Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

 

       2025            01             22                                                 2025/ШЦТ/09

                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Т.Солонго /томилолтоор/,

Хохирогч **********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч **********,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт *************д холбогдох ***********дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******** нь 2024 оны 09 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ********** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “**********” лоунжаар үйлчлүүлж байхдаа тус лоунжын гадна лоунжын зөөгч *********н эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан баруун хацар тус газар нь алгадаж биед нь баруун чихний хэнгэргийн цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ: “...Энэ хэргийн улмаас баруун чих, зүүн чих хоёр чанга авиа сонсож чадахгүй байгаа. Тиймээс эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би өөрөө эмчид үзүүлээгүй, фейсбүүк дээрээс хайсан, чихний хэнгэрэг нөхдөг эмнэлэг судлаад тэрнээсээ олж мэдсэн” гэв.

Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Т.Солонго би,  Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон *******д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ******лоунжаар үйлчлүүлж байхдаа тус лоунжийн гадаа лоунжийн зөөгч *******н эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан баруун хацар тус газар нь алгадаж биед нь баруун чихний хэнгэргийн цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан хохирогч *********н мэдүүлэг, гэрч ******** нарын мэдүүлэг шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан болон зөрчигдсөн үйл баримт тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмтэл буюу үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хавтаст хэргийн 58 дугаар талд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал буюу энэ аргачлалыг нөхөн төлбөрийг тооцох жишиг аргачлалын дагуу мөрдөгч буюу хэсгийн байцаагч ******* 2 дугаар зэрэглэлээр тогтоогоод, 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч хохирогч ******* зөвшөөрч гарын үсэг зурж танилцсан байдаг гэсэн хэдий ч хүний сэтгэцэд учирсан хор уршгийн жишиг нөхөн төлбөр төлүүлэх аргачлалын 3.8 дахь заалтад заасны дагуу тухайн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохыг журмаар баталсан бөгөөд тухайн хохирогчид тухайн гэмт хэргийн улмаас зовуурь шаналал үүссэн, магадгүй эмнэлгийн бичиг баримт байх юм бол нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Иймд нөхөн төлбөрийг олгох эсэх асуудал дээр тайлбар хэлэх боломжгүй байна. Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон прокурорын хяналтын явцад хэнгэрэг нөхүүлэхэд 3.000.000 төгрөгийн зардал гаргана гэж хэлж байгаа боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогч 15 эрхийг эдэлж оролцдог, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хохирогч тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэсэн хэдий ч тухайн хохирлын баримтыг гаргаж өгөөгүй байх учраас хохирлын баримтаа нотлох баримтын шаардлага хангуулаад иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь жич нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг сонслоо, шүүгдэгч ********  2024 оны 09 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь  аймгийн ********сумын төв ******** лоунж гэх газар хохирогч *******н баруун шанаа хэсэгт 2-3 удаа алгадсаны улмаас баруун чихний хэнгэргийг цоолсон гэмтэл учруулсан байдаг. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг. Шүүгдэгч нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангадаг. Тухайн үйлдэлдээ маргасан зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Тухайн зүйл ангид зааснаар буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ийм улсын яллагчийн саналтай санал нэг байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байгаа учраас эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулах нь гарцаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулдаг. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тухайлбал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн ийм хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгч нь өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч нь ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардал сэтгэл санаанд байсан хохирол нийтдээ 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Хохирогчийн хувьд сэтгэл санаанд учирсан хохирлыг эмчилгээний зардалтай нь хамтдаа 3.000.000 төгрөг нэхэмжилдэг. Ямар нэгэн баримт байхгүй учраас энэ төлбөрийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ дүнгээр хохирогчид 3.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм саналтай байна. Сэтгэл санаанд ямар нэгэн хохирол сэтгэцэд учирсан  хохирол байхгүй гэдгээ шүүх хуралдаан дээр улсын яллагчийн хэлсэн асуултад хариулсан байдаг. Үүнтэй холбоотой шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлөхөөр санал гаргасан байгаа учраас 3.000.000 төгрөгөөр сэтгэл санаа болон эмчилгээний зардал гаргахаар тогтоож өгнө үү гэсэн ийм саналтай байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ***********ыг  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч *********н "... Миний бие *******сумын төв дээр үйл ажиллагаа явуулдаг “*******” лоунжид зөөгчийн ажил эрхэлдэг... 23 цагийн үед “*******” лоунжын үүдэн дээр тамхилах гээд гарсан чинь ******* гэх залуу “********” гэх эмэгтэйтэй зогсож байсан... ******** таньдаг болохоор нь дуудсан чинь  ******** гэх залуу “Чи яах гээд байгаа юм” гэж томорсон. Тэгээд намайг дуудахаар нь очсон чинь миний баруун чих рүү гараараа 3 удаа цохисон. Тэгээд ******** *********аа хамт явсан.. лоунж руу ороод таньдаг ах болох Аагий гэх хүнд ******* гэх залуу намайг зодсон талаар хэлсэн чинь Аагий ах надад хандаж “Ах нь гараад уулзчихаад ирье” гэж хэлээд гараад явсан юм... миний чих маргааш нь гайгүй байсан нөгөөдрөөс нь эхлэн шуугиад эхэлсэн... сумынхаа эмнэлэгт үзүүлсэн чинь “Таны чихний хэнгэрэг том хагарсан байна” гэж хэлсэн... тэгээд би Цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм. ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “******” лоунжын үүдэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 29- нөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн... ************ гэх хүмүүс байсан... ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолттой байсан. ****** гэх залуу надад учирсан гэмтлийг үүсгэсэн....,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: "... баруун чихний хэнгэрэг эмчлүүлэхэд 3,000,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-11-р хуудас/,

Гэрч *********ийн "... Тухайн үед ******** нэг эмэгтэй хүнийг дуудсан чинь хажууд нь байсан залуу “Чи яах гээд байгаа юм бэ, өөрөө хүрээд ир” гэсэн юм. Ч.Шинэшагай нөгөө залуугийн дэргэд очсон чинь нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа алгадсан юм. Тэгээд чанга, чанга дугараад байсан... би гүйж очиж салгасан юм... шатны дэргэдээс харсан... ********н нүүрэн тус газар нь гараараа 2 удаа алгадаж цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч *******ын "... Би 2024 оны 09 дүгээр сарын 29-ний орой найз болох ********* хамт *******сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*********” лоунжид орой 22 цагийн үед орсон. ******** бид 2 “Касс” гэх нэршилтэй 0,5 литрийн пивоос хоёр хоёрыг уусан... ********** бид 2 тамхилах гэж гарсан чинь намайг Ч.Шинэшагай гэх залуу дуудсан чинь ******* ***********д хандаж “Чи яаж аашлаад байгаа юм бэ, зүгээр дуудаж болдоггүй юм уу, чи өөрөө нааш ир” гэсэн юм... ******** ирээд ******* 2 хоорондоо юм ярьж байгаад манай найз ******** *******г гараараа 2 удаа алгадсан юм. Тэгээд ******* бид 2 лоунж руу буцаж ороод удалгүй лоунжаас гараад явсан юм. “*******” лоунжын гадаа шатан дээр болсон юм. Тухайн үед ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан байх. Манай найз *********халдсан. 2 удаа хацар хэсэг рүү нь алгадсан өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч ********ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 519 дугаартай: 1.******ийн биед баруун чихний хэнгэргийн цоорол гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. *********ийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

Яллагдагч ********ын "...2024 оны 09 дүгээр сарын 29-ний орой Н.Нарантулга бид 2 “*******” лоунжид ороод “Касс” гэх нэршилтэй 0,5 литрийн пивоос 2, 2-г уусан... ******** бид 2 гадна гарч тамхилах гээд зогсож байсан чинь ******* гэх залуу *******ыг дуудсан юм. Тэгэхээр нь би ********д хандаж “Чи яаж дуудаад байгаа юм бэ, зүгээр дуудаж болдоггүй юм уу, чи өөрөө нааш ир” гэсэн чинь ******* хүрээд ирсэн. Тэгэхээр нь би баруун хацар хэсэг рүү нь гараараа 2-3 удаа алгадсан юм. Тэгээд би лоунж руу буцаж ороод хэсэг хугацааны дараа гараад харих гээд машин дотор сууж байтал ******** лоунж руу орж байсан. Тэгэхээр нь би дуудаад уучлалт гуйсан чинь “Дараа учраа ольё” гэж хэлсэн юм... 2-3 удаа зүүн гараараа баруун хацар хэсэг рүү алгадаж цохисон юм... би хацар хэсэг рүү нь алгадсаны улмаас үүссэн гэмтэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*********” лоунжаар үйлчлүүлж байхдаа тус лоунжын гадна лоунжын зөөгч ********н эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан баруун хацар тус газар нь алгадаж биед нь баруун чихний хэнгэргийн цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *******аас нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хохирол төлбөр нэхэмжилж байгаа талаар баримт гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******** нь хохирлын талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Т.Солонго эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу шүүгдэгч ********* нь тохиолдлын шинж нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлөх буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу хохирогчоос уучлалт гуйгаад бие биеэ уучилсан байдал, хэдийгээр баримтгүй ч гэсэн 3.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байна гэж үзэж байна. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн **********ын үйлдсэн гэмт хэргийн шинж үйлдлийн арга нийгмийн аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн түүний гэм буруутай маргадаггүй байдал зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх буюу 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа. Шүүгдэгчийн хувьд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг, 2025 оны 05 сард сургуулиа төгсөхөөр байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, аав ээж нь тусдаа амьдардаг. Ээж нь малчин хүн байгаа. Тийм учраас өөрөө сурч байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг ********сумын  төвөөс гарч болохгүй байх, зорчих эрхийг нь хуульд зааснаар 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар заасан байдаг, хамгийн богино 1 сарын хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлаж өгнө үү гэсэн ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын биелэгдэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт ********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

  5. Хохирогч ******* нь эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА