Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0705

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0705

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Х Ж Н**** ЗБН, Ө М Х***** ЗБН, А Г***** ЗБНөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3** , 2*** дүгээр шийдвэрийн Х Ж Н**** ЗБН-ийн 4,6 га, А Г***** ЗБН-ийн 2,4 га, Ө М Х***** ЗБН-ийн 4,8 га газартай давхацсан хэсгээр холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2*** дүгээр шийдвэрийн нөхөрлөлүүдийн газартай давхацсан хэсгээр В М*** ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я********** тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: Х Ж Н**** ЗБН, Ө М Х***** ЗБН, А Г***** ЗБНөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3** , 2*** дүгээр шийдвэрийн Х Ж Н**** ЗБН, А Г***** ЗБН, Ө М Х***** ЗБН-ийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2*** дүгээр шийдвэрийн нөхөрлөлүүдийн газартай давхацсан хэсгээр В М*** ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар тус асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгосон болно гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ,, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх,, 28 дугаар зүйлийн 28.1-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах гэж тус тус заасан.

Х Ж Н**** ЗБН-ийн ахлагч Д.Д******** , Ө М Х***** ЗБН-ийн ахлагч Д.М********* , А Г***** ЗБН-ийн ахлагч М.А**** нараас З.Я********** д олгосон итгэмжлэлүүдэд нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгогдсон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээс татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х Ж Н**** ЗБН, Ө М Х***** ЗБН, А Г***** ЗБНөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Х Ж Н**** ЗБН, Ө М Х***** ЗБН, А Г***** ЗБН нар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3** , 2*** дүгээр шийдвэрийн Х Ж Н**** ЗБН-ийн 4,6 га, А Г***** ЗБН-ийн 2,4 га, Ө М Х***** ЗБН-ийн 4,8 га газартай давхацсан хэсгээр холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2*** дүгээр шийдвэрийн нөхөрлөлүүдийн газартай давхацсан хэсгээр В М*** ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ