Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

хохирогч Б.*********,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал /цахимаар/,

шүүгдэгч Ж.*********, түүний өмгөөлөгч Б.Баасанжав,

шүүгдэгч Н.*********, түүний өмгөөлөгч Р.Бямбажав,

шүүгдэгч Ш.*********, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.*********, Н.*********, Ш.********* нарт холбогдох эрүүгийн 2425001350422 дугаартай 171/2024/0373/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /РД:**************/;

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.*********, Н.*********, Ш.********* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, 2024 оны 02 дугаар сарын 07-наас 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*********" лоунжид үйлчлүүлж байсан хохирогч Б.*********ыг “... өмнө авсан барааны төлбөр тооцоо нэхэхэд” нь уурлан бүлэглэн зодож, эрүүл мэндэд "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун суга, зүүн бугалга, дух, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн гуя, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*********, Ш.*********, Н.*********, хохирогч Б.********* нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425001350422 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.*********, Н.*********, Ш.********* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*********" лоунжид үйлчлүүлж байсан хохирогч Б.*********ыг “...өмнө авсан барааны төлбөр тооцоо нэхсэнээс...” уурлан бүлэглэн, зодож эрүүл мэндэд "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун суга, зүүн бугалга, дух, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн гуя, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*********гийн өгсөн: “...Б.********* Ш.*********г ирээд үсэдсэн. Тэгээд над руу ирээд миний гэдэс рүү өшиглөхөөр нь бид хоёр барилцаж байгаад салахдаа Б.********* ширээний булан мөргөөд унасан. Тэгээд би “чи яагаад намайг ингээд байгаа юм, би чамд ямар буруу зүйл хийсэн юм” гээд хажуугаар нь зөрөх гэтэл араас үсдэж, чирч, дарж унагаагаад миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүрээ дараад миний шүд муу, чи битгий миний нүүр рүү өшиглө гээд бид хоёр үүдний хэсэгт дахин барилцаж унасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*********ийн өгсөн: “...Үеэл орж ирээд уулзаагүй нэлээн удсан байсан учраас миний сууж байсан газрын хажуу талын өрөөнд нь ороод хоёулаа 2, 3 пиво уугаад амьдралын зовлон жаргалын талаар юм ярьж байгаад гараад тамхи татчихаад орж ирэхэд хэрүүл маргаан болсон маягтай байсан. Би хохирогчийн биед гар хүрэх нь байтугай тухайн үед юу юу болсныг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*********гийн өгсөн: “...Би гар хүрээгүй, түлхүүр шидсэний төлөө өөрөө эхэлж намайг үстсэн. Текний наана, цаана байсан болохоор би энэ хүнтэй зууралдаад, зодолдоод байх боломжгүй. Ж.********* Б.********* хоёр үсдэлцсэн. Би хохирогчийн биед халдаагүй. Эмэгтэй хүмүүс бие биедээ ийм их гэмтэл учруулах боломжгүй. Бидний маргаанаас ийм олон тооны гэмтэл учрах боломжгүй..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*********ын өгсөн: “...Араас түлхүүр ********* шидсэн. Тэгээд би яагаад түлхүүр шидэж байгаа юм бэ гэтэл баруун гар талаас ягаан куртиктэй хүүхэн ирээд үгийн зөрүүгүй нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгээд хамраас цус гараад яаж байгаа юм гэсэн чинь чи ямар хэгжүүн хүүхэн бэ гээд намайг үсэдсэн, би цусаа гоожуулаад үсдүүлээд газар хэвтээд, үсэдсэн байхдаа хүртэл өшиглөөд байсан. Манай найз Бя.********* бид хоёрыг салгах гээд ирсэн чинь Ш.********* араас ирж үсдэлцээд, арай гэж Ж.*********гаас салаад босож иртэл Ш.********* намайг алгадаад, би Ш.*********д алгадуулаад ширээ, сандал мөргөөд унасан. ...00 орж цусаа цэвэрлэчхээд гараад ирэхэд Н.********* нүүрэн тус газар руу гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хохирогч Б.*********ын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өгсөн “...*********ын эхнэр багц түлхүүр миний араас шидсэн, гэхдээ түлхүүр нь намайг оноогүй, тэгээд би эргэж хараад яагаад түлхүүр шидэж байгаа юм гээд текэн дээр явж очсон чинь *********ийн эхнэр нь юм уу гэмээр эмэгтэй хамар болон дух хэсэг рүү 2 удаа гараа атгаж байгаад цохиход миний ухаан балартаж, яаж байгаа юм бэ болиоч ээ гэсэн чинь ямар хэгжүүн хүүхэн бэ гээд намайг үсдэхээр нь би зөрүүлээд үстсэн. Намайг *********ийн эхнэр үсдэж байхдаа биеийн хэсгүүд рүү өшиглөөд байсан, тэгээд би үсдүүлж байхдаа өвдөөд мөн хамраас цус гараад одоо больё ярилцъя гэсэн чинь болихгүй зулгаагаад өшиглөөд байсан. Тэгээд нэг юм арай хийж *********ийн эхнэрээс салахад *********ын эхнэр намайг 1 удаа алгадахад би ширээ, сандал толгойныхоо баруун хэсгээр мөргөж унасан. *********ын эхнэр миний хамрыг хугалахаар биед халдаагүй, ********* болон *********ийн эхнэр хоёр миний хамрыг хугалсан. Намайг гурвуулаа нийлж цохиж зодсон" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/, 

- 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: "...Анх Ш.*********тай тооцооны улмаас маргалдаад үүд рүү алхсан чинь Ш.********* нь миний араас түлхүүр шидсэн боловч намайг оноогүй, би эргэж очоод яагаад түлхүүр шидэж байгаа юм бэ? гэж хэлээд зогсож байсан чинь Ж.********* нь ирээд миний нүүр, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Ингэж намайг зодож, байх үед Ж.*********гийн нөхөр нь наадхаа алаад өг гэж хэлээд зогсож байсан. Ж.********* бид хоёр үсдэлцээд байж байтал Ш.********* нь текний араас гарч ирээд намайг алгадаж, үснээс татаж унагаасан энэ үед толгойныхоо баруун хэсгээр ширээ, сандал мөргөж унасан. Энэ үед ажлын газрын эмэгтэй болох Бя.********* нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Ж.********* нь явахаар хаалга руу явахаар нь би араас нь очоод “цагдаа иртэл явуулахгүй, байж бай” гэсэн чинь Ж.********* нь дахин намайг үсдэж газар унагааж хөлөөрөө хэвлий, гуя хэсэг рүү өшиглөсөн, ингээд газар унаад босоод ирсэн чинь Ш.********* нь ирээд дахин намайг үстсэн. Энэ үед арай гэж үснээсээ тавиулаад дахин би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ үед Ж.********* нь байхгүй болчихсон байсан. Энэ үеэр миний хамраас цус гараад яваад байсан болохоор Бя.*********ын хамт тухайн газрын 00-руу ороод нүүрээ угаагаад буцаад гараад ирсэн чинь Ж.*********гийн нөхөр ********* нь урдаас ирээд “манай эхнэрийг барахгүй байгаа биз дээ” гэж хэлээд миний нүүр, хамар хэсэг рүү гараараа цохиж дахин цохих гэж байх үед манай ажлын газрын залуу ********* гаднаас орж ирээд *********ийг болиулсан. Энэ үед цагдаагийн алба хаагч нар ирээд тэгээд цагдаагийн газар луу явсан. Миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн чих хамар хоолойн тасагт хамрын яс тэгшлэх хагалгаанд орсон. Би хохиролтой холбоотой баримтуудыг хяналтын прокурорт гаргаж өгөх болно. Тухайн зодоон болсноос хэд хоногийн дараа Ш.*********гийн нөхөр ********* нь над руу яриад “уулзаж ярилцъя яагаад ийм юм болчхов” гэсэн, бас манай ажлын газрын залуу *********эр дамжуулан энэ гурав “уулзаж ярилцъя тохиролцъё” гэж хэлүүлж байсан. Дараагаар нь Ж.********* нь өөрөө над руу яриад уулзъя гэж хэлсэн боловч би уулзахгүй гэж хэлээд уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, 

- Гэрч 3.*********өгсөн “...Ш.*********, Б.********* хоёр маргалдаад байсан, тэгэхээр нь би гадаа хүлээж байхдаа тамхи татаж байгаад гэнэт ухаан тасарч юу болсныг санахгүй байгаа нэг мэдсэн чинь маргааш өглөө болж гэртээ сэрсэн. Б.*********, Бя.********* хоёр лоунжид юу хийсэн, хэзээ нь яаж гараад явсан гэдгийг огт санахгүй байгаа. Өглөө сэрээд Бя.*********тай утсаар яриад яаж гэртээ ирсэн юм бэ гэсэн чинь мэдэхгүй, Б.*********ын хамар хугарч гэмтсэн өчигдөр лоунжид бөөн юм болсон ш дээ гээд яриад дуусаж байтал Ж.********* над руу утсаар залгаад Б.*********тай харилцан зодолдчихсон юм гэтэл цагдаад өргөдөл өгсөн юм шиг байна гэхээр нь би утасных нь дугаарыг өгөөд явуулсан. Ш.*********, Н.********* хоёр ямар нэгэн зодоонд оролцож зодолдсон гэж юм ярихгүй байсан" гэсэн мэдүүлэг /01 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

- Гэрч Бя.*********ын өгсөн "...Ягаан куртиктэй *********ийн эхнэр нь юм уу гэмээр эмэгтэй гарч яваад ямар хэгжүүн хүүхэн бэ гэж хэлмэгцээ Б.********* дээр очиж Б.*********ын хамар хэсэг рүү 2 удаа гараараа цохиход Б.*********ын хамраас нь цус гарсан, тэгээд зууралдаад байж байсан чинь ********* текний араас гарч ирээд Б.*********ын баруун хацар хэсэг рүү гараараа 1 удаа алгадахад Б.********* шалан дээр унахаар нь яаж байгаа юм бэ гээд би ********* эгч дээр очтол үгийн зөрүүгүй намайг үсдэж толгойг минь доош дарсан. Би тавиач ээ гээд эргүүлээд *********гийн үснээс нь татахад ********* дундуур орж ирээд салгаад зогсож байсан чинь чи найзыгаа сумладаг ямар овоо гар бэ гээд дахиж намайг үсдэхэд би эргүүлээд үсдээд доош хараад байж байтал Б.********* нөгөө эмэгтэйтэй зууралдаад үүдний хэсэгт очсон байсан бөгөөд яг доош хараад байж байсан чинь нөгөө эмэгтэй Б.*********ыг өшиглөж байгаа нь харагдсан. ...********* нь Б.*********ын нүүр хэсэг рүү 1 удаа нь гараараа цохисон... Тухайн үед *********, *********, *********ийн эхнэр гурвын биед хэн нэгэн гэмтэл учруулаагүй, ********* намайг үсдэхээр нь би эргүүлээд үснээс нь татсан, харин Б.********* найз маань *********ийн эхнэртэй зууралдаж байгаа харагдсан, тэрнээс түүнийг яг цохиж зодсон үйлдэл гаргаагүй, харин Б.********* *********, *********, *********ийн эхнэр гуравт зодуулсан" гэсэн мэдүүлэг /01 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/, 

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай “...Б.*********ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун суга, зүүн бугалга, дух, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн гуя, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дэх тал/ 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай “...Б.*********ын сэтгэцэд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учраагүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

- Гэрч Б.*********ын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд ********* багт үйл ажиллагаа явуулдаг “*********” лоунжны газарт зодуулсан гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход гурван эмэгтэй, хоёр эрэгтэй байсан санагдаж байх ба зодсон гэх нэг эмэгтэй нь явчихсан гэж хэлж байсан. Энэ үед гомдол гаргасан эмэгтэйг нь цагдаагийн газрын жижүүр дээр хүлээлгэж өгөөд дараагийн дуудлага мэдээлэлдээ явсан. Тухайн газраас явчихсан байсан гэх эмэгтэй нөхөр болон найзтайгаа нийлж зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал /

- Орхон аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал/

- 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүн, харуулын томилгоо, зааварчилгаа танилцуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 89 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 98 дугаартай “...Ж.*********гийн биед тухайн үед баруун гарын 01 дүгээр хуруу, баруун шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн гурван удаагийн цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...32, 41, 42 дугаар шүднүүдэд үрэвсэлт өөрчлөлттэй байна. Энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /02 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*********, гэрч З.*********, Бя.*********, Б.********* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.*********, шүүгдэгч Ж.*********, Н.********* Ш.********* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Ж.*********, Ш.*********, Н.********* нарын үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*********" лоунжид үйлчлүүлж байсан хохирогч Б.*********ыг “...өмнө авсан барааны төлбөр тооцоо нэхсэнээс...” уурлан бүлэглэн, зодож эрүүл мэндэд "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун суга, зүүн бугалга, дух, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн гуя, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн бусдын биед хууль бусаар халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*********ын эрүүл мэндэд "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун суга, зүүн бугалга, дух, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн гуя, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 225 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.*********, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, харин Ш.*********, Н.*********, тэдний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж оролцсон болно.

          Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, үл ойлголцсон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

          Шүүгдэгч Ш.*********, Н.*********, тэдний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй учир шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт, тайлбар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

          - гэрч 3.********* өгсөн “...Ш.*********, Б.********* хоёр маргалдаад байсан..., ...Өглөө сэрээд Бя.*********тай утсаар яриад яаж гэртээ ирсэн юм бэ гэсэн чинь мэдэхгүй, Б.*********ын хамар хугарч гэмтсэн өчигдөр лоунжид бөөн юм болсон ш дээ гээд яриад дуусаж байтал Ж.********* над руу утсаар залгаад Б.*********тай харилцан зодолдчихсон юм гэтэл цагдаад өргөдөл өгсөн юм шиг байна гэхээр нь би утасных нь дугаарыг өгөөд явуулсан гэх,

- гэрч Бя.*********ын өгсөн "...Ягаан куртиктэй *********ийн эхнэр нь юм уу гэмээр эмэгтэй гарч яваад ямар хэгжүүн хүүхэн бэ гэж хэлмэгцээ Б.********* дээр очиж Б.*********ын хамар хэсэг рүү 2 удаа гараараа цохиход Б.*********ын хамраас нь цус гарсан..., ...********* текний араас гарч ирээд Б.*********ын баруун хацар хэсэг рүү гараараа 1 удаа алгадахад Б.********* шалан дээр унахаар нь яаж байгаа юм бэ гээд би ********* эгч дээр очтол үгийн зөрүүгүй намайг үсдэж толгойг минь доош дарсан. ... *********гийн үснээс нь татахад ********* дундуур орж ирээд салгаад зогсож байсан..., ...********* нь Б.*********ын нүүр хэсэг рүү 1 удаа нь гараараа цохисон... Тухайн үед *********, *********, *********ийн эхнэр гурвын биед хэн нэгэн гэмтэл учруулаагүй, ....харин Б.********* *********, *********, *********ийн эхнэр гуравт зодуулсан" гэх,

- гэрч Б.*********ын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд ********* багт үйл ажиллагаа явуулдаг “*********” лоунжны газарт зодуулсан гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход гурван эмэгтэй, хоёр эрэгтэй байсан санагдаж байх ба зодсон гэх нэг эмэгтэй нь явчихсан гэж хэлж байсан. Энэ үед гомдол гаргасан эмэгтэйг нь цагдаагийн газрын жижүүр дээр хүлээлгэж өгөөд дараагийн дуудлага мэдээлэлдээ явсан. Тухайн газраас явчихсан байсан гэх эмэгтэй нөхөр болон найзтайгаа нийлж зодсон гэж хэлж байсан гэх мэдүүлгүүд болон

- хохирогч Б.*********ын өгсөн: ...********* болон ********* түүний эхнэр хоёр миний хамрыг хугалсан. Намайг гурвуулаа нийлж цохиж зодсон..., ...Энэ үеэр миний хамраас цус гараад яваад байсан болохоор Бя.*********ын хамт тухайн газрын 00-руу ороод нүүрээ угаагаад буцаад гараад ирсэн чинь Ж.*********гийн нөхөр ********* нь урдаас ирээд “манай эхнэрийг барахгүй байгаа биз дээ” гэж хэлээд миний нүүр, хамар хэсэг рүү гараараа цохиж дахин цохих гэж байх үед манай ажлын газрын залуу ********* гаднаас орж ирээд *********ийг болиулсан... гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэн, няцаагдсан, шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

          Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

          Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

           

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

          Шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

 

          Хохирогч Б.********* нь шүүхийн хэлэлцүүлэгт биед учирсан хөнгөн хохирол болох "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун суга, зүүн бугалга, дух, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн гуя, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал..."-ыг оношлуулахаар эмнэлэгт үзүүлсэн төлбөр, эмчлүүлэхээр хамрын хагалгаанд орсон зардал, эм тарианы зардал, Улаанбаатар хот руу сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохоор ирж, очсон замын зардал зэрэгт 1,004,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, хамарт кос*********ик хагалгаа хийлгэх 3,500,000 төгрөг нийт 7,004,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн.

 

          Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дцгаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хохирогч Б.*********ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

          Үүнд: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авхуулсан рентген зургийн төлбөр 28,000 ₮, компьютер томографын төлбөр 40,000₮, эмчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд бичсэн энгийн эмийн жорын дагуу худалдан авалт хийсэн 18,000₮, Цахир нурам эмийн сангаас худалдан авалт хийсэн 98500 ₮, Эрдэнэт медикал эмнэлэгт авхуулсан хүзүүний нугалмын зургийн төлбөр 100,000 ₮,  хамар угаах давс 10,000₮, хүзүүний 2 байрлалын рентген зураг 30,000₮, хагалгааны төлбөр 600,000₮, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу ирж, очих зардал 80,000₮, өмгөөлөгчийн хөлс 2,500,000₮, кос*********ик хагалгаа хийлгэх төлбөрт 3,500,000₮ нийт 7,004,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээ оношилгооны төлбөр, хагалгааны төлбөр, эм тариа худалдан авсан гэх 1,004,500 төгрөгийн нэхэмжлэл нь бодит баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 334,833 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*********ад олгох нь зүйтэй байна.

         

          Шүүгдэгч Ж.*********гийн өмгөөлөгч Б.Баасанжаваас хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Элит эмнэлгийн хамрын таславчны муруйлт засах хагалгааны төлбөр 600,000 төгрөг гэх төлбөрийн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй тул төлөх боломжгүй гэж мэтгэлцсэн хэдий ч хохирогч Б.********* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлээд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эмч Цэлмэг, Дэлгэрсайхан нараар хамрын таславчийн муруйлт засах хагалгаа хийлгэсэн, тухайн хагалгааны төлбөр 600,000 төгрөгийг сувилагчаас өгсөн дансны дугаарт тушаасан, тухайн үед баримт өгөөгүй тул сая хурлаас өмнө эмч нартай уулзаж баримт авахыг хүсэхэд эмч нар нь Элит чих хамар хоолойн хувийн эмнэлэгт давхар ажилладаг тул дээрх эмнэлгийн төлбөрийн баримтыг бичиж өгсөн...” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь ... 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.*********ын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгаас эмнэлгийн үйлчилгээ авсан хуудас, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, шинжээчийн дүгнэлт, Эрдэнэт-Дүрс оношилгооны төвийн рентген зургийн дүгнэлт, эмч Н.Дэлгэрсайхан, Д.Цолмон нарын бичсэн энгийн эмийн жор, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.*********ын Хаан банкны ********* дугаарын данснаас ********* дансанд 600,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмнэлгийн байгууллагуудад хандсан, эмчилгээ үйлчилгээ авсан, хамрын таславчийн муруйлт тэгшлэх хагалгааг хийлгэсэн, тухайн хагалгааны төлбөрийг төлсөн нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж, дээрх төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулав. 

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан  “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...” эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон иргэний эрх зүйн харилцаанд орж өмгөөлөгч талаас үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч талаас өмгөөлөгчид тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 2,500,000 төгрөг нь хуульд заасан зайлшгүй гаргах шууд хохиролд хамаарахгүй төдийгүй хохирогч өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан бөгөөд энэхүү өмгөөлөгчийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосон болно.

          Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж хуульчилсан ба хохирогч Б.*********ын нэхэмжлэлийн шаардлагаас кос*********ик хагалгаа хийлгэх төлбөр 3,500,000 төгрөгийг эмчилгээний зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй байх тул нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.********* нь кос*********ик хагалгаа хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

          Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, хохирогч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгч нарт тус бүр зорчих эрх хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулах саналыг тус тус гаргаж оролцлоо.

 

          Шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.*********, Ш.*********, Н.********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдэл... байсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

         

          Хавтаст хэргийн 128-171 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.********* нь 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

          Шүүгдэгч Н.********* нь 1987 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

          Шүүгдэгч Ж.********* нь 1989 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт архивч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Ж.*********г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, шүүгдэгч Ш.*********, Н.********* нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

          Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлого, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр шийдвэрлэлээ.

         

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*********, Ш.*********, Н.********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Ш.*********, Ж.*********, Н.********* нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хадгалж, Ж.*********гийн шүдний зураг бүхий 2 ширхэг сидиг шүүгдэгч Ж.*********д буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс, шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэ нарт даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *********ы *********, ********* овогт *********ын *********, ********* овогт *********ын ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*********г 800 (********* зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (********* зуун мянга) төгрөгөөр,

шүүгдэгч Н.*********, шүүгдэгч Ш.********* нарыг тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*********, Ш.*********, Н.********* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.*********, Н.*********, Ш.********* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*********, Н.*********, Ш.********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*********, Н.*********, Ш.********* нараас 1,004,500 (нэг сая дөрвөн мянга таван зуу) төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 334,833 (гурван зуун гучин дөрвөн мянга ********* зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Өнөр хотхон, 104-71 тоотод оршин суух, ********* овогт *********ын ********* /РД:*********/-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2,500,000 (хоёр сая таван зуу мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, кос*********ик хагалгаа хийлгэх 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.********* нь дээрх хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ж.*********, Н.*********, Ш.********* нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт хавсаргагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хадгалж, шүдний зураг бүхий 2 ширхэг сидиг шүүгдэгч Ж.*********д буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс, шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ