Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0055/Э

  

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт************** холбогдох эрүүгийн18000000859 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, эхнэр хүүхдийн хамт, хот, дүүрэг дүгээр хороо дүгээр гудамж тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

Буурлынхан овогт******* (РД: )

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хустайн даваа гэх газар хатуу хучилттай зам дээр0-55 УБЗ улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ-39 ХӨН улсын дугаартай Hyundai Trago маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хэсэгт мөргөж зам тээврийн осол гаргасны улмаасамь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хустайн даваа гэх газар хатуу хучилттай зам дээр0-55 УБЗ улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...”, 12.2-д “...Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...”, 11.14-д “...Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэж тус тус заасныг зөрчиж нэг эгнээнд урдаа явсан-39 ХӨН улсын дугаартай Hyundai Trago маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хэсэгт мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас0-55 УБЗ улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсанамь насыг нь хохироосон болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-н дугаар тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар тал/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн дүгээр тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-22 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн*******-31 дүгээр тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн3 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 40 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн /хх-ийн 48-49 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-н 61 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 67 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн2-75 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн84 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр тал/, шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-н6-98 дугаар тал/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээч С.Саруулболдын дүгнэлт /хх-н 103 дугаар тал/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээч Ш.Бямбажавын шинжээчийн дүгнэлт /хх-н 108, 114 дүгээр тал/, Хас үнэлгээний ХХК-ийн “автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-н 123-128, 134-137 дугаар тал/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 152 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 17,102,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт8,340,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь  зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.“ гэж заасан байх тул шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,6.2,6.3,6.6,6.7,6.8,6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 . Шүүгдэгч******* овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 5,.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 17,102,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт8,340,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ГЭРШИХБӨРТЭ