Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 96

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Дэлгэрбаяр

                                Хохирогч Ч.Аззаяа   

                                Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000156 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1996 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Дорноговь аймаг Хатанбулаг сум 4 дүгээр баг Сулин хээр гэх газар оршин суух, Сувдан өргөө ХХК-д үйлчлэгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Балж овогт Ягаанцэцэгийн Жаалмаам /РД: ЕЛ96070405/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Я.Жаалмаам нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувдан өргөө караокед гээгдэл буюу санамсаргүй олдсон эд зүйл болох Ч.Аззаяагийн Samsung J7 маркийн 700000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Я.Жаалмаам шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би ажил дээрээ байж байгаад ажлыхаа коридоороос гар утас олсон тэгээд 10 хоног барьж байгаад сүүлд нь дэлгэц нь хагарахааар хаясан гэв.  

 

Хохирогч Ч.Аззаяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сувдан өргөөгөөс гараад Ажнайгийн гадаа манай нэг найз утсаа түр өгөөч гэхээр нь үзтэл миний гар утас байхгүй байсан. Ээж дээрээ очоод өөрийн гар утас руугаа залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би гар утсаа Мобикомоос аваад сар л болж байсан гэв. Шүүгдэгчээс 362200 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, эвлэрсэн гэв.

 

Шүүгдэгч Я.Жаалмаам хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр Сувдан өргөө ХХК-ний караокед үйлчлэгчийн ажил хийж байхад байгууллагынхаа дотор байдаг коридороос Samsung маркийн хар саарал өнгийн гар утас дэлгэц нь доошоо харсан байдалтай байсан. Би тэр гар утасанд өөрийнхөө 88967675 дугаартай сим картаа хийж бариад 10 орчим хоног барьсан гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

 

Хохирогч Ч.Аззаяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... би 2017 оны 03 сарын 29-ний орой 18 цагийн үед Сувдан өргөө караокед цуг ажилладаг хүмүүстэй явж байгаад орой 19 цагийн үед гарч явахдаа өөрийнхөө Samsung J7 маркийн гар утсаа гээгдүүлсэн юм. Би Ажнай худалдааны төвийн хажууд явж байгаад гар утсаа үзтэл байхгүй болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх 12-13/

 

Гэрч Ц.Нарантуяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Я.Жаалмаам манайд амьдраад Сувдан өргөө караокед үйлчлэгч хийдэг юм. 2017.04 сарын эхээр шиг санагдаж байна нэг өглөө босоод хартал Я.Жаалмаам дэлгэц нь хагараад юу ч харагдахгүй гар утас бариад сууж байхаар нь хүүе чи яасан аймар гар утас бариад суугаад байгаа юм гэсэн би ажил дээрээс олсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

 

Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хх 17/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Я.Жаалмаам нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувдан өргөө караокегаас гээгдэл буюу санамсаргүй олдсон эд зүйл болох Ч.Аззаяагийн Samsung J7 маркийн 700000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Я.Жаалмаам шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би ажил дээрээ байж байгаад ажлыхаа коридоороос гар утас олсон тэгээд 10 хоног барьж байгаад сүүлд нь дэлгэц нь хагарахааар хаясан гэв,                  хохирогч Ч.Аззаяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сувдан өргөөгөөс гараад Ажнайгийн гадаа манай нэг найз утсаа түр өгөөч гэхээр нь үзтэл миний гар утас байхгүй байсан. Ээж дээрээ очоод өөрийн гар утас руугаа залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би гар утсаа Мобикомоос аваад сар л болж байсан гэв. Шүүгдэгчээс 362200 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, эвлэрсэн гэв, шүүгдэгч Я.Жаалмаам хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр Сувдан өргөө ХХК-ний караокед коридороос Samsung маркийн хар саарал өнгийн гар утас олоод ... өөрийнхөө 88967675 дугаартай сим картаа хийж бариад 10 орчим хоног барьсан гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Аззаяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... би 2017 оны 03 сарын 29-ний орой 18 цагийн үед Сувдан өргөө караокед ... Samsung J7 маркийн гар утсаа гээгдүүлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нарантуяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Я.Жаалмаам дэлгэц нь хагараад юу ч харагдахгүй гар утас бариад сууж байхаар нь хүүе чи яасан аймар гар утас бариад суугаад байгаа юм гэсэн би ажил дээрээс олсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Я.Жаалмаамыг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Аззаяа хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 362200 төгрөгийг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ‎бид хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Жаалмаамд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Балж овогт Ягаанцэцэгийн Жаалмаамыг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Жаалмаамыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Я.Жаалмаам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                      Х.ГАНБОЛД