Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                 Улсын яллагч С.Энхням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000079 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 1984 оны 03 дугаар сарын 30-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам ‎бүл 2, хүүгийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум 3 дугаар баг Цагаан хөтөл гэх газар оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009.03.25-ны өдрийн 05/А дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж биечлэн эдэлж байгаад эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,  Содномцэрэн овогт Дуламжавын Мөнхбаатар /РД: ЕН84033011/-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч байсан У.Батцэцэгтэй харгис, хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлаан биед нь халдсаны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би У.Батцэцэгийг зодсон минь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Надад анх Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татан тогтоол үйлдэж ирүүлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би Батцэцэгтэй хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017.02.25-ны өдөр … хоёулаа машинтай офицероос хойш баруун тийшээ гараад айл байхгүй газарт очиж зогсоод Батцэцэг бид хоёр хүүхд‎э‎‎э хэн яаж авах талаар ярилцсан. … Батцэцэг би чамаас 2 хүүхдээ гуйж авахгүй шүү шүүхдээд авна гээд надруу агсраад байсан. Тухайн үед миний уур хүрээд Батцэцэгийг алгадаж аваад нүүр рүү нь гараараа 4 удаа цохисон чинь миний өөдөөс ноцолдоод хувцаснаас зууралдаад байхаар нь би зүүн талын хавирга руу нь гараараа 3 удаа цохисон, машины урд талын нүүрэн хэсэгт байдаг МР-ны дэлгэцийг надтай зууралдаж байгаад унагасан түүгээр би Батцэц‎‎эгийн нүүр лүү 2 удаа цохисон, бас гуя руу нь 1 удаа цохисон. Ер нь Батцэцэг архи уудаг, намайг өрөнд оруулдаг, хулгай хийдэг байсан болохоор нь гар хүрч зоддог байсан нь үнэн …гэсэн мэдүүлэг /хх 92-97/,

 

Хохирогч У.Батцэцэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2017.02.26-ны өдөр 15 цагийн үед ‎‎‎эмнэлгийн урд талын зам дээр зогсож байсан чинь машинтай ирээд намайг аваад аймгаас баруун хойшоо яваад хөдөө аваачиж 100 гр татах уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь тэгвэл хөгшин чинь татмаар байна гэж хэлээд 0.5 литрийн 1 шил архи ганцаараа уугаад юм ярьж байж байснаа гэнэт уурлаж, чи надаас салаад ямар хүнтэй явсан ярь гэж х‎‎элээд нүүр лүү гараараа олон удаа цохисон, элэг рүү гар, хөлөөрөө олон удаа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед ухаан балартаад орж гараад байсан нэг сэрсэн чинь миний бүх хувцасыг тайлчихсан намайг нүцгэн байхад гадаа чирч зодсон. Отверка гаргаж ирээд миний зүүн гуя руу 1 удаа хатгасан, баруун гар дээр 2 удаа, баруун далан дээр 3 удаа отверкаар хатгасан, намайг зодож байхдаа би чамайг алах гэж ирсэн гэж ‎‎‎элдэв хэл амаар доромжилж зодож байсан. Намайг машин дотор хувцасаа өмс гэж хэлээд зодоод байсан. Хамар хугарсан, толгой, уруул хоёртоо оёдол тавиулсан. Миний бүх бие хөх алаг болчихсон, 2 нүд бөглөөтэй юм харж чадахгүй 2 хоносон. Ер нь голдуу эрүүл үедээ ч байнга тарчлааж зоддог. Эмчилгээний зардал Мөнхбаатараас 1000000 төгрөг бэлнээр авсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 18-25, 72-74/,

 

Гэрч И.Дуламжав хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ:  2017.03.06-ны … Батцэцэг аймгийн эмнэлэгт Мөнхбаатарт зодуулчихсан хэвтэж байна гэхээр нь маргааш нь замын унаагаар аймаг руу очоод … гэрт нь очсон чинь Батцэцэг надад ярихдаа миний хамар хавдчихсан, дух жаахан хавдсан хот руу явна гэж ярьж байсан. … Батцэцэг дэлгүүрт сууж өрөнд орсоноос болоод л Мөнхбаатартай муудалцдаг байсан гэж би ойлгож байна гэсэн мэдүүлэг /хх 28-29/,

 

Гэрч Т.Батчимэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: … манай хүү надад хэлэхдээ Батцэцэг эгч Мөнхбаатарт зодуулчихсан байдалтай эмнэлэгт ирсэн байна гэхээр нь би очсон чинь Батцэцэгийн нүүр хүн танихын аргагүй хавдчихсан, үс нь сэгсийчихсэн, нүүр нь цус болчихсон, 2 нүд нь тагларчихсан, куртик нь цус болчихсон байдалтай байсан. Батцэцэг эгч надтай утсаар ярихдаа Мөнхбаатар надад байнга бэлгийн дарамт үзүүлдэг ба урьд нь ямар хүнтэй яаж унтсан талаар шөнө яриулж ярихгүй бол зоддог байсан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 31-32/,

 

Гэрч Б.Эрдэнэтуяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: У.Батцэцэг нь 2015.12.29-ний өдөр манай нөхөр Д.Мөнхбаатар намайг дарамталж, яргалж, хэл амаар доромжилдог гомдолтой гэх өргөдөл гомдлыг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулж шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж материалыг хаасан гэсэн мэдүүлэг /хх 80/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.03-ны өдрийн 108 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. У.Батцэцэгийн биед зүүн 7-р хавирганы хугарал, толгой, уруул , баруун шуу, нуруу, баруун зүүн гуяны шарх, тархи доргилт. Баруун зүүн нүдний дотор салстын цус харвалт. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун зүүн хөх, зүүн алга, алганы ар хэсэг хамарсан, нуруу, баруун зүүн өгзөг, баруун өвдөг, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт, зүүн шуу, зүүн өвдөг  шилбэ хамарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 42-43/,

           

Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 150-151/,

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учрах эрсдлийн түвшинг үнэлсэн тухай /хх 152-153/, ‎

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 13-15/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 125/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч байсан У.Батцэцэгтэй харгис, хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлаан биед нь халдсаны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би У.Батцэцэгийг зодсон минь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна ... гэв, шүүгдэгч Д.Мөнхбаатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... миний уур хүрээд Батцэцэгийг алгадаж аваад нүүр рүү нь гараараа 4 удаа цохисон ...  зүүн талын хавирга руу нь гараараа 3 удаа цохисон, машины урд талын нүүрэн хэсэгт байдаг МР-ны дэлгэцийг надтай зууралдаж байгаад унагасан түүгээр би Батцэц‎‎эгийн нүүр лүү 2 удаа цохисон, бас гуя руу нь 1 удаа цохисон. Ер нь Батцэцэгт ... гар хүрч зоддог байсан нь үнэн …гэсэн мэдүүлэг, хохирогч У.Батцэцэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... чи надаас салаад ямар хүнтэй явсан ярь гэж х‎‎элээд нүүр лүү гараараа олон удаа цохисон, элэг рүү гар, хөлөөрөө олон удаа цохиж хөлөөрөө өшиглөсөн. ... Намайг машин дотор хувцасаа өмс гэж хэлээд зодоод байсан. Хамар хугарсан, толгой, уруул хоёртоо оёдол тавиулсан. Миний бүх бие хөх алаг болчихсон, 2 нүд бөглөөтэй юм харж чадахгүй 2 хоносон. Ер нь голдуу эрүүл үедээ ч байнга тарчлааж зоддог ... гэсэн мэдүүлэг, гэрч И.Дуламжав хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ:  ... Батцэцэг надад ярихдаа миний хамар хавдчихсан, дух жаахан хавдсан хот руу явна гэж ярьж байсан. … Батцэцэг дэлгүүрт сууж өрөнд орсоноос болоод л Мөнхбаатартай муудалцдаг байсан гэж би ойлгож байна гэсэн мэдүүлэг, гэрч Т.Батчимэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: … Батцэцэгийн нүүр хүн танихын аргагүй хавдчихсан, үс нь сэгсийчихсэн, нүүр нь цус болчихсон, 2 нүд нь тагларчихсан, куртик нь цус болчихсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэтуяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: У.Батцэцэг нь 2015.12.29-ний өдөр манай нөхөр Д.Мөнхбаатар намайг дарамталж, яргалж, хэл амаар доромжилдог гомдолтой гэх өргөдөл гомдлыг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулж шинжээч томилж дүгнэлт гаргуулсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.03-ны өдрийн 108 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: У.Батцэцэгийн биед зүүн 7-р хавирганы хугарал, толгой, уруул , баруун шуу, нуруу, баруун зүүн гуяны шарх, тархи доргилт. Баруун зүүн нүдний дотор салстын цус харвалт. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун зүүн хөх, зүүн алга, алганы ар хэсэг хамарсан, нуруу, баруун зүүн өгзөг, баруун өвдөг, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт, зүүн шуу, зүүн өвдөг  шилбэ хамарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэжээ, Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учрах эрсдлийн түвшинг үнэлсэн тухай, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мөнхбаатарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч У.Батц‎‎‎‎эцэгт эмчилгээний зардал 1 000 000 төгрөгийг төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Д.Мөнхбаатарын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.  

 

Шүүгдэгч Д.Мөнхбаатарын хүү М.Саяжаргалыг шүүгдэгчийн эх И.Дуламжавын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Содномцэрэн овогт Дуламжавын Мөнхбаатарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасны улмаас хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэр‎‎гийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарыг 1 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарт оногдуулсан 1 сар 20 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

            4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн куртикийг устгасугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаатарын хүү М.Саяжаргалыг шүүгдэгчийн эх И.Дуламжавын асрамжинд үлдээсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

      

ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД