Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2021/00094

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 2 дугаар баг Эний гудамж, 41 дүгээр байр ** тоотод оршин суух М г овогт Ший Б /РД:Е999999/,

            Хариуцагч: Д аймаг, И х сум, 3 дугаар багт оршин суух Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Р /R     RЕ878787878/-д холбогдох 

43.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М /цахимаар/, гэрч Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б миний бие 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д аймгийн Их сумын нутаг “Хамар усны уурхайн 1-р отвалын хойд талд 2000 тонн 2 хэсэг бага агууламжтай шигшсэн шороо /хүдэр/-г Ц.А, Д.Т нарт харуулан орхисон юм. Тухайн үед энэ шороог /хүдэр/ шигшиж бэлтгэсэн манай ажилчид Төрбат, Алтай, Чимгээ нар гэрчилнэ. Гэтэл “х” XXК-ийн захирал Р Д шигшиж бэлтгэсэн 2000 тн бага агууламжтай шороо /хүдэр/-г маань миний зөвшөөрөлгүйгээр баяжуулах үйлдвэрт оруулж ашигласан байна. Ингээд бидний дунд маргаан үүсч “Чи яагаад миний бэлтгэсэн шороог зөвшөөрөлгүй ашиглав үнийг өг гэхээр тиймээ би чиний 2000 тн бага агууламжтай шороо /хүдэр/-г баяжуулах үйлдвэрт оруулж ашигласан чи шүүхээр явж заргалд” гээд байсан. Миний зүгээс арваад жил хамт ажилласан тул заргалдаад яахав тохиролцоод шийдвэрлэе гэсэн ч олон удаа очсоны дараа 7 сая төгрөг шилжүүлсэн /баримт байгаа/. Одоо “х" ХХК-ийн захирал Р Дээс үлдэгдэл 43 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Машин техник, хүн хүч Иээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж бэлтгэсэн бага агууламжтай шигшсэн шороо /хүдэр/ юм. Энэ мөнгийг өгөхгүй бол өөрт ноогдох хувь хөрөнгөө буцааж авна. Энэ шигшсэн шороо нь миний өмч болохыг шүүхээр тогтоосон байсан. Мөн “Д” ХХК болон Рнарын хооронд 2016 оны 11 сарын 18-ны өдөр гэрээ байгуулж байхад “Д” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй байгаагүй гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016 оны 11 сарын 18-ны өдөр балансын бус овоолго худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдагч талаас “Д” ХХК-ийн захирал Ц.Г, мөн уурхайн дарга Ш.Б нар худалдан авагч талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ргарын үсэг зурж төлбөрийг гэрээ зурсан өдөр худалдагч талын заасан данснуудад шилжүүлсэн. 2016 оны 11 сарын 18-ны өдрийн гэрээний 2.1-т зааснаар худалдагч нь 2016 оны 11 сарын 28-наас хрүүлэхгүйгээр гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлэх байсан боловч худалдагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2017 оны 09 сарын 02-ны өдөр гэрээ байгуулснаас хойш нийт 8 сар гаруй хугацаа өнгөрсний дараа сая нэг акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш худалдагч тал нь хугацаандаа овоолгыг хүлээлгэж өгөлгүй мөн биднийг хохироосоор байна. Бид удаа дараа шаардсаны эцэст худалдагч талыг төлөөлж Ш.Б 2017 оны 09 сарын 02-ны өдөр балансын бус овоолгыг хүлээлцэх актад гарын үсэг зурж бидэнд шилжүүлж өгсөн. Уг актын 2 дугаар зүйл нэхэмжлэлийн шаардлага болох 2000 тонн бага агууламжтай шороон хүдрийг мөн хүлээлгэн өгсөн. Гэтэл нэгэнт хүлээлгэн өгсөн шороон хүдрийг өөрийнх нь хувийн эзэмшлийн зүйлийг зөвшөөрөлгүй авсан мэт нэхэмжилж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Мөн 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэлд дурдаж байна. Ш.Б нь БНХАУ-ын иргэн Рэн Дэвэнгээс удаа дараа мөнгө нэхэмжилж очсон байдаг. Шалтгаан нь бид энэ шороон ордыг бэлтгэхэд маш И хүн хүч, техник хэрэгсэл зарцуулсан. Тийм учраас тодорхой хэмжээний зардлыг надад төл гээд нэхээд байсан учир түүнд 7.000.000 төгрөгийг Рнь олон жилийн хамтын ажиллагаагаа бодоод шилжүүлсэн байдаг. Түүнээс өөрөөр талууд тохиролцсон бусад төлбөр төлөх үндэслэл байхгүй байхад ямар үндэслэлээр 43.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлдээ хавсаргаад байгаа балансын бус овоолго хүлээлцсэн акт нь 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний хавсралт юм. Гэтэл нэхэмжлэлдээ гэрээг хавсаргахгүй зөвхөн гэрээний хавсралт болох актыг хавсарган нэхэмжилж байгаа нь мөн ойлгомжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Р Дэвэнд холбогдуулж Д аймгийн Их сум “Хамар усны уурхайн 1 дүгээр отвалын хойд талд байрлах 2000 тонн шигшсэн шорооны үнэ 43.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Ш.Б нь шаардлагын үндэслэлээ “Д” ХХК-ийн эзэмшлийн 14824х тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх жоншны хүдрийн агуулгатай овоолгуудыг хамтран ашиглах тухай гэрээний дагуу 2000 тонн орчим бага агуулгатай шигшсэн шороог өөрийн зардлаар бэлдсэн байсныг хариуцагч зөвшөөрөлгүй ашигласан гэж 43.000.000 төгрөг гаргуулахаар,

            Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь 2000 тонн бага агууламжтай шигшсэн шорооны эзэмшигч болох нь нотлогдохгүй мөн уг шороог “Д” ХХК болон Рнарын хооронд 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулагдсан балансын бус овоолго худалдах, худалдан авах гэрээний алдангид тооцож авсан гэж тодорхойлжээ.

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт Ш.Б, “Д” ХХК нарын хооронд 2012 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан “Д” ХХК-ийн эзэмшлийн 14824х тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх жоншны хүдрийн агуулгатай овоолгуудыг хамтран ашиглах тухай гэрээ,

“Д” ХХК, Рнарын хооронд 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулагдсан Балансын бус овоолго худалдах, худалдан авах гэрээ,

“Д” ХХК, Рнарын хооронд хийгдсэн гэрээний дагуу 2017 оны 09 сарын 02-ны өдрийн баласны бус овоолго хүлээлцсэн акт авагдсан байна.

Ш.Б, “Д” ХХК нарын хооронд хийгдсэн гэрээгээр Д аймгийн Их сумын нутаг “Хамар усны” жоншны орд газрын 14824х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх жоншны хүдрийн агуулгатай овоолгуудыг хамтран ашиглаж жоншны тодорхой агуулгууд бүхий бүтээгдэхүүнүүд олборлож гарсан бүтээгдэхүүнийг Ш.Б 80 хувь “Д” ХХК 20 хувийг авах нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатайгаар тохиролцсон,

“Д” ХХК, Рнарын хооронд хийгдсэн гэрээгээр Д аймгийн Их сумын нутаг “Д” ХХК-ийн эзэмшлийн 14824х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дотор оршИ 159А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хамар усны жоншны орд газрыг ашиглах явцад гарсан хөрсний болон захын агуулгатай хүдрийн овоолго /овоолго 1, 2, 3, 4/ түүнтэй холбоотой бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс хрүүлэлгүй шилжүүлэх, худалдан авагч төлбөрийг төлөх, гэрээний 4.1 дүгээр зүйлд худалдагчийн буруугаас эд хөрөнгийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр  тохиролцсон, 

“Д” ХХК, Рнарын хооронд хийгдсэн гэрээний дагуу үйлдсэн балансын бус овоолго хүлээлцсэн актаар нийт 5.614.530 м.күб эзэлхүүн бүхий 1, 2, 3, 4 овоолго болон 2.000 тонн орчим 2 хэсэг бага агууламжтай шигшсэн шороо /1 овоолгын хойд захад байрлах/ 0.25-ын хайрга 4.000 орчим тонн /1 отволын баруун захад байрлах/ зэргийг хүлээлцсэн байна. 

Нэхэмжлэгч Ш.Б дээрх балансын бус овоолго хүлээлцсэн актад дурдсан 2.000 тонн бага агууламжтай шигшсэн шороо нь 2012 оны 10 сарын 23-ны өдрийн “Д” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бий болгосон шороо юм. Энэ шороог Рэн Дэвэнд хүлээлгэн өгөөгүй, Рхууль бусаар ашигласан тул түүний үнэ 43.000.000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Рэн Дэвэний төлөөлөгч уг шигшсэн шороог гэрээний 4.1-д заасны дагуу алдангид хүлээн авсан, Ш.Бийн эзэмшлийн шороо гэдэг нь нотлогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон байна.

Талуудаас хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор дээр дурдсан гэрээнүүдийг хавсаргасан ирүүлэхдээ хэн аль нь гэрээнд заасны үйл ажиллагаа явуулах буюу ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг шүүхэд баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага татгалзлын үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Бийг маргаан бүхий 2.000 тонн шигшсэн шорооны үнийг нэхэмжлэх шаардах эрхгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх боловч хариуцагч Рнь мөн маргааны зүйл болох 2.000 тонн шигшсэн шороог ашиглах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан Ш.Бийн нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн Р/RRЕ878787878/-д холбогдох 43.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372.950 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

           

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ