| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/49 |
| Огноо | 2025-03-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Налайх, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507000000001 дугаартай хэргийг 2025 оны 0 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-ийн ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн хороо, дугаар гудамж 2 тоотод оршин суух,
урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, ял эдэлсэнд тооцсон, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.******* нь ы 1 сарын 14-өөс 15-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн урд талын замд улсын дугаартай Lexus-LX570 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ бол миний буруу, уучлаарай гэж хэлье. Тухайн үед жолоочтой явсан. Жолоочийн эхнэрийг суулгаад автомашинаа цаашаа зогсоолд байрлуулахад цаана нь цагдаа нар байсан. Машин барьдаг нь миний буруу, хэлэх ч үг олдохгүй байна. Авто тээврийн ослын хэргээс болж д тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ийн хугацаагаар хасуулсан гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ийн хугацаагаар хасах ялаар шийтгэсэн хугацаанд дахин ы 1 сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн урд байрлах замаар улсын дугаартай Lexus-LX570 загварын тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 1.115 хувь, цусан дахь спиртийн агууламж 1.0 промиль хувь согтолттойгоор жолоодсон үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ы 1 сарын 14-15-нд шилжих шөнө 04 цагийн үед хулгай гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж дүүргийн хорооны нутаг төвийн хяналтын камер шүүж дуусаад гартал улсын дугаартай Лексус 570 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар, чиглэлийн А0101 авто замаас салж төвийн урд зогссон. Иргэн Б.******* жолоочийн суудал дээр уг тээврийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Согтуу гувисан байдалтай алхаж байхаар нь очиж шалгахад архи согтууруулах ундааны зүйл илтэд үнэртэхээр нь замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Б.ыг дуудан хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/,
- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ы 1 сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн замын цагдаагийн хяналтын постны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 04 цагийн үед жижүүрээс дүүргийн хороонд байрлах төвийн урд хэсэгт согтуу жолооч байна гэж мэдэгдсэний дагуу шалгахад Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай улсын дугаартай Лексус 570 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодсон байсан. Б.*******г хэлтсийн жижүүр дээр авч ирж шалгахад 1.115 хувийн согтолттой, өмнө нь жолоодох эрхээ хасуулсан байсан тул гэмт хэргийн бүртгэл мэдээлэлд оруулж шалгуулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/,
- Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ы 1 сарын 14-ний өдөр дүүргийн Уяачдын холбооны шинэ жил ******* аймгийн сумын нутаг амралтын газар болсон. Би тухайн үед “” ХХК-ны захирлын улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон захирал, түүний эхнэр нарын хамт 19 цагийн очоод ы 1 сарын 15-ны шөнө 02 цагийн үед шинэ жил тараад би жолоо бариад дүүрэгт 03 цагийн орчим ирсэн. Би гэртээ ойрхон зам дээр буугаад харьж амарлаа, та гэртээ орж амар гээд зам дээр буусан. Миний буусан газраас 100 метр ч хүрэхгүй газар төв байдаг. ******* захирал цаашаа төв рүү явсан. ******* ах архи уусан зүйл ажиглагдаагүй тул би гайгүй байх гэж бодсон. Уусан эсэх талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 106 хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын химийн шинжээчийн ы 1 сарын 26-ны өдрийн 579 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд “XII/13 *******” гэж хаяглан ирүүлсэн “” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1,0 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,0 промилл спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна”
Дүгнэлт гаргасан: Шинжээч Б.Нямхишиг гэжээ. /х.х-ийн 16-17 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн мэдээллийн лавлагаа /х.х-ийн 1, 3-5, 38 хуудас/,
- Шүүгдэгч Б.*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/114тай магадлалын хуулбарууд, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/457 дугаартай албан бичиг /х.х-ийн 41-42, 50-66, 67-79, 81 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Налайх, дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2507000000001 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж, улсын яллагч М.Сэлэнгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч Б.******* нь ы 1 сарын 14-15-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн урд талын замд улсын дугаартай Lexus-LX570 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол”
Тайлбар хэсэгт: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ийн хугацаагаар хасах ял оногдуулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1064 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Тус шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэм буруутай гэж дурджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон” гэсэн үндэслэлээр хасуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь шүүгдэгч Б.*******гийн гаргасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.*******г цагаатгаж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2507000000001 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдлаа.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.*******ээс гаргасан үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Налайх, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2507000000001 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.*******г цагаатгасугай.
2. Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2507000000001 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, шүүгдэгч цагаатгах тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА