2021/0581
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Ж.М****гийн нэхэмжлэлтэй, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдох ... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М**** нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Ж*** овогтой М*** нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.М**** нь анх тус шүүхэд хандан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 26/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г цуцлахгүй байгаа хууль бус эс үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдуулан ... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 49, 50, 50А хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2. Улмаар нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 26/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г цуцлахгүй байгаа хууль бус эс үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 49, 50, 50А хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 190 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, 2 дахь заалтаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Тус шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд М.З***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***гээс давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 317 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ж.М**** нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 26/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 49, 50, 50А хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг тэмдэглэж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага буюу Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдох ... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хянан шийдвэрлэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
4. Нэхэмжлэгч Ж.М****гаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд хандан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохоо бичгээр илэрхийлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан.
5. Шүүхээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйтай холбоотойгоор шүүхээс гарах захирамжийн үр дагаврыг тайлбарлан холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй/
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудал нь бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ж.М****гийн нэхэмжлэлтэй, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдох ... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6. Үүнтэй холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2019/0896 дугаар шүүгчийн захирамжаар Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ыг шинжээчээр томилсон бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлттэй холбоотой 380.00 төгрөгийн зардлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.М****гаас гаргуулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.М****гаас, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдох ... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.М****гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.5-д тус тус зааснаар 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлттэй холбоотой 380,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Ж.М****гаас гаргуулан Барилгын хөгжлийн төвд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА