Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2019/00659

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х улсын иргэн Вий итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Т сумын .. дугаар багт оршин суух, Б овогт Х-ын Хад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгө 141480000 төгрөг, алданги 30984120 төгрөг, нийт 172464120 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Х2019.01.29-ний өдөр БУ-ын иргэн В Л-ээс 141480000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан бөгөөд 10 хоногийн дараа буцааж төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл Х.Хнь одоог хүртэл иргэн В Линд буцааж өгөөгүй. Зээлийн гэрээгээр Х.Х мөнгийг хугацаанд төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,1 хувь алданги төлөх ёстой. Иймд Х.Хаас зээлсэн мөнгө 141480000 төгрөг, алданги 30984120 төгрөг, нийт 172464120 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: БУ-ын иргэн В нь Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.Хад 141480000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Хэрэв зээлийг хугацаандаа төлөхгүй бол хоногт 0,1 хувийн алданги төлнө гэх гэрээ байгуулсан. Уг асуудлаар нэхэмжлэгч 3 дугаар сард нэхэмжлэгч Х.Хтай уулзахад ойрын хугацаанд төлнө гэж хэлсэн ч төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар Х.Хнь зээлж авсан мөнгөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд харилцан тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Хариуцагч Х.Хаас үндсэн зээл болон зээлийн хүүг нэхэмжилж байна. Хүү 30 сая төгрөг гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.Хшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Хнь БУ-ын иргэн WANG LIN-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бы танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцлаа. Би БУ-ын иргэн WANG LIN-ээс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 141480000 төгрөгийн зээлийг 10 хоногийн хугацаагаар зээлээр аваагүй.Харин 2018 оны 10, 11 саруудад хоорондоо хамтран ажиллахаар харилцан тохиролцож миний эгчийн данс руу 250000 юань шилжүүлсэн нь үнэн. Мөн надад махны үйлдвэрт зориулан малын толгой чанах төхөөрөмж 2 ширхэг, цахилгаан тогтоо 2 ширхэг, цахилгааны кабель утас 850 метрийг тус тус өгсөн.Толгой чанах төхөөрөмжийн нэг нь 20000 юань, нөгөө нь 11000 юань, цахилгаан тогоо тус бүр нь 13000 юань, кабель утасны үнэ 17000 юань /850 х 20 =17000/, бүгд нийлээд 74000 юаны бараа өгсөн. Би түүнээс бэлэн 250000 юань, 74000 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа авсан, бүгд 324000 юань авсан нь үнэн.Тухайн үед юаны төгрөгтэй харьцах ханш 394 төгрөг байсан.Авсан бэлэн юань, барааг монгол төгрөгт шилжүүлбэл 127656000 төгрөг болно. WANG LIN нь 31000 юаны үнэтэй малын толгой чанах төхөөрөмжийг өөрөө Өлгийд махны үйлдвэр ажиллуулж байгаа Хан гэдэг хятад хүнд өгүүлсэн. Мөн 30000 юаныг Ли гэдэг хятад иргэний данс руу шилжүүлж өг гэсний дагуу би Ли-гийн дансанд шилжүүлсэн. Дээрх 61000 юаныг би хариуцахгүй бөгөөд энэ талаар WANG LIN сайн мэдэж байгаа. Мөн 2019 оны 08 дугаар сард WANG LIN Өлгийд ирэх үед би зочид буудалд нь очиж уулзаж 30000 юань бэлэн өгсөн. Үлдсэн 233000 юань буюу 91802000 төгрөгийг би төлж барагдуулна. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээ нь бодит гэрээ биш зөвхөн миний авсан юань, барааны үнийг баталгаажуулах зорилгоор тухайн үед хийж байсан учир миний хувьд ямар нэгэн алданги төлөх ёсгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг миний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь хариуцагч Х.Хаас зээлсэн мөнгө 141480000 төгрөг, алданги 30984120 төгрөг, нийт 172464120 төгрөгийг гаргуулан БУлсын иргэн Вд олгож өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Х.Х141480000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлдэж авсан боловч хугацаандаа өгөхгүй байгаа тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож, нийт 172464120 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Хнь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 141480000 төгрөгөөс 91802000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн ба бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 121 дугаартай хувь хүний зээлийн гэрээнээс үзэхэд БУлсын иргэн В нь Х.Хтай гэрээ байгуулж 141480000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 10 хоногийн хугацаагаар зээлдүүлсэн байх ба зээлдэгч нь хугацаандаа гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч Х.Хзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй байх тул БУлсын иргэн Вий нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагч Х.Х... Вээс нэхэмжилж байгаа 141480000 төгрөгийг зээлээр аваагүй бөгөөд хоорондоо хамтран ажиллахаар тохиролцож миний эгчийн данс руу 250000 юань шилжүүлсэн, малын толгой чанах төхөөрөмж, цахилгаан тогоо, кабель утас зэрэг нийт 74000 юаны бараа өгсөн ба 31000 юаны үнэтэй малын толгой чанах 31000 юаний үнэтэй малын толгой чанах төхөөрөмжийг Хан гэдэг хятад хүнд өгүүлсэн, 30000 юаныг Ли гэдэг хятад иргэнд өг гэсний дагуу дансанд шилжүүлэн өгсөн, мөн 30000 юаныг өөрт өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг нотлох баримтууд байхгүй байгаа тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Хариуцагч Х.Хнь нэхэмжлэгч Вээс 141480000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 10 хоногийн хугацаатай авсан ба хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийг алданги төлөхөөр тохиролцсон тул хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 219 хоногоор хэтрүүлсэн байх ба хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангийг тооцоход нийт 30984120 /141480000 х 0.1% х 219 хоног/ төгрөг байх бөгөөд нийт 172464120 төгрөгийг төлөхөөр байна.

Иймд Х.Хаас зээлээр авсан 141480000 төгрөг, алданги 30984120 төгрөг, бүгд 172464120 төгрөг гаргуулан БУлсын иргэн Вд олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Хад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн сонгож авсан өмгөөлөгч Х.Бийг оролцуулан хэргийг шийдвэрлэх тухай бичгээр хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан Х.Хаас зээлээр авсан 141480000 төгрөг, алданги 30984120 төгрөг, бүгд 172464120 /нэг зуун далан хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун хорин/ төгрөг гаргуулан БУлсын иргэн Вд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1020271 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Хаас 1020271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БУлсын иргэн Вд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК