Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/533

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/050*******/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

улсын яллагч Б.Доржханд,

шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000587 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Мэрхэд овогт *******ий *******, (РД:*******), 1*******88 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-нд леботехчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг Хээтэй хорооллын дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.******* нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0******* цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ДАН улсын дугаартай Х. маркийн таксигаар үйлчлүүлж байхдаа иргэн Ж.ын мартаж буусан Самсунг Эс-21 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсны улмаас бусдад 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Р.******* нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0******* цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ДАН улсын дугаартай Х. маркийн таксигаар үйлчлүүлж байхдаа иргэн Ж.ын мартаж үлдээсэн Самсунг Эс-21 маркийн гар утсыг  гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсны улмаас бусдад 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Ж.аас бичгээр гаргасан 2024 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 0******* цагийн үед Дархан сум 5 дугаар  баг 20-2 дугаар байрны автобусны буудлаас ДАН улсын дугаартай Х.Соната-6 маркийн таксинд үйлчлүүлж, Дархан сумын 1 дүгээр багт Цэнгэлдэх 7 тоот гэртээ хүргүүлэхдээ өөрийн эзэмшлийн Самсунг Эс-21 маркийн гар утсаа гээгдүүлсэн байна.” гэх гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2024 оны 08 дугаар сарын *******-ны өдөр 12:00 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.  (хавтаст хэргийн дэх тал),

 

Хохирогч Ж.ын өгсөн “...Би 2024 оны 08 дугаар 25-ны өглөө 0******* цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харих гээд хуучин Дарханы 20.2 дугаар байрны автобусны буудлаас ДАН улсын дугаартай Х.Соната-6 маркийн таксины хойд талын суудал дээр суусан. Таксины урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр 30-35 орчим насны ******* сууж байгаад надтай мэндэлсэн. Урд нь зүс харж байсан ******* гэх залуу таксины жолооч бид гурав байсан өөр хүн байгаагүй. Тэр залуу өвсөн цех орно гэхээр нь өө би ажлаасаа бууж байна. Өвсөн цех явахаар бол би энд буучихъя гэж хэлтэл. Эхлээд намайг хүргэж өгөхөөр болоод замдаа явж байтал ******* ахаа дүү нь ядарч явна. Та 10,000 төгрөг байвал өгчхөөч гэхээр нь би өөрийнхөө халааснаас өөрийн эзэмшлийн Самсунг Эс-21 маркийн гар утсаа гаргаж хойд талын суудал дээр хажуудаа тавиад тухайн таксины жолоочид 1000 төгрөг өгсөн. Нөгөө мөнгө гуйгаад байсан ******* гэх залууд 10,000 төгрөг өгчхөөд гэрийнхээ гадаа буугаад гэртээ ороод унтаж амарч байгаад өдөр 14 цагийн үед сэрээд гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд Уранзаяагийн *******5614805 дугаарын утсаар залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. ...таксины жолоочийг олоод уулзтал гэдэг настай хүн байсан тухайн жолооч намайг буусны дараа урд талд сууж байсан чиний 10,000 төгрөг өгөөд байсан залуу өө манай ах гар утсаа орхичхож гээд хойд талын суудал дээрээс гар утас авахаар нь хоёулаа ойрхон байгаа юм чинь хүргээд өгчихье гэтэл өө хэрэггүй би тэдний гэрт очихдоо ахад өөрөө өгчихнө гээд аваад буусан байна лээ. Миний гар утас Самсунг Эс-21 маркийн гар утас байсан. Нэг жилийн өмнө манай эхнэр төрсөн өдрийн бэлэгт 1,100,000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

Гэрч Г.ийн өгсөн: "... урд талд сууж байсан 30-35 орчим насны залуу тай мэндлээд ахаа 10,000 төгрөг өгчхөөч гуйсан. Гэтэл мөнгө өгсөн. Тэгээд би цаашаа нөгөө урд талын суудалд суусан залуутай хамт өвсөн цех орж 40-50 орчим насны нэг эмэгтэй аваад хойд талын суудал дээр суулгасан. Тэр хүүхэн утас энэ тэрээ аваач гээд харуулсан. Тэгтэл тур урд сууж явсан залуу өө манай ах энд гар утсаа үлдээчхэж гээд авахаар нь буцаагаад хүргээд өгье гэж хэлтэл, манай ах учраас би өдөр гэрт нь очихдоо өгчихнө гээд авсан. Тэр эмэгтэй хамт хуучин Дарханы шинээр баригдсан Брак байрны тэнд байдаг таван давхар хоёр байрны гадаа буусан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Гэрч Ч.ийн өгсөн: “...хойд талын суудал дээр суутал баруун талын шалавчны дээр гар утас хэвтэж байхаар нь би утас шөрмөсөө аваач гээд нөгөө утсыг харуулахад ******* өө наадах чинь манай ахын гар утас нааш нь өгчих гэж аваад өөрийнхөө гар утсаар нэг дугаар руу залгаад ахын гар утас энд байна, надаас аваарай гээд утсаар яриад байсан. Тэгээд би ахынх нь гар утас юм байна гэж бодсон. Зарж үрсэн талаар мэдэхгүй. “гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1******* дүгээр тал)

 

“” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “шинжилгээний объект Samsung S-21 маркийн гар утас 750,000 төгрөг.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

 

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би бракад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад их согтсон ба Өвсөн цех орж Ука гэх хочтой эгчийг тосож авахаар таксины урд талын суудал дээр суусан. Таксинд суухад зүс таних гэх хүн байсныг санаж байна. Өөр зүйлийг огт санахгүй байна. Ямартай ч эгчтэй уулзаад түүнийг Бракад буулгаад өөрөө явган алхаад явсан. Удалгүй Цуурай Цо-ийн хашааны зүлгэн дээр сэрээд буцаад Брак руу явсан. Тэгээд дахиад архи уусан. Тухайн үед миний халаасанд 1000 төгрөг байсан. Өөр зүйл байгаагүй. ын гар утсыг авсан эсэхээ санахгүй байна, их согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Р.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Р.******* нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гээгдэл эд зүйл болох “Samsung S-21” загварын гар утсыг 750,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.т 750,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

  Улсын яллагч: “...Шүүгдэгч Р.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэх санал” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Р.******* “...Улсын яллагчийн саналтай маргах зүйлгүй.” гэх тайлбарыг тус тус гаргав.             

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч Р.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42-45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******.6, *******.7, *******.8, *******.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мэрхэд овогт *******ий Мөнх-Эрдэнийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  7 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-АМГАЛАН