| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/87 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0068/Э
Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагчаар К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадгад Хүрэлбаатарын Сэргэлэнд холбогдох эрүүгийн 2518000000057 дугаартай хэргийг025 оны******* дугаар сарын-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, “Болд*******” ХХК-д ажилтай, ам бүл,, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, дугаар хороолол, дугаар байрны******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******** ************* (РД: )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны дүгээр сарын-ны өдөр,3 цагийн орчимд, Дархан-Уул аймгийн Дархан сум, дүгээр баг, дугаар хороолол008-8 тоотод нүүр рүү нь гараараа цохих, хоолойг боох зэргээр зодож улмаар хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алим, эрүү, хүзүү, нуруунд цус хуралт, хэвлийд зулгаралт баруун, зүүн, дээд, доод зовхи, хамар, баруун, зүүн хацар, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-н 6 дугаар тал), хохирогч мэдүүлэг (хх-н2, дүгээр тал), гэрч мэдүүлэг (хх-ийн9 дүгээр тал), гэрч мэдүүлэг (хх-ийн1 дүгээр тал), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 01 дүгээр сарын7-ны өдрийн02 дугаартай дүгнэлт (хх-н6-27 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас, (хх-н8 дугаар тал), шинжээч эмч Б.Намсрайн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар тал), яллагдагч *******гийн мэдүүлэг (хх-ийн 38 дугаар тал) болон хэрэгт авагдсанад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хуульаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хх-ийн 63 дугаар тал) гэсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг сарын хугацаатай төлж барагдуулах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч ******* нь холбогдсон хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 . Шүүгдэгч Бадгад Хүрэлбаатарын Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд сар бүр25,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч ньдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ