Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0663

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0663

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н******** , Б.О********* , Ш.М******* , А.Т********** , Г.Ж************* ,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б********** ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* ,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Б*********** ,

Гуравдагч этгээд: Ц******* ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.С******** ,

Гуравдагч этгээд: Нийслэлийн А Н*** ,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б********** , нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э****** , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* , хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********** , гуравдагч этгээд Ц******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С******** , өмгөөлөгч Д.Ц**** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/5** дугаар захирамжаар Нийслэлийн А Н*** д 1380 м.кв газрыг Контор, үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

1.2. Хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр М****** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон.

1.3. Барилгын хөгжлийн төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хороо, нийслэлийн А Н*** ын Контор, үйлчилгээний барилга-ын ажлын зураг төсөлд 14**** дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт-ийг гаргасан.

1.4. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжаар нийслэлийн А Н*** нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үйлчилгээ, конторын зориулалттай 1380 м.кв газрыг Ц******* ХХК-д шилжүүлснийг баталгаажуулж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

1.5. Г Х*** СӨХ-оос 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/3* дугаар албан бичгээр ...Нийслэлийн А Н*** дээр байдаг нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, хүүхдийн гадаах тоглоомын газар болон нийтийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэх өргөдөл гаргасан.

1.6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03****** дугаар албан бичгээр ...нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/5** дугаар захирамжаар ...гэрчилгээ олгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлсэн байна гэж нийслэлийн А Н*** д мэдэгдсэн.

1.7. Иргэн Б.Н******** , Б.О********* , Ш.М******* , А.Т********** , Г.Ж************* нараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016оны А/5** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Т**** гийн гудамж 71 байрны урд байрлах 1380мкв газрыг нийслэлийн А Н*** д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

1.8. Иргэн Б.Н****** ийн гаргасан гомдолд нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 07**** дугаар албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй тул таны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Т**** гийн гудамж 71 дүгээр байрны урд талд байрлах 1380 м.кв талбай бүхий газрыг "Ц*** " ХХК-д контор, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж заасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар контор, үйлчилгээний зориулалтаар олгогдсон дээрх газарт хашаа барьсан байгаа нь 716 байрны 66 айлын 200 гаруй оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж, чөлөөтэй орж гарах гарцыг хаасан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй тухайн газар дээр 16. 3 давхар барилгууд барихаар төлөвлөж 2019 оны 03 сарын 19-ний өдрийн М**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг газар эзэмшигч хуулийн этгээдэд олгожээ. Тухайн газарт 16 болон 3 давхар барилгууд баригдах барилгын ажил эхлэх тохиолдолд оршин суугчид одоогийн байгаагаас ч илүү амьдрах эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэхийн сацуу тухайн газарт ногоон байгууламж сүйтгэх, цаашлаад ойролцоох барилга орон сууцны дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ гэмтэх зэрэг нөхцөл байдал үүсэхээр байна. "Г Х*** " Сууц өмчлөгчдийн холбоо"-ны зүгээс 2019 оны 10 дугаар сард дээрх асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба зэрэг газруудад удаа дараа хандаж байсан хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх газар дээр арга хэмжээ аваагүй бөгөөд гаргасан гомдлыг шийдвэрлэхийн оронд 16 давхар барилга барих зөвшөөрлийг олгож байгаа, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга бөгөөд улсын ерөнхий шинжээч Ц.Г**** гийн 2019 оны 05 сарын 29-ний өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр "хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30.01.04-д заасан барилга хоорондын зай зөрчигдөж болзошгүй" гэсэн дүгнэлт гарсаар байтал уг газарт 16 давхар барилга бариулахаар газрыг эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/5** дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Т**** гийн гудамж 71 дүгээр байрны урд талд байрлах 1380 м.кв талбай бүхий газрыг "Нийслэлийн А Н*** -д контор, үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн А Н*** дээрх газраа "Ц******* ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор 100,000,000 төгрөгөөр худалдаж, газар эзэмших эрхээ шилжүүлэн өгчээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. "Ц******* ХХК нь шилжүүлэн авсан газартаа 3 давхар болон 12 давхар барилга барихаар төлөвлөж байгаа, мөн уг газарт баригдах барилга байгууламжид зориулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Т*** нь архитектор төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 03 19-ний баталжээ. Контор үйлчилгээний зориулалтаар олгогдсон дээрх газарт тойруулан хашаа барьсан байгаа нь 716 байрны 66 айлын 200 гаруй оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж, чөлөөтэй орж гарах гарцыг хаасан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй тухайн газар дээр 16 давхар барилга барихаар төлөвлөсөн ба барилгын ажил эхлэх тохиолдолд оршин суугчид одоогийн байгаагаас ч илүү амьдрах эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэхийн сацуу тухайн газарт ногоон байгууламж сүйтгэх, цаашлаад ойролцоох барилга орон сууцны дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ гэмтэх зэрэг нөхцөл байдал үүсэхээр байна. "Г Х*** Сууц өмчлөгчдийн холбоо"-ны зүгээс 2019 оны 10 дугаар сард дээрх асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба зэрэг газруудад удаа дараа хандаж байсан хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх газар дээр арга хэмжээ аваагүй мөнгөтэй, нөлөөтэй улс төрчдийн талд үйлчилж жирийн иргэд, оршин суугчдыг үл тоож байна гэж үзэхэд хүргэж байна. Мөн дээрх олгогдсон газарт барилга барих боломжгүй гэж үзэхийн сацуу газар доогуур дулааны шугам явсан, хууль болон дүрэмд заасны дагуу барилга хоорондын зай зөрчигдөх нөхцөл байдал үүссээр байтал барилга барих зөвшөөрлийг олгож байгаа нь хууль зөрчсөн, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байгаа тул Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2019 оны 03 сарын 19-ний өдрийн М**** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б********** аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Т**** гийн гудамж 71 дүгээр байрны урд талд байрлах 1380 м.кв талбай бүхий газрыг Ц******* ХХК-д контор, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 15 жилийн хугацаатайгаар олгосон тус захирамжийг хүчингүй болгуулах, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн нийслэлийн ерөнхий архитектур Ц.Т*** ын гаргасан архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Контор, үйлчилгээний зориулалтаар олгогдсон тус газрыг хашаа тойруулан барьсан буюу 71 дүгээр байрны 66 айлын 200 гаруй оршин суугчдын амгалан тайван чөлөөтэй амьдрах нөхцөлийг алдагдуулж, орц, гарцыг хаасан нөхцөл байдал үүссэн. Оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь мөн адил зөрчигдөж байна гэж үзэж байна.

Тухайн байрны доор цэвэр, бохир усны шугам сүлжээ байгаа гэсэн шинжээчийн дүгнэлтүүд ирсэн байгаа. Г Х*** с СӨХ-с 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүрэг, Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт гаргасан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Гомдлыг хүлээж авалгүйгээр маргаан бүхий газрыг Монголын А Н*** аас Ц******* ХХК-д шилжүүлсэн байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 5*** дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр хэсэгт орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд 16 давхар барилгыг 45 м.кв хэмжээтэй газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нь ямар нэгэн самбар байрлуулж санал авах гэж заасан байдаг хэдий ч Хот байгуулалт, хөгжлийн газраас оршин суугчдаас санал аваагүй нь хууль бус гэж үзэж байна.

Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас Монгол Улсын ерөнхий шинжээч Ц.Г**** г 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн газар төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр хот тосгоны нором төлөвлөлт, барилгажих талбайн нором ба дүрэмд заасан барилга хоорондын зай зөрчигдөж магадгүй гэсэн дүгнэлт гарсаар байхад тухайн газар дээр 16 давхар барилга барихаар газар эзэмших эрх олгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг Даргын Ц******* ХХК-д контор үйлчилгээний зориулалтаар олгосон А/4** дүгээр захирамж, Нийслэлийн ерөнхий архитектур Ц.Т*** ын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн архитектор төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

2.3. Өмгөөлөгч Ц.Э****** аа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийн Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулж байна. Энэхүү захирамжийг хүчингүй болгосноор барилга баригдахгүй байх нөхцөл бүрдэж оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхгүй. Яагаад эрүүл аюулгүй орчин гэдгийг тодруулж байна гэхээр тухайн барилга барихад шаардагдах том машин механизм, тоос, тоосонцор зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бий болгох шалтгаант холбоо бий болно. Барилгажих талбайн хэсэгт ногоон байгууламж баригдах боломжгүй учир нь талбайн 30 хувь нь барилгажих боломжтой талбай. Газрын хянан баталгааны дүгнэлт буюу маргаан бүхий А/4** дугаар захирамж гаргах болсон бас нэгэн үндэслэл бүхий баримт бичиг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд барилга хоорондын зайг зөрчиж болзошгүй нөхцөл байдал байна гэж дурдсан. Орон сууцны барилгын нором, дүрэмд зааснаар 16 давхар барилга нь хоорондоо 62 метр байдаг. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээврийн сайдын 418 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын Барилгын нором ба дүрмийн орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлтөд барилгын хоорондын зайг тодорхой зааж өгсөн.

Тухайн газрын доор инженерийн шугам байгаа бөгөөд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт гарахдаа анхнаасаа тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт хийгээгүй учраас бүрэн дүүрэн хариулт гарсан гэж үзэхгүй байна. Учир нь загвар зурагт байгаа хэсгийг хуулбарлаж аваад дүгнэлт гаргасан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдах боломжтой эсэх гэсэн асуултад маргаан бүхий газар дээрх хэмжилт хийж, холбогдох тоо тооцооллыг гаргасан зүйл байдаггүй. Шинжээчийн дүгнэлтийг хуулж гаргах биш тусгай шинжээчийн мэдлэгийг ашиглаж дүгнэлт гаргуулах нь үндсэн зорилго байсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдах боломжтой байсан эсэх, тусгай хэмжилт хийж тооцооллуудыг гаргах байтал загвар зурагт авагдсанаар хуулж дүгнэлт гаргах ёсгүй байсан. Нар ээвэрлэлтийн асуудал нь зурагт авагдсан цэнхэр өнгийн зургийг харахад 3, 9 дүгээр сарын зургууд нь энгийн нүдээр харсан ч адилхан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах эрх бүхий байгууллага нь загвар зургийг гаргаагүй. Нар ээвэрлэлтийг тооцоолж гаргасан бодит график байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хуулбарлаж гаргасан байхад хэргийн оролцогчид барилга хоорондын зайг 3,6 метр гэж гаргасан байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Загвар зурагт байгаа зүйлийг хуулбарлаж гаргасныг шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй. Холбогдох тооцооллыг хийж өдрийн хэдээс хэдэн цагийн хооронд нарны тусгал тусаж байна гэдгийг тооцоолж гаргаагүй. Нэг сууриар баригдаж эхэлсэн 2 барилгын хооронд ямар ч цонх байхгүй. Эрх бүхий төрийн захиргааны байгууллагууд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлснээр өнөөдөр үүссэн маргаан эхлэл үндэслэлийг бий болгосон. Барилга барих боломжгүй байхад боломжтой гэж үзэж шийдвэр гаргасан. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь оршин суугчдын эрх ашгийг хөндсөн байдлаар гаргасан. Архитектор төлөвлөлтийн даалгаварт барилга хоорондын зай хэмжээ, инженерийн шугам сүлжээг хэдийгээр оруулж байгаа хэдий ч боломжтой гэдэг байдлаар шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/01 дугаартай Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас-т хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эсэх эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2016 оны А/5** дугаар захирамжийг нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Ц******* ХХК-д Үйлчилгээ, конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрх эрх зүйн акт гарснаас хойш 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул Ц******* ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2 Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/55*** дугаар захирамжаар А Н*** д Газрын тухай хуульд зааснаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/4** дугаар захирамжаар Ц******* ХХК-д 1380 м.кв газрыг худалдан борлуулж газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г зөрчсөн гэсэн байсанд тайлбар хэлэхэд тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байсан.

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд газар эзэмших эрхийг хүчингүй болгож тухайн байршилд архитектор төлөвлөлтийн даалгаврыг олгодог. Архитектор төлөвлөлтийн даалгаврыг олгохдоо Барилгын тухай хууль болон холбогдох нором дүрмийг хангасан тохиолдолд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектор төлөвлөлтийн даалгаврыг олгодог. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5*** дүгээр тогтоолоор оршин суугчдын саналыг аваагүй гэж нэхэмжлэлдээ дурдсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5*** дүгээр тогтоолд өөрчлөлт орсон байгаа. Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газраас оршин суугчдаас санал авсныг үндэслэж архитектор төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/5** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн А Н*** д газар эзэмшүүлжээ. Тус газартаа барилга барих хүсэлтийг бичиг баримтын шаардлага хангуулан 2019 оны 3 сарын 14-ны өдөр гаргасан байна. Хүсэлтийг газар барилгажилтын Мэргэжлийн зөвлөлийн 05 дугаар хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн М**** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон байна. Уг Архитектур төлөвлөлтийн даалгаврын 11 дэх заалтад "Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, норм дүрэм, стандартыг баримтлан хамгаалалтын дэглэмийг мөрдөн төлөвлөх /гадна шугам сүлжээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах/. Одоо байгаа шугам сүлжээний хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийхэд саадгүй байхаар төлөвлөх" гэж зааж өгсөн бөгөөд өөрөөр хэлбэл уг төлөвлөгдсөн газарт байгаа шугам сүлжээг өөрийн зардлаар мэргэжлийн байгууллагаар хянуулсны үндсэн дээр зөвшөөрлийн дагуу зөөж шилжүүлэх барилгажих боломжийг хангуулж ажиллахыг даалгасан байна. олон Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4 Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Архитектор төлөвлөлтийн даалгаврын 11 дэх хэсэгт инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын зурвас, нором стандартыг баримтлан хамгаалалтын дэгийг тогтмол мөрдөж төлөвлөнө гэж заасан. Гадна шугам сүлжээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, одоо байгаа шугам сүлжээний хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг эрхлэх саадгүй төлөвлөх гэж заасан бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн барилгын доор байгаа инженерийн шугам сүлжээг шилжүүлэх боломжтой. Барилгын ажлын зураг хийгдэж, техникийн зураг төслийг баталдаг бөгөөд дээрх асуудлыг архитектор төлөвлөлтийн даалгаварт үндэслэж хийгддэг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5*** дүгээр тогтоолд орон сууцны дундах барилгажаагүй талбай гэж тодорхойлсон байгаа. Маргаан бүхий газар нь орон сууцны хороолол дундах байршилд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээд Ц******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Манай компани нь Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 1-р хороо, Т**** гийн гудамжинд 1380 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг "Нийслэлийн А Н*** "-аас шилжүүлэн авч улмаар Нийслэлийн газрын албатай газар эзэмших гэрээг байгуулсан бөгөөд газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаа болно. Уг газар дээр Худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар барилга барихаар төлөвлөж барилгатай холбоотой техникийн нөхцөлүүдийг төрийн эрх бүхий байгууллагуудаас авсан бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авч барилгын тур хашааг зохих норм стандарт, аюулгүй байдлын шаардлага ханган барьсан болно. 71-р байрны оршин суугчид явган хүний болон автомашины зам тавихдаа тус компанийн эзэмшлийн газраас урт 63 метр, өргөн 1,5м, газрыг оролцуулан бариулсныг компанийн зүгээс оршин суугчдын хэрэгцээ шаардлага гэж үзэж газрын маргаан гаргаагүй болно. "Ц*** " ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Нийслэл хотын хөгжил бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулан ажилладаг. Тухайн газарт үйл ажиллагааныхаа чиглэлээр хотын иргэд оршин суугчдад хэрэгцээтэй шаардлагатай барилга байгууламж байгуулахыг зорьж байгаа бөгөөд хэн нэгний эрх ашгийг хөндөхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

"Ц*** " ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Т**** гийн гудамжинд 1380 м2 газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 3* дугаар зүйлд заасны дагуу "Нийслэлийн А Н*** "-аас шилжүүлэн авсан юм. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Архитектор төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл, барилга байгууламжийн зураг төсөлд хийлгэсэн Магадлал /Барилга архитектур, Барилга бүтээц,Халаалт, агаар сэлгэлт,Дотор цэвэр, бохир ус Дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж,Дотор холбоо, дохиолол,автоматик / болон барилгын зураг эскизний үнэ, газрын А зэрэглэлийн бүс зэргийг тооцон, 100 сая төгрөгөөр гэрээнд тусгасан болно. 2.Нийт эдэлбэр 1380 м2 газрын барилгажих талбай нь 696 м2 бөгөөд дулааны шугамын трассыг шилжүүлэн байрлуулахаар ажлын зургийг Ус сувгийн Удирдах газар болон Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын ус хангамж, ариутгах татуургын инженерээр батлуулсан юм./Холбогдох баримтыг хавсаргав./ Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

4.2 Гуравдагч этгээд Ц******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С******** гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ц******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Т**** гийн гудамжны 1380 м.кв талбайд газар эзэмших эрхийг А Н*** аас авч улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших гэрээ байгуулж газрын төлбөрийг тухай бүрд нь сар болгон төлсөөр ирсэн. Уг газар дээр худалдаа, үйлчилгээний төв, цогцолбор барих зориулалтаар барилгатай холбоотой техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагуудаас авсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авч барилгын нором стандартын дагуу барилгын түр хашааг барьсан. 71 дүгээр байрны авто машины зам тавихдаа Ц******* ХХК-ийн эзэмшил газраас 63 м.кв, 1,5 м.кв хэмжээтэй газар дээр зам тавьсан байдаг. Нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол огт хөндөгдөөгүй, барилгын зураг төслийн дагуу орц, гарцыг хойшоо харахаар төлөвлөсөн байхад урагшаа харуулж орц, гарцыг төлөвлөсөн байсан. Тиймээс ямар нэгэн орц, гарц хаах асуудал байхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд нийт эдэлбэр 1380 м.кв талбайн барилгажих талбай нь 696 м.кв газар байгаа бөгөөд шугамын трассыг шилжүүлэн байгуулахаар Ус сувгийн удирдах газар болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай шугам сүлжээг инженерээр батлуулсан. Газар төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийн 6 дахь хэсэгт хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын ноором дүрмийн 30.1.4-т зааснаар барилга хоорондын зайн хэмжээ зөрчигдөж болзошгүй байна гэж шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн бөгөөд харин 17 дугаар заалтад барилга барихдаа хот тосгоны төлөвлөлт, хот тохижуулах нором ба дүрэмд заасан стандартыг баримталж, нийт талбайн 10 хувиас доошгүй хувьд нь ногоон байгууламж байгуулж, авто зогсоол зэргийг төсөвтөө тусгах ёстой гэж заасан байгаа. Газар эзэмших эрхийг авахдаа барилгын нором дүрэмд заасан бүхий л шат шатны үйл ажиллагааг хийдэг. Нэхэмжлэгч тал мөн 71 дүгээр байрны урд 16 давхар барилга баригдана гэдгийг мэдэж байсан. Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгч нарын маргааны үндэслэл болсон барилга хоорондын зай зэргийг шалгасны үндсэн дээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.3. Гуравдагч этгээд Ц******* ХХК-ийн өмгөөлөгч Д.Ц**** гоос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Нийслэлийн Засаг даргын А/4** дугаар захирамжаар Ц******* ХХК-ийн эзэмшилд 1380 м.кв газрыг шилжүүлсэн уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Газрын тухай хуулийн 3* дугаар зүйлд заасан бүх баримтуудыг бүрдүүлж өгсөн. Ц******* ХХК нь дуудлага худалдааны үнийг төлсөн байдаг. Газар эзэмших эрхийг авахдаа холбогдох бүхий л баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлсэн нотлох баримтууд 1 хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн байгаа. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 3* дугаар зүйлд заасны дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлснээрээ Газрын эрхийг шилжүүлэх хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар холбогдох хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамж гарсан.

Ц******* ХХК нь газар эзэмших эрх шилжүүлж авсны дараа барилгын ажил эхлэхээс өмнө холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг авч Магадлалын нэгдсэн дүгнэлд бүртгүүлсэн. Ц******* ХХК-ийн барих барилга нь 2 корпусаас бүрдэх бөгөөд нэг дэх корпус нь 3 давхар барилга, хоёр дахь корпус нь 16 давхар бөгөөд зоорьтой. Барилгын загвар зургийг дүүргийн болон нийслэлийн ерөнхий архитектураар хянан батлуулсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлдэг. Барилгын загвар зургийг батлуулсны дараа Барилгын хөгжлийн төв тухайн байршилд барилга барихтай холбогдсон нар ээвэрлэлт, орц, гарц, зам талбай, барилгын нором дүрэм хангагдсан эсэхийг шалгаж нэгдсэн дүгнэлтийг гаргахдаа Ц******* ХХК-д ямар нэгэн зөрчил илрээгүй. Байгаль орчны газрын дүгнэлтэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд хэрэгжүүлж буй контор, үйлчилгээний төсөвт ерөнхий үнэлгээ хийснээр уг төсөлд заасан нөхцөлөөр хэрэгжих боломжтой мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд Ц******* ХХК-ийн барилгын зураг төсөл нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын хурлаар оруулсан байгаа. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн комиссын хуралд оролцсон хүмүүсийн саналаар дэмжигдсэн хариу гарсан байдаг. Саналыг үндэслэн барилгын ажиллагаа эхэлсэн.

Шинжээчийн дүгнэлтээр барилгын нором дүрмийг зөрчсөн асуудал байхгүй, нар ээвэрлэлтийн тухайд өдөрт 2-5 цагаас доошгүй нар тусаж байгааг барилгын нором, дүрмийг хангаж байна гэж дүгнэсэн. Барилгыг барихад техникийн дүрэм, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зэргийг хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр барилга хоорондын зайг зөрчиж болзошгүй гэж бичсэн хэдий ч яг зөрчиж байна гэж бичээгүйг тодруулж хэлье. Барилга барихдаа хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын нором ба дүрмийн 300104 стандартыг баримталж ажиллах гэж бичсэн байсан. Ц******* ХХК нь барилгыг барихдаа барилга барих нором дүрэм, хэрэгжилтийг хангаж ажилласан.

Нийслэлийн Засаг Даргын Ц******* ХХК-д контор үйлчилгээний зориулалтаар олгосон А/4** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий архитектур Ц.Т*** ын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа гэсэн хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.4. Гуравдагч этгээд нийслэлийн А Н*** аас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр албан бичгээр ...Нийслэлийн А Н*** нь нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн А/148 дугаар захирамжаар дээрх газрыг Ц******* ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Тус маргаанд гуравдагч этгээдээр оролцох болон тайлбар өгөхгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Н******** , Б.О********* , Ш.М******* , А.Т********** , Г.Ж************* нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн М****** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,

- оршин суугчдаас гомдол гаргасан байхад гомдлыг шийдвэрлэлгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн,

- газар эзэмших эрх олгогдсоноос оршин суугчид чөлөөтэй орж гарах боломжгүй болгож байгаа,

- архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа самбар байршуулж санал аваагүй,

- уг төлөвлөлт нь барилгын норм дүрэмд нийцэхгүй зэргээр тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1380 газрыг анх нийслэлийн Засаг даргын 2015 оны А/5** дүгуур захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт эзэмшүүлж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/5** дугаар захирамжаар Нийслэлийн А Н*** -д контор, үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлэхээр, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

1.2. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхдээ хариуцагч нь Газрын тухай хуулийн 3* дугаар зүйлийн 38.3-т заасан газар эзэмших эрхийг шилжүүлэхэд тодруулах зүйлсийг тодруулсныг үндсэн дээр 38.4-т заасны дагуу Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэж хуульчилжээ.

1.3. Гуравдагч этгээд нийслэлийн А Н*** нь хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлж 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, Ц******* ХХК нь мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрх шилжүүлэх, шилжүүлэн авах тухай хүсэлтүүдээ гаргасан байх тул маргаан бүхий А/4** дугаар захирамж нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүд нь Газрын тухай хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлж, газар эзэмших эрх шилүүлэх, шилжүүлэн авах тухай хүсэлтүүдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх цаг хугацаанд нийслэлийн Засаг даргад гаргасан байх тул хариуцагч нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай шийдвэр гаргахаас татгалзах үндэслэлгүй байсан гэж үзнэ.

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс Г Х*** СӨХ-оос гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус гэж тайлбарлан маргах боловч тус СӨХ-оос 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргасан хүсэлт нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэхийг хүссэн агуулгатайн зэрэгцээ гуравдагч этгээдүүдээс газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаснаас цаг хугацааны хувьд хойно байх тул ... А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахааргүй байна.

1.5. Мөн Ц******* ХХК-ийн эзэмшиж буй 1380мкв газар нь өөр бусад этгээдийн эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул газар эзэмших эрхийг шилжүүлж эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

2. Хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн А Н*** д олгосон албан конторын барилгын М****** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

2.1. Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.17-д зааснаар барилга байгууламжийн зураг төсөл нь хот байгуулалтын баримт хот байгуулалтын баримт бичигт хамаарч байх ба 14 дүгээр зүйлийн 14.1-т Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглох-оор, 17 дугаар зүйлийн 17.1-д Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллах-аар заажээ.

2.2. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 71 дүгээр байрны оршин суугч иргэд нь тухайн нутаг дэвсгэрийн бүсчлэл дэх хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангуулахаар санал гаргах, гомдол, нэхэмжлэл гаргах маргах эрхтэй төдийгүй хариуцагч захиргааны байгууллага нь хот байгуулалтын баримт бичигт иргэдийн оролцоог хангах үүрэгтэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5*** дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу иргэдийн санал авсан талаарх баримтыг ирүүлээгүйгээр тогтоогдов.

2.3. Мөн Маргаан бүхий газрын зүүн хойд хэсэгт орон сууцны 71 дүгээр байр, баруун талд Г Х*** хотхоны 103, 104 дүгээр байрууд байрлаж байхад хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газар нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08/2977 тоот албан бичгээр ... санал авч, самбар байршуулсан, саналын баримт хадгалагдаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орон сууцны дундах барилгажих талбай биш, олон нийтийн бүс учраас санал авах шаардлагагүй гэж зөрүүтэй тайлбарлаж байх тул хариуцагч нь Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар барилгын үйл ажиллагааны ... зөвшөөрлийг олон нийтэд ил тод, нээлттэй, ... зохион байгуулах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдах барилгын зүүн хойд болон баруун талд өмнө нь баригдсан, ашиглалтад орсон орон сууцны барилгуудад иргэд оршин сууж байгаа тохиолдолд тухайн орчмын газрыг эргэн тойрон бүхэлдээ орон сууц биш гэсэн шалтгаанаар орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбай биш гэж үзэхгүй, иргэдийн санал авахаас үүргээс хариуцагчийг чөлөөлөхөөргүй байна.

3. Гэвч захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт өгч, шийдвэр гаргах эрх хэмжээтэй тул маргааны тохиолдолд буюу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1380мкв газрын эзэмших эрхийг шилжүүлсний улмаас, мөн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн М****** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосны улмаас нэхэмжлэгч нарын тайлбарлаж буй оршин суугчид чөлөөтэй орж гарах боломжгүй болгож, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй байна.

Учир нь:

3.1 Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн М****** тоот архитектур төлөвлөлтийн даалгавар нь нийслэлийн Засаг даргын 2016 оны А/5** тоот захирамжаар олгогдсон 1380 мкв газрын 696мкв талбай нь барилгажихаар, ногоон байгууламж, авто зогсоол, талбайн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, архитектур төлөвлөлтийн, талбайн өндөржилтийн, инженерийн шугам сүлжээний шаардлагууд болон хот төлөвлөлтийн онцгой нөхцөлийг холбогдох норм, дүрэм, стандартад нийцүүлэн төлөвлөхөөр тус тус тогтоосон байна.

3.2. Тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн Гоби трэвэл ХХК-иас Нийслэлийн А Н*** ын зонтор, үйлчилгээний барилга нь 16 давхар, 2 блок байхаар зурсан загвар зургийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан байна.

3.3. Мөн Барилгын хөгжлийн төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14**** тоот Магадлалын нэгдсэн дүгнэлт гаргасан байна.

3.4. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагаабарилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж, 4.1.27-д барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичиг-ийг загвар зураг гэж тодорхойлсон байх ба 12.1.4-т барилгын зураг төсөл нь нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх шаардлагыг хангасан байхаар хуульчилсан, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5*** дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 3.7-д Архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээн авсан иргэн, хуулийн этгээд барилгын эх загвар зургийг боловсруулахад хот байгуулалтын мэдээллийн сан дахь дэвсгэр зурагт үндэслэн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ, 3.8-д Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн барилгын эх загвар зургийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага ажлын 2 хоногт хянан батална гэж журамлажээ.

3.5. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нарын тайлбарлаж буй 16 давхар барилга барих гэж байгаа нь барилгын норм дүрэмд нийцэхгүй, зам талбай, зогсоол, ногоон байгууламж төлөвлөөгүй, чөлөөтэй орж гарах орц гарц хаагдсанаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарх эрх зөрчигдөж байгаа гэх асуудал нь маргаж буй актын улмаас учирч болзошгүй хор уршиг гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах М****** тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар 16 дахвхар барилга барих эрх олгоогүй, зөвхөн тухайн газарт барилгажих боломжтой талаар эрх олгосон, барилгыг төлөвлөх, зургийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж болон барилгын норм, дүрэмд нийцүүлж зураг төслийг зохиохыг уг даалгаварт тусгасан байх тул уг актын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

3.6. Иймд хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр М****** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн А Н*** д олгосон нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т барилга байгууламжийн байршил тогтоох... гэж заасан хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байна гэж дүгнэлээ.

4. Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/19 дүгээр шинжээчийн дүгнэлтэл ... Шинээр баригдахаар төлөвлөгдсөн контор үйлчилгээний зориулалттай барилга нь Г Х*** хотхоны орон сууцны 71 дүгээр барилгын баруун урд талд баригдахаар төлөвлөгдсөн, шинээр барих барилгын зүүн хойд булан нь орон сууцны барилгын баруун урд булангаас 3,6 м зайтай байхаар зурагласан бөгөөд бусад ойр орчмын барилгаас хэдэн метр зайд байх зайг заагаагүй, ...нарны ээвэрлэлтийг тооцоолохдоо НБбД 23-04-07-ын 3.2 дэх заалтын дагуу жилийн 03 дугаар сарын 22-ны өдөр, 09 дүгээр сарын 22-ны өдрүүдээр тооцож зурагласан байх бөгөөд уг тооллоор нарны ээвэрлэлтийн зураглалаар төлөвлөж байгаа обьектоос орчмын барилгажилт дээр тусах ээвэрлэл 2,5 цагаас дээш байгаа нь норм хангаж байна гэсэн байна гэсэн боловч энэ нь маргаан бүхий актын үндэслэлд хамаарахааргүй байх тул нотлох баримтаар үнэлээгүйг, мөн нэхэмжлэгч нар нь зөрчигдөж буй эрхийн тухайд нэхэмжлэл гаргаж, маргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тус тус тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3* дугаар зүйлийн 38.4, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н******** , Б.О********* , Ш.М******* , А.Т********** , Г.Ж************* нараас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн М****** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал төлсөн 508.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н******** , Б.О********* , Ш.М******* , А.Т********** , Г.Ж************* нараас хувь тэнцүүлэн гаргуулж төсөвт төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ