| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
2025 02 10 2025/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *************,
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт *********д холбогдох **********дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
/Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-нд шилжих шөнө ************ боомтоос явганаар тус хилийн торыг явганаар давж, Монгол Улсын **********р тэмдэгтийн зүүн талаар Монгол Улсын хилийн торыг давж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-нд шилжих шөнө *********** боомтоос явганаар тус хилийн торыг явганаар давж, Монгол Улсын ********** тэмдэгтийн зүүн талаар Монгол Улсын хилийн торыг давж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хилийн цэргийн ****** дугаар салбарын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, ахмад ********* бүрдүүлсэн хойшлуулшгүй ажиллагааны материал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 3-18-р хуудас/,
Сэжигтэн *********ийн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ********нүүрс тээвэрлэх зорилготой явсан. Тэгээд тухайн өдрөө **********боомтод очсон. Очоод *********ийн буудал гэх нэртэй буудалд байрласан. Тэгээд тухайн буудалд байрлаад нийтийн шүршүүрт нь усанд ороод гараад ирсэн чинь өрөөндөө тавьсан байсан цүнх минь алга болсон. Хар өнгийн жижиг кошелёк, дотор нь байсан гадаад паспорт, шүдний сойз, сахлын хутга, сахлын машин, алчуур, саван, гар утас зэрэг эд зүйлсийг минь хүн хулгайлчихсан. Тэгээд өөрөө хэсэг хайсан. Буудлаа бараг бүтэн нэгжсэн. Гэтэл гадаад паспортаа олж чадаагүй. Тэгээд ***********Цагдаагийн газарт очсон. Болсон асуудлын талаар хэлсэн. Камер шүүлгэе гэж хэлсэн. Гэтэл цагдаа нар буудлын камер шүүж өгөөгүй. Буудлын ажилчид мөн камер шүүж өгдөггүй юм билээ. Олон ороод сүүлдээ хөөгдсөн. Энэ үед би ******** очсон таньдаг жолооч нараасаа мөнгө аваад хэсэг амьдарсан. Ингээд Цагдаагийн газарт очоод нэг удаагийн нэвтрэх үнэмлэх аваад Хөх хот руу явах гэтэл Цагдаа нар бичиг хийж өгөхгүй 8000 юань нэхээд байсан. Энэ нь Монгол мөнгөөр 4 сая төгрөг. Тухайн үед надад утас ч байхгүй, мөнгө ч байхгүй төлбөрийн боломжгүй байсан. Хамгийн ойрхон консулын газар нь Хөх хотод байсан. Хөх хот нь бас ********нэлээд зайтай. 600-700 км зайтай тийшээ очсон ч гэсэн цагдаагийн бичиг байхгүй учраас буцах үнэмлэх авч болохгүй байсан... Ингээд ерөнхийдөө 17 хоног би ********* байсан. Тэгээд Монгол руу буцахаар шийдсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг шилжих шөнө ******** ************ бүсийн зүүн хойд талаар ********* торыг давж мөн хэсэг алхаж байгаад Монгол Улсын торыг давж Монгол Улс руу нэвтэрсэн. Торыг давж нэвтрээд 1 км орчим алхаад **********уулзвар дээр ирсэн. ******** уулзвар дээрээс хоосон том тэргэнд суугаад ******** ирсэн. ******** гэдэг нь *******суманд харьяалалтай газар гэж бодож байна. ********* ирээд өөрийн найз **********гэрт очсон. ******** гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. Очоод заагаад өгчих бол боломжтой. Мөн хилээр нэвтэрч гарсан газрыг очоод заагаад өгөх боломжтой..." гэсэн мэдүүлэг /хх-н 57-60-р хуудас/,
Гэрч ******ын “... Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ********автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд тухайн өдөр боомтын дарга дэд хурандаа ******** намайг болон тухайн өдрийн ээлжийн даргаар ажиллаж байсан дэслэгч ********* дуудаж гурвуулаа хамт ******* явчхаад ирье. Нэг хил зөрчигч танд байж болзошгүй талаар мэдээлэл авагдлаа гэсэн. Ингээд бид гурав ******** суурьшлын бүс рүү хөдөлсөн. *******д дотор нь байгаа хүмүүсийг дуудаж гаргаж ирсэн. Тэгэхэд 4 хүн гарч ирсэн. Гэрийн эзэн нь тухайн үед байгаагүй. Гэрийн эзнийх 4 нь нэр нь *****гэж хэлсэн. Ингээд хил зорчигч байж болзошгүй Монгол Улсын иргэн ******** саатуулж Гашуун сухайт боомт руу аваад явсан. ********* суурьшлын бүсээс *********боомт нь 30 км зайтай. Ингээд түүнээс мэдүүлэг авч эхэлсэн. Мэдүүлэг авахад тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 08 цагийн үед **********ийн ********* улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгслийг жолоодож ******** боомтоор улсын хил нэвтрэн гарсан болох нь тогтоогдсон. Мөн түүний хил нэвтрэлтийн мэдээллийг шалгахад энэ нь үнэн байсан. Гэхдээ Монгол Улс руу орсон бүртгэл байхгүй байсан. Ингээд түүнээс хаагуур, яаж орсон талаар асуухад тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг шилжих шөнө 03 цагийн үед ********* хилийн торыг явганаар давж, Монгол Улс руу орсон талаар мэдүүлсэн. Монгол Улс руу ороод Хилийн *******эмдгийн чиглэлээр алхан терминалын уулзварт ирээд гараа өргөн машин зогсоогоод ********ирсэн талаар мэдүүлсэн. Тэгээд ********** гудамд байрлах найз ******** гэрт очиж унтаж амарсан талаар мэдүүлсэн. Ингээд түүний мөрийг шалгахаар Хилийн ****** тэмдгийн чиглэлд мөр хянах зурваст үзлэг шалгалт хийсэн. Гэтэл тэрээр яг энэ газраар зааж чадахгүй байсан. Хил зөрчигч нь Улсын хилээр бусаар нэвтрээд бараг 20 орчим хоног болсон учир мөр хянах зурваст түүний мөр олдоогүй. Мөн тухайн газар орон нь хуурайшилттай, хүчтэй салхи тогтмол салхилдаг учир мөр энэ удаан хугацаанд хадгалагдах боломжгүй тул ул мөрийг нь баримтжуулж чадаагүй. Ингээд хойшлуулшгүй ажиллагааны материал бүрдүүлэн прокурорт аваачиж өгсөн...Түүний Улсын хилээр хууль бусаар нэвтрэн гарсан ********тэмдэг нь Хилийн **********тэмдэг буюу ********** баруун тийш *********зайтай байрладаг...гэсэн мэдүүлэг /хх-н 27-30-р хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газраас 2-48/500 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******** нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэн гарсан, буцаж нэвтрээгүй гэх мэдээлэл /хх-н 37-40-р хуудас/,
2025.02.07-ны өдрийн мэдүүлэг газар тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 75-95-р хуудас/,
Гэрч ********ийн “...Хилийн **********ангийн Захирагчийн орлогч, хилийн боомтын дарга. Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тухайн орон тоонд томилогдсон. Одоог хүртэл ажиллаж байна. Ажлын байрны тодорхойлолтод Улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчлийг тушаалын дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн тухайн боомтын бүх алба хаагчдыг удирдлагаар хангах үүрэгтэй....Би тухайн үед ажлын байран дээрээ байсан. Тэгсэн чинь миний утас руу нэг хүн залгасан. ********* гэх хүн залгасан. Өөрөө тээврийн компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцаж ажилласан. Өмнө нь Хилийн боомтод ажиллаж байсан. ******* гэж санаж байна. Тэрээр ********** дээр хилийн торыг даваад ороод ирсэн нэг хүн байна. Нэр нь ******** Энэ хүн нүүрс тээврийн жолооч хийдэг гэж хэлсэн. Тэрээр урд байж байгаад бичиг баримтаа хаячихсан юм шиг байна. Тэгээд ******айлд архи уугаад байж байгаа юм шиг байна. Тэгээд түүний байршлыг надад зааж өгсөн. Ингээд би ********* ахмадыг аваад ********** руу явсан. Ингээд очоод үзтэл тухайн хүн нь байсан. Гэр хороололд нэг гэрт очоод үзтэл тэнд хил зөрчигч маань байж байсан. Тэгээд ********** ************ дээр авч ирээд шалгатал 2024 оны 11 сард Улсын хилээр гарчихсан байсан. Тэгээд орж ирсэн бүртгэл байхгүй байсан. Ингээд тээврийн хэрэгслийг нь шалгатал Монголд аль хэдийн өөр жолооч бариад ороод ирсэн байсан. Ингээд түүнээс тайлбар мэдүүлэг аваад хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Ингээд прокурорт шилжүүлсэн....Түүний мөрийг шалгах гээд хилийн зурвас руу явахад ямар ч мөр үлдээгүй байсан. Учир нь тухайн цаг хугацааны хооронд цаг агаарын нөхцөл байдал муу, 3 удаа цас, шороогоор шуурчихсан учир мөр илрүүлэх боломж байгаагүй гэх мэдүүлэг /хх-н 96-98-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч ************“Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Э.Батцэнгэл нь хүлээн зөвшөөрсөн байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ***********эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *********** торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********овогт **************йг “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 1,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Батцэнгэлийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА