Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 136/шш2017/00380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, М гудамжны 4-** тоотод оршин суух хаягтай, С сум, 3 дугаар баг, М гудамжны 3 дугаар хашааны 11Б тоотод түр оршин суух, 28 настай, эмэгтэй, Х б овогт Сгийн Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, ** дугаар цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 946,460 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би нийгмийн даатгалын ар талд нь ямар нэгэн эвгүй зүйл бичигдчихвэл би эргээд ажилд орж чадахгүй юм болов уу, өөрийн хүсэлтээ өгвөл яах вэ гэхэд эргээд ажилд ороход чинь хэцүү л дээ, чи өөрийн хүсэлтээ бичээд өг гэж хэлэхээр нь би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн.

Би 2-9 насны 3 хүүхэдтэй, миний ахуй амьдрал нөхцөлийн хувьд цалингийн зээлтэй надаас өөр ар гэрт маань ажил хөдөлмөр эрхлэдэг хүн байдаггүй учир ажилдаа буцаж орох хүсэлтэй байна. Намайг ажиллаж байхад сүүлийн 1 жил дарамт, шахалтыг үзүүлсэн, 3 удаа хүсэлт, гомдлоо бичсэн боловч болохгүй байна гээд дахин бичүүлсэн. Намайг ажиллаж байхад дарамталж ажлаас гарах хүсэлт бичүүлсэн гэдгийг яаж нотлохоо мэдэхгүй байсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ажлын байрны дарамт шахалтаас болсон гэсэн байдаг. Гэхдээ уг шалтгааныг хэн ч гэрчлээгүй, мөн дуу, дүрс бичлэгээр болон ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг байдаг. Нэхэмжлэгч талаас эвлэрэн хэлэлцэх талаар саналыг гаргасан. Эвлэрэн хэлэлцэх саналд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа таталзаж, харин ажилгүй байсан хугацааны цалинг олгож, дэвтрүүдэд нь бичилт хийлгэх талаар санал тавьсан гэсэн, уг эвлэрэн хэлэлцэх саналыг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага нь өөр хоорондоо уялдаагүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь С сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 946,460 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч талаас С.О нь Д аймгийн С сумын ** дугаар цэцэрлэгт туслах багшаар 2015 оны ** дугаар сарын 14-ний өдөр томилогдож, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан ба 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/** тоот тушаалаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч С.Оийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн дарамт шахалтаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.”-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Ажлаас халагдахад ажил олгогч дарамталсан, бичиж өгсөн өөрийн хүсэлтийг удаа дараа болохгүй байна, сольж өг, дахин бич гэх зэргээр нөлөөлсөн гэх тайлбар нь

1. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ангаахай бүлгийн багш У.С, туслах багш С.О нарын сонсох үйл ажиллагааны “... Миний цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байсан, би өөрөө гуйж энэ хичээлийн жилийг дуустал ажиллах хүсэлт тавьж энэ хичээлийн жилээ дуусгачихлаа, ... намайг өөрийн хүсэлтээр гэж ажлаас халаарай тэгж гуйж байна. Өөрийн дутагдлаар гэхээр намайг дахиж ажилд хүн авахгүй шүү дээ” гэх тэмдэглэл /хх-29, 30/

2.            2017 оны 01 дүгээр сарын **-ны өдрийн Яслийн бүлгийн багш нарын ажлын дутагдлын талаарх шуурхай хурлын “ ... миний буруу ... би өргөдөлөө бичээд өгий, ... би 5 дугаар сар хүртэл ажиллаад л ажлаасаа гаръя” гэх тэмдэглэл /хх-31, 32/

3.            2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Шуурхай хуралдааны “... цэвэрлэгээ үйлчилгээнд ахиц гараагүй, 5 эцэг, эхчүүдээс гомдол ирсэн, угаалгын өрөө үнэхээр заваан байсан, өмхий үнэртсэн, хүүхдүүдийн баастай өмд нь овоорсон, баананд нь баас урсаад хатчихсан, суултуур анд баас наалдаж хатсан, угаалтуур, шал хүүхдийн хөтөч нь бохир заваан байсныг үйлчлэгч нараар цэвэрлүүлсэн” /хх-34, 35/ зэрэг шуурхай тэмдэглэлээр ажилтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоо тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн “ажил олгогч дарамталсан, шахалт үзүүлсэн, зүй бусаар нөлөөлсөн” гэх тайлбар няцаагдаж байна.

Д аймгийн С сумын ** дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч С.Оийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/** тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба аймгийн Засаг даргад хандан 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/**** тоот албан бичгээр шийдвэрлүүлж, гомдолоо 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.2 дахь хэсэг Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.”-т зааснаар хугацааг хэтрүүлсэн байна.

                 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн **8 дугаар зүйлийн **8.1.2, **8.1.5, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Огийн Д аймгийн С сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 946,460 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.                 

                 Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйл, хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн **8 дугаар зүйлийн **8.1.2, **8.1.5, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Огийн Д аймгийн С сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 946,460 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж, гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **0 дугаар зүйлийн **0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.АМАРТҮВШИН