Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0607

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0607

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Б.И**** ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох Орон сууц худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийн урамшууллыг олгохгүй байгаа Татварын ерөнхий газрын татгалзал хууль бус болохыг тогтоолгох, урамшуулал болох 3,897,389 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г**** аас 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нэхэмжлэгч талын олгосон бүрэн итгэмжлэлийн дагуу төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд хэргийг цаашид үргэлжлүүлэн шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г**** нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Б.И**** ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Б.И**** ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Орон сууц худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийн урамшууллыг олгохгүй байгаа Татварын ерөнхий газрын татгалзал хууль бус болохыг тогтоолгох, урамшуулал болох 3,897,389 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.И**** ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ