| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0093/э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2017-06-23 |
| Зүйл хэсэг | 120.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагч С.Энхням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:
Д.М-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч байсан У.Бтэй харгис, хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлаан биед нь халдсаны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би У.Бийг зодсон минь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Надад анх Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татан тогтоол үйлдэж ирүүлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би Бтэй хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэв.
Шүүгдэгч Д.М хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017.02.25-ны өдөр … хоёулаа машинтай офицероос хойш баруун тийшээ гараад айл байхгүй газарт очиж зогсоод Б бид хоёр хүүхдээ хэн яаж авах талаар ярилцсан. … Б би чамаас 2 хүүхдээ гуйж авахгүй шүү шүүхдээд авна гээд надруу агсраад байсан. Тухайн үед миний уур хүрээд Бийг алгадаж аваад нүүр рүү нь гараараа 4 удаа цохисон чинь миний өөдөөс ноцолдоод хувцаснаас зууралдаад байхаар нь би зүүн талын хавирга руу нь гараараа 3 удаа цохисон, машины урд талын нүүрэн хэсэгт байдаг МР-ны дэлгэцийг надтай зууралдаж байгаад унагасан түүгээр биБэгийн нүүр лүү 2 удаа цохисон, бас гуя руу нь 1 удаа цохисон. Ер нь Б архи уудаг, намайг өрөнд оруулдаг, хулгай хийдэг байсан болохоор нь гар хүрч зоддог байсан нь үнэн …гэсэн мэдүүлэг /хх 92-97/,
Хохирогч У.Б хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017.02.26-ны өдөр 15 цагийн үед эмнэлгийн урд талын зам дээр зогсож байсан чинь машинтай ирээд намайг аваад аймгаас баруун хойшоо яваад хөдөө аваачиж 100 гр татах уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь тэгвэл хөгшин чинь татмаар байна гэж хэлээд 0.5 литрийн 1 шил архи ганцаараа уугаад юм ярьж байж байснаа гэнэт уурлаж, чи надаас салаад ямар хүнтэй явсан ярь гэж хэлээд нүүр лүү гараараа олон удаа цохисон, элэг рүү гар, хөлөөрөө олон удаа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед ухаан балартаад орж гараад байсан нэг сэрсэн чинь миний бүх хувцасыг тайлчихсан намайг нүцгэн байхад гадаа чирч зодсон. Отверка гаргаж ирээд миний зүүн гуя руу 1 удаа хатгасан, баруун гар дээр 2 удаа, баруун далан дээр 3 удаа отверкаар хатгасан, намайг зодож байхдаа би чамайг алах гэж ирсэн гэж элдэв хэл амаар доромжилж зодож байсан. Намайг машин дотор хувцасаа өмс гэж хэлээд зодоод байсан. Хамар хугарсан, толгой, уруул хоёртоо оёдол тавиулсан. Миний бүх бие хөх алаг болчихсон, 2 нүд бөглөөтэй юм харж чадахгүй 2 хоносон. Ер нь голдуу эрүүл үедээ ч байнга тарчлааж зоддог. Эмчилгээний зардал Маас 1000000 төгрөг бэлнээр авсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 18-25, 72-74/,
Гэрч И.Д хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017.03.06-ны … Б аймгийн эмнэлэгт Мт зодуулчихсан хэвтэж байна гэхээр нь маргааш нь замын унаагаар аймаг руу очоод … гэрт нь очсон чинь Б надад ярихдаа миний хамар хавдчихсан, дух жаахан хавдсан хот руу явна гэж ярьж байсан. … Б дэлгүүрт сууж өрөнд орсоноос болоод л Мтай муудалцдаг байсан гэж би ойлгож байна гэсэн мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Т.Б хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: … манай хүү надад хэлэхдээ Б эгч Мт зодуулчихсан байдалтай эмнэлэгт ирсэн байна гэхээр нь би очсон чинь Бийн нүүр хүн танихын аргагүй хавдчихсан, үс нь сэгсийчихсэн, нүүр нь цус болчихсон, 2 нүд нь тагларчихсан, куртик нь цус болчихсон байдалтай байсан. Б эгч надтай утсаар ярихдаа М надад байнга бэлгийн дарамт үзүүлдэг ба урьд нь ямар хүнтэй яаж унтсан талаар шөнө яриулж ярихгүй бол зоддог байсан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч Б.Э хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: У.Б нь 2015.12.29-ний өдөр манай нөхөр Д.М намайг дарамталж, яргалж, хэл амаар доромжилдог гомдолтой гэх өргөдөл гомдлыг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулж шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж материалыг хаасан гэсэн мэдүүлэг /хх 80/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 150-151/,
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учрах эрсдлийн түвшинг үнэлсэн тухай /хх 152-153/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 13-15/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 125/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч байсан У.Бтэй харгис, хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлаан биед нь халдсаны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би У.Бийг зодсон минь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна ... гэв, шүүгдэгч Д.М хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... миний уур хүрээд Бийг алгадаж аваад нүүр рүү нь гараараа 4 удаа цохисон ... зүүн талын хавирга руу нь гараараа 3 удаа цохисон, машины урд талын нүүрэн хэсэгт байдаг МР-ны дэлгэцийг надтай зууралдаж байгаад унагасан түүгээр биБэгийн нүүр лүү 2 удаа цохисон, бас гуя руу нь 1 удаа цохисон. Ер нь Бт ... гар хүрч зоддог байсан нь үнэн …гэсэн мэдүүлэг, хохирогч У.Б хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... чи надаас салаад ямар хүнтэй явсан ярь гэж хэлээд нүүр лүү гараараа олон удаа цохисон, элэг рүү гар, хөлөөрөө олон удаа цохиж хөлөөрөө өшиглөсөн. ... Намайг машин дотор хувцасаа өмс гэж хэлээд зодоод байсан. Хамар хугарсан, толгой, уруул хоёртоо оёдол тавиулсан. Миний бүх бие хөх алаг болчихсон, 2 нүд бөглөөтэй юм харж чадахгүй 2 хоносон. Ер нь голдуу эрүүл үедээ ч байнга тарчлааж зоддог ... гэсэн мэдүүлэг, гэрч И.Д хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Б надад ярихдаа миний хамар хавдчихсан, дух жаахан хавдсан хот руу явна гэж ярьж байсан. … Б дэлгүүрт сууж өрөнд орсоноос болоод л Мтай муудалцдаг байсан гэж би ойлгож байна гэсэн мэдүүлэг, гэрч Т.Б хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: … Бийн нүүр хүн танихын аргагүй хавдчихсан, үс нь сэгсийчихсэн, нүүр нь цус болчихсон, 2 нүд нь тагларчихсан, куртик нь цус болчихсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: У.Б нь 2015.12.29-ний өдөр манай нөхөр Д.М намайг дарамталж, яргалж, хэл амаар доромжилдог гомдолтой гэх өргөдөл гомдлыг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулж шинжээч томилж дүгнэлт гаргуулсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: У.Бийн биед зүүн 7-р хавирганы хугарал, толгой, уруул , баруун шуу, нуруу, баруун зүүн гуяны шарх, тархи доргилт. Баруун зүүн нүдний дотор салстын цус харвалт. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун зүүн хөх, зүүн алга, алганы ар хэсэг хамарсан, нуруу, баруун зүүн өгзөг, баруун өвдөг, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт, зүүн шуу, зүүн өвдөг шилбэ хамарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэжээ, Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учрах эрсдлийн түвшинг үнэлсэн тухай, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч У.Бт эмчилгээний зардал 1 000 000 төгрөгийг төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахаар шийдвэрлэлээ.
Хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Д.Мын хүү М.Саяжаргалыг шүүгдэгчийн эх И.Дын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасны улмаас хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 1 сар 20 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн куртикийг устгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын хүү М.Саяжаргалыг шүүгдэгчийн эх И.Дын асрамжинд үлдээсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД