Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/46

 

Т.*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                         Д.Буянжаргал

Оролцогчид

                                     Прокурор                                     Т.Нансалмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               *******

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              *******

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/253 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түмтийн *******д холбогдох эрүүгийн 1831003680059 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгор морьт 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 01-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Түмтийн ******* /РД:УУ67110511/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, мөн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1-р баг, 3-р хэсэг 01 тоотод байрлах өөрийн гэртээ бага насны буюу 12 настай, эмэгтэй *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн /хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн/,

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, мөн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 01 тоотод байрлах өөрийн гэртээ 14 настай, эмэгтэй *******ы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн /арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн/ гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Т.*******д холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/253 дугаартай шүүгчийн захирамжаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түмтийн *******д холбогдох эрүүгийн 1831003680059 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

...3. Яллагдагч Т.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцэлдээ: ...Прокурорын зүгээс шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд :

1. Насанд хүрээгүй хохирогч *******, ******* нараас 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурорыг оролцуулан гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болон хэд хоног Т.*******гийнд цоожтой байсан, хэдийд, хаашаа, хэдэн удаа явсан талаар тодруулж мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гал-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байна.

Насанд хүрээгүй хохирогч *******ы дахин өгсөн ...мэдүүлэг /4-р хх-н 76-77-р хуудас/, Насанд хүрээгүй хохирогч *******гийн дахин өгсөн ...мэдүүлэг /4-р хх-н 78-80-р хуудас/ тус тус авагдсан байна.

2. Хүчиндэх гэмт хэргийн сэдэлт нь бэлгийн дур хүслээ хууль бусаар хангахад оршдог. Нөгөөтэйгүүр энэ гэмт хэргийн хохирогч нар нь бага насны буюу насанд хүрээгүй учир тухайн үйлдлийн учир холбогдолыг ойлгохгүй болох нь тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүүдээр нотлогддог. Өөрөөр хэлбэл яллагдагч Т.******* нь бага насны буюу насанд хүрээгүй хохирогч нарт мөнгө, эд зүйл өгч удаа дараа бэлгийн харьцаанд орсон болох нь насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, гэрч Б.Болормаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 406 дугаартай *******ы биед гаргасан дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 407 дугаартай *******гийн биед гаргасан дүгнэлтүүдээр хангалттай тогтоогдсон болно.

3. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гал-Эрдэнэ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт /эд мөрийн баримт/-ыг илрүүлэх үүднээс прокурорын зөвшөөрлөөр Т.*******гийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 36-44 дүгээр хуудсанд авагдсан. Гэтэл шүүгчийн захирамжинд Т.*******гийн гэрт нэгжлэг хийсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батбаяр, дэслэгч Э.Бат-Эрдэнэ нараас мэдүүлэг авах гэж тухайн ажиллагаанд оролцсон 2 цагдаагийн албан хаагчийн нэрийг дурьджээ. Өөрөөр хэлбэл уг ажиллагаанд хэд хэдэн цагдаагийн албан хаагч, шинжээч, хөндлөнгийн гэрчүүд оролцсон байхад хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой гэж үзэж дээрх 2 цагдаагийн албан хаагчаас мэдүүлэг ав” гэсэн нь туйлын ойлгомжгүй байна. Уг нэгжпэг хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болно.

4. 1 дүгээр хавтаст хэргийн 128-129-р хуудсанд *******гаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгтээ холбогдуулж дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гэрчийн мэдүүлэгийг сонсох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.11, 35.14 дүгээр зүйлд хуульчилсан байна.

5. Яллагдагч Т.*******гийн өгсөн мэдүүлэгтээ холбогдуулж 1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар хуудсанд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхсайханаас 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгтээ холбогдуулж дахин тодруулж мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гэрчийн мэдүүлэгийг сонсох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.11, 35.14 дүгээр зүйлд хуульчилсан байна. Иймээс хэргийг заавал мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр хуулийн энэхүү заалтад заасны дагуу дээрх гэрчүүдээс мэдүүлэг авах боломжтой юмаа.

6. Мөрдөн байцаалтын шатанд *******, ******* нарыг хүргэж ирсэн таксины жолооч хэн болохыг тодруулах зорилгоор насанд хүрээгүй хохирогч нараас болон яллагдагч Т.*******гээс удаа дараа тодруулж мэдүүлэг авсан боловч ямар машинтай хэн гэдэг хүн болохыг мэдээгүй тул шүүгчийн захирамжид заасан энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй байдалд хүрсэн байна.

7. Монгол улс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн 19 дүгээр зүйлд: “Оролцогч улсууд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” гэж, Мөн конвенцийн 39 дүгээр зүйлд: “Оролцогч улсууд хүүхдийг үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглах, эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилсон харьцаа, хандлага, зэвсэгт мөргөлдөөний хохирогч хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, нийгмийн амьдралд буцаан оруулахад тус дөхөм болох шаардлагатай бүх арга хэмжээг авна. Ийнхүү нөхөн сэргээх, нийгэмд нэгтгэх үйл явц нь хүүхдийн эрүүл мэнд, нэр төр, үе тэнгийхний хүндэтгэл хангагдсан нөхцөлд хэрэгжих ёстой” гэж тус тус заасан байхад шүүгчийн захирамжинд “Пүүл биллъярд”-ны зүүн талд амьдардаг гэх Урнаа, Заяа гэх хүмүүсийг олж тогтоон тэднээс *******, ******* хоёрын талаар мэдүүлэг авах гэж заасан нь насанд хүрээгүй хохирогч нарын дээрх эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй дээрх хүмүүс нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүс биш юмаа.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй, ач холбогдолгүй асуудлыг хэлэлцэж хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүгчийн захирамжинд заасан заалтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох, тэдгээрийг хийж гүйцэтгэснээр ямар үйл баримт, ямар нотлох баримтыг үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болохыг дурьдаж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй танилцахад цаг хугацааг харалгүйгээр дүгнэлт бичсэн. Бид яагаад цаг хугацааг тогтоох шаардлагатай байна вэ гэхээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 69 тоот Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд маш тодорхой зааж, энэ хэргийг буцаасан. Гэтэл энэ магадлал дээр заасан гэмт хэрэг хэзээ гарсан, хэд хоног цоожтой байсан, хэдийд хаашаа хэдэн удаа явсан зэргийг шалгаж тогтоо гэж буцаасан. Буцаад ирэхдээ энэ маршрутыг огтхон ч тогтоогоогүй, мэдүүлгийг нэг, нэг удаа асуугаад л ороод ирсэн. Тэгэхээр өнөөдөр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаар энэ гэмт хэрэг хэзээ гарсныг нарийвчлан тогтоохоор буцаасан үндэслэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргаж байгаа эсэргүүцэл үндэслэлгүй. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын хуульд заасан үндэслэл журмыг чанд сахина гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. ...Шүүх хууль зөрчөөгүй. Үүнийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр дараа нь зүйлчлэлийн асуудал яригдах ёстой. 13 настай хүүхдүүд тодорхой хэмжээний төлбөр аваад байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж нарийвчлан тогтоож, шалгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Т.*******д холбогдох эрүүгийн 1831003680059 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх 7 төрлийн ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Тухайн гэмт хэрэг гарах үед Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицер цагдаагийн хошууч Д.Баярсайхан, хэв журмын цагдаа О.Ганболд нар шүүгдэгч Т.*******гийн гэрт ирж шалгалт хийсэн болох нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байх тул эдгээр хүмүүсийг шинээр гэрчээр байцааж хэдийд, ямар үндэслэлээр, шалгалт хийсэн, шалгалтаар тогтоогдсон байдлуудын талаар тодруулах нь зүйтэй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл шүүх хурлын дуу дүрсний бичлэгээс дутуу тусгагдаж байгаад анхан шатны шүүх цаашид анхаарах шаардлагатай байна.

Харин 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Яллагдагчаар татах  тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг өмгөөлөгч *******, *******, Т.******* нарт хуулийн хугацаанд танилцуулж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч *******ийг оролцуулан яллагдагч Т.*******гээс дахин мэдүүлэг авсан /4-р хх-ийн 208-212-р ху/ байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, гэрч цагдаагийн ахмад Б.Батбаяр, дэслэгч Э.Бат-Эрдэнэ, хошууч Ц.Мөнхсайхан, Хушаат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ариунаа нарыг шаардлагатай тохиолдолд шүүх хуралдаанд оролцуулж хэргийн талаархи үйл баримтыг тодруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, “Пүүл” биллиардны зүүн талд амьдардаг гэх Урнаа, Заяа нар болон *******, ******* нарыг хүргэж ирсэн гэх таксины жолоочийг олж гэрчээр байцаах, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох  нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтооход тодорхой ач холбогдолгүй байх тул шүүгчийн захирамжинд дурьдсан эдгээр ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ                               Г.ДАВААРЕНЧИН

                           ШҮҮГЧИД                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ