Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

**  аймгийн ** сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга **,

Улсын яллагч **,

Гэрч **, гэрч **, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **,

Шүүгдэгчийн өмгөөлөгч **,

Шүүгдэгч **нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 аймаг ** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн **холбогдох ** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн **суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  аймгийн ** сумын ЗДТГ-д ** ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт,  аймаг ** сум 6- 102 тоотод оршин суух хаягтай, ** ургийн овогт ** **/РД:ГН93011105/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Шүүгдэгч **нь  аймгийн ** сумын ** банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа **ын ** банкны салбараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан 5 сая төгрөгийн зээл дээр нэмж 2,500,000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,900,000 төгрөгийг **ын нэр дээр нэмж 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,300,000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр **ын нэр дээр ** банкнаас 11,900,000 төгрөгийн зээл нэмж хувьдаа авч завших гэмт хэргийг барьцаат зээлийн гэрээ, иргэний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан, яллагдагч **нь  аймгийн ** сумын ** банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 08 дугаар сарын 24 ний өдөр ** банкны 11,500,000 төгрөгийг **/тусгаарлагдсан / бүлэглэн барьцаат зээлийн гэрээ, иргэний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж **гийн эд хөрөнгөнд нийт 23,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Яллагдагч **нь  аймгийн ** сумын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 05 дугаар сард хохирогч З.****аас 3,000,000 төгрөг, хохирогч **10,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хуурч, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч **нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Банк нь ** нийт 23,400,000 төгрөг нэхэмжилж байгаа. 11,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. 11,900,000 төгрөгийг ** биш иргэний журмаар **аас нэхэмжилж байгаа...” гэв.

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

2. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дүгээр хуудас/,

3. Хохирогч **гийн “...одоо төлбөрийн үлдэгдэл 16,627,000 төгрөгөө төлөөгүй банк хохирч байна, банкны өмнөөс нэхэмжилж байна, **зээлийн хувьд зээл хэвийн банканд учирсан хохирол одоогоор алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 05- 06,128-129 дүгээр хуудас/,

4. Хохирогч **гийн мэдүүлэг /1-р хх-ийн 07-10 дугаар хуудас/,

5. Хохирогч 3.****ы мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

6. Гэрч **гийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

7. Гэрч **ын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

8. Гэрч **мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

9. Гэрч **мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

10.Зээлийн гэрээний материалууд, зээлдэгчийн анкет хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, зээлдэгчийн дансны хуулга, /хх-ийн 50-121 дүгээр хуудас/,

11. Иргэн **дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 129-132 дугаар хуудас/, 

12. Гэрч **мэдүүлэг/ хх-ийн 143 дугаар хуудас/,

13. Гэрч **мэдүүлэг/ хх-ийн 144-145 дугаар хуудас/,

14. Гэрч Х.****ын мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

15. ** банкны зээлийн дансны хуулга /хх-ийн 185-232 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлыг хангахын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн  нотолж тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ** гэм буруугийн дүгнэлтдээ “...Өнөөдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч ** эрх ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж гаргаж байна. Энд маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Харин **гийн 10,000,000 төгрөгийн залилсан гэдэг үйлдэлд тус шүүхийн шүүгчийн иргэний захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан захирамж нь хүчин төгөлдөр байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.  ****ы хувьд мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирлын хувьд ****ы 3,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа. ****д учруулсан 3,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Үлдэгдэл 7,460,000 төгрөгийг банк нэхэмжлэхгүй гэсэн болохыг тусгуулж байна...” гэв.

 

Шүүгдэгч **нь ** банкны  аймгийн ** салбар, тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр зээлдэгч **ын зээл дээр нэмж нийт 31,320,000 төгрөгийг зээл, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч **бүлэглэж, зээлдэгч **нэр дээр 11,500,000 төгрөгийн зээл тус тус авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дүгээр хуудас/,

Хохирогч **гийн “...одоо төлбөрийн үлдэгдэл 16,627,000 төгрөгөө төлөөгүй банк хохирч байна, банкны өмнөөс нэхэмжилж байна, **зээлийн хувьд зээл хэвийн банканд учирсан хохирол одоогоор алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 05- 06,128-129 дүгээр хуудас/,

Хохирогч **гийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ** **гэх фейсбүүк хаягаасаа манай эхнэр ** руу чатаар "Аниа мөнгө хийсэн. Та ** луу хийчихээрээ **гэж байгаа" гэсэн чат бичсэн байсан. Ингээд манай эхнэр миний ** банкны данснаас тухайн 1,800,000 төгрөгийн тус данс руу утгыг нь **гэж бичээд хийсэн байсан. Харилцсан чат нь байгаа. ** нөхөр ** би найзууд юм аа. Өөр хамаатан садан бол биш. 2022 онд **** сумын ** банканд ажилладаг байхдаа мөнгөний хэрэг байна малын зээл аваад өгөөч гэхээр нь 10,000,000 төгрөгийн зээл аваад бүгдийг нь дансаар ** өгсөн. Гэтэл **зээл авснаас хойш эхний төлөлтийг хийгээд түүнээс хойш төлөлт хийгээгүй. Ингээд 2023 оны 01 сард ** банкнаас таны зээл хэтэрлээ хар дансанд орууллаа гэхээр нь би өөрөө мөнгө хайж байж тэр зээлийн төлөөгүй байсан хугацааны төлөлтийг хийсэн. Одоо ** эхний нэг сарын төлөлт 2,000,000 орчим төлөөд одоо үлдэгдэл 9,000,000 төгрөг үлдсэн. Энэ оны 07 сард төлөлт хийх ёстой. ** хэлэхээр хайж байна, аргална, болгоноо л гэдэг тэгээд л байхгүй. Би 02 сарын 20-ны өмгөөлөгч **итгэмжлэл хийж өгөөд ** шүүхийн эвлэрүүлэн зуучлахад өргөдөл өгчихсөн байгаа. Сар бүрийн 25-нд төлөхөөр болсон боловч **хугацаандаа хийгээгүй л байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 дугаар хуудас/,

Хохирогч 3.****ы өгсөн: “...Би цагдаа дээр ирж мэдүүлэг өгөөд дахин бодож үзсэн. Тэгсэн **надад хүний зээл хаах гэсэн юм аа та хаагаад өгөөч гээд мөнгө авч байсан юм байна. Би хүнээс мөнгө зээлээд өөрийнхөө зээлийг хаах гэж байсан боловч банкнаас шалтгаалаад тухайн хүний данснаас шууд миний данс руу орох боломжгүй болчихсон. Тэгээд ****гэх хүний данс руу хийлгээд тэгээд Х.Пүрэвсүрэнгээс миний данс руу шилжүүлсэн юм шиг байна. Би дансанд орж ирсэн мөнгөөрөө хэлсэн ёсоороо **өгөөд хүний зээл даруулаад надад буцааж өгсөн. Тэгээд би тухайн мөнгийг нь өөрийнхөө ** банкны **тоот дансаар аваад ** банканд байсан 12 сая төгрөгийг зээлийг хааж мөнгө **тоот зээлийн данс руу шилжүүлсэн. ** сумын ** банкны захирал байсан. Зээл гаргадаг байсан. Би 2022 онд 3,000,000 төгрөг зээлүүлээд одоог хүртэл авч чадахгүй байгаа. Тухайн үед ** банкнаас "Ургацын зээл" гээд 23,000,000 төгрөгийн зээл авсан юм. **надаас 3,000,000 төгрөг зээлээч гээд гуйгаад байхаар нь би зээлээ авсан байсан тул 3,000,000 төгрөг бэлэн өгсөн. Одоог хүртэл буцааж авч чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч **гийн өгсөн: “...Би  аймгийн ** сумын **2-р баг "**" гэх газар нөхөр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2022 оны 05 дугаар сард ** банкны ** сумын тооцооны төвөөс 3,000,000 төгрөгийн малчны зээл авсан бөгөөд тухайн зээлийг 2023 оны 05 дугаар сард 4,500,000 төгрөг болгон зээлээ хаасан юм. Ингээд 2023 оны 11 сард ** сумын ** банкнаас таны нэр дээр 6 сая төгрөгийн зээлийн төлөлт байна төлөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэсэн. Юу яриад байгаа юм бэ? манайх авсан зээлээ төлсөн шүү дээ гэж хэлсэн чинь өө мэдэхгүй танай нэр дээр гарч ирсэн юм чинь танайх руу ярина шүү дээ гэж хэлсэн. Ингээд бид гайхаад байж байтал ** сумын сум дундын Иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэл ирсэн. Нэхэмжлэл дээр нөхөр бид 2-ыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай 1.5 хувийн хүүтэй авсан зээлээ төлөөгүй хугацаа хэтрээд 95 хоног болсон гэсэн байсан. Мөн 155 толгой мал, гэр, зурагтыг барьцаалсан талаар бичигдсэн байсан. Зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, хүүний өр 1,057,998.88 төгрөг нэмэгдүүлсэн хүүний өр 11,342.47 төгрөг байгаа талаар ** банкнаас нэхэмжлэл гаргасан байсан. Биднийг анх зээл авах үед зээлийн эдийн засагч нь **байсан бөгөөд бидэнд зээлийн гэрээний хувийг өгөөгүй, дараа авчих гээд бид ч бас авалгүй орхисон байсан. **нь бидний бичиг баримтыг ашиглаж, албан тушаалаа ашиглаж бидний нэр дээр зээл гаргаж авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлнө гэж хэлсэн боловч, одоог хүртэл төлөлт хийгээгүй тул бид цагдаад хандах болсон. Цагдаад хандсанаас хойш **нь бидэнтэй утсаар ярихдаа зээл хийнэ гээд байхад яагаад цагдаад өгч байгаа юм гээд уурлаад байсан. Бид хоёроос анх 2020 онд зээл авч байхад 2.5 сая төгрөг зээлээч гээд өөрсдийн зээл дээрээ нэмж 2.5 сая төгрөг аваад 5 сая төгрөгийн зээл банкнаас аваад 2.5 саяыг ** бэлэн өгч байсан. Тэрнээс хойш зээл авч өгч байгаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч **ын өгсөн: “...Би ** банкнаас 2020 онд 5 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3 сая төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3 сая төгрөг нийт 3 удаа  аймгийн ** сумын ** банкнаас 11 сая төгрөгийн зээл авч байсан. Би зээлийн гэрээтэй танилцлаа. Зурсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. Манай эхнэр бас өөрийн гарын үсгийг хараад мөн байна гэж хэллээ. Уг өдөр эхнэр бид хоёр ** сумын ** банкин дээр очоод 3,000,000 төгрөгийг зээл аваад **гэх хүнтэй уулзсан. Тэгээд эхнэр бид хоёртой зээлийн гэрээ байгуулсан хэдэн төгрөгийн гэрээ байгуулж байгаагаа харуулаагүй, гэрээний хуулбараа бид хоёрт өгөөгүй. **дараа нь авчих гээд өгөөгүй. Эхнэр бид хоёр мөнгө бэлэн авъя гэхэд миний карт ажиллахгүй байж таараад манай эхнэрийн 5051087805 тоот данс руу шилжүүлэх болсон. Би эхнэрээ хүлээгээд банкны гадаа сууж байхад манай эхнэр гарч ирээд мөнгө орчихлоо 5 сая төгрөг орсон байна гэхээр нь би гайхаад чи ороод **эй уулз гээд эхнэрээ оруулсан. Манай эхнэр банкнаас гарч ирээд надад **илүү мөнгө хийчихсэн 2 саяыг дүүгийнхээ данс руу авна гэнэ. Данс явуулна тэгээд хийгээрэй гэж хэлсэн гээд гарч ирсэн. Тэгээд бид хоёр сум ороод цаашаа хөдөө гэр лүү явж байх замдаа би эхнэрээсээ ** мөнгийг хийсэн юм уу? гэхэд хийчихсэн гэж хэлсэн. Би эхнэрийн хамт малчны зээл авсан тул хагас жил, жилээр нь хоёр хуваагаад төлдөг байсан. Сар сард төлж байгаагүй. Хугацаанаасаа өмнө төлөөд дуусах юм бол бага хүү төлөх тул эхнэр бид хоёр боломжоороо сар сардаа төлөөд явдаг байсан. Зээлийн төлөлтийн дүн хэлбэлзэлтэй байсан талаар анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч **өгсөн: “...Тухайн өдөр **надтай чатаар 13:24 минутад холбогдоод аниа мөнгө хийсэн та ** луу хийчхээрэй **гэж байгаа гээд чат бичсэн байсан. Тэгэхээр нь би нөхөртөө хэлээд манай нөхөр дансаа шалгахад 1,800,000 төгрөг орсон байсан тул 2022 оны 05 дугаар сарын 23-ны 13:26 минутад ** тоот данс руу 1,800,000 төгрөг нөхөр өөрийнхөө утасны дугаарыг тавиад шилжүүлсэн. Уг гүйлгээг хийх үед манай нөхөр бид хоёр гэртээ хамт байсан. Манай нөхрийн данс руу мөнгө ороод **чат бичээд буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 Гэрч **өгсөн: “...**ын дансны хуулгаар 9935 теллер дугаартай ажилтны хийсэн гүйлгээгээр **ын нэр дээр 2022 оны 05 дугаар сарын 23-нд 20,000,000 төгрөгийн зээл авч 12,350,000 төгрөгийг **** гэх хүний дансанд, 5,580,000 төгрөгийн **гийн дансанд 1800,000 төгрөгийг ** гэсэн хүний дансанд шилжүүлсэн байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Зээлдэгчийн хувийн хэрэг, зээлийн гэрээ, зээлдэгчийн дансны хуулга, /хх-ийн 50-121 дүгээр хуудас/,

Иргэн **дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 129-132 дугаар хуудас/, 

Гэрч **өгсөн: “...би энэ зээлийг мэдэхгүй байна би уг зээлийг өөрөө аваагүй би зээлийн материалтай танилцлаа уг материал дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна манай эхнэр ч танилцсан бас гарын үсэг биш байна гэж байсан 2023 оны 08 дугаар сарын дундуур адуундаа яваад гэртээ иртэл манай гэрт  аймгаас ирсэн хяналтын хүмүүс **тай хамт 2-3 хүн ирсэн. Манай эхнэртэй уулзаж байсан нэг эрэгтэй надад чи 11,500,000 төгрөгийн зээл авсан байна та өөрөө авсан уу гээд надад болон манай эхнэрт зээлийн материал гээд үзүүлсэн. Эхнэр бид 2 тэр үед уг зээлийг мэдэхгүй ийм зээл авч байгаагүй гэдгээ хэлсэн. Тэгтэл та аваагүй юм бол **нь авсан юм байна л даа гээд явсан. Тэгээд би **** эгчид хэлээд эгч **эй уулзаад нотариатаар баталгаажуулаад хугацаа заагаад миний зээлийг төлүүлсэн. Энэ хүмүүсийг сайн танихгүй зүс мэдэх хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг/ хх-ийн 143 дугаар хуудас/,

Гэрч **өгсөн: “...2023 оны 09 сард ** банкны хүмүүс шалгалтаар явж байна гээд манай хөдөө гэрт ** банкны ажилтан ** аймгаас ирсэн хүмүүстэй хамт ирсэн. Тэгээд манайхыг зээлийн материалтай танилц гээд материал өгсөн. Тэгтэл манай нөхөр **ийн нэр дээр авсан зээлийг сунгаад дахиад нэмээд 11,500,000 төгрөгийн зээл авчихсан байсан. Нөхөр бид 2 гайхаад эхний зээлийг нь өөрсдөө авсан сүүлд нь авсан 11,500,000 төгрөгийг өөрсдөө аваагүй гээд зээлийн материалтай танилцсан. Тэгтэл миний гарын үсэг нөхрийн гарын үсгийг дуурайлгаад зурсан байсан. Тухайн зээлийн материал дээр байсан гарын үсэг нөхөр бид 2-ийх биш байсан. Манай эгч **** **эй уулзаж нотариат хийлгэж зээлийг төлөөд дуусгасан байсан…” гэх мэдүүлэг/ хх-ийн 144-145 дугаар хуудас/,

Гэрч Х.****ын өгсөн: “...Одоо **, **нараас зээлээ бүрэн төлүүлж хаалгасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

** банкны зээлийн дансны хуулга /хх-ийн 185-232 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч **нь  аймгийн ** сумын ** банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа **ын ** банкны салбараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан 5 сая төгрөгийн зээл дээр нэмж 2,500,000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,900,000 төгрөгийг **ын нэр дээр нэмж 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,300,000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр **ын нэр дээр ** банкнаас 11,900,000 төгрөгийн зээл нэмж хувьдаа авч завших гэмт хэргийг барьцаат зээлийн гэрээ, иргэний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж үйл баримтыг дүгнэснийг зөвтгөн дүгнэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэргийн үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөрөөр дүгнэж байгаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдав.

 

Зээлдэгч ** ** банкны ** салбар, тооцооны төвийн захирал **нарын хооронд: 

 

2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 150800098102 тоот гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг, ахуйн хэрэгцээнд зориулан, жилийн 22.80 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай,

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 150800098102 тоот гэрээ байгуулан 6,900,000 төгрөгийг дээрх нөхцөлтэйгөөр,

2021 оны 02 дугаар сарын 02-ний өдөр 150800098102 тоот гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг дээр 5,300,000 төгрөгийг нэмж, нийт 10,300,000 төгрөгийг 24 сарын хугацаатай,

2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр MN080034150801847983 тоот зээлийн гэрээ байгуулан 11,900,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй,

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр MN700034150801849098 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна.

Зээлдэгч ** нь 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлээс 2,500,000 төгрөг,

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлээс 2,900,000 төгрөг,

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлээс 5,300,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлээс 3,080,000 төгрөг нийт 13,780,000 төгрөгийн зээл авсан болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч **ын мэдүүлэг, харилцах дансны харилцагчийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

Харин шүүгдэгч **нь 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 2,500,000 төгрөгийг,

2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 11,900,000 төгрөгийг,

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16,920,000 төгрөгийг зээлдэгчийн зээл хүссэн дүн дээр нэмж, нийт 31,320,000 төгрөгийг,

 

2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч **бүлэглэж, зээлдэгч **нэр дээр 11,500,000 төгрөгийн зээл тус тус авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан нь нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.

** банкны ** салбар, тооцооны төвийн эдийн засагч, захирлаар ажилладаг байсан болох нь тогтоогдсон тул  шүүгдэгч **албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч  **нь албан тушаалын байдлаа ашиглаж, **  банкны харилцагч, зээлдэгчийн нэр дээр зээл авч байгаа үйлдэл нь  

 бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгийг завшсан идэвхитэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн  түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй  байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд 1-д Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч хохирогчийн итгэмжлэгдсэн ** гэм буруутай этгээд болох шүүгдэгч ** хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

** болон З.**** нарыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч ** “...** нөхөр ** би найзууд юм аа. Өөр хамаатан садан бол биш. 2022 онд **** сумын ** банканд ажилладаг байхдаа мөнгөний хэрэг байна малын зээл аваад өгөөч гэхээр нь 10,000,000 төгрөгийн зээл аваад бүгдийг нь дансаар ** өгсөн...” гэж,

Хохирогч З.**** “...Би 2022 онд 3,000,000 төгрөг зээлүүлээд одоог хүртэл авч чадахгүй байгаа. Тухайн үед ** банкнаас "Ургацын зээл" гээд 23,000,000 төгрөгийн зээл авсан юм. **надаас 3,000,000 төгрөг зээлээч гээд гуйгаад байхаар нь би зээлээ авсан байсан тул 3,000,000 төгрөг бэлэн өгсөн. Одоог хүртэл буцааж авч чадахгүй байна...” гэж тус мэдүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж залилах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч **болон **, З.**** нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул тэднийг залилан мэхэлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ** нь шүүгдэгч **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч **нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус заажээ.   

 

Шүүгдэгч **эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 0-10 насны буюу бага насны 3 хүүхэдтэй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч **оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь  аймгийн ** сумын ЗДТГазарт татварын улсын байцаагчаар ажилладаг. Сарын үндсэн цалин 1,320,000 төгрөг, одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа зэргийг харгалзан үзэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

 

Бусад:

 

Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй,  аймгийн ** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор 2433000080020 дугаартай хэргээс Л.**д холбогдох хэргийг тусгаарласныг дурдаж,

шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч **урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ** овогт ** **бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Прокуророос шүүгдэгч **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч **оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Хохирогч ** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүгдэгч ** хохирол нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА