Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24 

 

 

 

 

 2025            01            13                                           2025/ШЦТ/24                                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Батнасан, Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430000440280 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3-10 насны 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* (РД:ЛЮ87031911).

  

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

 

Шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан /төрийн албан хаагч/ буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийг “2018 оноос хойш иргэн ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор “өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөх, эвхэгддэг тонгорог хутганы ишээр цээж хэсэг рүү 2 удаа цохих” зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоож, “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэх зэргээр үг хэлэх, гараар цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийх зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

мөн тус газарт байхдаа ******* биед хутга тулгах, хутганы ишээр цээж рүү нь цохих, хоолойг нь хэрчинэ гэж хэлэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж буюу бэлэг эрхтнээ хөхүүлж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олон нийтийн  цагдаа Гантогтохын хамт сумаас зүүн өмнөд хэсэгт Ламт гэх газар хэсгийн төлөөлөгч Отгонбаатар  “Одбаатар гэж хүн гомдол гаргасан. Тэр хүнтэй очоод гэж хүнийг аваад сумын төв рүү хүрээд ир” гэж үүрэг чиглэл өгсөн. Үүрэг чиглэл өгсний дагуу******* авахаар олон нийтийн цагдаа ******* хамт очсон,******* аваад сумын төв рүү явсан. Гол процесс бол хэрэг төвөг асууж загнаж зандарсан асуудал байгаа. Бэлэг эрхтэн хөхүүлсэн гэж яриад байна тийм асуудал байхгүй, жижиг эвхэгддэг хутга байдаг байсан. Тэрийг дэлгэсэн барьсан юм байхгүй. Зарим үйлдэл Бат-Эрдэнийн ярьж байгаатай тохирохгүй байна. намайг яагаад ингээд байгааг сайн ойлгохгүй байна” гэв.

 

Эрүүгийн 2430000440280 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Хүний хажууд ярихгүй байгаа юм байна гэж бодоод явуулж байгаад жалга руу орж уулзсан... “Чи үнэнээ хэлээч ээ” гээд цээж рүү нь цохисон байх, бас цохисон уу гэдгээ сайн санахгүй байна. Би гартаа тонгорог хутгыг эвхэж барьж байсан ба хутга барьж байсан гараараа цохисон эсэхээ санахгүй байна. Хутгыг машинаас авч буусан шалтгаан нь хөдөөний хүмүүс хутгатай явж байдаг юм, жалганд муудалцвал хутга гаргаж магадгүй гэж бодоод аваад буусан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас)

 

- Хохирогч ******* 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлгээс “...Би Одбаатартай харилцан тохиролцож 2018 оноос хойш цалинтай малыг нь маллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр буцааж өгөхдөө нарийн тоолж хүлээлцээгүй аваад явсан... Мөнххаан сумын “Алаг гомбон” гэх газарт гэртээ байж байхад үдээс хойш тус сумын гэдэг цагдаа Гантогтох гэдэг хүний хамт орж ирээд “ гэдэг хүн мөн үү” гэсэн. Мөн байна гэсэн чинь “хүний мал дутаасан гэж гомдол ирсэн тул сум авч явна” гэж хэлээд машиндаа суулгаж авч явах замдаа баруун урд талын Цэнгэл гэдэг айлын гадаа зогсож цагдаа орохоор нь нөгөө хүнийх нь хамт буцаж гэртээ очиж хувцсаа сольж ирээд машинд сууж байхад ыг Одбаатар машиндаа дуудаж тэр хоёр машинд хэсэг сууж байгаад гарч ирэхэд цагдаагаас архи үнэртэж байсан тул машинд архи уусан гэж бодсон. Тэгээд би машины арын суудалд нь нөгөө хоёр урд талд нь суусан. Бид гурав сум руу явах замд цагдаа “яагаад мал дутаасан бэ” гэсэн, би “дутаагаагүй, бүрэн гүйцэд тоолж өгөөгүй, зарим нь үхсэн” гэсэн чинь “чи надаар доог тохуу хийлээ” гэж уурлаж машин барьж явсан хүнийг ийшээ зогс гэж зогсоогоод, намайг ална гэж “миний хутга хаана байна” гэснээ хар хүрээтэй жижиг эвхэгддэг хутга дунд талын хайрцагнаас аваад намайг буу гэж буулгаад замаас ойрхон ертөнцийн зүгээр замын урд тал руу жижиг жалга руу орсон.  Тэгээд “чи хүний мал дутаачхаад намайг доог тохуу хийгээд байна уу” гэж сүрдүүлж хутганы бариул хэсгээр цээж рүү 2 удаа цохиж, хоолойг чинь хэрчинэ гэж хутганы иртэй хэсгээр хоолойд нааж 1-2 удаа гүйлгэсэн, гэхдээ зүсэж гэмтээгээгүй.

Гэтэл “өмдөө тайл” гэхээр нь гадуур өмдөө тайлсан чинь “дотуур өмдөө тайл” гэхээр нь тайлсан чинь “бэлэг эрхтнийг чинь огтолно” гэж сүрдүүлж “доошоо сөгдөж суу” гэхээр нь суусан чинь бэлэг эрхтнээ гаргаж ирээд “миний бэлэг эрхтнийг хөх” гэсэн, би дуугарахгүй байсан чинь баруун гартаа нөгөө хутга барьсан тулгаад байхаар нь айсандаа бэлэг эрхтнийг нь 2-3 удаа сорсон чинь “одоо болно” гэхээр нь больсон. Тэгээд намайг өмдөө тат гэхээр нь босоод өмдөө татаж байсан, цагдаа өмдөө янзалж байхад машин барьж явсан залуу ирж бид гурав дээшээ гарч машиндаа жолооч бид хоёр суусан. Бид 2 орсон жалганаас надад машин бүтнээрээ харагдаж байсан, тэгэхээр машин дотор сууж байсан хүн бид хоёрыг бүрэн харах боломжтой байсан.

Ингээд бид гурав хөдлөөд 200-300 орчим метр яваад дахиж машинаа зогсоож бид хоёр бууж үлдээд жолооч бага зэрэг өгсөж өөдөөс хараад зогссон. Тэгээд замын хажууд тарваганы дошны хажууд бид хоёр урд урдаасаа хараад явган сууж байхад дахиж нөгөө хутгаа гаргаж ирээд “хүний мал дутаасан, яаж төлөх вэ, чамайг ална” гэж хутгаа гартаа барьчхаад сүрдүүлж байгаад нэг их удалгүй жолоочоо дуудаад бид гурав дахиж зогсолтгүй явсаар 17 цагийн үед суманд ирсэн.

...Намайг байж байгаарай гэж сумын цагдаагийн гадаа буулгачхаад өөрөө цагдаагийн гадаа машин дотроо унтсан. Би цагдаагийн гадаа цаг орчим байж байгаад танил айлд очиж гар утсаа цэнэглэж эхнэртээ болсон зүйлийг нэг бүрчлэн хэлсэн чинь “эгчдээ хэл” гэсний дагуу аймагт байдаг эгч Мягмарсүрэнд утсаар хэлсэн чинь ажлын газрын манай төрөл Чинбат нь цагдааг танина хэлье гэсэн. Чинбат удалгүй залгаж “т хэлсэн, тань руу удахгүй очиж уучлалт гуйна” гэснээс хойш удалгүй ирж машин дотор нь уулзахад “сая муухай юм боллоо, хүмүүст битгий хэлээрэй” гэж уучлалт гуйсан, мөн миний хажууд Чинбаттай утсаар ярьж надаас уучлалт гуйж байгаа талаар хэлж ээж, дүү нартаа цааш нь хүнд хэлж болохгүй гэдгийг сайн хэлээрэй гэх мэт зүйл ярьж байгаад явсан. Маргааш нь цагдаа хүнд битгий хэлээрэй гэж дахиж гуйсан, тэгээд байж байхад хуурай дүү Энхбатад хэлсэн байсан чинь Энхбат Ган-Очирт хэлсэн...”,

Мөн хохирогч ******* 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дахин мэдүүлгээс “...хүний малыг дутааж завшсан биз дээ, дутсан малыг хааш нь үгүй хийснээ хэл гээд хутга гаргаад намайг айлган сүрдүүлж дарамталсан..., миний цээжний зүүн хэсэгт зүрхэн тушаа газар барьсан хутганыхаа ар бариул хэсгээр нэг удаа цохьсон”,

Мөн хохирогч ******* 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дахин мэдүүлгээс “...өмдний товчоо тайлаад бэлэг эрхтнээ дөнгөж гаргасан өмдөө бол бүүр доош нь тайлаагүй, би тухайн үед дотуур хувцсыг нь хараагүй, тухайн үед ил харагдах хэсэгт онцлог содон шинж тэмдэг анзаарч хараагүй, их сандарсан байсан болохоор ямар ч байсан бэлэг эрхтэн нь нэлээн үстэй байсан... Бэлэг эрхтэн нь хатуурчихсан байсан, яг хэр хэмжээтэй байсан гэдгийг нь мэдэхгүй байна, би бэлэг эрхтнийг нь гараараа бариагүй учраас хэмжээг нь хэлж мэдэхгүй байна, би бэлэг эрхтнийг нь 2-3 удаа сорсон, тэр үед би нүдээ аниад сорсон, өөрөө боль гэж хэлсэн, тэгээд би больсон, их эвгүй мэдрэмж авсан, тухайн үед шээс амтагдаж байсан... Бэлэг эрхтнээ соруулаад хутга гаргаж ирээд дарамталсан үйлдэл нь 10 орчим минут болсон болов уу гэж бодож байна, яг сайн мэдэхгүй байна... тэгээд намайг өмдөө тайл гээд бэлэг эрхтнийг огтолно гээд дарамталсан, тэгээд тэр үед би өмдөө тайлсан, тэгээд бэлэг эрхтнийг нь сорсон, тэгсэн цаанаас нөгөө цагдаа нь ирээд тэр үед больсон...

Бэлэг эрхтнээ хөхүүлээд хутга гаргаж ирээд айлган сүрдүүлж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон..., сэтгэл санааны хувьд хэцүү байна, цагдаагийн алба хаагчийг харахаар айдас төрдөг болж..., орон нутагт таньж мэддэг хүмүүс бэлэг эрхтэн хөхсөн асуудлыг сонсчихсон, тэгээд хүмүүстэй харилцахад хэцүү, ичиж санаа зовоод бусадтай нийгмийн харилцаанд ороход хэцүү, чадахгүй байна...,

нь баруун гартаа хутгаа бариад хөх гээд байсан, тэгээд хутга барьчихсан болохоор нь айгаад 2-3 удаа сорсон, эсэргүүцэл үзүүлээгүй, их айсан сандарсан байсан, эсэргүүцэл үзүүлэх юм бол ингээд үхэх байх гэдэг бодол төрөөд айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй”,

Хохирогч ******* мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлээс “....хохирогчоор хэрэг болсон гэх газрыг заалгахад уг газраас баруун урагшаа айлын хойд талаар явсан автомашины замаар явахад худаг өнгөрч 2 гүвээ давсны дараа замын зүүн талын баруун урдаас зүүн хойшоо тогтсон уулын энгэр талыг зааж энд машинаас бууж жалга руу оруулсан гэсэн тул зогсоход 3500 метр байв. Хохирогчийн оруулсан гэх жалга замаас 130 метр орчимд, 25 метр гүнтэй жалга байсныг хохирогчоор заалгаж, ...хохирогч жалганы хажууд цагдаа бид хоёрыг эхэлж буулгаад хөдөлсөн гэх газрыг заалгахад хүний алхаагаар хэмжихэд хэрэг болсон газраас жалганы баруун талд 25 метр орчим байсныг тэмдэглэж, ... эхэнд буулгаад хөдлөөд зогссон газрыг заалгахад жалганаас баруун урагшаа 56 метр орчим байсныг..., хэрэг үйлдэгдсэн гэх жалга дотроос гэрчийн жолоодож явсан автомашин болон жолооч харагдах боломжтой эсэхийг шалгах зорилгоор хохирогчийн хэлсэн газраас /жалга дотроос/ шинжээч аппаратаар дуранг хохирогчийн өндөртэй ижил түвшинд байрлуулж автомашин анх буулгасан болон хөдлөөд зогссон чиглэл рүү ертөнцийн зүгээр урдаас хойш харуулж гэрэл зургаар бэхжүүлэв.

Хохирогч жалганы хажууд зогссон байсан автомашин харагдаж байсан гэх тул харагдах боломжтой эсэхийг шалгах зорилгоор 4475 СҮЭ дугаартай хар өнгийн приус маркийн автомашиныг эхэлж зогссон газарт байрлуулахад жолооч болон автомашин харагдаж байсныг,

мөн дараагийн зогссон газарт байрлуулж харахад автомашин харагдаж байсан харин жолооч баруун урагшаа өөр зүг рүү харсан байрлалтай байсныг тус тус гэрэл зургаар бэхжүүлэв.

Хохирогч энэ газраас дахиж яваад удаагүй өгсөж байгаад тарваганы дошны хажууд дахин зогсож бид хоёр буусан гэх газрыг заалгахад уг газраас баруун урагшаа уул руу өгсөх үед автомашины километрээр 1100 метрт замын зүүн талд тарваганы дош байсныг заалгаж, …цаашаа хөдлөөд хальт давсан гэсэн тул уг газрын өгссөн хэсэг болон ойр орчмын нөхцөл байдлыг гэрэл зургаар бэхжүүлж авав” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-22, 86-92, 242-244),

 

- Гэрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгээс “…Нөхөр бид хоёр 2018 оноос Одбаатар гэх хүний малыг Мөнххаан сумын “Гомбон” гэх газарт маллаж байгаад мал дутаасан шалтгаанаар хүлээлгэж өгөхөөр болсон. 2023 оны 10 дугаар сард намар байсан Одбаатар нэг найзтайгаа ирж малаа хүлээж авахдаа үхэр нь дутуу байсан тул харанхуй болчлоо, өглөө бүрэн болгоод өгье гэсэн чинь тэр шөнөдөө яваад цагдаа дуудсан байсан. Үдээс хойш нь гэртээ байж байхад нэг цагдаа орж ирээд нөхөр******* явъя гэж хэлээд аваад гарсан боловч удалгүй буцаж орж ирээд куртик аваад гарахдаа нөгөө цагдааг согтуу байна гэж хэлсэн. Энэ үед Одбаатар хамт орж ирээгүй, Цэнгэл гэх айлд байсан гэсэн.

Манай нөхрийг цагаан өнгийн автомашинд суулгаад аваад явчихаар нь яагаад согтуу цагдаа явдаг юм бол доо гэж бодоод хойноос нь явган явж харахад баруун жалганд байдаг 300 орчим метрийн зайд байрлах худагны хойд талаар баруун тийшээ замаар явж байсан. Тэгээд хойноос нь хараад байсан чинь нэг их хол явалгүй замаас гарч жолоочийн зүүн гар талын жалга руу 3 удаа орж гарсан бөгөөд нэг орохдоо 5 минут орчим болсон байх нэг их удаагүй. 3 дахь удаагаа жалга руу ороод гарч ирээд зам дээр зогссон чинь нэг хоёр хүн машины ойролцоо наашаа, цаашаа яваад байгаа юм шиг харагдсан бөгөөд 5 минут орчим болсон байх, удаагүй цаашаа тоож манаруулаад их л хурдтай явсан. …нөхөр над руу утсаар “тэр цагдаа хутга гаргаж хамаг юмаа хөхүүлсэн, одоо яах юм болдоо айгаад байна” гэж хэлсэн, өөр зүйл ярилгүй тасалсан.

Дараа нь эгч Мягмарсүрэнд хэлсэн гэж байсан. Маргааш нь нөхөр рүүгээ ярихад Түмэнцогт суманд айлд байна гэж хэлж байсан. Тухайн үед Бат-Эрдэнийн сууж явсан машин жалганы хажууд зам дээр 1 удаа зогссон, жалга руу 2 удаа орж гарсан. Уг жалга дотор юу болж байгаа нь харагдаагүй, би тэд нарыг харсан газраа зааж өгч чадна”

Гэрч мэдүүлгийг газар дээр шалгасан 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлээс “…гэрч эндээс баруун урд зүгт толгод дээрээс нөхрийнхөө хойноос харсан гэж газрыг заалгаж автомашинтай ирэхэд 300 метр байв. Уг газраас ******* машинтай явсан зүг рүү харахад хөндий нам дор газар байсан тул харах боломжтой байсныг тэмдэглэлд тусгаж, …гэрч энэ газраас дахин баруун урд зүгт явж Цэнгэл гэх айлын хойд талд очиж дахин харсан гэх газарт очиход автомашины километрээр 500 метр зааж байв.

Энэ газраас ******* явсан чиглэл буюу баруун урагшаа харахад худагны баруун талаар машин замаар явж байгаа машин 1 удаа гүвээ давж цаашаа явж байгаа нь харагдах боломжтой байсныг гэрэл зургаар бэхжүүлж тэмдэглэв.

Хохирогч Д. нарын зогссон газар эндээс харагдах боломжтой эсэхийг шалгах зорилгоор 44-75 СҮЭ дугаартай приус маркийн автомашиныг хэрэг болсон гэх газарт аваачиж эндээс харахад уг автомашин харагдаж байсан бөгөөд хүн буугаад явж байгаа нь мөн харагдаж байсныг тэмдэглэв” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 41-43, 81-85-р хуудас),

 

- Гэрч Д.Мягмарсүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгээс “… миний төрсөн дүү, Мөнххаан суманд амьдардаг, Одбаатар гэдэг хүний малыг хардаг байж байгаад больсон гэсэн. 2023 оны намар 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Сүхбаатар аймагт ажил дээрээ байж байхад орой 20 цагийн үед миний дугаар руу холбогдож “Түмэнцогт сумын цагдаа дээр ирсэн байна, урд өдөр нь малын эзэн малаа авсан чинь мал нь дутсан чинь маргааш нь цагдаа дуудаж гэрээс авч явахдаа жалганд очиж айлгаж сүрдүүлж, хутга гаргаж хоолойд тулгасан, бэлэг эрхтнээ гаргаж хөхүүлсэн, машиндаа согтуу унтахаар нь би айлд ирсэн байна” гэж итгэлтэй хэлсэн. Худлаа хэлээгүй гэж бодож байгаа, тэгэхээр нь би ямар сонин юм бэ гэх яриа болоод өнгөрсөн, хамт ажилладаг захирал Чинбатад “Бат-Эрдэнийг цагдаа гэрээс нь авч яваад тэгсэн байна” гэж түүний хэлснийг хэлсэн чинь үгүй байлгүй дээ гээд гайхаад өнгөрсөн, Чинбат цаашаа хэнд хэлснийг мэдэхгүй байна” гэх  (1 дүгээр хавтаст хэргийн 54-55-р хуудас),

 

- Гэрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгээс “…Би******* зүс мэднэ, ямар нэгэн ойрын харилцаа байхгүй, төрсөн эгч нь манайд тогооч хийдэг. 2023 оны 10 дугаар сард орой ажил дээр байж байхад Мягмарсүрэн утсаар яриад байхаар нь юу болсныг асуухад “ нэг юм яриад байна намайг яриадхаач” гээд утсаа өгөхөөр нь Д.эс юу болсныг асуусан чинь “Би айлын мал хардаг, нөгөө айл нь малаа авдаггүй, мал үхэж хорогдоод байдаг, малаа авахаар ирсэн боловч цагдаа дуудсан чинь Түмэнцогт сумын гэдэг цагдаа согтуу ирж авч явахдаа замдаа хөдөө жалганд оруулж цохиж, хутга гаргаж тулгаж айлгаж сүрдүүлэхээр нь болиё оо гэсэн чинь ална гэж сүрдүүлж, бэлэг эрхтнээ гаргаж хөхүүлж дарамталсан, тэгээд ярьж байна” гэсэн. Би шууд *******ын утсыг хүнээс авч ярихдаа “Бат-Эрдэнийг авчирсан юм уу” гэж асуухад “тэгсэн, тиймэрхүү юм болчихлоо, би унтсан байна, хаана байгаа вэ” гэсэн. Тэгэхээр нь би тодруулж “д хутга тулгаж дарамталсан, өшиглөсөн, цохьсон, бэлэг эрхтэнээ хөхүүлсэн гэж хэлж байна, ямар учиртай юм бэ” гэж асуухад цагдаа “харин тиймэрхүү юм болчихлоо” гэж хэлээд тасалсан.

Тэгээд цагийн дараа цагдаа над руу залгаж “ бид хоёр уулзаад байж байна, уучлалт гуйж учраа олсон” гэж хэлэхээр нь өөрсдөө учраа олсон бол яахав дээ гэсэн яриа болоод өнгөрсөн, би тэй уулзаж уг хэргийн талаар асуугаагүй” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 51-52-р хуудас),

 

- Гэрч 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлгээс “…Би ахтай нэг нутаг усны, түүний аав манай аав хоёр хамт ажилладаг байсан. 2023 оны 10 дугаар сард байсан, өдрийг нь санахгүй байна, Сүхбаатар аймгийн төвд харанхуй болсон байхад ах …над руу залгаж уйлагнаад байхаар нь “хаана байна” гэсэн. …Тэгээд юу болсныг асуухад “малын эзэн Баатараа цагдаа дагуулж ирээд шалгуулна гэсэн, шалгаад байх юм байхгүй, ихэнх мал нь үхсэн байхад мал дутаасан гээд байна. Очироо гэдэг цагдаа согтуу автомашинтай авч яваад жолоочоо явуулчхаад жалганд оруулж хутга гаргаж ирээд, сөгдөж суулгаад өөрөө өмдөө тайлж бэлэг эрхтнээ хөхүүлсэн” гэхээр нь “та согтуу байгаа юм уу, юу гэж тийм юм байх вэ дээ” гэсэн чинь “үнэн, худал хэлээгүй” гэсэн. Тэгэхээр нь “та яах гэж хөхдөг юм бэ” гэсэн чинь “эвхэгддэг хутга нуруунд тулгасан болохоор хутгалчихаж магадгүй гэж бодоод айсандаа хөхсөн” гэж хэлсэн. Ийм яриа болоод өнгөрсөн, дахиж залгасан чинь холбогдохгүй байсан, тэгээд би Бат-Эрдэнийн дотны найз Ган-Очироос асуухаар залгасан чинь холбогдохгүй байсан. Нөгөөдөр нь Ган-Очиртой холбогдсон чинь энэ талаар мэдэхгүй байсан тул Бат-Эрдэнийн надад хэлснийг нэг бүрчлэн хэлээд өнгөрсөн” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 65-66-р хуудас),

 

- Гэрч 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлгээс “…2023 оны 10 дугаар сарын дундуур миний дугаар руу хадам дүү Энхбат залгаад “ сая над руу уйлаад ярьж байна, надаар малаа харуулдаг Баатар Түмэнцогт сумын цагдаа хоёр ирээд архи уугаад жалга руу аваачаад хутга тулгаад ална гэж сүрдүүлж бэлэг эрхтнээ хөхүүлсэн” гэж ярихаар нь би “юу солиороод байгаа юм бэ, үнэн юмуу” гэж асуухад “үнэн, над руу уйлаад ярьсан, уйлаад ярьж байгаа хүн худлаа ярихгүй байлгүй дээ” гэж хэлэхээр нь утсаа таслаад Мөнххаан сумын Оюунбадрах руу яриад “танай цагдаа ингэсэн байна гэж Энхбатын хэлснийг хэлсэн” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 73-74-р хуудас),

 

- Гэрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгээс “…өглөө 11 цагийн үед хэсгийн цагдаа зүүн урагшаа хөдөө айл руу яваад хүн аваад ирье гэж хэлсэн. цагдаа цагаан өнгийн Сай /Sai/ маркийн машинтай мал завшсан гэх дуудлага мэдээлэл өгсөн Одбаатар гэх хүн нэг хүний хамт тусдаа машинтай бид нар сумаас зүүн урагшаа 45 км орчим газарт очих ёстой айлынхаа баруун урд айлд очиж малын эзэнтэй хамт явж байсан хүнтэй бид хоёр тэр айлд үлдсэн.

ах малын эзэн гэх хүнтэй өөрийнхөө машинтай ойр орчмын айлуудаар орж мал худалдсан эсэхийг асууж тодруулахаар хамт явсан. Тэгээд удаагүй 1 цаг орчмын дараа тэр хоёр буцаж ирэхэд цагдаа архи нэлээн уусан согтуу ирсэн. Уг айлын гадаа малын эзэн гэх хүний автомашин дотор ах, малын эзэн гэх хүн, хамт явсан хүний хамт гурвуулаа архи уусан, хэдэн шил архи уусныг хараагүй, нэг их удаагүй дууссан. Тэгээд би ахын хамт түүний машиныг жолоодож, уг айлын зүүн хойшоо 1 км орчим зайд байгаа нөгөө малыг нь харж байгаа гэх айлын гадаа очиж намайг гэх хүнийг дагуулаад аваад ир гэж хэлсэн. Би уг айлд ороход эхнэр, хүүхэд нь хамт байсан ба д хандаж “би Түмэнцогт сумын цагдаагаас явж байна, гэдэг цагдаа дуудаж байна” гэж хэлээд дагуулж гараад автомашинд суулгасан.

цагдаа д хандаж “Чи хүний малыг зарж үрсэн юм биш үү, төлөөлөгчтэй уулзана” гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд буцаад нөгөө айлын гадаа очиж ах нөгөө хоёр хүнтэй гэрийн гадаа уулзах үед хувцсаа авъя гэсэн тул хамт явж гэрээс нь хувцсыг нь авхуулаад буцаад ирэхэд  бууж цагдаа болон малын эзэнтэй уулзаж байгаад малын эзэн гэр рүү орсон. ах Бат-Эрдэнийн өгзөг рүү нэг удаа өшиглөж, гараараа далайгаад байхаар нь би тэр хоёрыг машинд суулгасан. Энэ үед өмнөөс нь ямар нэгэн юм хэлээгүй.

Бид гурав машиндаа суугаад уг айлаас баруун урагшаа Түмэнцогт сум руу хөдөлж 6-7 км явж байхад цагдаа “далд газар руу ороод зогсож бай, би буугаад энэ хүнтэй уулзъя” гэсэн тул замаас гараад жалганы ирмэг дээр зогсоход ах голын хайрцагт байсан өөрийнхөө авч явдаг хар өнгийн бариултай эвхэгддэг хутгыг авч тэр хоёр машинаас буугаад намайг “явж бай” гэсэн. Би хөдлөөд 100 метр орчимд харагдахгүй хонхор газарт урагшаа хараад зогссон. Миний зогссон газраас тэр хоёр харагдахгүй байсан.

Би буцаад 3-5 минутын дараа очихдоо тэр хоёрын орсон жалга руу орж яг хажууд нь зогсоход тэр хоёр зэрэгцээд газар сууж байсан. Би машинаас буугаагүй учраас ямар зүйл ярьж байсныг сонсоогүй.  Би цонхоо онгойлгож “явах уу” гэсэн чинь тэр хоёр машинд буцаж суухдаа нөгөө хутгыг голын хайрцагт хийсэн. ...Энэ үед ах тэр хүнээс “малыг нь авсан чинь үнэн биз дээ, төлж чадах юм уу” гэж урд талын суудлаас эргэж хараад гараараа 2 удаа далайсан чинь тэр хүн урдаас нь юм хэлээгүй.

Ингээд 3-4 км орчим дээшээ өгсөж байхад ах “дахиад зогсож бай, энэ хүнтэй уулзъя” гэсэн тул зогссон чинь тэр хоёр буугаад намайг “явж бай” гэсэн тул цаашаа замаараа хөдлөхөд тэр хоёр буусан газраа үлдсэн. Би цаашаа 100 орчим метр явахад цаашаа гүвээ давсан чинь тэр хоёр харагдахгүй байсан тул дөнгөж давчхаад буцаад ирэхэд тэр хоёр урдаас алхаж ирээд машинд суугаад Түмэнцогт сум руу явсан.

ах унтсан чигээрээ Түмэнцогт суманд очиж******* хэсгийн байрны гадаа үлдээгээд гэртээ харьсан. ах байрны гадаа машиндаа унтаад үлдсэн. Маргааш нь ах аймагт дуудсан гэсэн тул аймагт ирээд энэ асуудлыг шалгаж эхэлсэн гэж ойлгосон. ...д хутга тулгаж, хүчирхийлсэн эсэхийг хараагүй..., Тухайн үед автомашинаас буусан үйлдлийг тэй тусдаа уулзаж хүний малыг яасныг хэлүүлэх гэж байна гэж ойлгосон” гэх 

Мөн гэрч 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дахин мэдүүлгээс “...чи малыг нь авсан биз дээ, үнэнээ хэл” гээд өшиглөсөн, үнэнээ хэл гээд байсан. Энэ нь тэр Одбаатарын малыг нь авсан Цэнгэл гэдэг айлын гадаа болсон, ....далд газар зогсож бай, ах нь энэ хүнтэй буугаад уулзаадахъя гэсэн. Эхлээд далд газар зогсож бай гэсэн, машинаас буусныхаа дараа явж бай гэхэд нь удах шаардлага байхгүй байлгүй дээ гэж бодоод 100 орчим метр яваад зогсоод 3-5 минут болчхоод буцаж ирсэн. Явах зай болон буцаж ирэх хугацаагаа өөрөө тооцсон. ...голын хайрцагнаасаа хутгаа аваад буусан. Буцаж ирэхэд гартаа хутгаа бариад байж байсан шиг санаж байна. ... ах над руу утсаар яриад “хоёулаа аймаг руу явж мэдүүлэг өгөх нь ээ, хамт явах нь байна шүү” гэж хэлсэн. ...хутгаа яасныг мэдэхгүй, “очоод мэдүүлэг өгөхдөө хутга байгаагүй гэж хэлээрэй” гэж хэлсэн. ...миний очоод зогссон газраас зогсож байхдаа бол харагдаж байсан, суусан үедээ бол харагдахгүй байсан, учир нь дэрс өндөр ургасан байсан болохоор суусан хүн харагдахгүй байсан...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 60-63-р, 2 дугаар хавтаст хэргийн 11-13-р хуудас),

 

- Гэрч ******* 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлгээс “...Би иргэн д цалинжуулж сүүлийн 4 жил мал харуулсан юм. Ер нь бол жилд 2 удаа мал тоолж данс тооцоо нийлж тулгадаг, тэгээд ч улсаас 2 удаа мал тоолдог юм. 2023 оны 04 дүгээр сард Мөнххаан сумын “Алаг гомбон”-д нутаглаж байхад нь очиж малаа тоолоход 30 үхэр үхсэн гэж данс тооцоо нийлж тулгаж, “үүнээс хойш мал үхвэл хэлээрэй, зургийг нь аваарай” гэж хэлээд явсан. Тэгээд  мал дээрээ очиж чадахгүй байсаар байгаад 10 сарын 05-ны өдөр очиход харахаар андашгүй, мал маш ихээр дутсан байдалтай, Бат-Эрдэнийн нүүр нь хөхөрч, шархтай, үс нь сэгсийсэн сонин болсон байсан. Би мал дутсан асуудлыг ярих гэхээр урдаас өрвөлзөж босож ирээд зодоон, хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь худлаа хэлээд сум руу явсан. Тэгээд Мөнххаан суманд очиж хэсгийн төлөөлөгчид малчин мал дутаасан байна, энэ асуудлыг хэлэхээр зодоон, хэрүүл маргаан үүсгэх гээд байгаа талаар бичгээр өргөдөл гаргаж өгөөд, цагдаагийн хамт очих хүсэлт гаргасны дагуу Түмэнцогт сумаас ойрхон байдаг учраас тус сумын гэдэг цагдааг   томилсны дагуу тус суманд очиж 2 цагдааг дагуулж, очиж цагдаагийн хажууд бүх малаа тоолж авахад 100 үхэр, 250 орчим хонь, 150 орчим ямаа тус тус дутсаныг асуухад үхсэн гэдэг боловч баримт байхгүй, ингээд малаа тоолж аваад наад талын Цэнгэлийнд бүх малаа хүлээлгэж өгөхөд тэдний гэрт цагдаа тал шил архи гаргаж ирээд тойруулж дуусгаад тэр хоёр цагдаа******* машиндаа суулгаад авч явсан, бид хоёр тал шил архи хувааж уусан, айхтар согтохоор юм болоогүй, нөгөө цагдаа, хоёр машиндаа байсан байх, хамт байгаагүй”  

Мөн гэрч ******* 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дахин мэдүүлгээс “...хэргийг нь хүлээлгэх талаар хүсэлт гаргаагүй, энэ хүн намайг өдөж байгаад зодуулах гээд байна л гэж хэлж байсан...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 37-39-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 16-17-р хуудас),

 

- Гэрч 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгээс “...Одбаатар гэдэг хүн орж ирээд “Мөнххаан сумын 1 дүгээр баг, Баянхаан гэдэг газарт гэдэг хүнээр 2018 оноос малаа харуулдаг юм, гэтэл манай малыг дутааж, хүнд худалдсан асуудал гарсан, дутсан нарийн тоог мэдэхгүй байна, хэрэв би өөрөө очвол хэрүүл маргаан болж магадгүй тул цагдаатай хамт очмоор байна” гэсэн гомдол мэдээлэл гаргасныг хүлээн авсан. Тэгээд би ажилтай учраас хамт очиж чадахгүй, манай цагдаа *******той уулзаж болсон зүйлээ хэлээд хамт очиж болно гэж хэлээд явуулсан. Ингээд би маргааш нь ажлаар аймаг дээр явж байхад өдөр ******* холбогдож “нөгөө хүн чинь ирсэн, хамт нөгөө газар руу явлаа” гэсэн, очоод нөхцөл байдлаа судлаад, хутга шөвөг гаргадаг гэсэн шүү, аюулгүй байдлаа хангаад олон нийтийн цагдаатай хамт яваарай гэж хэлсэн. Энэ өдрийн орой 19 цагийн үед олон нийтийн цагдаа явчхаад ирлээ гэж хэлсэн бөгөөд өөр зүйл хэлээгүй...”

Мөн гэрч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлгээс “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Мөнххаан суманд ажилтай явж байхад Одбаатар надтай уулзаж гомдол гаргасны дагуу холбогдсон******* авчрах талаар т хэлсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авчрахаар явсан байна. Одбаатарын гомдлыг 3 хоногийн дараа бүртгэлд оруулсан учраас он, сар, өдрийг нь санаж байна...”

Мөн гэрч 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дахин мэдүүлгээс “...тийм зүйл байхгүй, аюулгүй байдлаа хангаад хоёулаа яваад аваад ирээрэй гэж хэлсэн. ...хэчнээн тооны мал дутсан, хэн хэн гэдэг хүнд зарсан, хаана байдаг, ойр хавьд нь ямар айл байдаг талаар мэдээлэл цуглуулаад дагуулаад ир гэж хэлсэн. Тухайн үед мэдээлэл цуглуулах зорилгоор цагдаагийн алба хаагчийг явуулсан...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 47-48-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 20-24-р хуудас),

 

- Гэрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгээс “...Мөнххаан сумын иргэн Ган-Очир гэх залуу надтай уулзахдаа “Түмэнцогт сумын цагдаа ******* нь манай найз Д.Бат-Эрдэнийг хөдөө авч яваад бэлэг эрхтнээ гаргасан байна, ингэж болдог юм уу, энийг яахав” гэсэн. Би яг юу болсон юм бэ гэж тодруулахад “д малаа харуулдаг Баатар гэдэг хүн гэдэг цагдааг явуулсан чинь авч явахдаа замдаа бэлэг эрхтнээ гаргаж хөхүүлсэн гэнэ үү тийм юм яриад байна” гэхээр нь “сайн лавлаж асуусан уу, наадах чинь цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд халдах, сөргөөр нөлөөлнө шүү” гэхэд сайн лавлаж асуусан үнэн гэсэн. Тэгээд би шууд газрын дарга, хурандаа Баатархүүд утсаар энэ асуудлыг танилцуулахад аваад ир гэсний дагуу Ган-Очирыг цагдаагийн газар дээр авчирч газрын даргатай уулзуулахад албаны шалгалт хийж шийдвэрлэнэ гэсэн тул хүлээлгэж өгөөд явсан, ...би ******* цагдаа яагаад Мөнххаан сумын нутаг дэвсгэрт болсон үйлдэлд очсон талаар мэдээгүй, надад Одбаатар гэдэг хүнээс ямар нэгэн гомдол мэдээлэл ирсэн гэж танилцуулаагүй, уг нь надад танилцуулах ёстой, гэмт хэргийн шинжтэй асуудлыг газрын болон дэд даргад танилцуулж, жижүүрт нэгдсэн мэдээг өгч шалгадаг...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 57-58-р хуудас),

 

- Хохирогч Д., гэрч Т.Гантогтох нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлээс “.../Асуулт: Хохирогч Д. 2 удаа хутга гаргасан, гэрч Т.Гантогтох 1 удаа хутга барьж буусан гэж зөрүүтэй мэдүүлсэн байна тухайн үед ******* хэдэн удаа хутга гаргасан бэ?/ Хохирогч ******* хариулт: Тухайн үед ******* 2 удаа хутга барьж буугаад дарамталсан. Гэрч хариулт:  Би ******* ах эхний удаа буухдаа хутга авч буугаад голын хайрцагт хийсэн, харин 2 дахь удаа буухдаа хутга авч буусныг анзаарч хараагүй. /Асуулт: Хэрэг гардаг өдөр хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр байсан бэ?/ Хохирогч ******* хариулт: 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан шиг санаж байна. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн газарт ирсэн. Гэрч хариулт: 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан шиг санаж байна. /Асуулт: Хохирогч Д.тэй жалганд уулзах үеийн үйлдэл Т.Гантогтоход харагдаж байсан уу?/. Хохирогч ******* хариулт: ******* бид хоёрыг жалганд ороход автомашин харагдаж байсан бөгөөд жолооч харагдахгүй байсан. Гэрч хариулт: Эхэлж тэр хоёр автомашинаас буугаад жалга руу ороход тэр хоёр зүгээр юм яриад зогсож байсан. Хэрэв доошоо суувал харагдахааргүй байсан” гэх   (1 дүгээр хавтаст хэргийн 79-80-р хуудас),

 

- ******* гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж буй 243000398 дугаартай хэргээс нотлох баримт хуулбарласан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэлийн хавсралт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоолын “...ТОГТООХ нь: ...иргэн Г.Одбаатар нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 01 дүгээр баг, Баянхаан гэх газарт бусдад малаа маллуулж байх хугацаанд түүний малаас 56 үхэр, 150 хонь, 100 ямаа завшсан байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсүгэй” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 96-р хуудас),

 

- Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Баг, хороо хариуцсан цагдаа”-гийн албан тушаалын тодорхойлолтын “...албан тушаалын зорилго: Хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх.., албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг: 1.1. Гэмт хэрэгтэй тэмцэх..., 1.6. Иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийг шалгах” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 183-187-р хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/128 дугаартай “Цагдаагийн ахлах ахлагч *******ыг цагдаагийн албанаас чөлөөлж, цагдаагийн цол хураах тухай” тушаалын “...ТУШААХ нь: Тус Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ******* нь өөрийн санаачилгаар албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул чөлөөлж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураасугай” гэх(1 дүгээр хавтаст хэргийн 11-р хуудас),

 

- Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 148-р хуудас)

 

- Шүүгдэгч *******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 154-162-р хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

1.1 Прокуророос шүүгдэгч *******ыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан /төрийн албан хаагч/ буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийг “2018 оноос хойш иргэн ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор “өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөх, эвхэгддэг тонгорог хутганы ишээр цээж хэсэг рүү 2 удаа цохих” зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоож, “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэх зэргээр үг хэлэх, гараар цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийх зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

мөн тус газарт байхдаа ******* биед хутга тулгах, хутганы ишээр цээж рүү нь цохих, хоолойг нь хэрчинэ гэж хэлэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж буюу бэлэг эрхтнээ хөхүүлж хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

1.2 Улсын яллагч Б.Батнасан: “Шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан /төрийн албан хаагч/ буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийг “2018 оноос хойш иргэн ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор “өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөх, эвхэгддэг тонгорог хутганы ишээр цээж хэсэг рүү 2 удаа цохих” зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоож, “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэх зэргээр үг хэлэх, гараар цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийх зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,  мөн тус газарт байхдаа ******* биед хутга тулгах, хутганы ишээр цээж рүү нь цохих, хоолойг нь хэрчинэ гэж хэлэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж буюу бэлэг эрхтнээ хөхүүлж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд иргэн Г.Одбаатар нь малчин Д. малаас нь завшиж дутаасан талаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд тус аймгийн Цагдаагийн газрын Түмэнцогт сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Отгонбаатартай уулзан хэлж, цагдаагийн алба хаагчийн хамт ******* гэр лүү очиж дутсан малынхаа тоог нарийвчлан гаргах хүсэлт гаргасан байна. Үүний маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Түмэнцогт сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч үүргийн дагуу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******, олон нийтийн цагдаа Т.Гантогтох нар иргэн ******* хамт тус аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газарт очиж, улмаар Д.Бат-Эрдэнийг сумын төв рүү авч явжээ. Ингэхдээ хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ******* нь иргэн Д.Бат-Эрдэнийг “2018 оноос хойш иргэн ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор “өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөх, эвхэгддэг тонгорог хутганы ишээр цээж хэсэг рүү 2 удаа цохих” зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоосон, мөн “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэх зэргээр үг хэлэх, гараар цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийх зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,  мөн тус газарт байхдаа ******* биед хутга тулгах, хутганы ишээр цээж рүү нь цохих, хоолойг нь хэрчинэ гэж хэлэх зэргээр хохирогч ******* хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж буюу бэлэг эрхтнээ хөхүүлж хүчиндсэн үйлдлийг гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

 

1.3 Улсын яллагч Б.Жамъяндорж:“Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримтуудаар буюу шүүгдэгч ын өгсөн мэдүүлгүүд нь зарим нэг зүйлүүд дээр хавтаст хэрэгт авагдсан гэрч нар бол хохирогчийн мэдүүлгүүдтэй зөрж байгаа. Энэ зөрж байгаа байдал нь шүүгдэгч ын худал ярьж байгаа гэдгийг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож харагдаж байгаа болов уу гэж хэлмээр байна. Учир нь юу гэж ингэж хэлсэн бэ гэхээр гэрч болон хохирогч нарын хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгүүд хоорондоо үйл баримт болон цаг хугацаа, тэгээд тэр үйлдлийн арга бусад бүх зүйлээрээ хоорондоо бол таардаг. Нэг ёсондоо хэн нь хэзээ хэн рүүгээ яаж ярьсан тухайн үед ямар үйл баримт болсон ингэж хоорондоо утсаар ярих болон хэлэх тэр болсон үйл байдлын байдал баримтын талаар юу гэж ярьж байгаа зэрэг нь гэрч хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо яг цав таардаг. Гэтэл ганцхан хүн л энийг эсэргүүцэж ярьдаг. Тэр нь шүүгдэгч байдаг. Харин энэ эсэргүүцэж ярьж байгаа нөхцөл байдал нь өөрөө худал байна гэдгийг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож харагдаж байна. Мөн дээрээс нь ын хувьд өөрийн эрүү шүүлт болгосон гэмт хэргийн хувьд хүлээн зөвшөөрсөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч нарын зүгээс асуусан асуултуудын дараа өөрөө энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Анх шүүх хуралдаан эхлэх явцад бол аль аль гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хүлээн зөвшөөрсөн. Харин хүчингийн гэмт хэргийн тухайд огт хүлээн зөвшөөрөхгүй үйл баримтыг яриад байгаа. Өөрөө бол яагаад энэ гэдэг хүн ийм юм яриад байгааг бол ойлгож мэдэхгүй байна гэдэг зүйлийг хэлдэг. Ямар учир шалтгаанаас ийм юм яриад байгаа юм бэ гэдгийг ерөөсөө ойлгож мэдэхгүй байна гэдэг харин өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судалсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүгдэгчээс асуусан асуултууд зэргээс үзэхэд хохирогч******* ер нь бол урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан. Дээрээс нь худал ярих боломжтой хүнийг гүтгэдэг мөн зальжин зантай ийм хүн байсан гэх тодорхойлолтуудыг хэлээд байна. Тэгэхээр яг өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг дээр түүний биеийн байцаалт байгаа. Хохирогч яг хэдэн насны хүн бэ гэдэг нь тэр нь дээр бас тов тодорхой харагдана. Тэгэхээр нас тогтсон 50 орчим насны энэ хүн маань ийм зүйлийг санаа сэтгэлээсээ ургуулан бодож гаргаж ирээд худлаа ярина гэдэг бол өнөөдөр байж болохгүй зүйл болов уу гэж бодож байна. Хэрвээ хохирогч маань уг үйл явдал болсноос хойш магадгүй зүгээр 7 хоногийн дараа, 10 хоногийн дараа, сарын дараа ч юм уу гэв гэнэт гаргаж ирсэн бол өнөөдөр харин энэ Бат-Эрдэнийн мэдүүлэг маань өөрөө эргэлзээтэй байна гэдэг зүйлийг яримаар байна. Гэтэл энэ зүйлийг хэзээ ярьсан бэ гэхээр ерөөсөө л тухайн гэмт хэрэг болсон даруйд энэ талаар хэлэх боломж нь бүрдсэн даруйд л хохирогч маань өөрөө энэ талаараа өөрийнхөө эхнэрт дээрээс нь эгчдээ ингээд энэ хоёр хүнд ингээд хамгийн түрүүнд мэдэгдээд байгаа ерөөсөө гэмт хэрэг болсон тэр цаг хугацаанд л мэдэгдээд байгаа мэдэгдэх боломжтой болсон даруйдаа тэгэхээр яг тэр даруйд энэ хүнийг одоо ыг өөртөө муухай харьцсаных нь төлөө ажилгүй болгоё, амьдралгүй болгоё, энэ хүнийг гүтгэе, хэрэг тохьё  гэдэг санаа сэдлээр ийм ийм юмыг нээж ярилаа гэж бодоход ядаж энэ хүн маань намайг зодож цохисон бүүр ёстой аймаар зодож цохиод ингэсэн тэгсэн гэж худлаа ярьж болох гүтгэх ийм байдалд хүргэе гэж ярих ёстой. Гэтэл бүхэл бүтэн өөрийг нь хүч хэрэглэсэн бэлгийн шинжтэй ийм үйл явдал хэлсэн мэтээр худал ярина гэдэг бол санаанаасаа зохиож худал ярина гэдэг зүйл бол байж боломгүй байх, хэрэг үйл явдал болсноос хойш 7 хоног юм уу сарын дараа хугацаа өнгөрсний дараа магадгүй үнэхээр тэр шүүгдэгчийн хэлж байгаагаар ийм зальжин худал ярих төрлийн хүн бол тэгж хэлж болох хүн гэж дүгнэсэн. Гэтэл энийг хэзээ хохирогч ярьдаг вэ гэхээр ерөөсөө л яг тэр гэмт үйлдэл гэмт хэрэг болсон тэр даруй л энэ талаар ярьдаг. Тэгэхээр энэ хүнд дээрээс нь энэ нас тогтсон энэ хүнд тийм зүйлийг өөрөө ямар үр хүүхэдтэй хэдий насны үр хүүхэдтэй хүн билээ тэгээд тийм хүнд тийм юмыг сэтгэж санаанаасаа зохиогоод гэрч нар луу тэр хүмүүс рүү уйлан барин тэгж ярих ямар шаардлага хэрэгцээ байна. Тийм шаардлага хэрэгцээ бол үнэхээр байхгүй, яагаад тэгж ярьсан бэ гэхээр хохирогчид үнэхээр тийм зүйл тохиолдсон учраас л тэрийг ярьж байгаа. Санаа сэтгэлээсээ зохиож сэтгэж ургуулан бодож гаргаж ирж яриагүй үнэхээр өөрт нь тийм зүйл тохиолдсон учраас л хохирогч тэрийгээ үнэн зөвөөр нь хэлж мэдүүлээд байгаа юм хохирогчийн тэгж утсаар ярьж хэлж мэдүүлж байгаа тийм үйл явдал болсон талаарх бусад үйл баримтуудын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Хохирогч хамгийн түрүүнд эхнэртээ хэлсэн эхнэр нь эгчдээ хэлээч гэж зөвлөсний дагуу эгчдээ хэлсэн. Эгч нь энэ талаар маш сайн ойлгож ухаарахгүй энэ одоо юу болоод байна гэдэг тэр байдлаараа өөр ажлынхаа захирал тэр Чинбат гэдэг хүнээс тусламж үйлчилгээ авах гээд Чинбат гэдэг хүндээ хэлсэн, Чинбат нь гайхаад юу яриад байгаа юм бэ гээд луу ярихад өөдөөс нь тэр зүйлийг үгүйсгээгүй харин нэг тийм юм болчихлоо гээд л утсаа тасалсан. Гэрч Чинбат өөрөө мэдүүлэгтээ хангалттай л хэлдэг бэлэг эрхтнээ хөхүүлсэн гэж юу яриад байгаа юм бэ гээд гайхаад асуусан байдаг. ын зүгээс харин нэг тиймэрхүү юм болчихлоо гэдэг зүйлийг л хэлсэн байдаг. сэрэнгүүтээ******* олж уулзаад болсон асуудлын талаарх асуудлыг битгий цааш нь яриач гэдэг уучлалтыг гуйгаад тэгж уучлалт гуйсан буцаж уулзаад энэ талаар хэлсэн барьсан гэдэг нь ч гэсэн хавтаст хэрэг дээр авагдсан гэрчийн гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог. Дахиад нөгөө Чинбатын мэдүүлэг байгаа. Чинбат дахиад л хэлдэг над руу цагийн дараа нөгөө хоёр чинь уулзаад хоорондоо тохиролцчихсон учраа олчихсон энэ талаар битгий яриарай хэлээрэй гээд над руу ярьсан гээд бас гэрчийн мэдүүлэг нь байгаа. Гэрч Чинбатыг бас хохирогч бол өөрөө хэлэхдээ яах вэ төрлийн хүн гэж хэлдэг Чинбатыг, Чинбат өөрөө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэг их сайн таньж мэдэхгүй байдаг. Өнөөдөр Сүхбаатар аймаг болон өөр ямар ч аймаг энд тэнд хөдөө орон нутагт хүмүүс ер нь холын хамаатан гэж нэгнийгээ бас мэдэж ярих үе бол байдаг. Тэглээ гээд тэр хамаатан садан байх тусмаа хоорондоо дотно харилцаатай нэгнийгээ өмөөрч хамгаалах нэгнийхээ төлөө байнгын байдаг гэсэн тийм ойлголт бол байхгүй. Хамаатныхаа зарим юмыг бид хоёр хамаатан гэсэн гэхдээ холын хамаатнууд ямар учиртай юуг нь сайн мэдэхгүй байна. Тэр хүнийг бол нэг их сайн танихгүй гэдэг ийм юмнууд зөндөө байдаг Чинбатын хувьд бол яг л тийм харилцаатай байсан. Эгчтэй нь бол яах вэ ажил хэргийн шугамаар харилцаа холбоотой учраас, тэр туслах дэмжих үүднээс ярьсан байна. Мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үед сая өөрөө хэллээ 16 жил 7 сарын хугацаанд цагдаагийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэлээ энэ олон жил ажиллаж байх хугацаандаа сүүлийн 1 жилийн хугацаанд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллах хүсэлтээ өгөөд энэ хүсэлт ер нь бараг удахгүй томилогдоод эрүүгийн төлөөлөгчөөр явах талаар асуудал нь яригдаж байсан гээд байна. Тэгэхээр эндээс л гэмт хэргийн санаа сэдлүүд гарч ирж байгаа юм болов уу гэж өнөөдөр улсын яллагчийн зүгээс харж байна. Олон жил цагдаагийн албан хаагчаар үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаад эрүүгийн төлөөлөгч болж дэвшин томилогдож ажиллах энэ боломж нь бүрдсэн энэ ч утгаараа баярлаж энэндээ бас ер нь жоохон баяртай явж байсан учраас одоо төлөөлөгчийн зүгээс ингээд хүн олоод ир дээрээс нь эрэн сурвалжлах ажиллагаа хийгээд бусад айл өрхүүдээс нь юм асуучхаарай гэсэн ын зүгээс өөрийнхөө ирээдүйд томилогдох ажлынхаа тэр гарааг эхлэх үүднээс дээрээс нь баяртай байсан тэр үүднээс айл саахалтуудаар явж эрэн сурвалжлах ажиллагаа хийхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өмнөх өдөр нь мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас нэлээн ч согтсон. Ингэж согтолттой байсан гэдгийг хамт цуг явсан олон нийтийн цагдаа Гантогтохын хувьд  хангалттай бас нотлон гэрчилж хэлсэн. Дахиад нэмээд архи уусан хэрэг илрүүлье гэсэн тэр чинхүсэл нь л байгаа ирээдүйд өөрөө төлөөлөгч болно ингээд хэрэг илрүүлнэ гээд энэ дээрээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн согтолттой байсан. Ингээд эрүүдэн шүүх энэ үйл явц маань болсон. Мөн хохирогчийн мэдүүлснээр энэ хутга тулгах хутга хоолойнд нь тулгаж хэрчиж байгаа мэт үйлдэл хийх энэ үйл баримтуудын үндсэн дээр бэлэг эрхтнээ хөхүүлэх энэ нөхцөл байдал ч гэсэн бүрдсэн. Энэ бүрдээд байгаа нь яаж харагдаад байдаг гэхээр цуг явж байсан далд газар байж бай чи түрүүлээд явж бай бид хоёр далд газар ороод уулзаадахъя гэдэг энэ өөрийнх нь мэдүүлгүүд гэрч нарын хэлсэн мэдүүлгүүд хохирогчийн өгсөн мэдүүлгүүдээс харагддаг далд газар орсон ер нь бол айлган сүрдүүлэх зорилготойгоор магадгүй эхний ээлжид бэлэг эрхтнээ гаргаж ирж согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гаргаж ирж айлган сүрдүүлэх маягаар хэлсэн байж магадгүй сүүлдээ нөгөө үйл явдал нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас бодит үйлдэл болж хувирсан нэг ёсондоо хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн. Тийм учраас шүүгдэгч Эрдэнэ-Очрыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Мөн дээрээс нь 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох”  гэх дүгнэлтийг

 

1.4 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийг бид мэднэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйлдэж болзошгүй гэмт хэргийг таслан зогсоох гэдэг байр суурь байдаг. Гэхдээ энд бас хүний эрхийн асуудал бас яригддаг. Өнөөдөр хэтэрхий нэг талыг баримталсан ийм зүйлийг улсын яллагч нар ярьж байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд бүгдээрээ л яв цав таарч байгаа гээд ярьж байна. Хохирогч гэдэг хүн гурваас дөрвөн хүн рүү ярьсан байдаг гурваас дөрвөн хүн рүү ярихдаа дөрвөн өөр утга ярьсан байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр эхнийхтэй болохоороо ярихдаа намайг гэдэг цагдаа аваачиж жалганд аваачаад бэлэг эрхтнээ хөхүүллээ барилаа ингэлээ тэглээ гэдэг. Дараа нь болохоороо эгч рүүгээ хэл гээд манай эхнэр хэлсэн гэсэн байдаг. Эгчдээ хэлсэн байдаг гээд ингэдэг нэг дэх асуудал. Хоёр дахь баримт нь болохоороо найз руугаа ярьсан гээд байдаг Ганзориг гээд найз руугаа ярьсан. Дараа нь  Чинбат гэдэг хүнтэй ярьсан гээд байдаг.  Энэ Чинбат гэдэг хүн чинь төрлийнх нь хүн, гэрчээр асуугдсан хүмүүс хохирогч тэй холбоотой буюу ураг төрлийн холбоотой хүмүүс байгаад байна. Энэ хэрэг Энхсайхан гэж дэд хурандаа, Одбаатар гээд хүн гэрчээр асуугдсан. Одбаатар нь гомдол гаргасан хүн. Одбаатар  гомдол гаргахдаа өгсөн мэдүүлэг дээрээ хүртэл энэ хүн болбол худлаа ярих, бусдыг  гүтгэдэг хүн. Цагдаагийн албан хаагчийг байж боломжгүй ийм хүн гэмт хэрэг хийсэн мэтээр ярьсан байсныг би сүүлд мэдэж дахиад өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Ямар сайндаа л одоо боохоо хочтой хүн байх вэ дээ энэ хүн болбол ер нь зальжин хүн шүү дээ гэдгийг хэлсэн байдаг. Дээрээс нь Энхсайхан гээд дэд хурандааг мэдэхгүй би эрүүгийн хэрэг үүсгэх саналтай орж ирснийг нь дараа нь яагаад  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах болсныг нь мэдэхгүй. Тэр үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Улсын яллагчийн хэлж байгаатай болбол би  санал нийцэхгүй байна. Баримт алга л гэж хэлмээр байна. Үнэхээр өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр энэ хэргийг шалгаж шүүсэн гэдгээ болбол хэлсэн байна. Мэдүүлгээ өгсөн байна. Тэгээд энэ мөрдөн шалгасан болон эсвэл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байж болохуйц хүнийг шалгаж байгаа хүн болгон өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр явсан. Өөрийнхөө гаргасан шийдвэрийг  хүн хамгаалах тоолонд нь хүнд эрүүгийн хууль тогтоомжийг үндэслэлгүй буруу хэрэглэсэн гэдэг ийм байр суурьтай байгаад байвал энэ чинь одоо Монгол улсад өнөөдөр үйл ажиллагаа яаж явах юм бэ.

Нэг зүйлийг хэлмээр байгаа юм хохирогчийн гэмт хэрэг гарахад хохирогчийн хувийн байдал нөлөөлсөн. Яагаад завших гэмт хэрэг үйлдээд тэр нь нотлогдоод өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болохыг улсын яллагч хэлж байна.  Шүүхэд шилжүүлсэн болохыг хэлж байна. Тэгвэл гэмт хэрэг хийчихсэн хүн яах вэ гэдэг ийм асуудал урган гарч ирнэ.  Дараагийн нэг асуудал нь гэрч Одбаатартай утсаар ярьсан гэдэг өнөөдөр энэ гэрчийн мэдүүлгийг би шинжлэн судлуулснаар тооцъё гээд дурдсан байгаа. Мэдүүлэгт  орой Цэнгэлийнд байхад Цэнгэлийн утас руу гэдэг хүн залгаад танай дээр гомдол гаргачихсан байгаа чи намайг шоронд явуулж чадахгүй ээ гээд бах тав нь ханасан байдалтай ярьсан. Тэгэхээр  өнөөдөр яг энэ шүүгдэгч болоод зогсож хүнийг зүгээр л нэг гэмт хэрэг рүү гүтгэчихье гэсэн нь  том хэмжээний асуудал болоод тэр хүн сүүлдээ эндээс буцъя гэхээр буцах боломж байхгүй болсон. Бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн ийм асуудалд орох учраас өнөөдөр шүүх хуралдаа ч ирж орсонгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Үнэхээр л өөрөө хохирсон байсан юм бол би энд энэ хүн намайг ингэсэн гээд зогсож байх тийм сэтгэхүй энэ хүнд байна уу. Би үүнийг ганц үйлдлээр байхгүй гэж харж байна. Энэ хүн өнөөдөр хохирогчийн байр сууриас энэ шүүх хуралд оролцсонгүй.

Яагаад вэ ийм гэмт хэрэг болоогүй бусдыг гүтгэсэн бол шүүх хурал дээр нотлогдох болно. Өөрт нь хэлэх тайлбар байхгүй. Ийм учраас л энэ хүн ирсэнгүй. Миний үйлчлүүлэгч шүүх хурлын явцад хэдий цагдаагийн албан хаагч байгаад нэг ийм хэрэг учралын араас ингээд явсан гэдэг ийм буруу нь гүтгэгдэж байгаа боловч энэ хүн бас нэг мөрдөс зүүсэн хүн. Дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу тодруулах үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Ганц хоёр айлаар орсон байна. Харин энэ хүний ганц буруу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдэл. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас тухайн хүнд одоо олз авсан байна  гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Яагаад энэ хүн өнөөдөр нүдэн дээр нь архи уучихсан дээрээс нь айлын гадаа нэг удаа өгзөг рүү нь өшиглөчихсөн энэ чинь ингээд л хүний эрхэнд халдсан зүйл үйлдэл мөн үү гэвэл мөн. Тэгээд өөрөө шүүх хуралдааны явцад өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр хохирогчийг тавь гаран насны хүн яагаад ч ийм зүйлийг худлаа ярих ийм эрх зүйн үндэсгүй гээд улсын яллагчийн зүгээс хэлж байна. Миний хүсэлт ч гэсэн өнөөдөр ямар хүн юм бэ 0-10 насны гурван хүүхэдтэй эхнэртэйгээ амьдардаг. 0-3 насны хүүхдийнх нь хоёр нь охин байгаа. Нэг нь хүү байгаа. Ийм хүн өнөөдөр хувийн байдлаа тогтоолгож чадахгүйн улмаас нэг гэмт хэрэгт  гэм буруутайд тооцогдоод зогсоно гэдэг  бол, дээрээс нь хуулийн байгууллагын ажилтан байсан хүн энд ингээд зогсож байна гэдэг бол нарийн асуудал.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хуульд заасан энэ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр орж ирэхгүй бол энэ хүний эрх ашиг сонирхол шууд зөрчигдөх маш том үндэслэл болж байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Ялангуяа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаа. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийн яллах цагаатгах, ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно. Энэ гэмт хэрэг болсон гээд байгаа хүнийг яг харсан бодит гэрч нь Гантогтох гээд байгаад байна. Тэр хүн ийм үйлдэл болохыг хараагүй, зогсож байхыг нь харсан. Яг ийм гэмт хэрэг үйлдэл болсныг би хараагүй ээ гээд ингээд хэлээд байгаа.

Дараагийн нэг гэрч эхнэр Буянтогтохын мэдүүлэг байгаа. Энийг нотлох баримтаар шинжлэн судлахдаа би тооцуулсан. Дээрээс нь энэ яллах дүгнэлтэд дурдсан байгаа машины эргэн тойронд хүмүүс ингээд нааш цаашаа алхаж байгаад суугаад хөдлөөд явчихсан гээд мэдүүлээд байгаа байхгүй юу. Хэргийн газрын үзлэгийг, Буянтогтохын мэдүүлгийг, хэргийн газрыг шалгасан дүгнэлтийг бас би хэлсэн байгаа. Шинжлэн судлуулснаар тооцуулъя гэсэн Эндээс харахад Буянтогтохын зогсож байгаа газар хэрэг учрал болсон гэх газраас харахад хүн өвдгөн дээрээ суугаад эсвэл  өшиглөж цохиод зодож байгааг харах бүрэн боломжтой. Хонхор газар өөрөө ийм өндөрлөг газар байгаа гэдгийг нотлох баримтаар гэрэл зургийн үзүүлэлтээр авагдчихсан байдаг. Дээрээс нь энэ хүнийг яагаад  гэмт хэрэгт  эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болоод байна вэ гэхээр хохирогчоос дахин мэдүүлэг авах үед таныг 2023 оны 10 сарын 10-ны өдөр гэдэг хүн таны бие махбодыг шаналган зовоосон тарчлаасан, танд ийм хууль бус үйлдэл хийсэн зүйл байгаа юу гэх үед тэр хүн намайг цохисон зодсон болохоос биш энэ хүчингийн гэмт хэргээ хэлээгүй. Тэр нь хавтаст хэрэгт бэлээхэн авагдчихсан байгаа. Тэгэхээр эндээс юу харагдаад байгаа юм бэ тэгэхээр энэ хүн хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй юм байна. Дараагийн нэг дүгнэлт гэрч тэр Буянтогтох гэдэг хүн мэдүүлэхдээ эргэн тойронд нь ингээд нааш цаашаа алхаад 2-3 минут болсон. Орж гарах хугацаа 3-5 минут мэдээж хүн хөнгөнөөр бие засаж болно. Хэргийн зарим нэгэн нөхцөл байдлууд маш эргэлзээтэй тогтоогдохгүй байна.

Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтдээ  гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон, нотолсон баримт гэрчийн мэдүүлэг, дээрээс нь одоо улсын яллагч нарын хэлж байгаагаар тэр цагдаагийн газрын дарга хаагаад дээрээс нь одоо баахан бичгийн нотлох баримтууд устаад, тэгээд энэ нь одоо цагдаагийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учраас хаах ийм нөхцөл байдал болсон гэж байна. Энэ нөхцөл байдал үнэхээр болсон бол улсын яллагч хүн ч гэсэндээ өөрөө ийм нөхцөл яг үнэн үү, бодит уу гэдгийг шалгах ёстой байсан юм биш үү. Гэтэл өнөөдөр яг тийм ажиллагаа хийгдээгүй учраас миний үйлчлүүлэгчийг хутга бариад хүнийг чичээд хоолойнд нь хутга тулгаад ална гээд бэлэг эрхтнийг чинь одоо тайрна татна гэсэн ийм үйлдэл тогтоогдоогүй, одоо яг гэм бурууг ингээд тооцох үндэслэл яг нотлох баримтын хэмжээнд хангалттай нотлогдохгүй байна. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс болбол Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг миний үйлчлүүлэгч сая өөрөө шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд бол хүлээн зөвшөөрсөн. Би энэ дээр гэм буруутайд тооцоход өмгөөлөгчийн зүгээс саналгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүчиндэх гэмт хэрэг дээр энэ хүний үйлдэл өөрөө хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг миний үйлчлүүлэгчид ашиглаач хэрэгжүүлээч гэж хүсэж байгаа юм. Яагаад гэвэл энэ өөрөө шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байгаа. Дээрээс нь гэрчүүдийн мэдүүлгийг яг ингээд уншаад үзэх юм болбол дандаа л юутай нэг үйл явцаас яах вэ тэр өдрөө л болсон хэр нь ээ яг одоо ингээд хэлж байгаа процессууд нь өөр байдаг. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг өөр байгаад байдаг нүүрэлдүүлсэн байцаасан мэдүүлэг нь хоорондоо зөрөөтэй байгаад байдаг. Ингэхээр чинь энэ хүнийг яг ингээд энэ хүн бол  Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж  гэж дүгнэх ийм нөхцөл байдал байж болохгүй. Дараагийн нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгч бол тэр цагдаагийн шалгалт өгч эрүүгийн төлөөлөгч болох тэр үүд хаалга бол нээлттэй байсан уу, байсан нөөцөд орчихсон байсан уу, байсан, орон тоо байгаагүй учраас энэ хүн алба хашиж байгаа албан тушаалынхаа эрх үүрэг хэм хэмжээнд л захирагдах ёстой. Тэгвэл одоо тэр эрүүгийн төлөөлөгч болж  гэмт хэрэг илрүүлэх  нөхцөл байдал үүсч тэр сэтгэл догдлолоосоо болоод гэмт хэрэг хийчихсэн байна гэж дүгнэх нь өөрөө өрөөсгөл. Энэ бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шууд дордуулахуйц дүгнэлт байна гэж харж байна. Тэгээд энд Одбаатар гэдэг хүний мэдүүлэг бол бас аягүй чухал ач холбогдолтой л гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. Яагаад гэвэл чиний тэр цагдаа дээр чинь би холбогдуулаад гомдол гаргачихсан. Чи намайг шоронд хийж чадахгүй. Тэгвэл энэ эргэлзээтэй мэдүүлэг гарч ирэх үед мөрдөгч өөрөө яг хохирогч руу яриад уулзаад ч юм уу мэдүүлэг аваад, яг энэ асуудлыг тодруулж болохуйц байсан. Гэтэл одоо яг энэ байдал  одоо тогтоогдох боломжгүй шүүхийн хэлэлцүүлгийн үе шат өнгөрсөн. Энэ нөхцөл байдлыг ч гэсэндээ миний үйлчлүүлэгчид ашигтайгаар буюу ийм гэмт хэрэг болоогүй гэж үзэх үндэслэлтэй. Харин тэр Одбаатар гэдэг гэрчийн мэдүүлэг, гэдэг хохирогч нь өөрөө чиний тэр цагдаа одоо удахгүй, одоо ингээд ял авна гэдэг ийм нөхцөл байдал  болохуйц ийм хэмжээнд ярьсан гэдэг  дүгнэлтийг бас шүүх үнэлж дүгнэж үзээсэй гэж үзэж байна. Ийм учраас өмгөөлөгчийн байр суурь  миний үйлчлүүлэгч эрүүгийн хуульд заасан 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдыг шаналган зовоосон, тэр  үйлдлээ буву  цохисон зодсон гэдгээ бол өөрөө хүлээн зөвшөөрч байна. Харин хутга тулгасан,  өмдийг тайлуулсан бэлэг эрхтнийг огтолно гэсэн үйл баримтууд нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан мэдүүлэг зөвхөн юу байгаа вэ гэхээр зөвхөн хохирогчийн өөрийн мэдүүлэг байгаа болохоос биш харсан үзсэн гэрч нотлох баримт байхгүй, дээрээс нь миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нэг үндэслэл бол 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүчиндэх гэмт хэрэг энэ гэмт хэргийн нөхцөл шинж байдал мөн адил нотлогдохгүй байна гэдэг дүгнэлтийг хиймээр байна. Ийм учраас гэм буруугийн хэлэлцүүлэг ингээд дуусаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч улсын яллагч нараас оруулж ирж байгаа Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдыг эрүүдэн шүүсэн гэмт хэргийг бол үйлдсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрлөө. Харин бусдыг хүчиндэх гэмт хэргийн үйл баримт бол тогтоогдохгүй байна. Ганцхан хохирогчийн мэдүүлэг түүнд ашигтай байх этгээдүүдийн мэдүүлгээр бусдыг яллах дээрээс нь гэрч нарын мэдүүлэг зөрөөтэй байх үед ингэж шүүгдэгчийг яллах нь өөрөө шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах бусдыг хийгээгүй гэмт хэрэгт нь яллах ийм нөхцөл байдал үүсэж болзошгүй байнагэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

1.5 Шүүгдэгч *******: “Бат-Эрдэнийг аваад сумын төв рүү явсан. Гол процесс бол хэрэг төвөг асууж загнаж зандарсан асуудал байгаа. Бэлэг эрхтэн хөхүүлсэн гэж яриад байна тийм асуудал байхгүй, жижиг эвхэгддэг хутга байдаг байсан. Тэрийг дэлгэсэн барьсан юм байхгүй. Зарим үйлдэл Бат-Эрдэнийн ярьж байгаатай тохирохгүй байна. намайг яагаад ингээд байгааг сайн ойлгохгүй байна” гэж маргасан.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар иргэн Г.Одбаатар нь малчин Д. малаас нь завшиж дутаасан талаар 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Цагдаагийн газрын Түмэнцогт сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Отгонбаатартай уулзаж, цагдаагийн албан хаагчийн хамт ******* гэр лүү очиж дутсан малынхаа тоог нарийвчлан гаргах хүсэлт гаргаснаар Түмэнцогт сумын хэсгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Отгонбаатар нь тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******т Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газар очиж, Д.Бат-Эрдэнийг сумын төв рүү авч ирэх үүрэг өгсний дагуу ******* нь олон нийтийн цагдаа хамт Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газар очиж, Д.Бат-Эрдэнийг сумын төв рүү авч явжээ.

Ингэхдээ шүүгдэгч ******* нь Д.Бат-Эрдэнийг “2018 оноос хойш иргэн ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, эвхэгддэг хутганы ишээр цээж рүү нь 2 удаа цохих зэргээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоосон, мөн “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэж  гараараа цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийж сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

2.1. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн объектив шинж нь эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх байдаг. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг эсрэг конвенцын 1 дүгээр зүйлд “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.

Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсөн үйлдэл, эс үйлдэхүй байна. Эдгээр үйлдлийн улмаас бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон үр дагавар үүссэн байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүү шүүлтийн  агуулгыг илүү өргөн хүрээтэй хуульчилсан ба үүнд “Эрүү шүүлт” тулгах гэмт хэргийн субъект нь төрийн албан хаагч байхаар, гэмт хэргийн шинжийг “тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэж тодорхойлжээ.

 

“Төрийн албан хаагч” гэж Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дэх хэсэгт “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, мөн хуулийн 13 дугаар зүйлд төрийн тусгай албан тушаалд хамаарах албан тушаалуудын хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсгийн 13.1.6-д “... цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ... байгууллагын офицер, ахлагч, ...” гэж заасан байна.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан /төрийн албан хаагч/ буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаагаар  ажилладаг төрийн тусгай албан хаагч  байсан байна.

Тухайн хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхэд хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ түүнийг  Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийг “2018 оноос хойш иргэн ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор “өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөх, эвхэгддэг тонгорог хутганы ишээр цээж хэсэг рүү 2 удаа цохих” зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоож, “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэх зэргээр үг хэлэх, гараар цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийх зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд хэргийн баримтаар, шүүгдэгч *******ыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сумын сум дундын цагдаагийн хэсгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Алаг гомбон” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийг “2018 оноос хойш иргэн ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор “өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөх, эвхэгддэг тонгорог хутганы ишээр цээж хэсэг рүү 2 удаа цохих” зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоож, “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэх зэргээр үг хэлэх, гараар цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийх зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

2.2 Харин шүүгдэгч *******ыг ******* биед хутга тулгах, хутганы ишээр цээж рүү нь цохих, хоолойг нь хэрчинэ гэж хэлэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн буюу бэлэг эрхтэнээ хөхүүлж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлгүй гэж үзлээ.

Хэдийгээр  “Бэлгийн харьцааны  шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж “хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан,... ойлгоно”  гэж, “хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно” гэж  тайлбарласан  боловч ******* нь  Д.Бат-Эрдэнийг ******* малыг маллаж байхдаа олон тооны мал дутаасан, бусдад худалдаж завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хүлээлгэх зорилгоор “өгзөг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөх, эвхэгддэг тонгорог хутганы ишээр цээж хэсэг рүү 2 удаа цохих” зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж бие махбодыг нь шаналган зовоож, “хүний мал яагаад дутаасан бэ, хоолойг чинь хэрчинэ, хүний мал дутаасан, яаж төлөх юм бэ, чамайг ална, дутсан малыг хаашаа үгүй хийсэн талаараа үнэнээ хэл” гэх зэргээр үг хэлэх, гараар цохихоор далайх, хутганы ир хэсгийг хоолойд хүргэх үйлдэл хийж хохирогчийн сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох гэмт хэргийг үйлдэгдэх үед болсон болохыг хохирогч Д. мэдүүлдэг.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

 

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт  нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт зорилгыг зөв тодорхойлж улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад  чухал ач холбогдолтой.

 

Хэргийн нөхцөл байдлаас харахад  тухайн хэрэгт сонирхол бүхий хохирогч ******* мэдүүлгээс өөрөөр хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болохыг бусад нотлох баримтаар тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаагүй зэргээс үндэслэн хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байгаагаас гадна  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд *******ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болохыг бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй гэж дүгнэв.

 

Иймд *******ыг хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж буюу бэлэг эрхтнээ хөхүүлж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар *******т холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

          3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг  “эрүү шүүлт тулгасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар талууд гаргасан дүгнэлтдээ:

 

3.2.1 Улсын яллагч Б.Жамъяндорж: “Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тэрээр гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогчийн биед хөлөөрөө өшиглөх, хутганы ишээр цохих зэргээр халдсан, хохирогчийн хоолойг хэрчинэ, ална гэх зэргээр хүзүү орчмоор нь хутга гүйлгэх, биед нь хутга тулгах зэргээр гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг болох хутга ашигласан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон хураан авсан зүйл байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн хохирогч Д.тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна.гэх саналыг,

 

3.2.2 Улсын яллагч Б.Батнасан: “Дүгнэлт адилхан байна” гэх саналыг,

 

3.2.3 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Миний үйлчлүүлэгчийг 2 зүйл ангиар ял төлөвлөж ирүүлсэн бөгөөд нэгийг нь хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Гэм буруутайд тооцсон дээр бол өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал алга харин эрүүгийн хариуцлага дээр бол тухайн гэмт хэрэг нь өөрөө торгох ийм зохицуулалттай гэмт хэрэг байна. Тэгэхлээр яах вэ энэ эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 6.7 дугаар зүйл дээр заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хөнгөрүүлэх үндэслэл бас мөн адил тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн таслан сэргийлэх арга хэмжээний хувьд бол улсын яллагчаас өөрчлөх саналтай оруулж ирж байна. Өмгөөлөгчийн зүгээс бол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн   урьд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгийг үндэслэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсвэл эрүүгийн хариуцлага оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

3.2.4 Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд миний энэ ялыг маань хорих ял биш арай өөр ялаар шийдэж өгч тусална уу гэж хүсэж байна. Би ар гэр 3 хүүхэдтэй амьдралтай тэгээд тийм л юмыг хүсэж байна. Эрүү шүүл тулгасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч тэй энэ асуудал болсноос хойш 2 жилийн хугацаанд ер нь уулзаж утас шөрмөсөөр яриагүй. Энэ хохирогч яг хэрэв монгол хүний шударга ёсны зарчмаар тэй уулзаж зүй бус харьцсан дээрээ уучлал гуйна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй гэж үзсэн болно.

 

4. Хохирол, хор уршгийн талаар

 

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн  хохиролд  тооцно.” гэж  заасан  бөгөөд Д. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршигтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй болно.

 

Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

4.2 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ. 

 

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Эрүүл Мэндийн Сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.4 дэх хэсэгт шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2-д “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно ...” гэж заасны дагуу  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024.11.12-ны өдрийн 1409 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Шүүх тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал зэргийг харгалзан хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон байна.

 

Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******оос хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 660х5=3,300,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлаар:

 

5.1 Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ******* овогт *******ыг “эрүү шүүлт тулгасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Шүүгдэгч ******* дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч *******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн хохирогч Д.тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнжийн 14 тоотод оршин суух хохирогч Д. (РД:)-д олгосугай.

 

9. Хохирогч Д. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдав.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэв.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АЛТАННАВЧ