| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0012/Э/203/2025/0016 |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
2025 01 30 2025/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Г.Цогтмагнай
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** /цахимаар/,
Шүүгдэгч *********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ********** нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/131 дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ” гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 дугаартай “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.8-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж, баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн, хучлага бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчилсан шалгалт явуулна”, 3.12 дахь хэсгийн 3.12.5-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн хилийн хяналтын байгууллагын ажилтан бүр хяналтын хуудсанд тэмдэг дарж баталгаажуулах ба тээврийн хэрэгслийг боомтын хяналт шалгалтын бүсээс гарах үед томилгоот манаа хяналтын хуудсыг шалган хурааж авна” гэж заасныг тус тус зөрчиж,
“Хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн хахуулийн мөнгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ******** дахь боомтод байрлах Хилийн цэргийн ********дүгээр ангийн ажлын байрандаа байхдаа иргэн *********өөс өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ****** тоот дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, мөн иргэн ********аас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, иргэн **********аас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас ярих зүйлгүй” гэв.
Улсын яллагч Г.Цогтмагнай нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын Прокурорын газрын хэрэг хяналтын прокурор Г.Цогтмагнай би Монгол Улсын Прокурорын тухай 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн *********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийн шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ********* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн ********дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/131 дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 дугаартай “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.8-д Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж, баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн, хучлага бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчилсан шалгалт явуулна", 3,12 дахь хэсгийн 3.12.5-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн хилийн хяналтын байгууллагын ажилтан бүр хяналтын хуудсанд тэмдэг дарж баталгаажуулах ба тээврийн хэрэгслийг боомтын хяналт шалгалтын бүсээс гарах үед томилгоот манаа хяналтын хуудсыг шалган хурааж авна” гэж заасныг тус тус зөрчиж,
“Хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн хахуулийн мөнгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ********боомтод байрлах Хилийн цэргийн ********дүгээр ангийн ажлын байрандаа байхдаа иргэн *********өөс өөрийн "Хаан” банканд эзэмшдэг ********* тоот дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, мөн иргэн *********аас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, иргэн ***********аас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авч хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ********* эрүүгийн ******** дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-хх-12/, Яллагдагч ******** “Хаан” банк дахь ******* дугаарын дансанд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1 -р хх-ийн 15-16-р хуудас/, гэрч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 22-р хуудас/, гэрч ********** мэдүүлэг /1-р хх-ийн 24-р хуудас/, яллагдагч ******** мэдүүлэг /1-р хх-ийн 211-212-р хуудас/, хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /1-р хх-ийн 96-100-р хуудас/, хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн ********** ажилд томилсон чөлөөлсөн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, ажил эрхлэлтэй холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 107-154, 246-249-р хуудас/, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-р хуудас/ тус тус болно. Иймд шүүгдэгч ********* үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байх тул *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ****** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж мөн асуулт хариултын үе шат болон шинжлэн судалсан баримт бичгүүдээс дараах үйл баримтууд тогтоогдож байна. ******** нь анх удаа гэмт хэрэг үйлдэж мөн өмнө нь ял шийтгэл оногдож байсан шийтгэх тогтоол байхгүй, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад удаашруулсан зүйл байхгүй. Мөн дээрээс нь гэмт хэргийн улмаас олсон орлого болох 500,000 төгрөгийг холбогдох дансанд төлж барагдуулсан бусдад учруулсан хохиролгүй болох нь тогтоогдлоо” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ********** Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ********* эрүүгийн ****** дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12-р хуудас/,
Яллагдагч ********* “Хаан” банк дахь ******** дугаарын дансанд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч *********ийн өгсөн: “...Би ***** гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, өр авлагын асуудал байхгүй. ***** гэх залуу байсан санагдаж байна тэр биш биз дээ гэж бодож байна. 1-2 удаа уулзаж байсан санагдаж байна. Би 2017 онд Хаан банканд *******дугаарын дансыг эзэмшиж ашиглаж байсан, одоо хаагдсан. Би шилжүүлэг хийхдээ “М” гэх утга тавьдаг юм миний хийсэн гүйлгээ мөн байна. Хилийн боомт дээр хилийн цэргийнхэн шалгалт хийх явцад тээврийн хэрэгсэл, жолооч нарын мэдээлэл зөрүүтэй байх зэрэг зөрчил гардаг, хилээр байнга орж гардаг учраас хилийн цэргийн алба хаагч нартай холбоотой байхыг хүсдэг хилийн алба хаагч шалгалт хийх нь үнэн тул түүний албан тушаалын байдалтай холбогдуулан хэрэгцээтэй үед нь буюу тухайн үед надаас 150,000 төгрөгийг гуйхаар нь өөрийн Хаан банкны ******* дугаарын данснаас Хилийн Цэргийн ****** дугаар ангид 2017-2018 онд шалгагчаар ажиллаж байсан ******** “Хаан” банкны ********дугаарын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг “М” гэх утгаар шилжүүлсэн нь үнэн.Ажил олдож байгаа компани болгоны машиныг жолооддог байсан 2017 онд маш олон машин жолоодсон, санахгүй байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-р хуудас/,
Гэрч ******* өгсөн: “...Би нүүрс тээврийн олон компанид ажиллаж байсан, ачаа тээврийн хэрэгслүүдийг сольж хольж сэлбэдэг асуудал байдаг, хилээр нэвтрэх үед арлын дугаар зөрүүтэй, даатгал хийлгээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй зэрэг зөрчил гардаг, тиймээс тухайн өдөр ****** гуйгаад 150,000 төгрөгийг шилжүүлж хилээр нэвтэрсэн санагдаж байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-р хуудас/,
Яллагдагч****** өгсөн: “...За өмнөх мэдүүлэг дээр *******холбоотой зүйлийг надаас асуугаагүй, өмнө 2023 онд надаас мэдүүлэг авсан мөрдөгч өөрөө компьютер дээрээсээ надад 6 хүний зураг үзүүлээд эндээс таних хүн байна уу гэж надаас асуусан. Тэр зургийг харахад миний танихгүй 3 хүн байсан, бусад нь миний таньдаг найз нөхдийн харилцаатай хүмүүс байсан. Энэ зургийг үзүүлсний дараа надаас мөнгө асууж мэдүүлэг авсан. Тэгээд би өөрийн танихгүй байсан 3 хүнээсээ нийт 500,000 төгрөгийн хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэрнээс биш ******ээс хахууль хэлбэрээр мөнгө авсан гэж яриагүй... Би анх 2017 онд *******боомтод шинээр ажилд орж очсоныхоо дараахан хэдэн найз нөхөдтэй болсон юм. Тэр үед л ******** танилцаж найз нөхөд болсон ба одоо хүртэл найз нөхдийн холбоотой байдаг... ямар ч байсан Д*******ээс мөнгө зээлж аваад буцааж өгсөн... Өмнөговь аймгийн ******** нутаг дэвсгэрт байрлах ***** дээр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ л эдгээр иргэдээс мөнгө авсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212-р хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *******тоот албан бичгээр ирүүлсэн “...******, ******, ****...” нарын Өмнөговь аймгийн ***********нэвтэрсэн талаарх лавлагаа /1-р хх-ийн 96-100-р хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн ******* ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, ажил эрхлэлтэй холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 107-154, 246-249-р хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч **** нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/131 дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ” гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 дугаартай “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.8-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж, баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн, хучлага бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчилсан шалгалт явуулна”, 3.12 дахь хэсгийн 3.12.5-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн хилийн хяналтын байгууллагын ажилтан бүр хяналтын хуудсанд тэмдэг дарж баталгаажуулах ба тээврийн хэрэгслийг боомтын хяналт шалгалтын бүсээс гарах үед томилгоот манаа хяналтын хуудсыг шалган хурааж авна” гэж заасныг тус тус зөрчиж,
“Хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн хахуулийн мөнгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд**********дахь боомтод байрлах Хилийн цэргийн ********дүгээр ангийн ажлын байрандаа иргэн *******өөс өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ******* тоот дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, мөн иргэн ********аас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, иргэн **********аас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, дахь хэсэг заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч **********үйлдэл нь 2017 оны 11 сар, 2018 оны 7,8 дугаар сард үйлдэгдсэн байх тул тухайн гэмт хэргийг үйлдэхэд дагаж мөрдөж байсан, нэмэлт өөрчлөлт ороогүй 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч ******** Авлигатай тэмцэх газрын Барьцаа хохирлын Төрийн банкин дахь ******** тоот дансанд байршуулсан 500,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа үйлдсэн гэмт хэргийн улмаас бий болсон хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ********* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 500,000 төгрөгийг Төрийн банк дахь төрийн барьцаа хохирлын төрийн сангийн дансанд нөхөн төлөн байршуулсан. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” саналыг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ нь 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээнээс эхэлж байх тул хуульд зааснаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ************ “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч ********** Авлигатай тэмцэх газрын Барьцаа хохирлын Төрийн банкин дахь ********** тоот дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500,000 төгрөгийг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/48 дугаартай захирамжаар Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******** иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА