Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

                                Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                                Хохирогч Ж.Баярцогт

                                Хохирогч Ж.Баярцогтын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр

                                Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн 201710000060 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1992 оны 03 дугаар сарын 12-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химич ариутгагч мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 5 дугаар баг 1-58-10 тоотод оршин суух, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Энхбаясгалангийн Энхцолмон /РД: МЛ92031211/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Энхцолмон нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С.Сугар, Г.Багабанди, Т.Нямдаваа, Ж.Баярцогт нартай цэргийн дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ, бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн, хэргий догшин авирласны улмаас Ж.Баярцогтын бие махбодид хүндэвтэр гэмтэл, С.Сугар, Г.Багабанди, Т.Нямдаваа нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Энхцолмон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 01 сарын 17-29-ний хооронд Хүрээ 1 байгууламжид үүрэг гүйцэтгэж байсан. Тэр хугацаандаа би цэгээ орхисон байлдагч нарт арга хэмжээ авсан тэр арга хэмжээгээ жоохон хэтрүүлсэн байна лээ, энэ үйлдэлдээ уучлалт гуйж байна. Би маргааш өглөө  нь хайрагдсан гэдг‎ийг хэлсэн би оруулаад халуун цай уулгаж, бүлээн усанд хөлийг нь дүрүүлж хэвтүүлээд маргааш нь 13 цагийн үед хөл устаад байна гэхээр нь анги руу цэргийн хөл хайрагдчихлаа гэж мэдэгдэхэд 4 цэргийг Зүүнбаянгийн эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа нь удалгүй намайг харуулаас буулгаж 4 цэргээ эргэж хоол унд аваачиж өг гэ‎эд ангийн удирдлагууд явуулсан. Зүүнбаянгийн эмнэлэгт хэвтэж байхад нь би 209000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Аймгаас эмч ирж үзээд яаралтай холбогдох эмнэлэгт нь үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн гоп хүргэгдсэн байгаа. Цэрэгт сахилгын шийтгэл оногдуулахдаа цэргийн дүрмийг би зөрчсөн. Цэргийн харуулын дүрэмд сахилгын ийм арга хэмжээ байхгүй. Харуулчин цэргийн дүрмийг зөрчсөн болохоор нь би хувьдаа арга хэмжээ авахдаа хэтрүүлсэн гэв.   

 

Хохирогч Ж.Баярцогт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 01 сарын 17-ноос 9 хоног Хүрээ 1 байгууламжид харуулын үүрэг гүйцэтгэхээр 2 бага даргын хамт 12 цэрэгтэй явсан. 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө 2-4 цагийн хооронд харуулын үүрэг гүйцэтгээд буусан ба түр цэг дээр залгуулаад гарсан. 4 цаг 50 минут болж байсан 4-6 цагийн хооронд галлагааны өрөөнд Хүрээ 1 рүү явахад байлдагч галлагааны өрөөнд унтаж байсан, 1 байлдагч гал дээр хоол хийдэг тэгээд түлээ модоо хагалаад унтаж байсан цэрэгтээ цэг рүү гээ яв гэж хэлсэн. Галч байлдагч Сугар харуулын үүрэг гүйцэтгэхгүй харуулын байр дотор галаа түлээгүй унтсан, би нүүрс хийгээд жоохон дулаацсан тэр хугацаан харуулын дарга харсан байсан. Цэгээ буулгаж ирээд нөгөө хэдтэй хамт тайчуулаад энэ 5-6 цагийн хооронд болсон үйл явдал. Дараа нь 6-8 цаг хүртэл унтах гэж оролдоод чадаагүй хөл чинэрч өвдөөд харуулын даргад хэлж чадаагүй өглөө цайнд ороод ирж байтал Хүрээ 1 байгууламжид шалгагч ангиас ир‎э‎‎эд явсан. Хөл бүүр болохгүй цэврүүтээд ус гүйгээд оймс нороод байхаар нь харуулын даргад хэлсэн. 1 цагийн үед Зүүнбаянгийн эмнэл‎‎эгт ирээд 1 сарын 25-нд хот руу төв госпиталд хэвтсэн. ‎‎‎‎‎‎‎‎3 сарын 6-нд шарх бүрэн эдгээгүй байхдаа эмнэлгээс гарсан. Гэрээрээ боолт хийлгэдэг байсан тэргэнцэртэй сар гаран явсан. Өөрөө хүчилж босохгүй бол миний төлөө явах хүн байгаагүй. Өөрөө хөөцөлдөж сошиал м‎‎эд‎ээ цацсан групп‎ээ Болдбаатар хурандаа, Энхцолмон нартай хамт явж хөөцөлдсөн.  Одоо хүртэл арга хэмжээ авсан зүйл байхгүй, үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгчихөөд авч байгаа арга хэмжээ байхгүй болохоор батлан хамгааалахад гомдолтой байна. Би 23-хан насандаа 79 хувь хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагүй групп тогтоосон учраас тэтгэвэрт гарах хүртэл 42 жилийн тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгөөс тооцож групп тогтоосон 140000 төгрөгийг хасаад 100000 төгрөгөөр тооцож нийт 50400000 төгрөгийг мөрдөн байцаалтанд нэхэмжилсэн 15000000 төгрөг дээр нэмж нэхэмжилж байгаа гэв.   

 

Иргэний хариуцагч Г.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Баярцогт 140000 төгрөгөөр Баярцогтод групп тогтоосон. Байгууллага хохирлын хариуцах нь зүйн ёсны хэрэг. Баярцогтын нэхэмжилж байгаа 50400000 төгрөгийг манай ангиас бөөнөөр нь төлж чадахгүй. Гэхдээ 50400000 төгрөг нэхэмжилж  байгаа нь бодит байдалд нийцэх үгүйг шалгуулъя гэж бодож байна гэв.

 

Шүүгдэгч Э.Энхцолмон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ж.Баярцогт, Т.Нямдаваа, Г.Багабанди нар харуулын цэгээ орхиод харуулын байранд унтаж байсан, байлдагч С.Сугар харуулын байранд гал түлээгүй байсан учир  эдгээр цэргүүдийг шийтгэх зорилгоор нүцгэн харуулын цэг рүү нь гүйлгэж ирэхэд нь амраасан юм. Гэтэл маргааш нь энэ дөрвөн цэргийн хөл нь хүйтэнд харагдсан учир ангийн эмнэлэгт хүргэгдэж улмаар хот руу цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 147-149/,

 

Хохирогч С.Сугар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... шөнө би харуулын байранд галчийн үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байранд унтаж  байтал харуулын дарга, дэд ахлагч Энхцолон сэрээж тэнд байсан цэргүүдийг гадаа гаргаж жагсаагаад постоо хаяж унтсан зөрчил гаргасан байдлагч нарын хувцасыг тайлуулж нүцгэлээд 1-2 удаа нуруу руу ороолгож бууны сүмбээр бөгс рүү нэг цохиод цээж рүү ус цацааад байлдагч Багабанди, Баярцогт, Нямдаваа, Буяннэмэх бид тавыг хөл нүцгэн хувцасгүй харуулын постоо тойроод ир гээд гүйлгэсэн. Намайг харуулын байранд  гал түлээгүй гэж, нөгөө дөрвийг постоо орхисон гэж шийтгэсэн. Ингээд маргааш нь миний хөл устаж, памбаан хавдсан байсан. Мөн байлдагч Нямдаваа, Баярцогт, Багабанди  гурвын хөл устаад хавдсан байсан. Ингээд хотод цэргийн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байна ... гэсэн мэдүүлэг /хх 11-12/,

 

Хохирогч Г.Багабанди мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хүрээ 1 байгууламжын харуулд үүрэг гүйцэтгэсэн юм. Ингээд харуулд гарч байгаад нойр хүрээд байхаар нь байлдагч Буяннэмэхийн хамт харуулын байранд очоод галын өрөөнд очоод унтчихсан. Тэгтэл харуулын дарга дэд ахлагч Энхцолмон намайг сэрээсэн ба тэнд байсан бүх цэргүүдийг гадаа жагсаагаад хувцасыг тайлуулж бүсээр нуруу ороолгож бууны сүмбээр бөгс рүү ороолгож цохисон. Тэнд байсан 4 цэргийн цээж рүү ус цацаад харуулын байранд гал түлээгүй байлдагч Сугар пост орхиж харуулын байр руу орсон. Байлдагч Нямдаваа, Баярцогт, Буяннэмэх бид тавыг хөл нүцгэн хувцасгүй өөр өөрсдийнх нь харуулын цэг рүү нь гүйлгэсэн. Бид тав ойролцоогоор 3 орчим км гүйгээд эргээд харуулын байрандаа ирээд гадаа 5 орчим минут зогсоод Энхцолмон бид нарыг байр луу оруулсан. Орж унтаад магааш  өдөр нь 12 цагийн үед хөл өвдөөд байхаар нь үз‎эхэд хөл хөөж хавдаад ус гүйчихсэн байсан ... гэсэн мэдүүлэг /хх 15-17/,

 

Хохирогч Т.Нямдаваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хүрээ 1 харуулын байгууламжийн 3 дугаар цэгийн постод харуулд гарч байгаад 5 цагийн үед өөрийнхөө бууг галын самбар дотор тавиад харуулын байрны өмнө очоод мод хагалаад зуухны дэргэд байж байтал харуулын дарга, дэд ахлагч Энхцолмон дуудахаар нь яваад очтол  чи юу хийж байгаа юм, буугаа яасан гэхээр нь юм хэлээгүй. Тэгтэл зарим цэргүүд постоо хаяад унтчихсан байна гээд дэд ахлагч Энхцолмон цэргүүдийг гадаа  жагсааж хувцас тайлуулж нүцгэлээд нуруу руу 5-6 удуу ороолгож, ус цээж рүү цацаж, бууны сүмбээр ар нуруу руу нэг удаа цохиод зарим цэргүүдийг байр руу оруулж байлдагч Сугар, Багабанди, Баярцогт, Буяннэмэх бид тавыг өөр өөрсдийн цэг рүү нь хөл нүцгэн хувцасгүй гүйлгэсэн. Баярцогт бид хоёр ойролцоогоор 2 орчим км гүйгээд эргэж байрандаа ирээд амарсан. Маргааш нь бид дөрвийн хөл памбааж хавдаж, ус гүйгээд цэврүү үсэрчихсэн ... гэсэн мэдүүлэг /хх 20-22/,

 

Хохирогч Ж.Баярцогт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө би ангийнхаа Хүрээ 1 байгууламжийн харуулын 1 дүгээр постод 2-4 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байгаад бууж 4-5 цагийн хооронд түр цэг дээр хуваарийн дагуу үүрэг үүрэг гүйцэтгэж байгаад даараад байхаар нь 4  цаг 50 минутад одоо буух гэж байгаа юм чинь гайгүй биз гээд постоо орхиод галлагааны өрөөнд ороод дулаацаж байтал харуулын дарга, дэд ахлагч Энхцолмон дуудаж зөрчил гаргасан цэргүүдийн хувцасыг тайлуулж нүцгэлээд суран бүсээр 5-6 удаа нуруу руу ороолгож, цээж рүү шанагатай ус цацаж, бууны сумбээр бөгс рүү нэг удаа цохиод байлдагч Сугар, Багабанди, Нямдаваа, Буяннэмэх бид тавыг өөр өөсрдийнхөө харуулын цэгийг тойрч ирээд амар гэхээр нь би байлдагч Нямдаваагийн хамт хөл нүцгэн, шалдан пост дээрээ гүйж очоод эргэж ирсэн ба 2 орчим км гүйсэн. Ингээд маргааш нь байлдагч Багабанди, Нямдаваа, Сугар бид дөрөвийн хөл хөөж хавдаж ус гүйгээд ингээд эмч үзээ хотод цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 24-26/,

 

Иргэний хариуцагч Г.Болдбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... манай цэргийн ангийн химич, жолооч ажилтай дэд ахлагч Э.Энхцолмон нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хүрээ 1 байгууламжийн даргаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд харуулд үүрэг гүйцэтгэж байсан Багабанди, Баяцогт, Сугар, Нямдаваа гэх нэр бүхий 4 байлдагчийг  нүцгэлэн харуулын цэг рүү явуулсны улмаас хөл нь хөлдөж тайрагдан эмнэлэгт хүргэгдсэн ... гэсэн мэдүүлэг /хх 33-35/,

 

Гэрч М.Одонтуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 1 сарын 24-ны өдөр  13 цагийн үед намайг ажил дээрээ байхад Хүрээ 1 байгууламж дээр цэргийн хөл хайрагдсан байна гэсэн дуудлагын дагуу Хүрээ 1 байгууламжын харуулын байран дээр очход байлдагч Т.Нямдаваа, Ж.Баярцогт, Г.Багабанди, Т.Сугар нарн хөл хайрагдаад тавагнаас нь шүүс гарч  цэврүү үсэрихсэн байсан учир шууд Зүүнбаянгийн эмнэлэг дээр авч ирж  1 хонуулаад Улаанбаатр хот руу Цэргийн эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

 

Гэрч Н.Буяннэмэх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... байлдагч Багабандийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад 4 цагийн үед харуулын цэгээ орхиод галлагааны өрөөнд унтаж байтал харуулын дарга, дэд ахлагч Энхцолмон хүрч ирээд харуулын цэгээ орхиж унтлаа гээд гаргаж жагсаасан. Тэгээд байлдагч Багабанди, угар, Нямдаваа, Баярцогт бид нарыг тайчуулж нүцгэлээд харуулын цэг рүү нь гүйлгэсэн. Би Багабанди гүйж байгаад замдаа үлдчихсэн. Нөгөө 4 гүйж ирээд байрандаа орж амарцгаасан. Тэгтэл маргааш  нь байлдагч Баярцогт, Сугар, Нямдаваа, Багабанда нарын хөл цэврүүтэж хайрагдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

 

Шинжээч 2017.02.08-ны өдрийн 80 дугаарт дүгнэлтэнд:

  1. Ж.Баярцогтод 2 хөлийн 4 дүгээр зэргийн хөлдөлт: баруун хөлийн 4 хуруу, зүүн хөлийн 5 хуруунуудын 3 дугаар үений үхжил, 2 гарын хуруунуудын 2 дугаар зэрэг  хөлдөлт, ар нурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд нам хэмийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан “хүндэвтэр” зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүгнээс хамаарна гэжээ /хх 80-81/,

Шинжээч 2017.02.08-ны өдрийн 83 дугаарт дүгнэлтэнд:

  1. С.Сугарт 2 хөлийн 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ /хх 99/,

Шинжээч 2017.02.08-ны өдрийн 82 дугаарт дүгнэлтэнд:

  1. Г.Багабандид 2 хөлийн 2 дугаар зэргийн хөлдөлт, зүүн гарын хурууны 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ /хх 115/,

Шинжээч 2017.02.08-ны өдрийн 81 дугаарт дүгнэлтэнд:

  1. Т.Нямдаваад 2 хөлийн тавхайн зөөлөн эдийн 3 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ /хх 132/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 181/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Энхцолмон нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С.Сугар, Г.Багабанди, Т.Нямдаваа, Ж.Баярцогт нартай цэргийн дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ, бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн, хэргий догшин авирласны улмаас Ж.Баярцогтын бие махбодид хүндэвтэр гэмтэл, С.Сугар, Г.Багабанди, Т.Нямдаваа нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Энхцолмон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... би цэгээ орхисон байлдагч нарт арга хэмжээ авсан тэр арга хэмжээгээ жоохон хэтрүүлсэн байна лээ, Цэрэгт сахилгын шийтгэл оногдуулахдаа цэргийн дүрмийг би зөрчсөн. Цэргийн харуулын дүрэмд сахилгын ийм арга хэмжээ байхгүй ... гэв, хохирогч Ж.Баярцогт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө 2-4 цагийн хооронд харуулын үүрэг гүйцэтгээд буусан ба түр цэг дээр залгуулаад гарсан. 4 цаг 50 минут болж байсан 4-6 цагийн хооронд галлагааны өрөөнд Хүрээ 1 рүү явахад байлдагч галлагааны өрөөнд унтаж байсан, Галч байлдагч Сугар харуулын үүрэг гүйцэтгэхгүй харуулын байр дотор галаа түлээгүй унтсан, би нүүрс хийгээд жоохон дулаацсан тэр хугацаан харуулын дарга харсан байсан. Цэгээ буулгаж ирээд нөгөө хэдтэй хамт тайчуулаад энэ 5-6 цагийн хооронд болсон үйл явдал. Дараа нь 6-8 цаг хүртэл унтах гэж оролдоод чадаагүй хөл чинэрч өвдөөд харуулын даргад хэлж чадаагүй өглөө хөл цэврүүтээд ус гүйгээд оймс нороод байхаар нь харуулын даргад хэлсэн гэв, иргэний хариуцагч Г.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Баярцогт 140000 төгрөгөөр Баярцогтод групп тогтоосон. Байгууллага хохирлын хариуцах нь зүйн ёсны хэрэг гэв, шүүгдэгч Э.Энхцолмон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... эдгээр цэргүүдийг шийтгэх зорилгоор нүцгэн харуулын цэг рүү нь гүйлгэж ир‎эхэд нь амраасан юм. Гэтэл маргааш нь энэ дөрвөн цэргийн хөл нь хүйтэнд хайрагдсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч С.Сугар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... цэргүүдийг гадаа гаргаж жагсаагаад постоо хаяж унтсан  зөрчил гаргасан байдлагч нарын хувцасыг тайлуулж нүцгэлээд 1-2 удаа нуруу руу ороолгож бууны сүмбээр бөгс рүү нэг цохиод цээж рүү ус цацааад байлдагч Багабанди, Баярцогт, Нямдаваа, Буяннэмэх бид тавыг хөл нүцгэн хувцасгүй харуулын постоо тойроод ир гээд гүйлгэсэн. … гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Багабанди мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... тэнд байсан бүх цэргүүдийг гадаа жагсаагаад хувцасыг тайлуулж бүсээр нуруу ороолгож бууны сүмбээр бөгс рүү ороолгож цохисон. … цээж рүү ус цацаад … хөл нүцгэн хувцасгүй өөр өөрсдийнх нь харуулын цэг рүү нь гүйлгэсэн. Бид тав ойролцоогоор 3 орчим км гүйгээд эргээд харуулын байрандаа ирээд гадаа 5 орчим минут зогсоод оруулсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Нямдаваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... цэргүүдийг гадаа жагсааж хувцас тайлуулж нүцгэлээд нуруу руу 5-6 удуу ороолгож, ус цээж рүү цацаж бууны сүмбээр ар нурууруу нэг удаа цохиод … Сугар, Багабанди, Баярцогт, Буяннэмэх бид тавыг өөр өөсрдийн цэг рүү нь хөл нүцгэн хувцасгүй гүйлгэсэн. Баярцогт бид хоёр ойролцоогоор 2 орчим км гүйгээд эргэж байрандаа ирээд амарсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Баярцогт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... зөрчил гаргасан цэргүүдийн хувцасыг тайлуулж нүцгэлээд суран бүсээр 5-6 удаа нуруу руу ороолгож цээж рүү шанагатай ус цацаж бууны сумбээр бөгс рүү нэг удаа цохиод байлдагч Сугар, Багабанди, Нямдаваа, Буяннэмэх бид тавыг өөр өөсрдийнхөө харуулын цэгийг тойрч ирээд амар гэхэ‎эр нь … хөл нүцгэн, шалдан пост дээрээ гүйж очоод эргэж ирсэн ба 2 орчим км гүйсэн ... гэсэн мэдүүлэг, иргэний хариуцагч Г.Болдбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... дэд ахлагч Э.Энхцолмон нь … Багабанди, Баяцогт, Сугар, Нямдаваа гэх нэр үхий 4 байлдагчыг  нүцгэлэн харуулын цэг рүү явуулсны улмаас хөл нь хөлдөж тайрагдан эмнэлэгт хүргэгдсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Одонтуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Т.Нямдаваа, Ж.Баярцогт, Г.Багабанди, Т.Сугар нарын хөл хайрагдаад тавагнаас нь шүүс гарч  цэврүү үсэрчихсэн байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Буяннэмэх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Багабанди, Сугар, Нямдаваа, Баярцогт бид нарыг тайчуулж нүцгэлээд харуулын цэг рүү нь гүйлгэсэн. … маргааш  нь байлдагч Баярцогт, Сугар, Нямдаваа, Багабанда нарын хөл цэврүүтэж хайрагдсан байсан ... гэсэн мэдүүлэг, Шинжээч 2017.02.08-ны өдрийн 80 дугаарт дүгнэлтэнд: … Ж.Баярцогтод 2 хөлийн 4 дүгээр зэргийн хөлдөлт: баруун хөлийн 4 хуруу, зүүн хөлийн 5 хуруунуудын 3 дугаар үений үхжил, 2 гарын хуруунуудын 2 дугаар зэрэг  хөлдөлт, ар нурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан “хүндэвтэр” зэргийн гэмтэл … гэжээ, Шинжээч 2017.02.08-ны өдрийн 83 дугаарт дүгнэлтэнд: … Сугарт 2 хөлийн 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл … гэжээ, Шинжээч 2017.02.08-ны өдрийн 82 дугаарт дүгнэлтэнд: … Г.Багабандид 2 хөлийн 2 дугаар зэргийн хөлдөлт, зүүн гарын хурууны 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл гэжээ … гэжээ, Шинжээч 2017.02.08-ны өдрийн 81 дугаарт дүгнэлтэнд: … Т.Нямдаваад 2 хөлийн тавхайн зөөлөн эдийн 3 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл …  гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Энхцолмонг захирагдагч нараа зодож, хэрцгий догшин авирласны улмаас захирагдагч нарын бие махбодид хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Т.Нямдаваа нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч С.Сугар нь мөрдөн байцаалт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ цаашид хийлгэх эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, хохирогч Г.Багабанди нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, хохирогч Ж.Баярцогт нь мөрдөн байцаалтын шатанд 15.000.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 42 /42х100.000төгрөг/ жилийн тэтгэмжийн зөрүү  50.400.000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардал 1.067.604 төгрөг, нийт 66.467.604 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогч С.Сугарт 100.000 төгрөг, Г.Багабандид 100.000 төгрөг, Т.Нямдаваад 1.000.000 төгрөг, Ж.Баярцогтод 1.417.250 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

            Хохирогч Ж.Баярцогтын нэхэмжилсэн 66.467.604 төгрөгийн нэхэмжлэл‎ээс бинт, эм, шархны тос, цэвэрлэгээний эмийн зардал 209.120 төгрөг,  смарт карт 3800 төгрөг, нийт 212.920 төгрөг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлээс эмчилгээ, эм тарианы зардал 1.067.604 төгрөгнөөс  212.920 төгрөгийг иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас гаргуулж, үлдэх 854.684 төгрөгийн баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардал болон тэтгэмжийн зөрүү нийт 65.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.    

 

            Хохирогч С.Сугар, Г.Багабанди нар нь урьд хэдэн төгрөгний, ямар эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир шүүх хохирогч С.Сугарын 1.900.000 төгрөгийн, хохирогч Г.Багабандийн 900.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцээгүй орхисон ба хохирогч нар нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэгт иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй ба шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Энхбаясгалангийн Энхцолмонг захирагч цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж хэд хэдэн захирагдагчаа зодож, хэрцгий догшин авирлаж захирагдагчдаа хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхцолмонд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Энхцолмон нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Баярцогт 65.400.000 төгрөгийн, С.Сугар 1.900.000 төгрөгийн, Г.Багабанди нар нь 900.000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас 212.920 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баярцогтод олгож, 854.684 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхцолмонд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энхцолмонд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    

 

     ДАРГАЛАГЧ                                      Х.ГАНБОЛД