Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 94

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                Хохирогч Ч.Буджав

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000099 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд 1947 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 70 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, хүү, бэр, ач нарын хамт Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, 16-20 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010.06.30-ны өдрийн 57 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Аварга овогт Готовын Чимэд-Очир /РД: ЕС47090917/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 Шүүгдэгч Г.Чимэд-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 багийн нутаг дэвсгэр Сайншанд Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн 41-02 ДГА улсын дугаартай Тоёото Премио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчиж цахилгааны бетон шон мөргөж зорчигч А.Оюунгэрэлийн амь насыг хохироож, Д.Лувсанданзангийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Цагаан сарын шинийн дөрвөнд буюу 03 дугаар сарын 02-ны өдөр Цэцэгмаа, Гансүх, Лувсанданзан гурвыг аваад манай хамгийн том ахынх руу золгохоор явсан. Явах замд машины үрүүл салаглаад байх шиг санагдсан нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Айлд ороход 50 грамм архи хундгалж өгсөн, түүнээс нэг балгасан тэгээд шууд гараад тэр гурвыг аваад Зүүнбаян явсан гэв.

 

            Хохирогч Ч.Буджав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Осол болсон өдөр ээжтэйгээ утсаар ярихад замд явж байна гэсэн. 2-3 минутын дараа утас нь тасарсан. Тэгэхээр нь утасны сүлжээ уналаа гэж бодсон 3 цагийн дараа эмнэлэгт хүргэгдсэн байна гэж сонссон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Чимэд-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ... өөрийн эзэмшлийн 41-02 ДГО улсын дугаартай Тоёото премо маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан. Лувсанданзангийн гэрт ороход Лувсанданзан, Цэцэгмаа, Гансүх тэр гурав байсан. Тэр гурвыг гэрээс нь аваад Оюунгэрэл бид дөрөв Сайншанд сум 5 дугаар баг Зүүн баянд байх ах Зоригтбаатарын гэрлүү явсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож явсан. Тэгээд Сайншанд сумаас урагшаа яваад засмал замаар явж байгаад Зүүнбаян руу салдаг засмал зам дээр автомашины өрүүл савлаад байгаа юм уу гэмээр болоод байсан. Тэгээд тэрнээс хойш би юу болсон талаар бол мэдэхгүй байгаа... Би тэр зам тээврийн осол болдог өдөр Үнэнбаяр гэдэг хүний гэрт очиж цай уусан тэгэхэд жижиг архины аяганд архи хийж өгсөн би тэрийг нь уусан. Тэр аяга нь бол 50 граммын аяга байсан... Би тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан байх... гэсэн мэдүүлэг /хх 72-73/,

 

Хохирогч Ч.Буджав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ээж Оюунгэрэл маань нас барсан. Тухайн зам тээврийн осолд орсноос хойш бол Гэмтлийн эмнэлэгт хүзүүний үеийг бэхлэх гэж хагалгаанд орсон. Тэгээд ухаан орсон боловч огт ярьж чадахгүй байсаар байж байгаад нас барсан... Одоо миний зүгээс болон манай талаас бол гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

 

Хохирогч Д.Лувсанданзан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Чимэд-Очирын суудлын жижиг тэрэгтэй урд талын суудал дээр манай эхнэрийн том эгч Цэцэгээ, хойд талын суудал дээр Цэцэгээгийн нөхөр Гансүх, амь хохирогч Оюунгэрэл мөн би сууж явсан юм. Бид нар Зүүнбаян баг орж Зоригтбаатар ахынд золгох гэжяваад гурван замын уулзварын тэнд нэг мэдэхэд онхолдсон байсан. Яг яаж яваад онхолдсоныг мэдэхгүй байна. Миний хувьд их согтуу байсан, Чимэд-Очир согтуу байсан эсэхийг би мэдэхгүй байна. Одоогоор миний биеийн байдал хэцүү л байна. Сүүжний яс хугарсан.... Эмчилгээний зардлыг тооцож үзээгүй, нилээд их мөнгө гарсан, санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 22/,

 

Гэрч А.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Гансүх, Данзан, Оюунгэрэл, Чимэд-Очир ах бид нар Чимэд-Очир ахын автомашинтай Зүүнбаян баг руу Зоригт ахынх руу автомашинтай явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг Чимэд-Очир ах жолоодоод би хажууд нь суугаад ард баруун талаас Гансүх, дунд Данзан, зүүн захад нь талийгаач Оюунгэрэл суугаад явсан. Тэгээд бид нар Сайншанд сумаас шууд гараад Зүүнбаян руу явсан. Тэгээд Хамрын хийдийн гурван замын уулзварын тэнд явж байсан чинь пүд гээд нэг юм дуугарах шиг болоод автомашин онхолдсон байх. Тэгээд би өөрөө автомашинаас гарсан. Тухайн зам тээврийн осол болоод юу мөргөсөн яасан талаар бол би санахгүй байгаа... гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

 

Гэрч Б.Гансүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Чимэд-Очир ах талийгаач Оюунгэрэл тэр хоёр удалгүй хүрээд ирсэн. Тэгээд Талийгаач Оюунгэрэл Данзангийн гэрт нь орж ирээд явья Зоригт ах дээр очиж золгоё гэж хэлсэн. Тэгээд Данзан, Цэцэгмаа бид гурав автомашинд нь орж суусан. Тухайн үед Чимэд-Очир ах автомашин барьж явсан. Харин хажууд нь Цэцэгмаа суугаад ард талын суудал дээр нь баруун талаас нь би дунд нь Данзан, зүүн талын захад талийгаач Оюунгэрэл сууж явсан. Тэгээд бид нар шууд Сайншанд сумаас гараад Зүүнбаян багруу явсан. Тэгээд бид явж байгаад хамрын хийд Ханбаянзүрх хайрхан урагшаа зүүнбаянруу салдаг зам дээр ирээд гэнэт нэг юм дуугарах шиг болоод нисээд явчих шиг болсон... Тухайн үед Чимэд-Очир нь 60 гараад 70 км орчим бол явж байсан... гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

 

            2017.03.18-ны өдрийн 24 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Тоёота Премио маркийн 41-02 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Чимэд-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа  хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

            2. Жолооч Г.Чимэд-Очир ньтээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 55683 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна ... гэжээ /хх 32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.09-ний өдрийн 2406 дугаарт дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Чимэд-Очир 70 эр 2017-03-02” гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Чимэд-Очир 70 эр 2017-03-02” гэж хаягласан цусанд 1,1 промилли спиртийн агууламж илрэв.
  3. Цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх 34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.05.03-ны өдрийн 780 дугаарт дүгнэлтэнд:  

1. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлөгийн дагз, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, хуйханд цус хуралт, хүзүүний 5 дугаар нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал засах мэс заслын дараах байдал, хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн урд доод хэсгийн сэтэрсэн хугарал, хүзүүний 2 дугаар нугалмын их бие болон нум дайрсан хугарал, шуу, хүзүү, цээжинд шарх, хацарт сорви, мөр, шилбэнд зулгаралт, бугалга, гуя, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

2. Талийгаачид учирсан дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байна.

3. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоодсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун бөмбөлгийн дагз, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ.

5 Талийгаач нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны 07 цаг 20 минутанд нас барсан байна.

6. Талийгаач нь В (III) бүлгийн цустай байна гэжээ /хх 50-52/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.23-ны өдрийн 3894 дугаарт дүгнэлтэнд:

1. А.Лувсанданзангийн биед сүүж ясны зүүн талын тогоо, сүүжний зүүн дэлбээний олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал, зүүн талын түнхний мултрал, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тоггонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ /хх 65/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 178/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Г.Чимэд-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 багийн нутаг дэвсгэр Сайншанд Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн 41-02 ДГА улсын дугаартай Тоёото Премо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчиж цахилгааны бетон шон мөргөсний улмаас зорчигч А.Оюунгэрэлийн амь насыг хохироож, Д.Лувсанданзангийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... замд машины үрүүл салаглаад байх шиг санагдсан нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Айлд ороход 50 грамм архи хундгалж өгсөн, түүнээс нэг балгасан ... гэв, хохирогч Ч.Буджав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Осол болсон өдөр ээжтэйгээ утсаар ярихад замд явж байна гэсэн. 2-3 минутын дараа утас нь тасарсан. Тэгэхээр нь утасны сүлжээ уналаа гэж бодсон 3 цагийн дараа эмнэлэгт хүргэгдсэн байна гэж сонссон гэв, шүүгдэгч Г.Чимэд-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Сайншанд сумаас урагшаа яваад засмал замаар явж байгаад Зүүнбаян руу салдаг засмал зам дээр автомашины өрүүл савлаад байгаа юм уу гэмээр болоод байсан. Тэгээд тэрнээс хойш би юу болсон талаар бол мэдэхгүй байгаа... Би тэр зам тээврийн осол болдог өдөр Үнэнбаяр гэдэг хүний гэрт жижиг архины аяганд архи хийж өгсөн би тэрийг нь уусан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Буджав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... зам тээврийн осолд орсноос хойш бол Гэмтлийн эмнэлэгт хүзүүний үеийг бэхлэх гэж хагалгаанд орсон. Тэгээд ухаан орсон боловч огт ярьж чадахгүй байсаар байж байгаад нас барсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Лувсанданзан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Бид нар Зүүнбаян баг орж Зоригтбаатар ахынд золгох гэж яваад гурван замын уулзварын тэнд нэг мэдэхэд онхолдсон байсан. ... санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг, гэрч А.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Гансүх, Данзан, Оюунгэрэл, Чимэд-Очир ах бид нар Чимэд-Очир ахын автомашинтай Зүүнбаян баг руу Зоригт ахынх руу автомашинтай явсан. ... Хамрын хийдийн гурван замын уулзварын тэнд явж байсан чинь пүд гээд нэг юм дуугарах шиг болоод автомашин онхолдсон байх ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гансүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... бид явж байгаад хамрын хийд Ханбаянзүрх хайрхан урагшаа Зүүнбаян руу салдаг зам дээр ирээд гэнэт нэг юм дуугарах шиг болоод нисээд явчих шиг болсон ... гэсэн мэдүүлэг, 2017.03.18-ны өдрийн 24 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Тоёота Премио маркийн 41-02 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Чимэд-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа           хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн байна ... гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.09-ний өдрийн 2406 дугаарт дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Чимэд-Очир 60 эр 2017-03-02” гэж хаягласан цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.05.03-ны өдрийн 780 дугаарт дүгнэлтэнд:   ...Талийгаачид учирсан дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун бөмбөлгийн дагз, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ ... гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.23-ны өдрийн 3894 дугаарт дүгнэлтэнд:  А.Лувсанданзангийн биед сүүж ясны зүүн талын тогоо, сүүжний зүүн дэлбээний олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал, зүүн талын түнхний мултрал, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Г.Чимэд-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.Лувсанданзан, Ч.Буджав нар нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний нас, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. 

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Аварга овогт Готовын Чимэд-Очирыг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чимэд-Очирт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чимэд-Очирт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Г.Чимэд-Очир нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чимэд-Очирт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жил‎ийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

          6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чимэд-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чимэд-Очирын 55683 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ял оногдуулахтай холбогдуулан Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чимэд-Очирт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурорт шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

                                ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД