| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
2025 01 09 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430003660316 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радио лекаторын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 48 айлын орон сууцны 3-29 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Ургах наран” хорооллын 111 тоотод оршин суух, урьд
Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн,
******* овогт ******* (РД:*******),
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт байх элсний карьерт байх монгол гэрийн гадна “дураараа гэрт орсон байна” гэх шалтгаанаар Б., Б. нартай маргалдаж улмаар ******* баруун гарын бугалга, толгой, хоёр талын хөмсөг рүү хугархай модны ишээр цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүүнд язарсан шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2430003660316 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгээд тухайн хоёр хүний гартаа лантуу бариад дайрахаар нь би зөрүүлээд хажуудаа байсан хүрзний хугарсан ишээр барьж цохисон асуудал болсон. Тэгэхэд хажууд байсан миний танил Эрка гэх залуу хориглож болиулаад бид нар салцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96-р хуудас),
- Хохирогч ******* өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас урд зүгт 25 километр орчим зайд байдаг “Элсний карьер” дээр амрах гэрт нь ажлын газрын тогооч Сайнсанаа, нөхөр нь болох Эрдэнэбаатар, түлш түгээгч Эрка, жолооч нарын хамт байж байхад гаднаас Ланд-200 маркийн автомашинтай үл таних хоёр хүн ирээд нэг нь гэрт орж ирээд “та нар муусайн гуйлгачингууд манай гэрт юу хийж байгаа юм” гэж бид нарт уурлаад тай маргалдсан. Тэгээд тухайн үл таних хүн нь г 2-3 цохиод гэрээс дагуулаад гарахаар нь би дагаж гэрээс гараад г өмөөрч тухайн үл таних хүнийг хориглоход миний үгэнд орохгүй намайг эсэргүүцээд байхаар би түлхээд газарт унагаахад тус үл таних хүн нь цааш эргэж хараад газарт байсан хүрзийг аваад миний баруун гарын бугалга, толгой, хоёр талын хөмсөг зэрэг газруудад цохисон. Мөн г хүрзээр цохиод байсан. Тэгээд манай ажлын газрын тогооч Сайнсанаа, Эрдэнэбаатар, Эрка нар ирж тухайн хүнийг хориглож болиулсан...Тухайн асуудлаас болж миний хоёр талын хөмсөг, толгойны ар хэсэгт урагдаж язралт үүссэн. Мөн би эмнэлэгт хүргэгдэн ирж хоёр талын хөмсөг хэсэгтээ оёдол хийлгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас),
- Гэрч ******* өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумаас зүүн хойд зүгт байдаг “Ээтэн зоон” ХХК-ны ажлын байранд дээр ажилчдынхаа хоолыг хийгээд Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутагт байх “Элсний карьер” руу машинтай авч ирэхэд манай ажлын газрын хүмүүс болох , нар нь нэлээд согтуу байдалтай гэрийн гадна талд үл таних эрэгтэй хүнтэй хоорондоо зодолдож байсан. , хоёр нь тухайн үл таних хүн рүү дайрч давшлаад байхаар нь тухайн хүн нь ийн хоёр хөмсөгнийх нь дээд хэсэгт нь хүрзний хугархай модон ишээр цохичихсон юм. Тэгээд манай ажлын газрын Эрка гэх залуу бид хоёр , нарыг арай гэж хориглож болиулаад ийн хоёр хөмсөгнөөс нь их хэмжээгээр цус гараад байхаар нь сандраад Сүхбаатар аймгийн төв рүү эмнэлэгт хүргэхээр авч явсан...Тухайн үл таних хүн нь г ганц хоёр удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас),
- Гэрч өгсөн “...Манай “Ээтэн зоон” ХХК-ны ажилчид бид нар газрын тос дамжуулах хоолойн ухмалын ажлыг Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт хийж гүйцэтгэж байгаад ажлын байршлаа солиод Асгат сумын нутагт ирж байрлахаар нүүлгэлт хийж байсан юм. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажлаар явж байхад манай ажлын газрын Оюу-Эрдэнэ гэх залуу над руу утсаар холбогдоод зодуулчихсан байна. Эмнэлэгт үзүүлэхгүй бол дотор нь муухайраад байна гэнэ. Би Баруун-Урт сумын төв рүү хүргэж өгч байна гэж хэлэхээр нь би тус сумаас урд зүгт байх Зээртэй хөшөөн дээр очиж амдаж аваад ийг өөрийн машинд суулгаад Оюу-Эрдэнийг ажил руу нь буцаасан. Тэгээд ийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд хоёр талын хөмсөгтөө оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30-р хуудас),
- Гэрч өгсөн “...Манай "Ээтэн зоон" ХХК-ны ажилчид газрын тосны ухмалын ажлаар Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаад байршлаа солиод Асгат сумын нутаг дэвсгэрт ирж байгаа юм. Манай ажлын газрын хүмүүс болох , нар нь бид нараас түрүүлээд шинээр байрлах газартаа ирсэн байсан. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би ажлын газрын тогооч Сайнаатай хамт Халзан сумын нутаг байдаг ажлын байрнаасаа ажилчдынхаа хоолыг хийгээд Асгат сумын нутагт байх "Элсний карьер" дээр тур байрлаж байсан , нарт өгөхөөр ирсэн юм. Сайнсанаа бид хоёрыг ирэх үед тухайн Элсний карьер дээр байдаг гэрт манай ажлын газрын , нар үл таних хүнтэй муудалцаад байх шиг байсан. Би тухайн үед нь гэрийн гадна талд юм хийж байхад гэр түжигнэж байснаа гэрээс гарч ирээд хоорондоо дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. Тэгээд ийн толгойноос цус ихээр гараад байхаар нь тогооч Сайнсанаа бид хоёр ийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэхээр авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас),
- Гэрч өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз *******гийн хамт элс ачих ажлаар очсон юм. Тэгээд би элс ачихаар элсний карьер руу орсон. Харин манай найз ******* элсний карьерын манаач айл руу орсон. Тэгээд би элсний карьераас элс ачиж дуусаад гараад ирэхэд манай найз ******* ганцаараа гэрийн гадна талд зогсож байсан. Тэгээд би аас юу болсон талаар асуухад тухайн айлд хүмүүстэй муудалцаж маргалдсан гэж хэлж байсан. Тэгээд би *******г дагуулаад гэр рүү нь хүргэж өгөхөөр явсан. Би *******г хүмүүстэй маргалдаж муудалцсан гэх үед хажууд нь байгаагүй болохоор болсон асуудлын талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47-р хуудас)
- Гэрч дахин өгсөн “...Тэгээд би машин дээрээс ачаагаа буулгаж дуусаад нэг харахад ******* гэх хүн нь Б.ийг газарт унагаагаад хугархай модоор цохиж байсан. Тэгэхээр нь би сандраад очиж салгаад Б.ийг эмнэлэг рүү аваад явсан... Тухайн үед Б. эхлээд хажуу талд нь байсан 5 килограммын лантууг гартаа барихаар нь Би хориглож газарт тавиулсан. Тэгэхэд Мөнхнасан тус лантууг барьж авахаар нь мөн адил хориглож газарт тавиулсан. Б., С., ******* нар нь хоорондоо муудалцах үедээ бие бие рүүгээ төмөр лантуу барьж далайж, дайрч, биед нь халдсан асуудал болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38-р хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаартай “...1. ******* биед баруун, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүүнд язарсан шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66-р хуудас),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 3-р хуудас),
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч *******г 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт байх элсний карьерт байх монгол гэрийн гадна “дураараа гэрт орсон байна” гэх шалтгаанаар Б., Б. нартай маргалдаж улмаар ******* баруун гарын бугалга, толгой, хоёр талын хөмсөг рүү хугархай модны ишээр цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүүнд язарсан шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт байх элсний карьерт байх монгол гэрийн гадна “дураараа гэрт орсон байна” гэх шалтгаанаар Б., Б. нартай маргалдаж улмаар ******* баруун гарын бугалга, толгой, хоёр талын хөмсөг рүү хугархай модны ишээр цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүүнд язарсан шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч ******* мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэж дүгнэлт гаргасан.
1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь “дураараа гэрт орсон байна” гэх шалтгаанаар Б., Б. нартай маргалдаж улмаар ******* баруун гарын бугалга, толгой, хоёр хөмсөг рүү хугархай модны ишээр цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүүнд язарсан шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч ******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн чихэнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
3.1.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Мөн хохирогч сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” дүгнэлтийг гаргасан.
3.2. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
4. Хохирол, хор уршгийн талаар
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.
Хохирогч ******* өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
5. Бусад асуудлаар:
5.1 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
7. Хохирогч Б. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНН