| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2016/0070/э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2017-06-16 |
| Зүйл хэсэг | 277.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Хохирогч Ж.Б
Хохирогч Ж.Бын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас; Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:
Э.Э-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар баг Зэвсэгт хүчний .. дугаар ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С.С, Г.Б, Т.Н, Ж.Б нартай цэргийн дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ, бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн, хэргий догшин авирласны улмаас Ж.Бын бие махбодид хүндэвтэр гэмтэл, С.С, Г.Б, Т.Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 01 сарын 17-29-ний хооронд Хүрээ 1 байгууламжид үүрэг гүйцэтгэж байсан. Тэр хугацаандаа би цэгээ орхисон байлдагч нарт арга хэмжээ авсан тэр арга хэмжээгээ жоохон хэтрүүлсэн байна лээ, энэ үйлдэлдээ уучлалт гуйж байна. Би маргааш өглөө нь хайрагдсан гэдгийг хэлсэн би оруулаад халуун цай уулгаж, бүлээн усанд хөлийг нь дүрүүлж хэвтүүлээд маргааш нь 13 цагийн үед хөл устаад байна гэхээр нь анги руу цэргийн хөл хайрагдчихлаа гэж мэдэгдэхэд 4 цэргийг Зүүнбаянгийн эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа нь удалгүй намайг харуулаас буулгаж 4 цэргээ эргэж хоол унд аваачиж өг гээд ангийн удирдлагууд явуулсан. Зүүнбаянгийн эмнэлэгт хэвтэж байхад нь би 209000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Аймгаас эмч ирж үзээд яаралтай холбогдох эмнэлэгт нь үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн гоп хүргэгдсэн байгаа. Цэрэгт сахилгын шийтгэл оногдуулахдаа цэргийн дүрмийг би зөрчсөн. Цэргийн харуулын дүрэмд сахилгын ийм арга хэмжээ байхгүй. Харуулчин цэргийн дүрмийг зөрчсөн болохоор нь би хувьдаа арга хэмжээ авахдаа хэтрүүлсэн гэв.
Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 01 сарын 17-ноос 9 хоног Хүрээ 1 байгууламжид харуулын үүрэг гүйцэтгэхээр 2 бага даргын хамт 12 цэрэгтэй явсан. 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө 2-4 цагийн хооронд харуулын үүрэг гүйцэтгээд буусан ба түр цэг дээр залгуулаад гарсан. 4 цаг 50 минут болж байсан 4-6 цагийн хооронд галлагааны өрөөнд Хүрээ 1 рүү явахад байлдагч галлагааны өрөөнд унтаж байсан, 1 байлдагч гал дээр хоол хийдэг тэгээд түлээ модоо хагалаад унтаж байсан цэрэгтээ цэг рүү гээ яв гэж хэлсэн. Галч байлдагч С харуулын үүрэг гүйцэтгэхгүй харуулын байр дотор галаа түлээгүй унтсан, би нүүрс хийгээд жоохон дулаацсан тэр хугацаан харуулын дарга харсан байсан. Цэгээ буулгаж ирээд нөгөө хэдтэй хамт тайчуулаад энэ 5-6 цагийн хооронд болсон үйл явдал. Дараа нь 6-8 цаг хүртэл унтах гэж оролдоод чадаагүй хөл чинэрч өвдөөд харуулын даргад хэлж чадаагүй өглөө цайнд ороод ирж байтал Хүрээ 1 байгууламжид шалгагч ангиас ирээд явсан. Хөл бүүр болохгүй цэврүүтээд ус гүйгээд оймс нороод байхаар нь харуулын даргад хэлсэн. 1 цагийн үед Зүүнбаянгийн эмнэлэгт ирээд 1 сарын 25-нд хот руу төв госпиталд хэвтсэн. 3 сарын 6-нд шарх бүрэн эдгээгүй байхдаа эмнэлгээс гарсан. Гэрээрээ боолт хийлгэдэг байсан тэргэнцэртэй сар гаран явсан. Өөрөө хүчилж босохгүй бол миний төлөө явах хүн байгаагүй. Өөрөө хөөцөлдөж сошиал мэдээ цацсан группээ Б хурандаа, Э нартай хамт явж хөөцөлдсөн. Одоо хүртэл арга хэмжээ авсан зүйл байхгүй, үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгчихөөд авч байгаа арга хэмжээ байхгүй болохоор батлан хамгааалахад гомдолтой байна. Би 23-хан насандаа 79 хувь хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагүй групп тогтоосон учраас тэтгэвэрт гарах хүртэл 42 жилийн тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгөөс тооцож групп тогтоосон 140000 төгрөгийг хасаад 100000 төгрөгөөр тооцож нийт 50400000 төгрөгийг мөрдөн байцаалтанд нэхэмжилсэн 15000000 төгрөг дээр нэмж нэхэмжилж байгаа гэв.
Иргэний хариуцагч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Б 140000 төгрөгөөр Бод групп тогтоосон. Байгууллага хохирлын хариуцах нь зүйн ёсны хэрэг. Бын нэхэмжилж байгаа 50400000 төгрөгийг манай ангиас бөөнөөр нь төлж чадахгүй. Гэхдээ 50400000 төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэх үгүйг шалгуулъя гэж бодож байна гэв.
Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ж.Б, Т.Н, Г.Б нар харуулын цэгээ орхиод харуулын байранд унтаж байсан, байлдагч С.С харуулын байранд гал түлээгүй байсан учир эдгээр цэргүүдийг шийтгэх зорилгоор нүцгэн харуулын цэг рүү нь гүйлгэж ирэхэд нь амраасан юм. Гэтэл маргааш нь энэ дөрвөн цэргийн хөл нь хүйтэнд харагдсан учир ангийн эмнэлэгт хүргэгдэж улмаар хот руу цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 147-149/,
Хохирогч С.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... шөнө би харуулын байранд галчийн үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байранд унтаж байтал харуулын дарга, дэд ахлагч Э сэрээж тэнд байсан цэргүүдийг гадаа гаргаж жагсаагаад постоо хаяж унтсан зөрчил гаргасан байдлагч нарын хувцасыг тайлуулж нүцгэлээд 1-2 удаа нуруу руу ороолгож бууны сүмбээр бөгс рүү нэг цохиод цээж рүү ус цацааад байлдагч Б, Б, Н, Б бид тавыг хөл нүцгэн хувцасгүй харуулын постоо тойроод ир гээд гүйлгэсэн. Намайг харуулын байранд гал түлээгүй гэж, нөгөө дөрвийг постоо орхисон гэж шийтгэсэн. Ингээд маргааш нь миний хөл устаж, памбаан хавдсан байсан. Мөн байлдагч Н, Б, Б гурвын хөл устаад хавдсан байсан. Ингээд хотод цэргийн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байна ... гэсэн мэдүүлэг /хх 11-12/,
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хүрээ 1 байгууламжын харуулд үүрэг гүйцэтгэсэн юм. Ингээд харуулд гарч байгаад нойр хүрээд байхаар нь байлдагч Бийн хамт харуулын байранд очоод галын өрөөнд очоод унтчихсан. Тэгтэл харуулын дарга дэд ахлагч Э намайг сэрээсэн ба тэнд байсан бүх цэргүүдийг гадаа жагсаагаад хувцасыг тайлуулж бүсээр нуруу ороолгож бууны сүмбээр бөгс рүү ороолгож цохисон. Тэнд байсан 4 цэргийн цээж рүү ус цацаад харуулын байранд гал түлээгүй байлдагч С пост орхиж харуулын байр руу орсон. Байлдагч Н, Б, Б бид тавыг хөл нүцгэн хувцасгүй өөр өөрсдийнх нь харуулын цэг рүү нь гүйлгэсэн. Бид тав ойролцоогоор 3 орчим км гүйгээд эргээд харуулын байрандаа ирээд гадаа 5 орчим минут зогсоод Э бид нарыг байр луу оруулсан. Орж унтаад магааш өдөр нь 12 цагийн үед хөл өвдөөд байхаар нь үзэхэд хөл хөөж хавдаад ус гүйчихсэн байсан ... гэсэн мэдүүлэг /хх 15-17/,
Хохирогч Т.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хүрээ 1 харуулын байгууламжийн 3 дугаар цэгийн постод харуулд гарч байгаад 5 цагийн үед өөрийнхөө бууг галын самбар дотор тавиад харуулын байрны өмнө очоод мод хагалаад зуухны дэргэд байж байтал харуулын дарга, дэд ахлагч Э дуудахаар нь яваад очтол чи юу хийж байгаа юм, буугаа яасан гэхээр нь юм хэлээгүй. Тэгтэл зарим цэргүүд постоо хаяад унтчихсан байна гээд дэд ахлагч Э цэргүүдийг гадаа жагсааж хувцас тайлуулж нүцгэлээд нуруу руу 5-6 удуу ороолгож, ус цээж рүү цацаж, бууны сүмбээр ар нуруу руу нэг удаа цохиод зарим цэргүүдийг байр руу оруулж байлдагч С, Б, Б, Б бид тавыг өөр өөрсдийн цэг рүү нь хөл нүцгэн хувцасгүй гүйлгэсэн. Б бид хоёр ойролцоогоор 2 орчим км гүйгээд эргэж байрандаа ирээд амарсан. Маргааш нь бид дөрвийн хөл памбааж хавдаж, ус гүйгээд цэврүү үсэрчихсэн ... гэсэн мэдүүлэг /хх 20-22/,
Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө би ангийнхаа Хүрээ 1 байгууламжийн харуулын 1 дүгээр постод 2-4 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байгаад бууж 4-5 цагийн хооронд түр цэг дээр хуваарийн дагуу үүрэг үүрэг гүйцэтгэж байгаад даараад байхаар нь 4 цаг 50 минутад одоо буух гэж байгаа юм чинь гайгүй биз гээд постоо орхиод галлагааны өрөөнд ороод дулаацаж байтал харуулын дарга, дэд ахлагч Э дуудаж зөрчил гаргасан цэргүүдийн хувцасыг тайлуулж нүцгэлээд суран бүсээр 5-6 удаа нуруу руу ороолгож, цээж рүү шанагатай ус цацаж, бууны сумбээр бөгс рүү нэг удаа цохиод байлдагч С, Б, Н, Б бид тавыг өөр өөсрдийнхөө харуулын цэгийг тойрч ирээд амар гэхээр нь би байлдагч Нгийн хамт хөл нүцгэн, шалдан пост дээрээ гүйж очоод эргэж ирсэн ба 2 орчим км гүйсэн. Ингээд маргааш нь байлдагч Б, Н, С бид дөрөвийн хөл хөөж хавдаж ус гүйгээд ингээд эмч үзээ хотод цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 24-26/,
Иргэний хариуцагч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... манай цэргийн ангийн химич, жолооч ажилтай дэд ахлагч Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хүрээ 1 байгууламжийн даргаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд харуулд үүрэг гүйцэтгэж байсан Б, Б, С, Н гэх нэр бүхий 4 байлдагчийг нүцгэлэн харуулын цэг рүү явуулсны улмаас хөл нь хөлдөж тайрагдан эмнэлэгт хүргэгдсэн ... гэсэн мэдүүлэг /хх 33-35/,
Гэрч М.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 1 сарын 24-ны өдөр 13 цагийн үед намайг ажил дээрээ байхад Хүрээ 1 байгууламж дээр цэргийн хөл хайрагдсан байна гэсэн дуудлагын дагуу Хүрээ 1 байгууламжын харуулын байран дээр очход байлдагч Т.Н, Ж.Б, Г.Б, Т.С нарн хөл хайрагдаад тавагнаас нь шүүс гарч цэврүү үсэрихсэн байсан учир шууд Зүүнбаянгийн эмнэлэг дээр авч ирж 1 хонуулаад Улаанбаатр хот руу Цэргийн эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 38-39/,
Гэрч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... байлдагч Бйн хамт үүрэг гүйцэтгэж байгаад 4 цагийн үед харуулын цэгээ орхиод галлагааны өрөөнд унтаж байтал харуулын дарга, дэд ахлагч Э хүрч ирээд харуулын цэгээ орхиж унтлаа гээд гаргаж жагсаасан. Тэгээд байлдагч Б, угар, Н, Б бид нарыг тайчуулж нүцгэлээд харуулын цэг рүү нь гүйлгэсэн. Би Б гүйж байгаад замдаа үлдчихсэн. Нөгөө 4 гүйж ирээд байрандаа орж амарцгаасан. Тэгтэл маргааш нь байлдагч Б, С, Н, Б нарын хөл цэврүүтэж хайрагдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх 41-42/,
Шинжээч... дугаарт дүгнэлтэнд:
Шинжээч ... дугаарт дүгнэлтэнд:
Шинжээч ... дугаарт дүгнэлтэнд:
Шинжээч ... дугаарт дүгнэлтэнд:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 181/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар баг Зэвсэгт хүчний .. дугаар ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С.С, Г.Б, Т.Н, Ж.Б нартай цэргийн дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ, бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн, хэргий догшин авирласны улмаас Ж.Бын бие махбодид хүндэвтэр гэмтэл, С.С, Г.Б, Т.Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... би цэгээ орхисон байлдагч нарт арга хэмжээ авсан тэр арга хэмжээгээ жоохон хэтрүүлсэн байна лээ, Цэрэгт сахилгын шийтгэл оногдуулахдаа цэргийн дүрмийг би зөрчсөн. Цэргийн харуулын дүрэмд сахилгын ийм арга хэмжээ байхгүй ... гэв, хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө 2-4 цагийн хооронд харуулын үүрэг гүйцэтгээд буусан ба түр цэг дээр залгуулаад гарсан. 4 цаг 50 минут болж байсан 4-6 цагийн хооронд галлагааны өрөөнд Хүрээ 1 рүү явахад байлдагч галлагааны өрөөнд унтаж байсан, Галч байлдагч С харуулын үүрэг гүйцэтгэхгүй харуулын байр дотор галаа түлээгүй унтсан, би нүүрс хийгээд жоохон дулаацсан тэр хугацаан харуулын дарга харсан байсан. Цэгээ буулгаж ирээд нөгөө хэдтэй хамт тайчуулаад энэ 5-6 цагийн хооронд болсон үйл явдал. Дараа нь 6-8 цаг хүртэл унтах гэж оролдоод чадаагүй хөл чинэрч өвдөөд харуулын даргад хэлж чадаагүй өглөө хөл цэврүүтээд ус гүйгээд оймс нороод байхаар нь харуулын даргад хэлсэн гэв, иргэний хариуцагч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Б 140000 төгрөгөөр Бод групп тогтоосон. Байгууллага хохирлын хариуцах нь зүйн ёсны хэрэг гэв, шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... эдгээр цэргүүдийг шийтгэх зорилгоор нүцгэн харуулын цэг рүү нь гүйлгэж ирэхэд нь амраасан юм. Гэтэл маргааш нь энэ дөрвөн цэргийн хөл нь хүйтэнд хайрагдсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч С.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... цэргүүдийг гадаа гаргаж жагсаагаад постоо хаяж унтсан зөрчил гаргасан байдлагч нарын хувцасыг тайлуулж нүцгэлээд 1-2 удаа нуруу руу ороолгож бууны сүмбээр бөгс рүү нэг цохиод цээж рүү ус цацааад байлдагч Б, Б, Н, Б бид тавыг хөл нүцгэн хувцасгүй харуулын постоо тойроод ир гээд гүйлгэсэн. … гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... тэнд байсан бүх цэргүүдийг гадаа жагсаагаад хувцасыг тайлуулж бүсээр нуруу ороолгож бууны сүмбээр бөгс рүү ороолгож цохисон. … цээж рүү ус цацаад … хөл нүцгэн хувцасгүй өөр өөрсдийнх нь харуулын цэг рүү нь гүйлгэсэн. Бид тав ойролцоогоор 3 орчим км гүйгээд эргээд харуулын байрандаа ирээд гадаа 5 орчим минут зогсоод оруулсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... цэргүүдийг гадаа жагсааж хувцас тайлуулж нүцгэлээд нуруу руу 5-6 удуу ороолгож, ус цээж рүү цацаж бууны сүмбээр ар нурууруу нэг удаа цохиод … С, Б, Б, Б бид тавыг өөр өөсрдийн цэг рүү нь хөл нүцгэн хувцасгүй гүйлгэсэн. Б бид хоёр ойролцоогоор 2 орчим км гүйгээд эргэж байрандаа ирээд амарсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... зөрчил гаргасан цэргүүдийн хувцасыг тайлуулж нүцгэлээд суран бүсээр 5-6 удаа нуруу руу ороолгож цээж рүү шанагатай ус цацаж бууны сумбээр бөгс рүү нэг удаа цохиод байлдагч С, Б, Н, Б бид тавыг өөр өөсрдийнхөө харуулын цэгийг тойрч ирээд амар гэхээр нь … хөл нүцгэн, шалдан пост дээрээ гүйж очоод эргэж ирсэн ба 2 орчим км гүйсэн ... гэсэн мэдүүлэг, иргэний хариуцагч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... дэд ахлагч Э.Э нь … Б, Б, С, Н гэх нэр үхий 4 байлдагчыг нүцгэлэн харуулын цэг рүү явуулсны улмаас хөл нь хөлдөж тайрагдан эмнэлэгт хүргэгдсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч М.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Т.Н, Ж.Б, Г.Б, Т.С нарын хөл хайрагдаад тавагнаас нь шүүс гарч цэврүү үсэрчихсэн байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б, С, Н, Б бид нарыг тайчуулж нүцгэлээд харуулын цэг рүү нь гүйлгэсэн. … маргааш нь байлдагч Б, С, Н, Б нарын хөл цэврүүтэж хайрагдсан байсан ... гэсэн мэдүүлэг, Шинжээч... дугаарт дүгнэлтэнд: … Ж.Бод 2 хөлийн 4 дүгээр зэргийн хөлдөлт: баруун хөлийн 4 хуруу, зүүн хөлийн 5 хуруунуудын 3 дугаар үений үхжил, 2 гарын хуруунуудын 2 дугаар зэрэг хөлдөлт, ар нурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан “хүндэвтэр” зэргийн гэмтэл … гэжээ, Шинжээч ... дугаарт дүгнэлтэнд: … Ст 2 хөлийн 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл … гэжээ, Шинжээч ... дугаарт дүгнэлтэнд: … Г.Бд 2 хөлийн 2 дугаар зэргийн хөлдөлт, зүүн гарын хурууны 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл гэжээ … гэжээ, Шинжээч ... дугаарт дүгнэлтэнд: … Т.Нд 2 хөлийн тавхайн зөөлөн эдийн 3 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл … гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эг захирагдагч нараа зодож, хэрцгий догшин авирласны улмаас захирагдагч нарын бие махбодид хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Н нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч С.С нь мөрдөн байцаалт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ цаашид хийлгэх эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, хохирогч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд 15.000.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 42 /42х100.000төгрөг/ жилийн тэтгэмжийн зөрүү 50.400.000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардал 1.067.604 төгрөг, нийт 66.467.604 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогч С.Ст 100.000 төгрөг, Г.Бд 100.000 төгрөг, Т.Нд 1.000.000 төгрөг, Ж.Бод 1.417.250 төгрөгийг тус тус төлсөн байна.
Хохирогч Ж.Бын нэхэмжилсэн 66.467.604 төгрөгийн нэхэмжлэлээс бинт, эм, шархны тос, цэвэрлэгээний эмийн зардал 209.120 төгрөг, смарт карт 3800 төгрөг, нийт 212.920 төгрөг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлээс эмчилгээ, эм тарианы зардал 1.067.604 төгрөгнөөс 212.920 төгрөгийг иргэний хариуцагч Зэвсэгт хүчний .. дугаар ангиас гаргуулж, үлдэх 854.684 төгрөгийн баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардал болон тэтгэмжийн зөрүү нийт 65.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.
Хохирогч С.С, Г.Б нар нь урьд хэдэн төгрөгний, ямар эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир шүүх хохирогч С.Сын 1.900.000 төгрөгийн, хохирогч Г.Бйн 900.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцээгүй орхисон ба хохирогч нар нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэгт иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй ба шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эг захирагч цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж хэд хэдэн захирагдагчаа зодож, хэрцгий догшин авирлаж захирагдагчдаа хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Б 65.400.000 төгрөгийн, С.С 1.900.000 төгрөгийн, Г.Б нар нь 900.000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зэвсэгт хүчний .. дугаар ангиас 212.920 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бод олгож, 854.684 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД