Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 Хэргийн индекс:07/202/0071/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн********************* холбогдох эрүүгийн 218000000081 дугаартай хэргийг 202 оны 02 дугаар сарын-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* оны 07 дугаар сарын 24-ний өдөр******* аймгийн*******-Өндөр суманд төрсөн,******* настай,, боловсролтой, мэргэжилтэй, “Эрдэнэт” ТӨҮГ-т ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт******* аймгийн*******-Өндөр сум, Урт булаг баг,-- тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

Хариад******* (РД: Ф8072437 )

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 08, 10 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 1 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн2-33 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн4 дүгээр тал/, яллагдагч мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

“Шүүгдэгч ******* нь 202 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс-ний өдөрт шилжих шөнө, 02 цагийн үед, Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ДиДи” бааранд иргэн зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/,

 

- Хохирогч: “...202 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 23 цаг өнгөрч байхад гурван найзынхаа хамт Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бааранд орсон. Бааранд ороод бид нар 1 литрийн савтай 1 шил виски хувааж уусан. Баар хаах цаг болоод би 00 орох гээд түрүүлээд гарсан чинь баарны үүдэнд хүмүүс маргалдаж байсан. Тэгэхээр нь би дундуух нь орж салгаад хоёр залууг холдуулах гээд байж байтал миний хажуу талаас нэг танихгүй залуу ирээд шууд миний зүүн талын нүд рүү гараараа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

 

- Гэрч: “...би тухайн өдөр ажлынхаа 4 найзын хамт******* аймгаас Дарханд ирсэн. Бид нар ирээд Буудай буудалд буусан. Би хамт бааранд орсон. 01 цаг өнгөрөөд гарах гэж байхад ******* ирсэн. Тэр үед нэг хүн яриад зогсоод байх шиг байсан. Тэгсэн тухайн залуугийн нүүр хэсэгт нь цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дугаар тал/,

 

- Гэрч: “...зодуулсан гэх залуу нь нөгөө гурван залуусыг одоо больчих гэсэн чинь хажуугаас нь гэнэт нүүр рүү нь гараараа цохиод нөгөө залуу газар суусан чинь нүүр рүү нь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр тал/,

 

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай “...Ш.Зулбарын биед баруун зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний, доод зовхинд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн2-33 дугаар тал/,

 

 - Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн4 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч биед “баруун зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний, доод зовхинд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн2-33)-ээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн. дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Энх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 4/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн3/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

   Хохирогч Ш.Зулбаяр нь хохирол төлбөрт 980,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь бүрэн төлж барагдуулсан /хх-ийн / байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

  

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.1,.2,.3,.,.7,.8,.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч************** Энх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 00 нэгж буюу00,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд  сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч ******* нь хохирогчхохирол төлбөрт нийт 980,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДРГЛГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ